Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Жижигхэн цул алтан бөөм тэрээр шавар шороотой хутгалдсан байлаа ч мөн л алт. Түүнийг зүгээр л цэвэрлэх хэрэгтэй. Тэгэх аваас тэрээр цэвэр алт болж хувирна. Үүн шиг амьд бодгаль бүхэн Кришна ухамсартай боловч материтай холбогдсоны улмаас хүмүүс өөрсдийгөө Кришнатай хамааралгүй мэтээр бодож байдаг. Амьд бодгаль нь Кришнагийн хэсэг мөний тул тэрээр маш өчүүхэн бага хэмжээгээр Түүний шинж чанарыг өөртөө шингээсэн байдаг. Яг л алтан элсэн ширхэг аварга том алтны ордтой адил шинж чанартай байдаг шиг эсвэл далайн ганц дусал усан дахь химийн найрлага аварга том далайн усны найрлагатай адил байдаг шиг л зүйл юм. Кришна болон бидний хоорондох ялгаа гэвэл Тэрээр агуу бөгөөд хил хязгааргүй сүнслэг бодгаль бол харин бид төгсгөлгүй өчүүхэн сүнсний очис юм.

Майя буюу материаллаг эрчимтэй харьцаж буйн улмаас бид Кришнаг мартсан. Энэхүү марталт нь бидний материаллаг ертөнцөд цэнгэн жаргах гэсэн хүслээр илэрдэг. Зөвхөн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлж чадсан хүн л энэ ертөнцөөр жаргах гэж үл оролддог. Харин ч материаллаг ертөнцийг Кришнад үйлчлэхүйд ашиглахыг хичээдэг. Үүнд л ялгаа нь оршино. Жишээ нь, бид Кришнад өргөсөн хоол хүнс буюу прасадамаар хооллодог. Бүгд л ямар нэг зүйлийг иддэг. Бид ч мөн иддэг. Гэвч бид хоолоо бэлэн болмогц шууд идчихдэггүй. Хоолоо бэлдчихээд бид эхлээд үүнийгээ Кришнад өргөдөг. Бид үйлдвэрт будаа, үр тариа, гурил, жимс, сүү зэргийг үйлдвэрлэчихэж чадахгүй. Энэ бүхнийг бидэнд Кришна өгдөг. Ийм ч учраас бид, “Энэ хоолыг бидэнд Кришна өгсөөн. Энэ хоол Кришнад харьяалагдаж буй болохоор эхлээд би үүнийг Түүнд өргөх ёстой. Дараа нь би түүний үлдэгдлийг прасад хэмээн хүлээн авч болох юм” хэмээн хүлээн зөвшөөрдөг. Үүнийг хүн бүр хийж чадна. Гэвч хүмүүс хоол хүнсээ Бурханд өргөхийг хүсдэггүй. Тэд зөвхөн өөрсдийнхөө хэлийг баясгахыг хүсч байдаг. Гэвч Бхагавад-гитад Кришна үүнийг хориглосон: бхунжате те агхам папам йе пачанти атма-каранат буюу “зөвхөн өөртөө зориулж хоол бэлдэгч нь дан ганц нүгэл л зооглоюу” хэмээсэн. Хэрэв хүн дан ганц нүглээр хооллоод байх аваас тэрээр хэрхэн яаж аз жаргалтай болох билээ? Тэр зовох шаардлагатай болно. Ийм ч учраас чин бишрэлтэн хүн зөвхөн Кришнагийн тулд хоолоо бэлддэг. Харин чин бишрэлтэн бус хүн, “Хар даа, ийм сайхан мах, талх, архи байна. Одоо бүгдээрээ үүнийг идэцгээх нь дээ” хэмээн боддог. Тэд дан ганц нүгэл л идэж буй болохоор тэрээр зовохоос аргагүй болдог. Кришна ухамсаргүй бүхэн зовлонтой тулгардаг. Байгалийн хууль ийм. “Бхагавад-гитад” Кришна айлдахдаа, даиви хи эша гунамайи мама майа дуратйайа буюу “Дан өөрийн хүчээр чи материаллаг байгалийн учруулж буй зовлонгуудаас салж чадахгүй”,  харин гэхдээ, мам эва йе прападйанте майам этам таранти буюу “Хэрвээ чи Надад бууж өгөх өгөх аваас аз жаргалыг олж, зовлонгоос ангижрах болно” хэмээсэн. Энэ л цор ганц боломж юм.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Жижигхэн цул алтан бөөм тэрээр шавар шороотой хутгалдсан байлаа ч мөн л алт. Түүнийг зүгээр л цэвэрлэх хэрэгтэй. Тэгэх аваас тэрээр цэвэр алт болж хувирна. Үүн шиг амьд бодгаль бүхэн Кришна ухамсартай боловч материтай холбогдсоны улмаас хүмүүс өөрсдийгөө Кришнатай хамааралгүй мэтээр бодож байдаг. Амьд бодгаль нь Кришнагийн хэсэг мөний тул тэрээр маш өчүүхэн бага хэмжээгээр Түүний шинж чанарыг өөртөө шингээсэн байдаг. Яг л алтан элсэн ширхэг аварга том алтны ордтой адил шинж чанартай байдаг шиг эсвэл далайн ганц дусал усан дахь химийн найрлага аварга том далайн усны найрлагатай адил байдаг шиг л зүйл юм. Кришна болон бидний хоорондох ялгаа гэвэл Тэрээр агуу бөгөөд хил хязгааргүй сүнслэг бодгаль бол харин бид төгсгөлгүй өчүүхэн сүнсний очис юм. Майя буюу материаллаг эрчимтэй харьцаж буйн улмаас бид Кришнаг мартсан. Энэхүү марталт нь бидний материаллаг ертөнцөд цэнгэн жаргах гэсэн хүслээр илэрдэг. Зөвхөн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлж чадсан хүн л энэ ертөнцөөр жаргах гэж үл оролддог. Харин ч материаллаг ертөнцийг Кришнад үйлчлэхүйд ашиглахыг хичээдэг. Үүнд л ялгаа нь оршино. Жишээ нь, бид Кришнад өргөсөн хоол хүнс буюу прасадамаар хооллодог. Бүгд л ямар нэг зүйлийг иддэг. Бид ч мөн иддэг. Гэвч бид хоолоо бэлэн болмогц шууд идчихдэггүй. Хоолоо бэлдчихээд бид эхлээд үүнийгээ Кришнад өргөдөг. Бид үйлдвэрт будаа, үр тариа, гурил, жимс, сүү зэргийг үйлдвэрлэчихэж чадахгүй. Энэ бүхнийг бидэнд Кришна өгдөг. Ийм ч учраас бид, “Энэ хоолыг бидэнд Кришна өгсөөн. Энэ хоол Кришнад харьяалагдаж буй болохоор эхлээд би үүнийг Түүнд өргөх ёстой. Дараа нь би түүний үлдэгдлийг прасад хэмээн хүлээн авч болох юм” хэмээн хүлээн зөвшөөрдөг. Үүнийг хүн бүр хийж чадна. Гэвч хүмүүс хоол хүнсээ Бурханд өргөхийг хүсдэггүй. Тэд зөвхөн өөрсдийнхөө хэлийг баясгахыг хүсч байдаг. Гэвч Бхагавад-гитад Кришна үүнийг хориглосон: бхунжате те агхам папам йе пачанти атма-каранат буюу “зөвхөн өөртөө зориулж хоол бэлдэгч нь дан ганц нүгэл л зооглоюу” хэмээсэн. Хэрэв хүн дан ганц нүглээр хооллоод байх аваас тэрээр хэрхэн яаж аз жаргалтай болох билээ? Тэр зовох шаардлагатай болно. Ийм ч учраас чин бишрэлтэн хүн зөвхөн Кришнагийн тулд хоолоо бэлддэг. Харин чин бишрэлтэн бус хүн, “Хар даа, ийм сайхан мах, талх, архи байна. Одоо бүгдээрээ үүнийг идэцгээх нь дээ” хэмээн боддог. Тэд дан ганц нүгэл л идэж буй болохоор тэрээр зовохоос аргагүй болдог. Кришна ухамсаргүй бүхэн зовлонтой тулгардаг. Байгалийн хууль ийм. “Бхагавад-гитад” Кришна айлдахдаа, даиви хи эша гунамайи мама майа дуратйайа буюу “Дан өөрийн хүчээр чи материаллаг байгалийн учруулж буй зовлонгуудаас салж чадахгүй”,  харин гэхдээ, мам эва йе прападйанте майам этам таранти буюу “Хэрвээ чи Надад бууж өгөх өгөх аваас аз жаргалыг олж, зовлонгоос ангижрах болно” хэмээсэн. Энэ л цор ганц боломж юм. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top