Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 8 5 3 8
Users Today : 30
Users Yesterday : 50
Total Users : 28538
Views Today : 49
Views Yesterday : 97

Аюурведэд өгүүлснээр бол ой ухаан нь харгис хэрцгий байдал болон уур хилэнгээс болж алдагддаг хэмээсэн. Хэрэв хүн аминч эгоист үзэлтэй бол тэрээр бусдын мөнгөөр таашаал ханамж авахыг хүсч байдаг ба ямар үнээр гэдэг нь түүнд чухал биш байдаг. Ийм зүйл болоход тэрээр маш хүчтэй бохирддог бөгөөд өөрийн урьд өмнөх сайн үйлүүдийн үрээр түүнд заяагдсан ой санамжаа алддаг. Тэрээр хэрэгтэй бүхий л ой санамжаа, түүнд байсан хэрэгтэй бүх мэдээллээ алддаг. Энэ нь тэрээр ямар нэг бүдүүлэг үйлдэл хийснээс болсоон гэсэн үг юм.

Бүдүүлэг байдал нь ой санамжийг бууруулдаг ба хүн худал хуурмагт живдэг. Түүнд бүх зүйл огт өөр мэт санагдаж эхлэнэ. Түүний ой санамжид хадгалагдаж байсан мэдээллүүд нь гажуудсан мэт санагдана. Түрэмгий зан авир нь мөн ой ухааныг бууруулдаг. Түрэмгий авир гэж юу вэ? Энэ нь өөрийн эрх ашгийг дээгүүрт тавихыг хэлдэг. Энэ тохиолдолд таны хувьд нөгөө хүний амьдрал ба эрүүл мэнд онцын сонин биш байдаг. Та түүний аз жаргалыг залгих үед та өөрийн ой санамжаа алдах болдог. Учир нь гэвэл хэрвээ та өөрийн амьдралд хийж байсан бүхий л харгис хэрцгий үйлдлүүдээ бүгдийг дурсан санаад байх аваас та зүгээр л энэ бүгдийг тэвчээд байж чадахгүй. Иймээс ой ухаан тань үүнээс татгалздаг. Хүнээс, “Чи түүнийг яаж хөнөөчихөв?” гэж асуувал “Юу болсныг би огт санахгүй байна” хэмээн тэр хариулна. Тэрээр түрэмгийллээс болж ой санамжаа алддаг. Түүний сэтгэл зүйг нураан сүйдээхгүйн тулд түүний хамгаалалтын механизм тийн ажилладаг.

Яг ийм байдал уурласны үр дүнд үүсэн бий болдог. Уур хилэн шуудхан л хүний уураг тархийг харанхуйлуулдаг. Тиймээс зарим нэг хүн хэтэрхий ихээр уурласныхаа улмаас тухайн үед юу хийснээ ч мартаж орхих тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл ой ухаан нь шуудхан хүчтэй алдагдана гэсэн үг. Хэрэв та анхааралтай ажиглаад үзвэл ийм хүмүүс нь ой санамжаа болон өнгөрсөн үйлүүдээ санахаа больсон байдаг. Тэд юу болсон талаар төдийлөн хурц тодоор санаж чаддаггүй. Ийм ч учраас хэрэв хүн хурц ой санамжтай бол түүний харгис хэрцгий чанар болон уур хилэн нь төдийлөн их бишээ гэсэн үг юм.

Мөн айдас гэж нэг зүйл байна. Хүн амьдралаас зугатаах үед тэрээр мөн ямар нэг зүйлийг дурсан санаж чаддаггүй. Тэр айж байна шүү дээ. Тэрээр зүгээр л бүгдийг дурсан санахыг хүсэхгүй байгаа ба  илүү мэдээллийг хүсэхгүй байна. Энэ нь далд ухамсарт явагддаг. Айдас нь бурханлаг залхуурлаас үүсдэг. Хүн аз жаргалыг үл хүсч, түүний төлөө хөдөлмөрлөхийг үл сонирхох үед айдас үүсэн бий болдог. Түүнд айдас бий боллоо. Одоо дараа нь юу болох вэ? Зүрх сэтгэл нь түүнд, “Бүх зүйлийг урсгалаараа байхыг бүү зөвшөөр. Бүх зүйлийг илүү сайн тал руу нь өөрчил. Буруу муу үйлүүдийг бүү хий. Аль болох сайн үйлүүдийг хий” хэмээн хэлнэ. Гэвч тэрээр энэ үгийг нь үл сонсоно. Түүний сэтгэлд зөрчилдөөнтэй байдал төрөх ба хэрэв тэр хийх ёстой зүйлээ хийхгүй бол түүнд ямар нэг муу зүйл тохиолдож магад гэсэн айдас төрнө. Энэ айдас нь үл дурсан санах хүслийг үүсгэн бий болгоно. Өөрөөр хэлбэл ой санамжаа алдана гэсэн үг.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

“Зөв хооллолтын тусламжтайгаар бид өөрсдийн ухамсрыг маш хүчтэйгээр цэвэрлэж чадна. Энэ бол ухамсрыг цэвэрлэх хамгийн эхний алхам юм. Мантрагаар, залбирлаар биш харин зөв хооллох дэглэмийн тусламжтайгаар.

Эхлээд бид цэвэр ариун хоол идэх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний хоол хүнс бидний биемахбодь болдог. Хоол хүнс бидний ухамсарт нөлөөлдөг. Хэрэв бид загас идсэн аваас бидний ухамсар муурны ухамсар болж хувирна. Юуных нь залбирал, юуных нь мөргөл байх вэ ? Эдгээрийг тань сонсохгүй. Бидний амнаас загас, сармис л үнэртэнэ. Энэ нь зүгээр л боломжгүй. Өөрийн хоол хүнсний мэдрэмжээ хянаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энд өдрийн дэглэмийн тухай яригдаж байна.  Хэрхэн зөв хооллох талаар суралцах хэрэгтэй. Энэ нь бүхэл бүтэн урлаг юм. Харин бид залхуурах аваас бид хэзээ ч, юу ч сурахгүй. Дараагийн зүйл бол юуг идэж болох, юуг идэж болохгүйг мэдэх хэрэгтэй. Цааш нь, хэрвээ та өвчтэй бол хувийн хоолны дэглэм заавал байх ёстой. Хэрэв та эрүүл бол хойшдоо өвдөхгүйн тулд ямартай ч дэглэмийг даган мөрдөх хэрэгтэй. Ингээд дараагийн зүйл бол, хоолыг хаана идэж болох, хаана идэж болохгүйг, хэнтэй идэж болох, хэнтэй идэж болохгүйг, хоолыг хэрхэн зөв бэлтгэх талаар судлах, мэдэх хэрэгтэй. Юуны тухай бодох хэрэгтэй болон юуны тухай бодох хэрэггүй гэх мэт. Эдгээр нь шатны эхний гишгүүр юм.

Хоёр дахь алхам нь – танд жам ёсоороо зарим зүйлүүдийг хийх боломж гарч ирнэ. Энэ үед таны хувьд буруу зуршлуудаасаа салахад маш хялбар болсон байх болно”.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Зөвхөн маш их бардам хүн л шүүмжлэлд гомдох болно. Ухаантай хүн бол өөр рүүгээ чиглэсэн шударга үнэн шүүмжлэлийг сонсож, түүнээс дараа дараагийнхаа ахин дэвших, өөрийгөө төгөлдөржүүлэх санаа сэдлийг олж харж байдаг. Харин шударга бус шүүмжлэлийг хувьдаа хүлээж авдаггүй.

Бэлэг дурсгал, доромжлол эсвэл шүүмжлэл аль нь байлаа ч гэсэн хэрэв бид түүнийг хүлээж авахгүй л бол энэ нь түүнийг бэлэглэсэн хүний өмч болж үлддэг. Ухаалаг хүн мөн өөрийгөө шударга бусаар шүүмжлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэн нэгний үйлийг шүүмжлэх үед тэр нь хэдийчинээ шударга байхаас үл хамаарч бид энэ үйлийнхээ үр дагаврыг өөрийн кармын санд бичиглэн үлдээдэг гэдгийг ойлгох нь чухал.

Юу юунаас урьд бусдыг шүүмжилж байнаа гэдэг нь бидний өөрсдийн төгс төгөлдөр бус байгааг илэрхийлж буй билээ. Хэрэв хэн нэг хүний ямар нэг зүйл таны зэвүүг хүргэж буй бол үүнийг өөрөө өөрөөсөө хайгаад үз. Та өөрөөсөө түүнийг баттай олох болно.

Ухаалаг хүмүүс нь бусдын дутагдлыг хаан дарж, харин тэдний сайн чанаруудыг нь илүү тодруулан харуулах замаар өөрийнхөө буянт байдлыг өсгөн нэмэгдүүлж байдаг.

“БИДНИЙГ ШҮҮМЖЛЭГЧИД НЬ БИДНИЙ НҮГЛИЙГ УСТГАЖ БАЙДАГ” гэж Брахма-Пуранд(163.20)  өгүүлжээ.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын шүүмжлэл ба бурханлаг хөгжлийн тухай лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Цас орж байлаа. Эргэн тойрон нам гүм, амар тайван. Сэвсгэр цасан ширхгүүд маш гоёмсгоор бүжиглэн эргэлдэж, алгуурхнаар газардах ажээ.

Зэрэгцэн эргэлдэн нисэж байсан хоёр бяцхан цасан ширхэг өөр хоорондоо яриа үүсгэлээ. Нэг нэгнээсээ салчихгүйн тулд тэд гар гараасаа барилцсан байлаа. Нэг цасан ширхэг нь нөгөөдөө хандан тун ч хөгжилтэйгөөр:

-Ниснэ гэдэг ямар гайхалтай юм бэ! – хэмээхүйд, нөгөө цасан ширхэг нь:

-Бид нисээгүй ээ, бид зүгээр л доошоо унаж байна шүү дээ, – хэмээн гунигтайгаар хариу өчлөө.

-Удахгүй бид газарт буугаад, зөөлхөн бөөрөнхий цагаан бөмбөлөг болон хувирна даа!

-Үгүй дээ, бид үхэл рүүгээ л нисэлдэж явна. Газар дээр биднийг зүгээр л дэвсэлж орхино.

-Бид горхи болон хувираад тэнгисийн зүгт урсах болно. Тэгснээр бид мөнх амьдрах болно! – гэж эхний цасан ширхэг хэлэв.

-Үгүй ээ, бид хайлна, тэгээд үүрд алга болно, – гэж хоёр дахь нь эсэргүүцлээ.

Эцэст нь тэд тийн утга учиргүй маргалдахаас залхаж, хөтлөлцсөн байсан гараа тавицгаалаа.

Ийн тэд өөр өөрсдийн сонгосон хувь тавилангийнхаа өөдөөс нисэн одоцгоолоо.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top