Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 9 2
Users Today : 0
Users Yesterday : 42
Total Users : 14492
Views Today :
Views Yesterday : 72

Чинна Катха

Эрт дээр цагт олон газраар явж, юм үзэж нүд тайлсан алдартай зураач байжээ. Тэрээр гагцхүү Кришнатай л дайралдаж, магтаалыг нь сонсохын хүслэн болоод байлаа. Нэгэн өдөр хүслэн болсон Кришнатайгаа дайралдаж түр саатуулаад хөргийг нь зурж өгөхөөр болов. Тэрээр зурагныхаа тоймыг нь гаргаад үлдсэнийг нь долоо хоногт дуусгахаар болжээ. Харин энэ үед нь Кришна түүний эго-г олж харсан байна.

Өнөөх зураач долоо хоногийн дараа бэлэн болсон зургаа цагаан даавуунд ороогоод авчирчээ. Тэгээд Кришнагийн хажууд даавууг нь хуулахад өөрийнх нь зурсан хөрөг Кришнатай огт төсгүй байсанд зураач гайхаж гүйцэв.

Ингээд дахиад долоо хоногийн хугацаа өгөхийг гуйжээ. Тэр хэд хэдэн удаа засаж зурсан боловч оролдлого бүр нь бүтэлгүйтэж байлаа. Хамаг найдвар нь алга болж сэтгэлээр унасан зураач хотыг орхин холын холд явахаар шийджээ. Замдаа тэр Нарадатай тааралдав. Нарада түүнд Бурхан Кришнагийн хөргийг зурах гэж оролдох нь тэнэг оролдлого, учир нь Тэр тогтсон дүргүй бөгөөд хором тутамд дүрээ өөрчилж чадахыг хэлсэн байна. “Хэрвээ чи үнэхээр түүнийг зурахыг хүсч байгаа бол би нэг арга зааж өгье” гээд Нарада  чихэнд нь нэг зүйл шивнэжээ.

Нарадагийн зөвлөгөөг дагасан зураач Кришна дээр дахин цагаан даавуунд боолттой юм барьж ирээд, энэ удаад Тэр өөрийгөө яаж ч хувиргасан энэ удаагийн зураг өөртэй нь яг адилхан болохыг хэлэв. Тэгээд цагаан даавууг автал зураг Кришнатай үнэхээр толины тусгал шиг адилхан байлаа.

Тиймээс Бурхныг ийм, тийм хэмээн өөрийнхөөрөө төсөөлөх нь өрөөсгөл юм. Бурхныг тодорхойлох боломжгүй учраас тийм оролдлого бүр бүтэлгүйтнэ. Тиймээс ухаанаа сайтар цэвэрлээд зүрх сэтгэлээ зөвхөн чин бишрэлээр дүүргэх хэрэгтэй. Энэ л бидэнд бурхныг харах харааг өгөх болно.

 

Орчуулж бэлдсэн: Хишгээ

Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж.

Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ.

Цэвэрлэгч саналыг зөвшөөрч дараагийн өдөр нь Бурханы оронд зогсов. Тэгсэн нэгэн баян хүн орж ирээд залбирчээ. Тэрээр их хандив өргөн бизнес нь амжилттай болохыг гуйж гэнэ. Харин гарахдаа дүүрэн мөнгөтэй түрийвчээ сүмд орхичихжээ. Шүтээнд хувилсан цэвэрлэгч түүнийг дуудахыг хүссэн ч өөрийгөө удирдаад чимээгүй өнгөрөв.

Баяныг гарсны дараа нэгэн ядуу эр орж ирээд өргөлийн саванд нэг ширхэг зоос хийж “Надад байгаа юм энэ л байна. Бурхан минь, би гагцхүү Танд үргэлжлүүлэн үйлчлэхийг хүснэ” хэмээн залбирав. Ингэж залбирахынхаа хажуугаар тэрээр гэр бүл нь амьдралдаа хэрэгцээтэй наад захын зүйлсээр дутагдаж байгааг хэлээд үүнийгээ Бурханд даатгалаа. Тэгээд залбирч дуусаад нүдээ нээхэд нь баяны орхисон түрийвч харагдсанд Бурханд талархаад түрийвчийг авчээ. Үүнийг харсан Шүтээн инээхээс өөр юу ч хийсэнгүй.

Яг тэр үед нь далайчин орж иржээ. Тэр хол аялалд явах гэж байсан учраас эсэн мэнд эргэн ирүүлэхийг гуйн Бурханд залбирч гэнэ. Яг тэр үед түрийвчээ гээсэн баян цагдаа нартай орж ирээд далайчинг сэжиглэн баривчлахыг тушаав. Энэ бүгдийг харсан Шүтээний дүрд хувилсан цэвэрлэгч “Далайчин хулгайч биш” гэдгийг хэлэхийг хүссэн ч болохгүй байсан болохоор сэтгэлээр унажээ. Далайчин “Яагаад намайг шийтгэж байгаа юм бэ? Би гэмгүй шүү дээ” хэмээн Бурханд хандав. Харин баян эр хулгайчийг олж өгсөнд Бурханд талархжээ.

Эцийн эцэст Шүтээний дүрд байгаа цэвэрлэгч тэвчээр алдарч жинхэнэ Бурхан байсан бол дуугарах байсан байх гэж бодоод “Түрийвчийг ядуу эр авсан, далайчин хулгайч биш” гээд хэлчихэж гэнэ. Үүнийг сонссон далайчин, баян хоёр Бурханд ихэд талархчээ.

Цэвэрлэгч “Бурхан минь, энд зогсохыг амархан гэж бодсон минь буруу байж, гэхдээ л би нэг сайн зүйл хийсэн” гээд болсон явдлыг ярьжээ. Тэр өөрийгөө сайн зүйл хийсэн байна гэж магтуулах байх гэж бодсон ч Бурханы сэтгэл харин ч ихээр гонсойв.

Бурхан түүнд хандан “Чи яагаад миний үгэнд орсонгүй вэ? Надад итгэдэггүй хэрэг үү? Намайг ирж байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг ойлгодоггүй гэж бодоо юу? Тэр баян эрийн хандив бүгд хулгайн мөнгө, тэгэхдээ өчүүхэн л хэсэг нь, тэр Надтай ийм байдлаар харьцаж байхыг хүссэн. Харин ядуу залуугийн өгсөн зоос бол түүний эцсийн зоос. Тэр Надад итгэдэг учраас л өргөсөн хэрэг. Далайчны хувьд хэдийгээр буруу зүйл хийгээгүй ч далайд гарсан шөнөө таагүй цаг агаараас болж үхэх шахна. Харин баривчлагдаад шоронд орсон бол цаг агаарын аюулаас аврагдах байв. Мөнгөтэй түрийвч бол ядуу эрд очих ёстой байсан юм, учир нь тэр мөнгөө Надад үйлчлэхэд зарцуулах байлаа. Би баян эрийн муу кармаг багасгаж, далайчинг аврах гэж байсан юм. Гэтэл өөрийгөө Миний төлөвлөгөөг мэдэж байгаа гэж  бодсон чиний бодол бүгдийг баллачихлаа” гэжээ.

Сургаал:

Бурхан хүн бүрт тохирсон төлөвлөгөө болон шийтгэлийг оноодог…

Бид гагцхүү тэвчээртэй байх хэрэгтэй!!!!

Орчуулсан: Баттулга, Дунгармаа

 

Нэгэн удаа огоорохуйн сахил хүртсэн номын багш нь өөрийн шавьдаа ариун Гитагийн хуулбарыг өгч түүнийг цаг ямагт судлаж байхыг зөвлөжээ. Виндхья уулын нэгэн агуйд суурьшин мөнөөхь шавь унших ажилдаа шамдан оров.

Гэтэл агуйд жижигхэн хулгана үүрлэж, өдөр бүр Гитагийн хуудсыг мэрэх болжээ. Үүнд ихэд уурссан шавь хөрш тосгоноос нэгэн муурын зулзага авч ирж гэнэ.

Ингээд зулзагаа хооллох сүү хэрэгтэй болов. Бодож бодож шавь ер нь үнээтэй болох нь зөв юм гэсэн дүгнэлтэнд хүрэв. Бурханы өршөөлөөр нэгэн сайн санаат хүн түүнд үнээ өгсөн авч зүрх сэтгэл бас л амарсангүй. Үнээгээ байлгах агуулах сав яах вэ? Үнээний аюулгүй, тав тухтай байдлыг хангахын тулд огоорсон шавь үнээний саравч барилаа.

Гэтэл дараа нь шинэ санаа зовох зүйл гарч ирвээ. Үнээг өдөр бүр хооллож, услаж байх ёстой байдаг. Огоорсон шавь хэрэв тэрээр үнээнд анхаарал тавиад байх юм бол түүний чин бишрэлийн үйлчлэл зүтгэл муудах болно гэж сэтгэв. Иймээс тэрээр энэ ажлыг нэгэн малчинд даатгав. Тэр ч үнээг нь хариулж байх болжээ. Гэвч хэн тэр малчныг тэжээж, түүнийг ажлаа сайн, муу хийж байгааг нь хянаж байх болж байна. Удаан хугацаанд, тархиа гашилтал бодсоны эцэст хөөрхий сандарч түгшсэн шавь гэрлэхээр шийдэв.

Аажмаар түүний гэр бүл өслөө. Тэрээр мөнгө төгрөг, олон зарц албат, том орд харштай болов. Ийнхүү огоорсон шавь маань Гитагаа судлах ёстойгоо мартаад гэр бүлийн амьдралд улам улам автсаар байлаа.

Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар номын багш нь шавиа хэрхэн амьдарч байгааг харахаар шийджээ. Ингээд багш шавийнхаа ордны хажууд ирэв. Огоорсон шавийнхаа тансаг чинээлэг байдал, үй олон төрөл садангуудыг нь хараад тэрээр: “Энэ чинь чухам юу гээч вэ?” хэмээн асуув. Гэтэл шавь алгаа хавсран, багшдаа мөргөн байж: “Махаража, энэ бол таны өгсөн Гитаг судлахын тулд бий болсон гэр бүл билээ. Та санаж байна уу?” гэж гэнээ.

 

Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын

тайлбар

Үнэхээр Кришнагийн ухамсарт оршин байгаа хүн юкта вайрагья буюу зөв зүйтэй огоорлын хүрээнд байж, өөрийн хэрэгцээ шаардлагыг ихэсгэх ёсгүй. .. Хүний материаллаг үйл хэт их, бас хэт бага байж болохгүй юм. Учир нь үүний аль аль нь түүний хүрсэн бурханлаг түвшнээс хазайх шалтгаан болох боломжтой. .. Үнэнч шударга хүний хувьд маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд Бурхан Шри Харид үйлчэн зүтгэхэд хэрэгтэй хэмээн сэтгэж, худал хуурмагийн буюу майагийн торонд орооцолдох ёсгүй юм…

 

Орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 

Хүн төрөлхтөний олон зууны алдаа

 

Заримдаа бид хэн нэгэн ноёнтон дээр очин Бурханы цуг буцахуй сэтгүүлийг уншихыг хүсдэг гэвч хариулт нь НАДАД ЗАВ БАЙХГҮЙ гэж хариулдаг.

Тэд махан бие болон сүнс хоёроо хамт тогтоон барихын тулд мөнгө олох хэрэгтэй гэдэг гэвч СҮНС гэж юу вэ? гэж асуухад тэд хариулж чаддаггүй.

Доктор Мегнатх Саха маш алдартай эрдэмтэн ба чухал уулзалтад явж байлаа гэвч харамсалтай тэрээр явах замдаа машины ослоор нас барав учир нь тэрээр үхлийг хүлээлгэж чадахгүй байлаа.

Иймээс үхлийг Бхагаватад санскрит хэлээр дурантавирийа (тодорхойгүй) хэмээдэг. Хэн нэгэн өөрийгөө нас эцэслэхгүй хэмээн бодох авч үхэл хүн бүрийг л хүлээн байдаг. Энэ амьдралын тань дараа дахин амьдрал буй. Эрхэм та ч үүнийг бас тунгаан бодох хэрэгтэй. Хэн ч энэ бие махбодь хамгаалалтад байна гэж хэлдэггүй, харин Бхагавад Гита-аас Сүнс нь жинхэнэ хүн агаад бие махбодь зөвхөн гадна өмсгөл гэдгийг мэдэх хэрэгтэй хэмээн сургасан байдаг. Хэрвээ зөвхөн гадна хувцсандаа л анхаарлаа хандуулан жинхэнэ хүнээ эс тоох аваас энэ тэнэглэл ба цаг хугацаагаа дэмий үрж буй хэрэг юм.

Бурханд үйлчлэх аваас бусад бүх зүйлст үйлчилж буй гэсэн үг юм. Учир нь бурхан бүх зүйлс гэхдээ бүх зүйлс бурхан бус. Энэ л яг л модны үндсийг услахад бусад гадаад навч цэцэг услагдахтай болон ходоодоо хоолоор дүүргэхтэй адил. Энэ нь үйлчлэн зүтгэлийн хэм хэмжээ, стандарт юм.

Бурханы зүг буцахуй сэтгүүл 3 дах дугаар 2 дах хэсэг 1956 оны 3-р сарын 16

Махатма ба Махажан сэдвийн хэсэг-ээс

Орчуулсан: Т.Цэвэлмаа

Нэгэн модчин голын эрэг дагуу ургасан модыг цавчиж байгаад сүхээ голд унагачихжээ. Тэрээр сүхэндээ харамсан гашуудаж, нулимс урсган уйлав. Гэтэл тэр даруй гэнэт Бурхан гарч ирээд асуусан нь:

–     Чи яагаад уйлав?

–     Би яаж уйлахгүй байх билээ дээ? Голд сүхээ унагачихаад юугаараа би гэр бүлээ тэжээх билээ гэхэд Бурхан голоос алтан сүх гаргаж ирээд асуусан нь:

–     Энэ чиний сүх мөн үү ?

–     Үгүй ээ, энэ миний сүх биш хэмээн модчин хариу өчив. Тэгмэгц Бурхан голоос мөнгөн сүх гаргаж ирээд:

–     Тэгвэл энэ л чиний сүх байх даа гэхэд

–     Үгүй ээ, энэ ч миний сүх биш гэж модчин хариулав. Эцэст нь Бурхан голоос төмөр сүх гаргаж ирвэл:

–     Тиймээ, энэ миний сүх мөн байна хэмээн модчин эр баярлан хөөрөв.

–     Чи шударга ариун хүн бөгөөд миний номлол сургаалыг дагаж мөрддөг болохыг би харлаа, гэж Бурхан өгүүлээд, – тиймээс шагнал болгож энэ гурван сүхийг гурвууланг нь ав гэв. Ингээд модчин эр элбэг хангалуун амьдрах болжээ. Гэтэл харамсалтай нь нэгэн удаа гай тохиож эхнэр нь голд уначихжээ. Тэр дахиад л гашуунаар харамсан уйлав. Тэр даруйд мөн л Бурхан гэнэт бий болж, асуусан нь:

–     Чи яагаад уйлав? гэхэд

–     Эхнэр маань голд уначихсан байхад би яаж уйлахгүй байх билээ гэв.

Тэгтэл Бурхан голоос Женифер Лопезыг гаргаж ирээд асуусан нь:

–     Энэ эхнэр чинь мөн үү ?

–     Тиймээ, энэ миний эхнэр хэмээн модчин баяртайгаар хариулав.

Бурхан уурлан хилэгнэж:

–     Чи яаж намайг мэхэлж чадаж байна? гэхэд

–     Бурхан та харж байна уу? гээд модчин эр, – энд жаахан үл ойлголцол байна л даа. Энэ миний эхнэр биш гэж хариулмагц та голоос Кетрин Зета-Жонсыг гаргаж ирэх байсан. Би дахиад л энэ миний эхнэр биш гэж хариулна. Тэгмэгц та миний эхнэрийг гаргаж ирэх бөгөөд би ч, тиймээ, энэ бол миний эхнэр гэж хэлэх байсан. Тэгвэл та өнөөх гурвыг гурвууланг нь надад өгөх болно шүү дээ. Ингэвэл би яах болж байна? Би тэр гурвыг гурвууланг нь тэжээж чадахгүй болохоор бид дөрөв дөрвүүлээ зовлон зүдгүүртэйгээр амьдрах болно шүү дээ гэв.

Өглөөгүүр хүү нь ээжтэйгээ ийм нэг яриа өрнүүлж байна гэнэ:

–       Өнөөдөр би сүм рүү очихыг хүсэхгүй байна! Тэнд байнгын л хэрүүл маргаан!

–       Үгүй дээ, хүү минь, чи сүм рүү явах ёстой.

–       Гэхдээ яагаад явах ёстой гэж? Тэнд хайр, ойлголцол байдаггүй. Би өөрийгөө аятай таатайгаар мэдэрч чаддаггүй.

–       Үгүй ээ, чи заавал сүм рүү очих ёстой.

–       Тэгвэл та өнөөдөр намайг сүм рүү очих ядаж ганц шалтгааныг хэлж өгөөч.

–       Чи энэ сүмийн пастор нь …..

Нэгэн мөргөлчин ламтнаас асууж байна:

–       Эцэг ламтан, та яагаад архи уугаад байдаг юм бэ? Архи дарс чинь хүний  дайсан биз дээ!

–       Тиймээ.  Харин “Өөрийн дайснаа  хайрла” гэсэн номлол бий шүү дээ.

Нэгэн хүний хажуугаар гурван йогч өнгөрчээ. Эхнийх нь – би бол аугаа йогч. Шөнө бүр миний тархинаас улаан туяа цацардаг. Ард яваа хоёр нөхөр бол миний найзууд л даа. Гэхдээ минийх шиг амжилтанд хүрэх арай л болоогүй гэв.

Хоёр дахь йогч ирээд, шөнө бүр түүний тархи мянган өнгөөр солонгордог ба түрүүчийн йогчийн сэтгэл санааг гундаахгүйн тулд түүнд энэ тухай хэлдэггүй, учир нь түүний түвшин эхнийхээс хавьгүй дээгүүр оршдог гэж мэдэгдэв.

Харин гурав дахь йогч ирээд, түүний юу нь ч гэрэлтдэггүй гээд, гэхдээ тэрээр шөнөдөө хар тамхи татдаггүй гэв.

 

Scroll to Top