Жирэмсэн байх үедээ эмэгтэйчүүд цэвэр ариун дуу чимээ, сайхан хөгжим, ямар нэг залбирал мөргөл эсвэл ариун ном судраас сонсож байх ёстой. Тэд хэдийчинээ эдгээрийг сонсоно төдийчинээ хүүхдийнх нь нарийн бие хөгжин дэвших болно. Майа ээж Буддаг хэвлийдээ тээж байхдаа Ведийн бүхий л дууллуудыг тасралтгүй байнга дуулдаг байсан. Тэгээд түүнийг төрүүлэх үед түүний эргэн тойрон дахь газраас бадамлянхуа цэцэг ургасан байдаг. Жаалхүү дөнгөж төрөөд ээждээ ийн өгүүлсэн: “Намайг сонс ээжээ. Би хүмүүст баяр баясгаланг өгөхөөр ирсэн”.
Чарака Самхитад өгүүлэхдээ, эх хүн хүүхэддээ ямар чанарыг хөгжүүлэхийг хүсч байна, хүмүүс нь тийм чанар бүхий газар тийш ухаан бодлын аялал хийхийг зөвлөсөн байдаг. Жишээ нь, хүүхэд тань цэвэр ариун нэгэн эсвэл түүнийг өөрийн хайртай баатраа болгохыг хүсч байгаа бол үүнийг эхлээд ухаандаа төсөөлөөд тэр газартаа очих ёстой. Энэтхэгт яг ингэдэг. Эмэгтэйчүүд мэргэн хүмүүс дээр очоод тэднээс адис ерөөл хүсдэг. Ариун газрууд оршин байдаг.. Тийм газруудад очоод, тэнд байдаг бүх ариун гэгээн хүмүүст үйлчилж байдаг нутгийн оршин суугчдын адислалыг хүсэх нь маш тааламжтай нөлөөтэй хэмээн үздэг. Энэ нь жинхэнээсээ үйлчилдэг. Христийн уламжлал, Ведийн уламжлалд оршин байдаг зарчим ижил. Өөрөөр хэлбэл адислал хүсэх хэрэгтэй. Түүнчлэн төрөл төрөгсдөөсөө, ойр дотныхноосоо буянлаг сайн хүүхэдтэй болох адис ерөөлийг хүсэх хэрэгтэй.
Би тийм нэг гэр бүлийн хосыг мэднэ. Тэд ариун газруудаар аялан явж, бүхий л дэлхийгээр хэрэн хэсүүчилсэн түүхтэй. Тэд Энэтхэгийн Вриндаванд, Иерусалимд, мөн Меккед ч очиж байсан. Тэд бүхий л ариун газруудаар очиж, маш их адис ерөөлийг цуглуулсан байдаг. Дараа нь тэднээс нэгэн охин төрсөн. Гэтэл тэр охин дөнгөж 5 настайгаасаа эхлээд л насанд хүрсэн хүмүүсийг сургах болсон. Тэрээр тэдэн рүү дөхөж очоод л, “Чи яагаад тамхи татаад байгаа юм? Яагаад чи өөрийн ариун ховор хүний амьдралаа үрэн таран хийж байгаа юм? Хар даа, энэ том хүмүүс ямар мунхаг харанхуй болохыг” гэхмэтчилэн үглэх болж.. Ерөөсөө огт хүүхэд шиг биш. Тэрээр тийм л зүйлүүдийг ярьж эхлэсэн байна. Тэрээр мөн хүмүүсийн хувь тавиланг зөгнөн хэлэх болсон байна: “Чиний ходоод өвддөг юм байна. Чиний өвдөг чинь өвддөг юм байна. Чи гурван жилийн дараа хүнд хэцүү зүйлтэй тулгарах юм байна. Тийм болохоор тамхи татахаа больж Бурханд мөргөж эхлэ” гэхмэтчилэн. 5 настай жаахан охин шүү дээ, бодоод үз дээ. Би тэр охиныг танина, түүнийг харж байсан. Тэр одоо ариун газарт амьдарч байгаа.
Өөрөөр хэлбэл энэ бол буянлаг хүүхдүүд юм. Тэд хүүхэд бага наснаасаа эхлээд л биеэ тийн авч явж эхлэдэг. Энэ бол эцэг, эхийн эргэл мөргөлийн үр дүн юм. Тэд сайн сүнсийг урин дуудсан. Тэд Дээд Хүчийг шүтэн дээдлэж байсан, тэдний сайн үйлийн үр дүн болж тийм хүнийг тэдэнд бэлэглэсэн. Үр хүүхэдтэй болохын утга учир үүнд оршино.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас