Хэрэв миний амьдралд ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд үүний шалтгаан нь надад байгаа гэсэн үг. Хэрэв та зурхайч, сэтгэл зүйч эсвэл зүгээр л амьдралыг арай гүн гүнзгий ухаарч ойлгосон хэн нэгнээс зөвлөгөө авах гээд очиход хэрэв тэр хүмүүс тань танд, “Чи бол сайн хүн. Чи ямар ч алдаа гаргаагүй. Буруу юм юу ч хийгээгүй. Энэ бол ердөө л хувь тавилан. Тэгээд л гүйцээ. Чи сайн хүн. Чи амьдралдаа өөрчлөөд байх юм юу ч байхгүй. Энэ бүхэн бүгд буруу” гэх аваас шуудхан тийм хүмүүсээс зайгаа бариарай. Яагаад гэвэл эндээс танд засарч өөрчлөгдөх ямар ч ирээдүй байхгүй.
Тийм нөхцөлд засрах ямар ч боломж байхгүй. Хэрэв миний зөв, бусад бүх зүйл буруу юм бол би юу өөрчлөх хэрэгтэй гэж? Юун дээр ажиллах хэрэгтэй гэж? Юуг ч засч өөрчлөх хэрэг алга байна шүү дээ. Гэвч үүнийг засах хэрэгтэй. Тэд өөрчлөгдөхгүй үлдэж байгаа нь тэдний гол асуудал юм. Би бүгдийг зөв хийдэг гээд л.
Тэгэхээр энэ нь би мөнөөхь тийм мэт алдаануудаа дахин дахин хийх болноо гэсэн үг. Бусад бүгдийн буруу байдаг, ганцхан миний зөв байдаг тэр нөхцөлдөө дахин дахин орно гэсэн үг. Үүнд төгсгөл үгүй.
Хэрэв надад ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд үүнтэй холбоотой ямар нэг шалтгаан надад байна гэсэн үг. Тийм учраас л тийм үр дагавар над дээр ирж байгаа хэрэг. Үүнийг ойлгож сурах хэрэгтэй. Миний ямар зан байдал ямар үр дагавар дагуулж байна гэх мэтийг өөртөө ойлгож сурах хэрэгтэй.
Олег Сунцов(ведийн сэтгэл зүйч), орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Users Today : 50
Users Yesterday : 81
Total Users : 37813
Views Today : 52
Views Yesterday : 90