Хаана итгэл байна, тэнд мөнгө байдаг. Тэгвэл итгэл хаанаас бий болдог вэ? Би яагаад танд итгээд байгаа юм бэ? Яагаад гэвэл таны бурханлаг байдал хэвийн, тархи толгой тань хэвийн ажилладаг. Та бол итгэж болох хүн, та бол эрүүл саруул сэтгэлгээтэй хүн. Эрүүл саруул сэтгэлгээ гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Энэ нь элдэв буруу муу зүйлээс ангид хүн гэсэн утгатай. Тэр хүнийг шунал, хомхой сэтгэл, ямар нэг худал хуурмаг сэдэл, амбиц эзэмдэн авдаггүй гэсэн утгатай. Таны ухамсар хэдийчинээ цэвэр болно, төдийчинээ танд итгэх итгэл нэмэгдэнэ.
Амжилт юунаас эхлэдэг вэ? Өөрийн эго-ноос ангижрах үеэс. “Би, миний, надад” гэх мэтийг авч хаяснаар та өөрөөсөө эгоизмийн бүх гинжин хэлхээг, энэ бүх буруу муу зүйлсийн гинжийг тас татаж хаях болно. Тэд зүгээр л танаас холдон одох ба танд тэдгээрт наалдаж, татагдах шалтгаан үгүй болно.
Йогод ийм нэг дадал практик байдаг. Буддын шашинтнууд ч мөн үүнийг хийдэг. Тэд элсээр эсвэл ямар нэг нунтгаар маш гоёмсог уран зургийг хийдэг. Нэг сар, хоёр сар магадгүй хагас жил хийнэ. Дараа нь түүнийгээ устгаад хаячихдаг. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Энэ практикийг уягдаж татагдахгүй байхад сурахын тулд хийдэг. Уягдаж татагдахгүй байж сурахын тулд. Үүнийг карма-йога гэж нэрлэдэг. Тэгээд та ажил хийж, мөнгө олох үед магадгүй сая саяыг, магадгүй тэрбум тэрбумыг олох үед та тэдгээрт үл татагдана. Тэдгээр нь таны боолчлогдох шалтгаан болж чадахгүй болох болно.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Users Today : 26
Users Yesterday : 36
Total Users : 30506
Views Today : 29
Views Yesterday : 44