Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 2 7
Users Today : 14
Users Yesterday : 27
Total Users : 22427
Views Today : 20
Views Yesterday : 46
VD Бид хүлээгдэж буй өөрчлөлтүүд, зовлон гамшгийн тухай ярихад хүмүүс: “Би өөрийгөө хэрхэн аврах вэ? Энэ Дэлхий дээрххи хамгийн аюулгүй газар хаана байна вэ? Надад хэдийичнээ хугацаа үлдсэн бэ? Өөрийгөө хоол, хүнс усаар хэрхэн хангаж болох вэ” гэж асуудаг. Бидний үеийнхний ихэнхийнх нь ухамсар “би”, “миний” гэдэг үзэлд чиглэгдсэн байдаг нь тэдний зан байдлын дутуу дулимаг байдал,

 

дотор сэтгэлийн сул дорой байдал, юмсыг бүрэн бүтнээр нь ойлгох ойлгоц хангалтгүй, өгөөмөр сэтгэл үгүйг илэрхийлж буй юм. Тэдэнд дээд зорилгын төлөө аливааг золиослохын тухай санаа ч төрдөггүй. “Өөрийн ойр дотныхон, өөрөө галаас эсвэл усны үерээс гараад зугатчих чадваргүй өвчтэй хүмүүст би яаж туслах вэ?” гэж ховорхон асуудаг. Ихэнхи хүмүүс зөвхөн өөрийгөө л боддог.

    Нөхцөл байдлыг түүнээс өөрөөс нь үүсэн бий болсон арга хэрэгслээр засаж, сайжруулах гэдэг нь огт утгагүй зүйл. Бид аажмаар өсөн хөгжиж, өөрийнхөө хайрыг үйлээрээ илэрхийлэх чадвартай болтол бидэнд хэзээ ч бидний дотор нуугдан буй  Бурханлаг оч нээгдэхгүй. Бурханлаг ухамсар нь өгүүлшгүй хамгаалалтыг хайрлах ба итгэл найдварын очийг бадраанам. Мөн бидэнд үгээр өгүүлэх аргагүй аугаа чанарууд болон өөр бусад зүйлсийг хайрлана. Гэвч хүмүүс зөвхөн тодорхой хэмжээгээр л Бурханлаг хийгээд олон зүйл биднээс өөрсдөөс хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Дээр өгүүлсэн зүйлүүдээс аль нь ч бурханлаг дайчныг самууруулж, гайхашруулж чадахгүй. Бурханлаг дайчин нь хүний ухааны мөн чанарыг мэддэг, хүрээлэн буй орчиндоо оновчтой дүгнэлт өгөх хандлага, угийн чадвартай. Болзолдсон ухааны санаа бодлын цутгал нь цаг үргэлжид өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чиглэгдсэн байдаг. Ухаан нь тухайн зүйлийн тов тодорхой байдлыг үл харгалзан, түүний таагүй байдал, аймшигт үнэнээс айн аливааг үгүйсгэх, үл хэрэгсэх мөн чанарыг агуулсан байдаг.

 

Түүхийн сургамжууд

Nu

     Айсуй сүйрэл гамшгийн тухай сэрэмжлүүлэг нь Дэлхийн бөмбөрцгийн бараг өнцөг булан бүрд зуун зуун болгонд давтагдаж байсан. Хүн төрөлхтний зарим нэг хамгийн их буянлаг, бүтээлч, ажигч ухаан бүхий хүмүүс нь биднийг хөгжин буй технологийн аюул ба байгалийн хуулийг зөрчсөнөөс ирэх аюулаас биднийг сэрэмжлүүлэхийг чармайн оролдож байна.

    Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид зөгнөлт-зохиолчид, роман болон уран элэглэлийн бүтээл туурвигчид биднийг бардам зан, шунахай сувдаг зангаасаа татгалзахыг сэрэмжлүүлсээр ирсэн. Жонатан Свифт, Льюис Кэррол, Чарльз Диккенс, Марк Твен, Олдос Хаксли, Герберт Уэлсс, Жорж Бернард Шоу, Айзек Азимов гэх зэрэг зохиолчдын бүтээлүүд хүн төрөлхтний сонгосон алдаатай, буруу замыг маш оновчтой, нэвт шувт өгүүлсэн дүрслэлээр баялаг. Энэ бүх ухаантнууд нэгэн дуугаар хүн төрөлхтөнд туссан өвчний шинж тэмдгийг өгүүлсэн байдаг. Тэдний олонх нь жишээ нь, Олдос Хаксли өөрийн “Brave new world”хэмээх бүтээлдээ хэдийгээр орчин үеийн материслист үзэл энэ ойлголтонд маш болгоомжтой ханддаг ч дорнын мэргэн ухаан, трансцендентализмд хандсан байна.

      Ийм мэт асуултууд ямар ч ухаалаг хүний толгойд буунаа даа. Хэдийгээр бид бололцоот хямралын тухай эргэцүүлэн бодоход бүрнээ автах хэрэггүй ч энэхүү болгоомжлол сэрэмжлүүлэгт анхаарал хандуулахгүй байж болохгүй. Ялангуяа урьд өмнөх үеийн зөгнөлүүдийн гэгээн гэрэл байсаар байхад. Ийм учраас бид зарим нэг зөгнөлд хянуур хандаж, зуун зууны тэртээгээс бидэнд дөтлөн ирсэн тэр мэргэн ухааны мөн чанарт нэвтрэн орохыг чармайх хэрэгтэй болов уу.

      Олон тоон зөгнөлүүд янз бүрийн метафизик, бурханлаг уламжлалын үндэс суурь дээр үүсэн бий болсон. Гэвч сүйрэл мөхлийн тухай хэд хэдэн зөгнөлүүд бурхангүй үзэлтнүүдийн амнаас гарсан гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал. Энэ нь бурханлаг хүмүүс л нийтийг хамарсан сүйрэлд өртөх буюу эсвэл тэд л илүү их дотоод гүн гүнзгий хараатай гэсэн үг үү? Энэ асуултанд та бүгд өөрсдөө хариу өгөхийг оролдоосой гэж би хүсч байна.

 

Далдыг харагчид ирээдүйг зөгнөж байна.

   DHIZB

  Ирээдүйг харах төрөлхийн чадвартай хүмүүс байдаг. Магадгүй эдгээр хүмүүсийн зарим нь йогчид байсан байж болох хийгээд энэ чадвар нь шинэ бие махбодид нь шилжин үлджээ. Зарим нэг нь ийм чадвар бүхий амьд оршнолууд амьдардаг өөр ертөнцөөс ирсэн байдаг. Гэвч ямартай ч зөгнөн харах чадвар нь маш ховор агаад ийм хүмүүс нь манай дэлхийд төрвөл тэд жам ёсоороо л олон дундаас ялгарч харагддаг.

      Энэ ангиллын хүмүүст зөгнөх чадвар бүхий зарим нэг далдыг харагчид хамаардаг. Тэдэнд байгалиас ямар нэг онцгой чадвар заяагдсан байдаг ба тэд гэрэл цацруулж байдаг нь эгэл бус сайн карма болон урьд төрлийн баялаг туршлага буйг нотлон харуулна. Тэдний олонхи нь богино хугацаанд дээд хүчийг олох бөгөөд эсвэл аль хэдийнээ түүнийг шингээсэн байдаг.

      Мянга мянган жилийн туршид дэлхий дээр хэд хэдэн зөгнөгчид төрсөн бөгөөд тэдний зөгнөл гайхалтайгаар биелсэн байдаг. За ингээд хамгийн чухал зүйлийг сонсоход бэлдэнэ үү. Хэргийн учир нь эдгээр зөгнөгчид ойрын хугацаанд хачин гайхмаар өөрчлөлт хувирлыг зөгнөсөн байгаад оршино. Тэдгээрийн зарим нь ер нь тун удахгүй Дэлхийн хүн амын гуравны хоёр нь сөнөж мөхнө гэдгийг тэмдэглэсэн байна.

      Хүн төрөлхтний түүхийн он дарааллын бичгийн хуудаснаа Эдгар Кейс, Нострадамус гэх мэт гайхалтай хүмүүсийн нэр дурдагдсан байдаг. Тэдний буянлаг байдал, цэвэр ариун байдал нь тэднийг өөр эринээс зочлон ирэхэд хүргэжээ. Нострадамусын бараг бүх зөгнөлүүд яг биелсэн байдаг.

     Эдгар Кейс мөн зөгнөн хэлэх онцгой чадвартай нэгэн. Виржиня Бич хотын “Судалгаа шинжилгээ, ангижрал гэгээрлийн холбоо”-ны ханан дээр Кейсын трансын төлөвт байхдаа хийсэн зөгнөлүүдийн тоо томшгүй олон бичвэрүүд үлдсэн байдаг. Тэд бараг бүгд биелсэн юм. Кейс, Япон улс Номхон далайн усанд автана, шинэ зууны босгон дээр Калифорни газар хөдлөлтөд өртөн устана гэх мэтчилэн зөгнөсөн байдаг. Тэрбээр, шинэ зууны эхэн дээр тохиох эрс эргэлтийн тухай өөр олон олон зүйлийг өгүүлсэн байна.

 

Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийн

зурхайч нарын өгч буй мэдээлэл

  Энэтхэгийн Бангалорт амьдарч буй хамгийн нэр цуутай зурхайч нарын нэг Б.В.Раман маш эгэл бус судалгаа шинжилгээг явуулах үйл ажиллагааг санаачлагч нэгэн. Тэрбээр дэлхийд нэрд гарсан томоохон зурхайч нараас тогтох зарим нэг зөвлөлтэй хамтран зөгнөлийн ном туурвижээ. Бүгдийг гайхашруулсан зүйл нь юу байсан бэ гэвэл тэд бараг бүгдээрээ нэгэн дуугаар, XXI  зууны эхээр маш том сүйрэл, гамшиг болно хэмээжээ. Тэдний зарим нь үүнийг айсуй дайны устган сүйрүүлэх  үр дагавартай, зарим нь газар хөдлөлт, усны үертэй холбон тайлбарласан бол өөр бусад нь тун ойрын хугацаанд Дэлхийн нүүр царай гайхмаар их өөрчлөгдөнө хэмээх дүгнэлтэнд хүржээ. Эндээс тодорхой нэг л зүйл байгаа нь тэд бүгдээрээ сүрдмээр аймшигтай хэмжээ талбайг хамарсан томоохон мөхөл сүйрлийг зөгнөн хэлсэн байна.

 

Зөн билигт зүүдүүд

     Зүүдийг судлах нь зөгнөн хэлэхийн нэг үндэс суурь байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд миний бие нь ийм зүйлүүдтэй олонтоо тохиож байлаа. Энэ бүгдийг өөрийнхөө, ном, лекцүүдэд би тусгадаг. Миний шуудангийн хайрцагт ийм туршлага бүхий хүмүүсийн захидал байнга ирдэг. Энэ мэдээллүүд дээр үндэслэн би маш олон хүмүүс томоохон сүйрлийг илтгэсэн зүүдийг зүүдлэдэг болохыг итгэлтэйгээр хэлэх байна. Энэ дашрамд хэдийгээр нэг нэгнээсээ тусдаа, алс хол зайд оршин буй, хэл,  соёл, хүмүүжил өөр хүмүүсийн  зүүднүүдийн агуулга дахин давтагдаж байсан нь сонирхолтой байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Ийнхүү би Чет Шоугийн дүгнэлтийн үнэнд итгэсэн юм. Тэрээр нийтийг хамарсан янз бүрийн үзэгдэл, үйл явдлыг заасан олон янзын зүүднүүдийг тодорхойлон томъёолсон байдаг.

 

Хосвдлын үед болон регрессийн төлөвт олж авсан нотолгоонууд

Принстонскийн их сургуулийн оюутан байхдаа л би дорнын гүн ухаан, өрнийн сэтгэл судлалын чиглэлээр курсын ажил бичиж байлаа. Өөрийн судалгаа шинжилгээнийхээ сэдвийн нэг болгож би ховсдлын регрессийн төлөвт олж авсан нотолгоог иш татсан юм. Урьд төрлүүд болон дараа төрлүүдийнхээ тухай ярьсан хүмүүсийн яриа, мөн маргаж боломгүй өөр бусад баримтууд үхлийн дараахь амьдрал байдгийг надад итгүүлж үнэмшүүлж дөнгөсөн юм.

       Дахин төрөл байдгийн баримт нотолгоог үл хүлээн зөвшөөрөгч хүмүүс үүнийг тэмдэглээд аваарай. Дахин төрөлтөд хамгийн ихээр итгэдэг нөхдүүд урьд нь дахин төрөлд хамгийн ихээр үл итгэгчид байсан гэдгийг. Эрдэмтэн Жесс Штерн, түүний өвчтөн роман-зохиогч Жанет Тейлор Колдэлл, нэрт физикч Рут Монтгомери, мөн тэр ч байтугай Эдгар Кейс өөрөө ч маш тодорхой баримт нотолгоотой тулгарахаасаа өмнө дахин төрлийн онолыг огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа.

    Бидний судалгааны өөр нэгэн сэтгэл хөдөлгөсөн зүйл байна. Маш эрчтэй ховсдлын процессын үед өвчтөн ирээдүй рүү аялан хөдлөхүйд жишээ нь, XXI, XXII зуун руу аялах үед олон хүмүүс өөрийгөө олж хараагүй байна. Өвчтнүүдийн бараг хэн нь ч XXII зуунд өөрийгөө хараагүй байна.

   XXI зуун руу аялж чадсан зарим нэг нь бараг л бүгдээрээ гайхмаар адилхан өгүүлэмжийг өгцгөөж байлаа. Тэднээс олонхи нь аймшигтай гамшиг, гайхмаар өөрчөлт хувислаас өөр юу ч олж хараагүй аж. Трансын төлөвт оршингоо тэд ирээдүйд бараг хэн ч амьдарч чадахгүй хэмээн баталцгаажээ. Харин ингэж чадсан нэгэн нь технологийн хөгжил дэвшлээр бий болсон урхи занганаас хол, хөдөө аж ахуйн хамтралд тусгаарлагдмал амьдралаар амьдрах ажээ.

 

Доктор Реймонд Моудигийн психомантиум

Зөгнөн хэлэх өөр нэгэн арга байдаг. Үүнийг психоманитиум гэж нэрлэх бөгөөд ханыг нь толиор хийсэн харанхуй өрөөнд орсон хүмүүс ирээдүйг хардаг бөгөөд энэ толийг харснаар тэд өнгөрч одсон хүмүүстэй харьцаж чаддаг. Энэ бүх гайхамшиг болж болох өрөөг доктор бий болгож чадсан юм. Энэхүү мэдээлэл хүлээн авах арга нь өөрийн давуу талаа батлан харуулсан.  Үүний ачаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ чиглэлийн маш олон материал нийтлэгдсэн юм. Доктор Моудигийн зочдын олонхи нь ирээдүйг ийм байдлаар мэдэрсэн байдаг. Тэд сая сая хүнийг үхэн мөхөж, зовж зүдэрэхэд хүргэсэн аймшигтай гамшиг зовлон, үүний дараагаар цоо шинэ иргэншил үүсэн бий болж байгааг харсан байна.

 

Үлэг гүрвэлүүдийн илгээмж

Зузаан мөс, цасанд дарагдсан мөстөн царцсан үлэг гүрвэлүүдийн үлдэгдлийг олсон археологчдын саяхны нээлт мөн сонирхолтой. Эрдэмтэд хэсэг хэсэг эрхтнүүдийг олсон төдийгүй мөн үлэг гүрвэлийн бүтэн биеийг олж чаджээ. Мөн тэд арслан зааныг олох аз тохиосон бөгөөд тэдний ходоодонд боловсорч амжаагүй халуун орны ургамал үлдсэн байна.

    Эхлээд эрдэмтэд маш их сандарч мэгдсэн байдаг. Энэ ургамал хэзээ ч ургаж байгаагүй арктикийн районд эртний үлдцийг олжээ. Гэвч эцсийн дүндээ судлаачид энэ мужид уур амьсгалын маш огцом өөрчлөлт болж өнгөрснийг баттайгаар тогтоосон байна. Үлэг гүрвэлүүдийн амьдралд гаригийн уур амьсгал ойлгогдошгүй өөрчлөлтийг буюу халуун орныхоос арктикийн болтлоо өөрчлөгджээ.

 

Пирамидын нотолгоо

Эртний Египетийн пирамидын буурал түүхийг сөхвөл ялангуяа Гиза дахь пирамидыг судалснаар эрдэмтэд орчин үеийн соёл иргэншлийн түүх 2001 онд төгсөнө хэмээх нээлт хийхэд хүрсэн байна.

 

Эртний Америкийн цаг хугацааны хэмжээсүүд

   Америкийн уугуул оршин сугчид анхлан өвөг дээдсүүдтэйгээ болон мөн байгалийн янз бүрийн хүчтнүүдтэй харилцан байгальтайгаа зохицон амьдрахаар оролдож байсан. Майя омгийн индианууд, нэгэн цагт технологи хүн төрөлхтний эсрэг эргэж, түүнийг залгих болно гэж баталсан байна. Тэдний хуанлиар бол 2012 онд технологи хяналтнаас гарч, бараг бүх дэлхийг устгах болно гэжээ.

    Магадгүй тэдний үгийг анзааран сонсохгүй байх нь тэнэг хэрэг байх вий. Майягийн хуанлийн бүх түүхийг тэдний овгийн ариун гэгээн хүмүүс зөгнөн хэлсэн байдаг нь үүнийг нотлох баримт болно.  Гэвч энэ хуанлиар бол одоо ноёлож буй шашны уламжлалуудыг өөр нэгэн шашин өвлөн авах бөгөөд тэрээр энэхүү жагсаалтын хамгийн сүүлчийнх байх болно гэсэн байна. Дээр өгүүлсэн энэ томъёоллын шалтгаан нь соёл иргэншил мөхөн сүйрэх явдал. Майягийн соёл иргэншлийн ном судрууд, хүмүүс шинэ нөхцөлд амьдарч сурахын тулд огт өөр зарчмаар амьдрах хэрэг гарна хэмээн баталсан байна. Ацтек, Хопи омгийн индианчууд үүнтэй адил төстэй зүйлийг мөн өгүүлсэн байдаг. Энэ ард түмнүүдийн амаар мэдлэг дамжуулах уламжлал нь тун ойрын ирээдүйд томоохон гамшиг болох тухай нэгэн дуугаар зөгнөн өгүүлсэн байдаг.

 

 

Будын шашны ирээдүйн дүр зураг

     Шашны уламжлалуудын олон тооны лам хуврагуудын зөгнөлүүд нь дээр өгүүлсэн далдыг харагчид, зөгнөгчдийнхтэй нилээд ижил төстэй байдаг. Жишээ нь, буддизм нь аль эртнээс, буддизм нь 2500 жил оршин тогтнох бөгөөд үүний дараагаар нэг бол нэн чухал шинэчлэлт хийгдэх буюу эсвэл бүр устаж үгүй болно гэдгийг зөгнөсөн. 2000 оны босгон дээр буддынхан өөрийн 2500 жилийн ойг тэмдэглэсэн байдаг. Төвдийн буддистууд арван дөрөвдүгээр Далай ламыг жанч халснаас хойш түүний сэнтийд хэн ч суухгүй гэж ярьцгаадаг. Одоо буддистууд энэхүү арван дөрөвдүгээр Далай ламдаа мөргөн сүсэглэцгээж байгаа билээ. ..

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

GN

Бхакти Тиртха Свами“Бурханлаг дайчин” номын III дэвтрээс орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

BTS       Бид бүгдээрээ л нийтийг хамарсан өөрчлөлт хувирал, аюул гамшгийн тухай сонссон. Ялангуяа сүүлийн үе буюу хоёр мянганы зааг дээр. Зарим нэг  янз бүрийн шашны уламжлалын төлөөллүүд болсон эрдэмтэд, орчин үед юмсын байр суурь гайхалтай байдлаар, хүн төрөлхтнийг хүлээж буй нийтийг хамарсан эрс хувиралтын нөхцөл байдлын тухай өгүүлсэн судар номын зөгнөлүүдийг тодхон санагдуулж байна хэмээн онцлон тэмдэглэжээ.

Өөр зарим нэг нь гайхалтай үнэн мэт санагдах ид шидийн үзэгдлийн гэрч болсон гэж баталцгаадаг. Гэвч зөгнөлүүдийн цөөн бус нь фанатик этгээдүүдийн амнаас гарсан гэдгийг хэлэхгүй өнгөрөх аргагүй. ..Зарим нэг хүмүүс зөгнөлийг, бид маш аюултай замд хөл тавьсан бөгөөд эдгээр сэрэмжлүүлгүүдийн мөн чанарыг сонсон ойлгоод үүний хамт өөрийн байдал төлвөө засвал сүйрлээс зайлж чадна гэдгийг бүх хүн төрөлхтөнд сануулсан сануулга гэж хүлээж авах ёстой гэсэн үзэл хандлагатай байдаг.

    Ингээд бидний өмнө хүлээж буй он жилүүдийн тухай хамгийн ихээр тархсан зөгнөлүүдэд дүн шинжилгээ хийж, тэдний бидний амьдрал дээр илрэх илрэлийг мөшгин, дэлхий ертөнцийн нүүр царайг эерэг сайн тал руу нь эргүүлэн өөрчлөхөд бурханлаг дайчид болсон бид чухам зайлшгүй юу хийх нь чухлыг шийдье.

Бутран сүйрч буй дэлхий

    Сүүлийн үед олон хүн, дэлхий ертөнц маань экологийн, геологийн, эдийн засгийн хүрээнд сүйрүүлэх процессыг амсаж буй хэмээн тооцож байгаа. Хүрээлэн буй орчны бохирдол нь нэг муж, нэг улс орон, нэг тивийн асуудал биш харин гариг эрхсийн хэмжээний гамшиг болоод байна. Бараг өдөр бүр манай гариг дээр галт уул дэлбэрч, хөрсний гулгалт, хар салхи, усны үер, ган гачиг болж олон олон хүмүүст хийгээд амьд оршнолуудад гамшиг зовлонг авчирсаар байна.

    Энэ талаар бид эргэцүүлэн бодох ёстой. Дэлхий маань маш ихээр өвдөн шаналж байна гэж бүрэн хэлж болно. Урьдын төрхөө олохын тулд, тэнцвэрт байдлаа сэргээхийн тулд тодорхой зарим нэг цэвэрлэгээ зайлшгүй чухал. Олон тооны байгалийн гамшгийг судар номуудад Дэлхийд өөрт нь угаас байдаг өөрийгөө ариутган цэвэрлэх хэрэгсэл хэмээн зөгнөн хэлсэн байдаг.

    Зөвхөн 1998 онд л гэхэд 300 сая хүн газар хөдлөлт, усны үер, хүчит хар салхинаас болж толгой хоргодох орон гэрээ алдсан хийгээд 50 000 хүн олон тооны гамшгийн золиос болж амиа алджээ. Эргэлзээгүйгээр бид энэ бүх шинж совингуудад анхаарал хандуулах хэрэгтэй ба харин болж буй бүхнийг нүдээ анин өнгөрүүлэх ёсгүй юм.

Хамгаалагдмал байдлын талаархи хуурмаг мэдрэмж

   Зарим хүмүүс эргэн тойронд болж буй бүхэнд үнэхээр нухацтай анхаарал хандуулдаг ч өөр бусад нь учирч буй нөхцөл байдалд маш өнгөц ханддаг. Харамсалтай нь мэдээллийн агентлагуудын мэдээлэл бидний анхаарлыг асуудал болгон дээр төвлөрүүлэн дэлхий дээр болж буй үйл явдлын ерөнхий дүр төрхийг харах боломж олгодоггүй. Зөн совингоороо бид энэ бүхэн бидэнтэй бус харин өөр хэн нэгэнтэй учран тохиож байна даа гэж л бодож байдаг. Бид тусгай хэдэн модыг ой гэж хүлээн авдаггүй бөгөөд Байгаль-Эх олон олон амь насыг авч одож буй тэр баримтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна.

    Байгаль эмх замбаараагүй бус, бодлогогүй бус. Тэрбээр зөвхөн бидний үйлийг л зохицуулж байдаг. Хүн төрөлхтөн түүнтэй маш түрэмгий харьцах байдлаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд түүний анхны, хамгийн эгэл хариу үйлдэл бол өөрийн тусламж, дэмжлэгтэйгээр биднийг арилган зайлуулах, үгүй болгох явдал. Хэрэв түүн дээрхи хүчирхийлэл эс таслан зогсвоос тэрээр сэргэн өндийж, өөрийнхөө төлөө сөрөн зогсож чадна. Чухамхүү ийм явдал л биднийг тойрон болоод буй юм.

Яагаад энэ бүхэн болно вэ?

   Энэ бүх улигт гамшиг, сүйрлүүд биднийг зөвхөн мухардалд л хүргэнэ. Хэрэв манай дэлхий дээр бүх зүйл эв зохистой байгаа юм бол хаанаас ядуурал, хоосрол, гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлах үзэл, шунахай сувдаг сэтгэл, хүчирхийлэл гарна вэ? Хэрэв үнэхээр орчлон ертөнцийн универсаль сансрын эмх цэгц байдаг юм бол яагаад үе үе бүхэл бүтэн ард түмэн, үндэстэн сүйрэхэд хүрнэ вэ?

   Эргэцүүлэн бодох чадвар бүхий амьтас болсон бид жам ёсоороо л мөнхийн, цаг зуурын бус үнэн хийгээд дээд материйн тухай асуултуудыг тавьдаг. Гэвч энэ асуултуудынхаа хариултыг хайх явцдаа  тодорхой хэмжээгээр асуудал проблемоос өөрөөс нь холдож, материаллаг ертөнц дээр болж буй бүхэн зайлшгүй давтагдах ёстой юм гэдгийг ойлгохыг оролдох хэрэгтэй. Энэ материаллаг ертөнц дээрхи амьтай хийгээд амьгүй бүхэн төрөхүйн, оршихуйн, устан сүйрэхүйн хуулиудад уягдан болзолдсон байдаг. Энд юу ч энэ шатуудаас зайлж чадахгүй. Энэ үзлийн үүднээс Дэлхий дээр болж буй бүхэнд нэг их гайхах зүйл байхгүй юм.

Хүлээгдэж буй асар том өөрчлөлтүүд

   Бид түүхийн хугарлын цэг дээр амьдарч байна. Нэг эрин түүхийн нугачаанд ард хоцороход үүний хамт нөгөө нэг нь хөшгөө нээн, үүдээ онгойлгодог. Энэ нь хүмүүст өөрсдөд нь хийгээд тэднийг хүрээлэн буй орчин тойронд нөлөө үзүүлдэггүй. Энэ бол хүний ахуйг Ном гэж тооцвол дараагийн бүлэгт нь хөтлөн оруулж буй Бурханы өршөөл билээ.

     Бурханаас ангижран холдохуйн вирусаар өвчилсөн хүн төрөлхтнийг Өөрийгөө удаан хүлээлгэлгүйгээр Түүний чин сүсэг бишрэлтнүүд зовон шаналахгүй байх, гэм зэмгүй хүмүүс жинхэнэ зам мөрөөсөө халин гажихгүй байх арга хэмжээг Тэрээр даруй авдаг. Бурхан Өөрөө Түүнийг хайрлан шүтэгчийн амьдралд түгшүүр шаналлыг авч ирдэг. Учир нь энэ бэрхшээлүүдийг амсснаар чин бишрэлтэн сүнснүүд нь улам улам хүчтэй болж, бат итгэл, орчлонг донсолгосон алдарт хүрдэг. Энэ саад тотгорууд нь хүмүүст, Байгаль-Эх, Бурхан-Эцэг бидэнд тоомсоргүй ханддаггүй юм гэдгийг, Тэд биднийг орхиогүй, Тэд биднийг мартаагүй юм шүү гэдгийг баталж өгдөг. Энэ нь бидний зүрхэнд найдвар горьдлогын очийг асаанам.

     Хүн төрөлхтөний бүх зовлонгийн чухамхүү үнэн шалтгаан нь хүмүүсийг сүүлчийн шалгалтанд бэлтгэхэд оршино. Бид бүгдээрээ л хүнд бэрх шалгалтуудыг туулж байна. Эдгээрийн мөн чанар нь хэрэв бидэнд аз тохиох аваас, хүн төрөлхтөн хэдий хир амжилттайгаар, угтан ирж буй өөрчлөлт хувислыг даван туулж чадах вэ гэдгийг харуулахад оршино. Бидэнд угаас өөрчлөлт хувисалд орох чадвар бий. Гэвч биднээс өөр хэн ч үүний тулд зайлшгүй хийх ёстой шийдвэрийг гаргахгүй.

    Ээ хөөрхий, бидний дийлэнхи нь тулан ирж буй нөхцөл байдлын анхаарууштай байдлын талаар өчүүхэн ч сонирхол хийгээд ойлгоц байдаггүй. Эцсийн дүндээ бидний хувийн амьдралын хэв маяг нь нийгмийг үл анзаарах байдлаас илүүтэй ихээр түгшээн сандраах болном. Өөрийн иргэдээ эгэл амьдрал, байгальтай эелдэг зөв хандах хүмүүжил, амьдралдаа сэтгэл хангалуун байх зарчимд сургаагүй бүхэл нийгэм маань хувь тавилан болоод донслол цочролын хүндээс хүнд цохилтонд өртөх болно. Өөрт нь урган цэцэглэж буй тансаг байдалд дурлах дуршлаа хорьж үл чадах “хатаж хорчийсон” хүмүүс орчин үеийн ертөнц дахины өмнөх бодит байдал руу бүдүүлгээр эргэн хандаж, тэднээс олонхи нь энэхүү тун нухацтай шалгалтуудыг даван гарах эр зориг сэтгэлийн хүчин дутах буй заа..

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

Бхакти Тиртха Свами“Бурханлаг дайчин” номын III дэвтрээс орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

Шри Нрисимхадев Бхагаван ки Жайа.

D:\Zurag\Mayapur-Nrisimha (1).bmp Нэгэн удаа Бурхан Нрисимхадевд мөргөх энгийн нэгэн мөргөлийн үеэр сүмийн пужари(Шүтээнд мөргөл үйлдэгч, тусгай үйлчлэгч) Түүнд зүүсэн цэцгэн эрхинээс нэгэн цэцэг унахыг ажиглажээ. Пужари ч тэнд байгсдаас хэн нэг нь Бурхан Нрисимхадевд онцгой залбирал өргөсөн эсэх тухай асуув.  Нүдэндээ нулимстай нэгэн эмэгтэй дөхөн ирээд, хэлсэн нь: “Охин маань таван жилийн өмнө нөхөрт гарсан юм. Харин түүнээс минь хүүхэд гардаггүй. Хадмын талын төрөл төрөгсөд үүнийг их тааламжгүй зүйл гэж тооцоод байгаа.

Би Нрисимхадевд хандаж, Тэрээр охины маань энэ хүнд нөхцөл байдлаас гарахад нь туслаасай гэж залбирсан юм” гэв.

Пужари: “Таны залбирлыг хүлээж авчээ. Нотолгоо нь Нрисимхадевын цэцгэн эрхинээс унасан цэцэг. Энэ цэцгийг авч яваад, хадгал. Мөн та энэ цэцгийг усанд хийж хутгаад, тэр усаа охиндоо өгөөрэй” хэмээн хариулжээ. Матажи ч явж одсон ба пужари энэ үйл явдлыг мартаж орхисон байна. Жилийн дараа нөгөө матажи өөрийн охин, хүргэн, шинэ төрсөн хүүхэдтэйгээ Нрисимхадвеыг харан инээмсэглэсээр хүрч ирэв. Жаргал гийсэн эмээ пужарид жилийн өмнө өргөж байсан залбирлынхаа талаар сануулж, үүний үр дүнд охин нь их сайхан хүү төрүүлсэн бөгөөд түүнд Прахлад гэдэг нэр өгсөн тухай өгүүлэв. Баярлаж талархсаны тэмдэг болгож тэд Бурхан Нрисимхадевад цэцэг, жимс өргөхөөр иржээ.

 

 Манай чин бишрэлтнүүдийн бүлгийн нэг болох Кальяни даси хоёр охинтой: Пратибха, Анубха гэсэн. Тэд хоёулаа нөхөрт гарсан. Тэдний хүүхдүүд  аль хэдийнээ том болцгоосон.

Тэд бүгдээрээ Берхампур гэдэг нэг хотод амьдардаг. Нэгэн удаа Пратибхын нөхөр маш хүндээр өвдөж, бараг л үхлүүт болжээ. Пратибха, Анубха болон бусад төрөл төрөгсөд нь маш ихээр түгшин сандрав. Тэр үед матажи Кальяни эмнэлэг дээр иржээ. Тэр эмэгтэй чин бишрэлтэн байсан болохоор Бурхан Нрисимхадевд хандан тусламж гуйн залбирчээ. Өглөө нь тэрээр хачин жигтэй зүүд зүүдлэв: Бурхан Нрисимхадева түүн рүү хүрч ирээд: “Бүү сэтгэл зов, хүргэний чинь бүх зүйл сайн болно” гэсэн байна. Өглөө нь эмнэлгээс, өвчтөний бие сайжирч байгаа болон түүний биенээс дуслын тариа, хүчилтөрөгчийн баг зэргийг нь авсан, мөн тэрээр аль хэдийнээ ярьж чаддаг болсон тухай мэдээ иржээ.

 

 Нэгэн орос матажи өдөр бүр Нрисимхадевад зориулан туласи модны навчаар цэцгэн эрхи хийдэг байжээ. Түүний үйлчлэл зүтгэлд талархсан Нрисимхадевын пужари түүнд Нрисимхадевын хумсыг хишиг болгон өгчээ. Тэр түүнийг аваад хадгалсан байна. Тэр шөнөө тэр эмэгтэй нэгэн зүүд зүүдлэжээ. Бурхан Нрисимхадева хүрч ирээд түүний орны хажууд суув. Дараа нь урт хумстай хуруугаа түүний зүрхний гүн рүү шигтгэн, тэндээс ямар нэг хар өнгөтэй юм татан гаргаж ирээд хэлсэн нь: “Энэ бол хайр биш. Энэ бол чиний зүрхэнд байгаа шунал тачаал. Үүнээс гадна тэнд огтын хэрэггүй маш олон зүйл байна. Би тэднийг яах вэ ?” гэж байна гэнэ. Тэр эмэгтэй юу ч хриулж чадсангүй. Ингээд түүний зүүд тасарчээ. Маргааш өдөр нь тэрээр Бурхан Нрисимхадевын сүмд очиж, энэ бүх бохир зүйлсийг холын хол хаяхыг хүссэн байна.

Бурхан Нрисимхадевын алдар бадартугай!

 

 2005 оны дөрвөн сарын 22-нд найман настай Ревати Сундари охин  Шри Майапури Дхамын гэр бүлтнүүдийн цэцэрлэгт хүрээлэн дэхь хулсаар хийсэн тоглоомон байшингийн дээвэр өөд авирч явжээ. Гэвч тэр дээврээс унаж, толгойгоороо газарт унан, дээвэр түүн дээр нурж ойчсон аж. Охин цагийн туршид шоконд орсон бөгөөд чичрэн дагжиж, учир утгагүй зүйл ярьж, уйлж байлаа. Түүнд тархи доргисны бүх шинж тэмдэг илэрч байв. Эмч-вайшнав Гоура түүнийг эмчилсэн бөгөөд рентген зураг авахуулахыг зөвлөсөн. Гурван өдөр өнгөрөв. Ревати шөнөөр уйлан сэрсэн ба түүнээс хар хүрэн цус гоожиж байв. Тэр даруй түүнийг Калькуттын эмнэлэгт аваачсан ба зам зуурт түүний хамраас тунгалаг шингэн урсаж байгаад дараа нь маш их цус алдаж эхлэсэн. Эмнэлэгт мэдрэлийн их эмч нь маш түргэн рентген зургийг нь авч, оношийг нь ч тогтоосон байна. Түүний тодорхойлсноор, Реватийн тархийг бүрхэж байсан эд урагдаж, түүгээр дамжин тархиных нь шингэж урсаж байна гэжээ. Түүнээс гадна тархинд нөлөөлсөн гематом үүссэн байна гэж оношилсон байна. Азгүй явдал тохиолдсоноос хойш Реватийн толгой маш ихээр өвдөж, ердөө ч намдахгүй байв. Эмч нар түүний дэргэдээс хоёр өдрийн турш холдолгүй эмчлэв. Түүний нүдний цагаан ув улаан болсон байлаа. Хоёр дахь шөнийн орой эмч нар шийдвэр гаргав: гэмтлийн хэмжээг тодорхойлохын тулд тусгай рентген зураг авах хэрэгтэй ба тархинд хүнд мэс засал хийе гэсэн шийдвэрт хүрэв. Энэ процедурыг өглөөний 9 цагт хийхээр тогтжээ. Би ч Панкажангри прабху руу утасдаж нөхцөл байдлыг тайлбарлан, түүнийг Бурхан Нрисимхадевад залбирч мөргөхийг гуйлаа. Тэр ч шууд л өглөөний таваас долоон цаг хүртэл бүх зүйлийг өргөлийг өргөн бүрэн мөргөл хийнэ гэдгээ хэлсэн.

Өглөө нь намайг эмчтэй уулзахад тэрээр шинэ рентген зургаар бол гэмтэд маш гайхалтай байдлаар алга болсон байсан хэмээн ихэд гайхан өгүүлэв. Өвдөлт, хамраас цус ихээр алдах, тархины шингэн алдах, бөөлжих гэх мэт бүх шинж тэмдгүүд гэнэт агшин зуур алга болсон байлаа. Намайг Реватитай уулзах үед тэр орон дээрээ босоод суучихсан, огтхон ч өвдөөгүй юм шиг байж байв. Түүний нүдний алим цав цагаан болсон байсан юм. Бурхан Нрисимхадева минь ээ Танд маш их баярлалаа!

Ревати энэ бүгдийг сонсоод: “Эмээ, дараагийн удаа надад ямар нэг зүйл тохиолдвол эмч рүү явж цаг алдалгүй намайг шууд л Нрисимхадева дээр аваачаарай” гэсэн гэдэг.

Зарим үгийн тайлбар:

Нрисимхадева-Хүн-арслан дүрт Бурхан Кришнагийн хувилгаан

Пужари- Сүмийн Шүтээнд үйлчлэгч

Матажи-Бурхан Кришнагийн чин бишрэлтэн эмэгтэй

Туласи мод- Бурхан Кришнад нэн эрхэм, ариун мод

Бэлтгэсэн: Балабхадра дас

Халуун усгүйАгааржуулагчгүй! Телевизгүй!

 

Хэрвээ бид өөрсдийн байнгын хэрэглээ болчихоод байгаа халуун ус, агааржуулагч, телевизэд хэт автагдаагүй байсансан бол үнэндээ Шрила Прабхупадагийн энгийнээр амьдрах сургаалийг дагаж чадахаар л байна.

“Халуун ус, агааржуулах систем, телевизгүйгээр амьдрал ямар ч утгагүй шүү дээ?!?!?!?” гэж та бодож болох юм.

Миний хариулт бол – энэ чинь тэр чигээрээ утгагүй зүйл. Дэлхийн 70 хувь эдгээр бүгд орчин үеийн зохиомлоор үүсгэсэн ая тухыг эдлэлгүйгээр амьдардаг ч тэд энэ бүх зүйлүүдгүйгээр тун ч аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Надад итгээрэй, би бол Энэтхэгт амьдардаг Америк хүн ба ихэнх хүмүүс энд эдэнгүйгээр сайхан л амьдарч байна.

Хүмүүс ингэж илүүдэл ая тухгүйгээр аз жаргалтай амьдраад болоод байхад та юугаараа онцгой болоод ийм эрх ямба эдлэх ёстой вэ? Юу танд ийм онцгой давуу эрх автоматаар олгогдсон гэж бодож зүрхлэхэд хүргэнэ вэ?

Бид эдгээр хиймэл зуршлуудыг орхисон ч, үгүй ч, жишээ нь газрын тосны нөөц дууслаа гэхэд бид тэртээ тэргүй үүнгүйгээр амьдрахаас аргагүй болно. Дуртай ч бай, дургүй ч бай нэг л өдөр бид үхэл юмуу байгалийн мөн чанараас хамааран энэ бүгдийг хаях л хэрэгтэй болно. Эцсийн эцэст, энэ материаллаг ертөнц нь тийм ч аятайхан газар биш бөгөөд хэрвээ бид өөрсдийн ая тухыг хиймлээр нэмэгдүүлж, сайжруулахыг хичээсээр байх юм бол энэ нь майа буюу худал төөрөгдөл юм (учир нь үнэндээ бол энэ нь бид өөрсдийгөө энэхүү материаллаг дэлхийд аз жаргалд хүрч болно гэж өөрсдөддөө итгүүлэхийг хичээж буй гэсэн үг ба энэ нь харин зүгээр л боломжгүй юм. Аз жаргал энд оршдоггүй).

 

http://sankirtandiary.blogspot.com/2008/10/hot-water-no-air-conditioning-no.html

 

Орчуулсан: Эрдэнэсувд

 

Нэгэн удаа өглөө эрт Сиддхасварупа дас Шрила Прабхупада дээр, гартаа “Иисус Кришнаг хайрлаж байсан, Кришна Иисусыг хайрлаж байсан” гэсэн нэртэй ном барьсаар орж ирэв. Түүнд энэ номын тухай тэрээр ямаршуу бодолтой байгааг мэдэх нь их сонин байлаа. Номонд Кришнагийн ухамсрын ерөнхий дүр байдал, христ шүтлэгтэнгүүд тэдний эерэг байр суурийн тухай  гаргасан болох нь номын нэрнээс нь ажиглагдаж байлаа.

Номыг эргүүлж тойруулж хараад Шрила Прабхупада:

Чи энэ номондоо мах идэхийн тухай юу ч өгүүлээгүй байна. Тэд махыг нь идэхийн тулд үхэр алдаг. Яагаад чи энэ сэдвийг хөндсөнгүй вэ? Христос “Бүү ал” гэж сургасан байдаг. Харин чи үүнийг номондоо хөндөлгүй орхиж. Энэ бол хамгийн чухал сэдэв. Христос: “Бүү ал” гэж хэлсэн. Гэтэд тэд алсаар байдаг.

Шрила Прабхупада сэтгэл нэн ханамжгүй байлаа. Тэрээр цааш нь тайлбарлахдаа:

Хэрэв хүн Христийг үнэхээр л хайрладаг юм бол тэрээр амьтны амь хорооход оролцохгүй байх ёстой. Би христ шүтлэгтэнгүүдээс “Иисус Эзэн “бүү ал” гэсэн байхад та нар яагаад ална вэ? ” гэж асуухад тэд тодорхой бус тайлбар өгдөг. Жинхэнэ хрсит шүтлэгтэн жинхэнэ хинду шүтлэгтэн, жинхэнэ мусульман шүтлэгтнээс юугаараа ч дутуугүй. Хэрэв тэрээр номлолыг л даган мөрдөж байвал бүх шашин сайхан шүү дээ гэв. Үүний дараагаар Сиддхасварупа ч  номоо зохих ёсоор засварлана гэдгээ хэлсэн юм.

 

“Путь домой” сонингоос орчуулсан: Балабхадра дас

 

Scroll to Top