Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 8 9
Users Today : 39
Users Yesterday : 35
Total Users : 14489
Views Today : 67
Views Yesterday : 51

Нэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ.

Түүний нүдний өмнө түүний амьдралын сүүлчийн мөчлөг анивчин өнгөрөхөөс өмнө тэрээр элсэн дээрхи мөрүүдийг ажиглан харав. Гэтэл түүний амьдралын замын хамгийн хэцүү мөчлөгүүдэд нөгөө мөр ганцхан жим болж хувирсан байхыг тэр анзаарчээ. Түүнчлэн энэ мөч нь түүний амьдралын хамгийн хэцүү, зовлонтой үе байсныг тэр санан дурсав. Тэрээр маш ихээр гашуудан гуниглаж, Бурханаас асуув:

–       Та надад хэлэхдээ хэрвээ чи Миний хэлсэн зам мөрийг дагавал Би чамайг орхихгүй гэж надад хэлсэн биш бил үү. Гэтэл миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд ганцхан эгнээ мөр энэ элсэн дээр үлдсэн байгааг би харлаа. Чухам яагаад Та, Та надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй тэр үед орхиод явчихсан юм бэ ? гэхэд

Бурхан:

–      Ай миний энхрийхэн хүү минь ээ. Би чамайг маш их хайрладаг, хэзээ ч чамайг орхиж байсангүй. Чиний амьдралын их уй гуниг, зовлон шаналалтай, туршилт тэнсэлтийн тэр үед зөвхөн ганц хөлийн мөр үлдсэн байгаагийн учир нь гэвэл тэр үед Би чамайг гар дээрээ өргөн, тэвэрч явсан юм шүү дээ

хэмээн хариулжээ.


Бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэн хүн түүний хувь тавилан хэтэрхий хэцүү хүнд юм хэмээн бодох болжээИнгээд тэрээр Бурханд хандан: “Ай Эзэн миньминий хүзүүнд зүүсэн загалмай арай л дэндүү хүнд юмМиний мэдэх бусад хүмүүсийн зүүсэн загалмай хамаагүй хөнгөн байнаТа миний загалмайг арай жаахан хөнгөхөн болгох арга байна уу? ” гэхэд Бурхан хариуд нь: “Бололгүй яахавби чамайг загалмай хадгалах сан руу илгээе.

Тэгээд өөрт таалагдсан загалмайгаа сонгоод ав даа” гэжээИнгээд нөгөө хүн загалмай хадгалах санд хүрч очоод өөрт тохирчихмоор загалмайгаа сонгож гаравТэр бүх загалмайнуудыг хүзүүндээ зүүж үзсэн боловч түүнд бүгд л хэт хүнд юм шиг санагджээБүх загалмайнуудыг зүүж дуусахад нөгөө хүнд загалмайнуудын хамгийн эцэст байсан нэгэн загалмай бусдаасаа арай хөнгөн мэт санагдаж гэнэТэгээд тэр Бурханд хандан: “Үүнийг би авч болох уу?” хэмээн асуухад Бурхан хариуд нь: “Тэгэлгүй яахавмэдээж болноЭнэ чинь өөрийн тань зүүж байсан загалмай шүү дээЧи нааш орж иржбусад загалмайнуудыг зүүж үзэхээсээ өмнө үүнийгээ хаалганд өлгөөд орхичихсон” хэмээн хариулж гэнээ.

 

Хоёр хуврага

Нэгэн удаа хөгшинзалуу хоёр хуврага нутгийн зүг аялаж явжээТэдний замд нэгэн гол таарчГэвч бороо их орсноос тэр гол аймшигтай ихээр үерлэж байв гэнэГолын эрэг дээр нэгэн залуухан бүсгүй зогсож байлааТэр эмэгтэй мөн л нөгөө эрэгт гарах хэрэгтэй байсан ч тэрээр бусдын тусламжгүйгээр голоор гарах боломжгүй байв.

Тэр хоёр хуврага эмэгтэй хүнд хүрэхийг хориглосон хатуу сахилтай байжээНастай хуврага нь эмэгтэйд дөхөн очижтүүний гараас хөтлөн гол гатлахад нь туслаж гэнэИнгээд цаашхи бүхий л замын туршид хуврагууд хоорондоо юу ч ярилгүй таг чиг явцгаажГэвч нутгийн захад хүрэх алдад залуу хуврага тэсч чадалгүй ам нээн: “Та яаж эмэгтэй хүнд хүрч чадаж байнаа?Та чинь ийм ам тангараг тавьсан шүү дээ!” гэхэд нь настай хуврага нь тайвнаар: “Хачин юм дааби түүнийг зүгээр л нэг эргээс нөгөө эрэгт тээж гаргасанХарин чи түүнийг одоо болтол дотроо тээсээр явна шүү дээ” хэмээн хариулсан гэдэг.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Хариг харамч болоод ямагт хар бодогч хүн нь

Хэдий шадар янаг мөн боловч нэн бүү итгэ

Хэтэрхий ихэст ч бол холын дайснаас

Хишгийг нь идсэн дэргэдэх хүн хорлох нь олон бий.

гэсэнтэй утга зохилдох үлгэр нь:

Эрт цагт Варанасын оронд хүн явж үл болох нэгэн их зузаан ой моддын дотор Рүрү нэрт нэгэн бодисад гөрөөс байсан ажээ. Гэтэл нэгэн хүн их мөрөнд унаад урсаж машид их мэгдэн энэлэх дуугаар бархиран гасалж байхыг тэр гөрөөс үзээд ирж уснаас гаргав гэнэ. Тэр хүн машид баярлаж “Та миний амийг аварсан тул миний гэрт өөд бол. Би хүндлэл үйлдсүгэй” гэхэд Рүрү хэлсэн нь:” Хүний туршил өөр. Гөрөөсний туршил ч өөр тул миний тухай өөр хүнд бүү өгүүлэгтүн. Тэгвэл намайг хүндэлсэн болно” гээд ойдоо одов. Тэр цагт Варанасийн хааны их хатны зүүдэнд “Гайхамшигт сүр жавхлант нэг гөрөөс арслант ширээн дээр суугаад ном номлов” гэж зүүдэлсэнээ хаанд айлтгав. Хаан нь тийм гөрөөсийг үзсэн хүнд шан өгнө гэж зарласанд нөгөө хүн гөрөөсний ачийг саналгүй шанд дурлаад хаан дээр очиж, тийм нэгэн гөрөөс ойд байхыг би үзлээ” гэв. Тэгтэл хаан олон цэрэг сэлтийг тэр хүний хамт дагуулаад ойруу явав.

Рүрү олон хүний дуу чимээг сонсоод зугтах гэтэл цэргүүд хүрээлснийг үзээд явсангүй. Гэтэл нөгөө хүн Рүрүг хараад хаанд “Таны таалсан гөрөөс чинь энэ билээ” гээд заатал гар нь бугуйгаараа тасарч унав. Хаан Рүрүгийн зүг сум харвахыг завдахад Рүрү өгүүлрүүн: “Хүний эзэн та өчүүхэн хүлээгтүн.Та намайг хэнээс сонсов” гэхэд хаан “Энэ хүнээс сонслоо” гэж нөгөө хүнийг сумны төмрөөр заав. Рүрү тэр хүнийг харж өгүүлрүүн:

Өөдгүй муу хүнд тусалснаас

Үлэмж их мөрөнд урссан

Өчүүхэн модыг гаргавал дээр гэж

Үтэл ардын өгүүлдэг үнэн ажээ.

Үнэхээр сайн санаагаар тусалсны хариуг

Үзтэл энэ мэт хариулвуу чи” гэв.

Түүнийг хаан сонсоод “Таны айлдсан чинь юу вэ?” гэхэд Рүрү урьдах учир шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлэв. Хаан тэр хүнээс “Энэ үнэн үү? гэхэд нөгөө хүн “Үнэн билээ” гэхэд хаан уурлаж тэр хүнийг харван завдахад Рүрү завсар нь ороод “Энэ дууссан хүнийг алах хэрэггүй биз ээ. Хаан таны юу таалсаныг би бүтээсүгэй. Энэ хүн юу хүснэ түүнийг нь өгтүгэй” гэсэнд хаан Бодисад гөрөөсний зарлигийг бүтээх ба өөртөө Рүрүг зааж өгсөн ачийг санаж тэр хүнийг шагнаад Рүрүг ордондоо залж арслант тавцанд суулган ном сонсоход Рүрү гүн дэлгэрэнгүй гайхамшигт номууд номлосноор хаан, хатан, нөхөд сэлт бүхэн нь амгалан сууж жаргалаа гэдэг билээ.

 

Эрдэнийн сан Субашидаас”

Үнэн сайн номчинд бусдын хорлосон нь дээшлэхийн нөхцөл

Үтэл муу хүнд бусдын хорлосон нь доройтохын нэрмээс.

Үлгэрлэвэл түймрийн галд хүчит салхи учирвал өрвөсхийхийн нөхцөл

Өчүүхэн зуланд тэр салхи тусвал унтрахын шалтгаан.

гэсэнтэй зохилдох үлгэр нь:

Эрт урьд цагт Сарангэрэл нэрт нэгэн их хаан байлаа. Тэр хаан “хамаг амьтан юуг хүсвэл түүнийг өгсүгэй” гэж ам авч өглөг өгснөөр хамаг амьтан бүгд тэр хааныг магтан сайшаан хүндлэх болов. Түүнд хязгаар орны Бимасина нэрт нэгэн хаан атаархаж “хэн хүн Сарангэрэл хааны толгойг авч ирвэл би түүнд хаан төрийнхөө дундуурыг өгсүгэй” гэж өөрийн албатдаа зарласанд Лиүдүү нэрт нэгэн бярман  би тэр хааны толгойг авч ирье гэж хаанд мэдүүлээд ирэх цагт Сарангэрэл хааны улсад элдэв муу ёр болов. Түүнийг  хаалга сахигч тэнгэр мэдээд Лиүдүү бярманыг мунхруулаад дотор эс оруулав. Гэтэл ариун орны тэнгэрүүд хааны зүүдэнд ирж өгүүлрүүн:

Эх болон хамаг амьтаныг гэтэлгэхийн тул

Эрхэм бурханы хутгийг хүсэж

Эрт цагаас тангарагласан өглөг бармид чинь

Эдүгээ төгсөх шахаж атал

Үүдний тэнгэр саад хийснийг

Эргэцүүлж сайтар шинжлээд

Энэлэн гуйгч хязгаарын бярманы

Эгээрсэн хүслийг ханган соёрх гэснээр хаан нойрноосоо сэрж Махазандараа нэрт түшмэлдээ өгүүлсэнд хааны зарлигийг таслаж үл болох тул бярманыг хаанд учруулав. Хаан бээр бярманыг ихэд энэрэн, ирсэн учрыг асуусанд бярман өгүүлрүүн:

Амьтны юу хүссэнийг өгсүгэй гэж

Ам авсныг чинь сонсоод

Алс их холын орноос

Алжааж чилсээр ирлээ би.

Алт мөнгө эрдэнэ тэргүүтэн

Аливаа гадаадын юм өгснөөс

Амь биеэ өглөгт өгвөл

Адилтгашгүй эрхэм өглөг болно.

Асрал ихт хаан чи

Алгасалгүй үнэн сэтгэлээр

Аяа надад тэргүүнээ өгөн соёрх

Алимад бусад юуг ч би үл хэрэглэнэ.

гэсэнд хаан бээр ихэд баясан “тэргүүнээ өгсүгэй гэж” ам өгөв.

Гэтэл Махазандараа түшмэл долоон эрдэнээр мянган тэргүүн хийлгэж бярманд өгөн гуйвч эс болсонд түшмэл сэтгэл нь зовж  эс тэсээд наснаас нөхчив. Өчүүхэн хаад ба хатад, хөвгүүд тэргүүтэн бүгд гашуудан энэлж хаанд мэдүүлэвч болсонгүй. Хаан бярман хоёулаа аглаг ойд одоод нэгэн модны ёроолд сууж хаан бярманд өгүүлрүүн: Тэргүүнийг минь огтлоод гар дээр тавьтугай.Би гараараа чамд өгсүгэй гэж захиад:

Энэ мэт өглөг өгсөний буянаар

Эрхэм дээд бурханы хутгийг олоод

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны

Энэлэхийн зовлонг арилгах болтугай гэж ерөөл тависны дараа бярман илдээ барьж цавчин завдахад тэр модны тэнгэр эс тэсэн ийн хэлрүүн:

Энэ ба хойтоо дуусгасан

Эргүү муу бярман чи

Эрхэм бодисад хаанд

Ийм зохисгүйг үйлдэнэ үү гээд бярманы хацрыг алгадсанд хол өнхөрөн одлоо.

Түүнд хаан бээр :

Энэ модны ёроолд есөн зуун ерэн есөнтаа тэргүүнээ өгөв би

Эдүгээ өгвөл өглөг бармид минь төгсөж дээд хутгийг олоод

Эх болсон хамаг амьтныг орчлонгийн зовлонгоос гэтэлгэж чадах болсон тул

Ийм сайн буянд минь харшлалгүй баястугай тэнгэр ээ

гэсний даруй бярман бээр тэргүүнийг огтолж аваад явав.

Тэр цагт газар зургаан зүйлээр хөдлөөд огторгуй дахь тэнгэр нарын уйлсан нулимс хур мэт оров. Сарангэрэл хааны өглөг бармид төгсөж бурханы хутгийг олно гэсэн үг зүг бүхэнд түгснээр Бимасина хаан түүнийг сонсоод айн цочиж зүрх нь хагараад үхэв. Лиүдүү бярманыг буцаж харих замд улс бүхэн  “тэр мэт гайхамшигт хаанд хор хийсэн чивэлт хүн” гэлцэж гэртээ үл оруулан идээ ундааныг эс өгснөөр  өлсөж ундаасан зовж явтал хааны тэргүүн ялзарч маш өмхий болсноор орхив. Түүнээс цааш явтал Бимасина хаан үхсэнийг сонсоод санасан зүтгэсэн бүгд хэрэггүй болсон тул сэтгэл нь хутгалдан цусаар бөөлжиж үхэв. Бимасина, Лиүдүү хоёр аюуш тамд төрөв. Сарангэрэл хааныг тэргүүнээ өгөхөд эс тэсэн нөхчихсөд бүхэн дээд төрлийг олов. Тэр цагийн Сарангэрэл хаан нь Шигмуни, Махазандараа нь Шарибудари, Модны тэнгэр нь Маха Модгиваань, Бимасина хаан нь нүгэлт шулам, бярман нь Диваадад байсан ажээ.

“Эрдэнийн сан субашидаас”

Эрдэнийн сан субашидаас

 

Сайн муу хоёр хүнд ав адил туславч

Санаж хойно ачлах нь ер адил үгүй

Сайн муу хоёр газар тариа тарихад адил боловч

Сайтар ургаж боловсрохдоо их ялгаатай мэт.

 

Эрхэм сайн хүнд өчүүхэн тус хүргэвч

Үүрд түүнийг марталгүй явж магад ачилъюу

Эрт цагт ундаассан хаанд нэгэн долоогоно өгсөн хүн

Эцэст нь тэр хааны төрийн хагасыг эзэлсэн үлгэр мэт.

гэсэнтэй зохилдох үлгэр нь:

Урьд нэгэн оронд эцэг хөвгүүн хоёр байснаас эцэг нь үхэхдээ: “Хөвгүүн минь ээ!. Одоо би үхэх тул чи сайн ноёныг шүтэн, сайн хүнтэй ханилан, муустай бүү нөгц” гэжээ. Хойно тэр хөвүүн тэнсэхийн тулд нэгэн муу хааныг шүтээд түшмэл нь болж  нэгэн муу гэргий авав. Тэгээд хаантай ойд явж байтал нэгэн барс хаан руу үсэрч  ирсэнд илдээрээ цавчиж алав. Түүнд хаан баясаж “Чи надад амийг өгсөн их ачтан болов” гэв. Тэгээд тэр хүн хааны нэг бүжигч тогосыг хулгайлж нуугаад өөр нэгэн тогосыг гэртээ авч ирээд гэргийдээ ийн өгүүлэв. Энэ хаанд би тэр мэт ачилсан боловч миний ачийг үл санах тул хааны энэ тогосыг алж идсүгэй гэж хэлээд алж махыг нь идэв. Гэтэл хаан миний тогосыг олж өгсөн хүнд их шан өгнө гэж зарласанд түүний гэргий нь хаанд бүх учрыг хэлж гэнэ. Хаан тэр түшмэлийг дуудаж, Чи миний тогосыг алж идсэн чинь үнэн үү гэсэнд тэр түшмэл “үнэн” гэжээ. Гэтэл хаан нь “Албат хүн эзэндээ ачлал үйлдсэнд ачийг хариулах хэрэг юун. Үүнийг алагтун”гэв. Тэндээс тэр түшмэл хаан, гэргий хоёрынхоо мууг мэдээд хааны тогосыг өгөөд өөр оронд явав.

Тэндээс нэгэн сайн хааны түшмэл болоод нэгэн муу гэргийг авав. Хаантайгаа цуг ойд явж байтал ус олдохгүй хаан туйлдан ядарч ихэд ундаасчээ. Түүнд түшмэл нь “Тэнгэр эзэн зооглож болох бол надад гурван долоогоно байна” гэж өгсөнд хаан баясаж зооглоод “ надад амийг өгсөн мэт их ачтан болов” гэв. Хойно түшмэл хааны хөвгүүнийг нэгэн газар нуугаад хувцас чимгийг нь гэртээ аваачиж гэргийдээ “Энэ хаан хөвгүүний хувцас чимэг юм. Нуугтун гэв. Гэтэл хаан миний хөвгүүнийг олж өгсөн хүнд их шан өгнө гэж зарласанд түшмэлийн гэргий хөвгүүний чимгийг хаанд үзүүлж чиний түшмэл түүнийг алжээ гэсэнд хаан түшмэлийг дуудуулж “чи юунд миний хөвгүүнийг алав гэсэнд түшмэл миний ачийг үл санасны тулд билээ гэв. Хаан ямар ач билээ гэсэнд долоогоно барьснаа  өгүүлэв. Хаан:Тэр үнэн билээ. Хайртай хүү минь мөн ч гэлээ нэг долоогоны хариу болтугай. Хоёрдахь долоогоны хариуд охиноо чамд гэргий болгон өгье. Гуравдугаарын хариуд миний төрийн хагасын автугай гэв. Тэгтэл түшмэл хаанд сөгдөн мөргөж ийн өгүүлрүүн:Тэнгэр мэт эзэнд өчүүхэн хүндлэл үйлдээд ачлал хариуг санаж яахан болох. Дээд хөвгүүнийг би юуны тул хорлох билээ гээд хаан хөвгүүнийг авчирч хаан өргөв.Тэгээд ямар ч шан авалгүй нэг насаараа тэр хаандаа хүндлэл үзүүлэв гэнэ.

 

Scroll to Top