Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 2 9
Users Today : 16
Users Yesterday : 27
Total Users : 22429
Views Today : 24
Views Yesterday : 46

Чакра нь хүний биед оршдог энергийн эргэлт явагдаж байдаг долоон төвийн нэр юм. Чакранууд нь бидний биеийн энергийн системээр дамжин энергийн урсгалыг зохицуулж байдаг. Чакран дахь энергийн тэнцвэр зөв байх аваас эрүүл мэнд сайн байх үндэс болно. Хэрэв чакра хаагдаж эсвэл тэнцвэр нь алдагдвал өвчин хийгээд эрүүл мэндийн байдал муудах шалтгаан болдог.

Чакра буюу хүрд Сэтгэл санааны хувьд Бие махбодийн хувьд Материаллаг байдлын хувьд
Сахасрара Сэтгэлийн баясал, гэгээрэл Эрүүл үс, арьс, уураг тархи Аз хийморь

Бурханлаг адислал

Ажна Шийдвэр гаргах Эрүүл нүд Оюун ухаан

Зөн совин

Вишуддха Харилцах чадвар

Шуурхай байдал

Эрүүл чих

Хамар

Хоолой

Итгүүлж үнэмшүүлэх чадвар

Нөхцөл байдлыг хянах чадвар

Анахата Хайр

Итгэл

Уучлан өршөөх чадвар

Эрүүл зүрх

Уушги

Хүсэл мөрөөдөл

Түүний биелэлт

Манипура Өөртөө итгэх итгэл

Нэр төр

Эрүүл элэг

Нойр булчирхай

Хоол боловсруулах эрхтэн систем

Нэр төр, алдар гавьяа, байр суурь

 

Сватхистхана Хувийн хайр сэтгэл

Баяр цэнгэл

Эр зориг

Эрүүл булчин

Бэлгийн чадвар

Бүтээлч чанар

Сайн харилцаа

Муладхара Тусламж дэмжлэг

Хүч чадал

Хүчирхэг үе мөч, яс Тогтвортой байдал

Эд баялаг

Үл хөдлөх хөрөнгө

Чакрууд ба айдас

Муладхара Ажик карьер, хувийн амьдрал тогтвортой бус байх тал дээр айна.

Уриа дуудлагатай халз тулах чадвар дутмаг

Сватхистхана Аюулгүй байдлын тал дээр айх айдас дагана. Өөрийгөө хамгаалах чадвар дутмаг
Манипура Хүч чадалгүй, ядмаг буурайгаа мэдрэнэ. Нийгмийн харилцаанд ялахын төлөөх харилцаанд орох чадвар дутмаг
Анахата Уйтгар гунигт автах, итгэл найдваргүй байдлыг мэдрэнэ. Бусдад итгэх итгэл дутмаг
Вишуддха Түүнийг хэн ч сонсдоггүй мэтээр мэдрэнэ. Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвар дутмаг
Ажна Чанд хатуу байдал, нухацтай байдлыг мэдрэнэ. Хүмүүс ба нөхцөл байдлыг хүлээж авах чадвар дутмаг
Сахасрара Бухимдал мэдрэнэ. Бурханлаг адислал хүлээж авах чадвар дутмаг

 

Үргэлжлэл бий..

Бэлтгэсэн: Балабхадра дас

.. Бид хьюстонын сүмд 2 өдрийг өнгөрөөсөн ба энд байх үедээ Бурхан Раамачандрын илэрсэн өдөр болох Рама Навамийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

4 сарын 4нд бид Далласын хойд хэсгээр зорчсон ба тэнд биднийг Тамал Кришна Махараджийн анхны шавь нарын нэг энэтхэг бишрэлтэн, сүмийн тэргүүн Нитьянанда дас баяртайгаар угтан авсан юм. Хуульч мэргэжилтэй, маш их туршлагатай бишрэлтэн болох Нитьянанда дас Кришнагийн Ухамсрын Олон Улсын хэд хэдэн сүмүүдэд үнэнчээр үйлчлэн зүтгэдэг. Үдийн хоолны үеэр би түүний Кришнагийн ухамсарт анхлан ирсэн сонирхолтой түүхийг сонссон юм.

1978 онд тэрээр бизнес эрхэлдэг байсан ба гэр бүлийнхээ хамтаар Фиджи арал дээрхи Лауток хотод амьдардаг байжээ. Нэгэн удаа зэргэлдээ байшинд нь бишрэлтнүүд нүүн ирж амьдрах болжээ. Тэд тэр даруйд өөрсдийн шинэ “сүмийн” дөрвөн буланд том том чанга яригчдыг байрлуулж, өдөр бүр, өдөр тутмын бүх 7 аратийг(шүтээнд мөргөх ёслол) шууд дамжуулах болов. Ингэснээрээ тэд хөршүүдээ залхаан нүүлгэж, тэдний байшин сууцыг эзэмшихийг хүссэн байна. Гэвч Нитьянанда бишрэлтнүүдийн санаснаар болсонгүй, тэдэнд бууж өгөхгүйгээр шийдэж, тэднийг шүүхэд өгсөн байна. Шинэхэн хөршүүдтэйгээ харьцах түүний харьцаа чанга яригчдын дуу авиа чангарахын хирээр өдрөөс өдөрт дордон муудсаар байв. Шүүх ажиллагааны үеэр Фиджигийн төр засгийн удирдлагын сөрөг намтай холбоо сүлбээ бүхий түүний ах нь тэвчээр алдаж эхэлсэн. Нэгэн удаа тэрбээр бишрэлтнүүдийн гэрт бөмбөг тэслээд асуудлыг амархаан шийдчихэж болно гэж түүнд хэлсэн. Энэ саналыг Нитьянанда эсэргүүцэв. Тэр хэдийгээр түүнтэй адилаар өс хонзон санаж байсан ч асуудлыг хууль ёсоор шийдэхийг илүүд үзэж байлаа. Тэрээр ахыгаа сэтгэл санаагаа зовоохгүй байхыг хүссэн ба үүний учир нь тэр, тэдний үйл шударга үнэн тул тэд заавал ялах учиртайгаас тэр аж.

Тэр халуухан өдрүүдэд Нитьянанда өөрийн Шүтээн Шива Бурханд хандан залбирал мөргөл уншин Олон Улсын Кришнагийн Ухамсрын бишрэлтнүүдийг ялан дийлэхэд нь түүнд туслахыг байнга гуйдаг байв. Тэрээр Шива Бурханы няцашгүй албат байсан бөгөөд урам зориг, хүч тэнхээ авахын тулд байнгад “Шива Пураныг” уншдаг байжээ. Нэгэн удаа тэрхүү судар шастир дотроос хүн өөрийн бүх хүч чадлаа жинхэнэ номын багшаа эрж олоход зориулах ёстой хэмээн сургасан хэд хэдэн шүлгийг олж үзэв. Тэнд өгүүлэхдээ, хэрвээ хүмүүн тийм номын багшийг эс олвоос дахин тийм мэт боломж олдох хүртэл энэ ертөнц дээр арван мянган удаа төрөх болно хэмээжээ. Энэ шүлгүүдийг уншсаны дараагаар Нитьянанда хэдий олон янзын ажил үйл байсан хэдий ч жишээ нь түүний дотор мөнөөхь бишрэлтнүүдтэй тэмцэх шүүхийн ажил байсан гэлээ ч тэрээр бүх хүчээ номын багшаа олоход чиглүүлэх болов. Цааш нь түүний гайхан уншсан Эзэн Шивагийн нэгэн үг бол энэ гуру нь шавиасаа ахмад эсвэл залуу ч байж болно, мөн тэрээр түүний найз нөхөр ч эсвэл дайсан ч байж болно гэсэн өгүүлбэр байв. “Шива Пуран” цааш өгүүлэхдээ хэрэв хүн үнэн сэтгэлээсээ хүсвэл Бурхан түүнд номын багшийг нь зааж өгнө хэмээн өгүүлжээ.

Дараагийн өдөр нь Нитьянанда бишрэлтнүүдтэй хийсэн ядарч залхмаар шүүх хурлын дараагаар гэртээ ирэв. Гэрт нь түүнийг түүний дотны нэгэн найз нь хүлээж байлаа. Тэрээр түүнд нийтийг хамарсан нэгэн том хөтөлбөрт оролцож, жинхэнэ номын багштай учран танилцахыг санал болгосон. Лекцийг Харе Кришна хөдөлгөөний номын багш Тамала Кришна Госвами уншина гэдгийг найз нь хэлэхийг сонсоод Нитьянанда маш ихээр цочирдсон. Тэрээр эхэндээ эрс татгалзсан ч дараа нь “Шива Пуранд” Шива Эзний хэлсэн, гуруг тэр ч байтугай дайснуудынхаа дундаас ч хайж болно гэсэн үгийг дурсан санаад хөтөлбөрт очихоор шийдэв. Түүнийг найзын хамт танхимд ороход Тамал Кришна Махараджийг халдлагад өртөхөөс сэргийлж бишрэлтнүүд тэднийг хүрээлэн зогссон. Гэвч Нитьянанда тэд зүгээр л лекц сургаалыг сонсохоор хүрэлцэн ирсэн гэдгээ хүлцэнгүйгээр тэдэнд тайлбарлав. Лекцэн дээр тэрээр хамгийн ард суугаад Махараджийн ярихыг анхааралтай сонсож балаа. Бурханлаг мэдлэг өгч буй Махараджийн мэдлэг чадвар, бишрэл сүсэг түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн хэдий ч найз нь түүнээс лекц таалагдсан эсэхийг асуухад тэрээр өөрийн бишрэлтнүүдэд чиглэсэн дайсагналаа нууж үл чадан: “Махараджа сайхан ярьж байна. Гэсэн ч бид энэ нөхдүүдтэй шүүх дээр заалдаж байгаа гэдгээ мартах ёсгүй” гэж хариулсан.

Тэр шөнө нь Нитьянанда тун онцгой сонин зүүд зүүдлэв. Зүүдэнд нь Шива Бурхан залран ирээд, чухам үнэндээ өчигдөр оройны лекц сургаал уншсан тэр хүн бол түүний номын багш юм хэмээн айлдав гэнэ. Нитьянанда бүх бие нь хөлөрч, гайхан балмагдсан янзтайгаар нойрноос сэрэв. Тэрээр: “Кришнагийн ухамсрын хөдөлгөөний хэн нэг гуру миний номын багш болно гэнээ ?! Яаж ийм зүйл байж болох вэ?” хэмээн бодсон байна. Гэсэн ч Шива Эзний үнэнч, дуулгавартай бишрэлтэн болсон тэрээр түүний сургаал зааврыг бүх зүрхээрээ хүлээн авсан. “Магадгүй, энэ зүгээр л зүүд байх…. Гэхдээ л эгэл бус зүүд байсан даа. Иймээс Шива Эзэн надад өршөөнгүйгээр энэ бурханлаг нандин сургаалаа өгсөн гэж тооцож болно”хэмээн бодно. Ингээд тэрээр бишрэлтнүүдтэй холбогдон, Тамал Кришна Махараджтай уулзаж болох эсэх тухай асуув. Уулзалт ч болж өнгөрсөн ба Махараджа дахиад л Нитьянандад гүн сэтгэгдэл төрүүлэв гэнэ. Махараджа ярилцлагынхаа төгсгөлд Нитьянандад нэгэн уриа дуудлага илгээв: энэ нь Нитьянанда гурван сарын туршид Харе Кришна мантраг нухацтай унших, Шрила Прабхупадын номуудыг уншиж судлах явдал байв. Хэрвээ энэ хугацааны төгсгөл болоход Нитьянандад Кришнагийн ухамсарт татагдах татагдал үл бий болох аваас тэрээр энэхүү бурханлаг дадал практикаас эгнэгт татгалзаж болно, харин Кришнагийн ухамсарт татагдах татагдал үүсэн хөгжих аваас тэрээр Бурханы Дээд Бодгаль, Кришнагийн бишрэлтэн болсон, мөн Олон Улсын Кришнагийн Ухамсрын нэр төрд чиглэгдсэн бүхий л зэмлэн буруушаалтаасаа татгалзаж буй тухайгаа сонинд нийтлүүлэх ёстой гэсэн утгатай уриа дуудлага байв.

Дурдсан хугацаа буюу энэ гурван сар дуусахаас бүр өмнө л Ариун гэгээн нэр Нитьянандын зүрхийг зөөллөн татсан байна. Ердөө сарын дараа гэхэд  тэрээр Харе Кришна мантраг давтан уншихын амт шимтийг мэдэрч эхэлсэн бөгөөд Тамал Кришна Махараджид өөрийгөө даатгасан. Мөн тэрээр бишрэлтнүүдийн эсрэг хийж байсан бүх буруушаалтаасаа татгалзан, ойролцоо байрлах сүмд тогтмол очих болсон байна. Хэсэг хугацааны дараагаар тэрээр сахил авшиг хүртэж,  Фиджигийн Кришнагийн ухамсрын хөдөлгөөний идэвхитэй гишүүн болсон ажээ.

 

Мадхура мадхурам этан мангалам мангаланам

Сакала нигама валли пхалам чит сварупам

Сакрид апи паригитам шраддхая хелая ва

Бхригу вара нара матрам тарает кришна нама

 Кришнагийн нэр болвоос энэ ертөнц дээрхи бүх амтлаг зүйлсээс хамгийн амтлаг, адис ивээлээ өгч болох бүх зүйлсээс хамгийн агуу тааламжтай нь. Түүний ариун нэр  бүхий л ведийн судар бичээсүүдийн модны трансцендент үр жимс юм. Ай Бхригугийн удмын сор минь ээГанцхан удаа итгэл бишрэлтэйгээр эсвэл хайхрамжгүйгээр Ариун Нэрийг давтан унших нь Түүнийг давтан дуудагчид ангижралыг хайрладаг бөлгөө. (Рупа Госвами, “Падьявали”, шүлэг16).

 

“Аялан номлогчийн өдрийн тэмдэглэл”

номоос сийрүүлсэн: Балабхадра дас

 

Болливуд,  Вишну Бурханы хувилгаан дүрийн яруу алдар, дэлхий дээр морилж асан түүхийг өгүүлэн хүүрнэсэн 5 мянган ангитай цуврал кино хийхээр ажлаа эхэлж байна.

Энэтхэгт тун удахгүй Вишну Бурханы аватар буюу хувилгаан дүрийн нэг болох Парашурамын тухай түүхэн цувралын ажил эхлэх ажээ. Ерөнхийдөө цуврал киноны анги нь ойролцоогоор 5 мянга байх юм байна.

Цуврал ирэх жилийн намраас эхлэн дэлгэцэнд гарах ба энэ үеэр Энэтхэгт шашны маш том баяр болох Галын баяр буюу Дивалийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Яг одоогоор киноны багийнхан дэлхийн бүх улс орноор  явж, Парашурамын түүх намтрыг цуглуулж яваа. Түүнчлэн тухай домог яриа зэргийг судлаж, цуглуулж байна. Үүний дараагаар багийнхан Энэтхэгийн Тхан хэмээх хотод очиж кино бүтээх ажилдаа орох ажээ.

Шани гаригсын дунд хүндтэй байр сууринд хүрэхийг хүсч үүний тулд тэвчил наминчлал үйлдэхээр шийджээ. Тэрээр өөрийн эцэг, Нарны бурхан Суръяад хандан сургаал зөвлөгөөг хүсэв. Суръя түүнийг ариун газар нутаг болох Кашиг зорин очоод тэнд Шива Бурханд хандан мөргөл үйлдэхийг зөвлөжээ.

Шани Каши тийш яаран зорьж, тэнд Шива-лингаг залаад мөргөлийн зан үйлээ эхлэжээ. Урт удаан мөргөл наминчлалын дараагаар тэрээр хоолноос татгалзаж зөвхөн усаар амь зогоож байв. Дараа нь бүр ус ч уухаа больсон. Шива бурханд түүний тэвчил хатуужил нэн ихээр таалагдсан тул Шанигийн өмнө өөрийн гэгээн дүрээр заларчээ. Тэрээр түүн дээр хэдэн дусал үхэлгүй мөнхийн рашаан амритаг цацав. Шива ч Шанигаас ямар хүсэл зорилго байгааг нь асууж, хүссэн зүйлийг биелүүлжээ. Ийнхүү Шани гаригс эрхсүүдийн дотроо маш чухал байр суурийг эзлэх болсон агаад Санчир нэрээр алдаршсан.

Шива хэлэхдээ, Санчир гариг тэнгэрийн эрхсийн тэргүүн шүүгч байх ба түүний ач тусаар хүмүүс ариусан цэвэрших болно гэжээ.

Шива бурханд хандан мөргөл, тэвчил үйлдсэнийхээ үрээр Шани буюу Санчир гаригийн удирдагч тэнгэр нарны бурхан Суръя эцгээсээ долоо дахин их хүч чадлыг олсон гэдэг.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

2-р хэсэг

Аяа бас,
Өөрөө муу яваад бусдыг жишээ татна.
Хүний хүчээр сайн яваад сэдрэг эрмшинэ.
Дээр явбал атаархана.
Доор явбал дарлана.

Энэ цагийн Алаглагч ноёд, Авилгач түшмэд, Хариу бодогч өглөгийн эзэд, Тэмцэлдэгч ардаас эхлэн Суудлын төлөө олох нэр, Эдийн төлөө номлох ном, Алдрын төлөө үйлдэх буян, Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн Муу явдлыг өөрөө үйлдээд Цагийг муу гэнэ. Товчилбол: Сансрын гянданд үйлээр хүлэгдэж, Мунхгийн харанхуйд тачаангуйгаар согтож, Урины мэсийг барин, Омгоор түлэгдэж, Атаагаар агсамнаж, Зовлонгийн эвэршээлд эмгэнэх Амьтан бүгд хөөрхий. Шим үгүй энэ насны хавцгайд Авралын чагтага тасраад, Авах гээхийн нүд тэсэрсэн, Амьтан бүгд хөөрхий. Ихсээс мятрах, Багад дээрэлхэх Ичгүүргүй амьтан хөөрхий. Даарвал хувцас, Халууцвал сүүдэр, Өлсвөл хоол, Цангавал унд, Зүдэрвэл нойрны төдий, өнөө маргаашийн төдий Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий. Гаслант муу заяанаас гараад, Гайхамшигт хүмүүн биеийг олчихоод. Энэ мэт үйлийн үрийг Эдлэгч амьтад даанч хөөрхий хэмээв. Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув. – Аяа энэ мэт муу цагт үнэнийг санагч хүн ямраар явбал зохих вэ? Нисгэгч хүн өгүүлрүүн: – Нөхрийн дээд сэрэмж мөн боловч Багш, эцэг, эх гурван ачтанаа бүү хард. Эрдмийн дээд эв мөн боловч Хилэнцэт нөхөртэй бүү нөхц. Учраад хэлэлцдэг жам мөн боловч Хэмжээгүй үг бүү ярь. Бурхнаас илүү аврагч үгүй тул Сүжиглээд дамжиг бүү үйлд. Номоос илүү эрдэм үгүй тул Суралцаад омог бүү үүсгэ. Хуврагаас илүү өмөг үгүй тул Хүндлээд гэм бүү эр. Манийг хорлогч нисванис мөн тул Сэтгэлийг харуулдаж хориг тавь Тэр хүн бас ийн асууруун: – Сургаал хэрэгтэй хүн ямар вэ? хэрэггүй хүн ямар вэ? Нисгэгч хүн өгүүлрүүн: – Үл мэдэгч ухаангүй хүнд сургаал хэрэггүй. Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй. Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургал хэрэггүй. Үзсэний дараа мартаж орхидог хүнд сургаал хэрэггүй. Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй. Ихэс мэргэдээс дутагч хүнд сургаал хэрэггүй. Элдэв башир нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй. Их суудлыг хүсч нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй. Энэ хойт хоёр явдлын эцсийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй. Учрыг ухах ухаантай хүнд сургаал хэрэгтэй. Үнэнийг баригч шудрага хүнд сургаал хэрэгтэй. Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй. Очирдар багшийн зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй. Үхэх, өвдөхийн зовлонг сэрэмжлэгч хүнд сургаал хэрэгтэй. Үлэмж дээдийн номыг дээдлэгч хүнд сургааал хэрэгтэй. Сургагч нь : Зоргоор бус, үнэнээр бол сургаж болно. Зовлонт үйлээс зайлуулагч бол сургаж болно. Өөрөө эс мэдэвч дээдсийн зарлигтай бол сургаж болно. Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно. Тэр хүн: Тийм бол Надад мэдэхэд хялбар, Хийхэд хялбвар, Явахад амар, Санахад томъёотой Нэгэн сургаал айлдаж хайрлана уу? Гадна биеийн явдал, Дотоод хэлний үйл, Нууц сэтгэлийн чиг байдлыг ямар мэт явах вэ? Гадаад амины аж төрөл, Дотоод их, бага төрийн явдал, Нууц дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах вэ? Жаргах цагт санах санаа, Зовох цагт хатамжлах сэтгэлийг надад айлдаж хайрла. Нисгэгч хүн ийн өгүүлрүүн: – Гадаад биеийн явдал гэвэл, Ёстныг хүндэл. Настныг баярлуул. Ачтанаа өргө. Бачтанаас зайл. Сайнаас бүү сал. Саданг бүү эр. Олон бүү арилж. Огт бүү харамла. Зүйл бүрийн хувцас бүү өмс. Зүг талгүй бүү гайхуул. Хэлний өгүүлэх хэмээвэл: Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ. Хэгжүүрхэж омог бүү үүсгэ. Хэлбийж олон янз бүү урав. Саваагүй тохуун үг бүү хэл. Санамсаргүй олхио үг бүү хэл. Хордож бусдын гэмийг бүү малт. Ховсорч хэрэггсүй үг бүү зөө. Хуурай хоосон амлаж бүү суу. Сэтгэлийн чиг гэвэл, Шинжлэлгүй бүү сэтгэ. Сэрэмжгүй бүү цалгайр. Гэнэт нөхөрт бүү итгэ. Гэнэдэж хүнээс бүү урьд. Буруу юмыг бүү өмөөр. Бусдын юманд бүү шуна. Бузгай дээрэнгүйг бүү үүсгэ. Бузар хилэнцийг бүү тарь. Завгүй гэж бүү алгасар. Чадалгүй байж бүү дуурай. Магад дээдсдийг олж нөхөрлө. Муу явдалтнаас насад дутаа. Санасан бүрийг бүү хөөцөлд. Салах учрахад бүү гомд. Буянтай санаанаас бүү холд. Бодь сэтгэлийг бүү умарт. Нийтэд нь товчлон хураавал: Өгвөл эд мөн. Сахивал санваар мөн. Хүлцвэл хуяг мөн. Хичээвэл мөр мөн. Эс мартвал бясалгал мөн. Мэдвэл билиг мөн. Мунхаг хүнийг оролдвол Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутах болно. Хүсэлтэй хүнийг чанга хоригловол Гансрах тул аргаар номхотго. Ууртай хүнийг ширүүн хэлбэл Аюул болох тул улмаар ухуул. Омогтой хүнийг дарлавал Хорсох тул нэр цолоор баясга. Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл Хэрэг гарах тул их битгий хэрэгс. Атаач хүнд нүүр эс өгвөл Гомдох тул сайхан загна. Харамч хүн ширхэг утсыг ч болов Харамлах тул арилжаа бүү хий. Ховч хүнтэй хэлэлцвэл Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ. Их хүнд нүүр эс засвал Өмөггүй болох тул ёсын төдий хүндэл. Боол хүнийг эс баярлуулбал Явдал хождох тул бага сага юм өг. Өр бүү хий. Өглөг бүү тасал. Хулгай бүү хий. Новсоргон бүү загна. Олноос зөвш. Онц өөрийн санааг сүүлд гарга. Хэлбэл бүү буц. Санавал бүү март. Хүнийг нүүрчилж Хэргийг буруу болго. Хүнд чиггүй загнаж Сайхан зангүй бүү суу. Эд хэмээвэл ертөнцийн ёсны сургаал Эдүгээ номын ёсны сургаал гэвэл. Биеийг тороос алдуурсан шувуу мэт Аглагийг шүт. Хэлний үгийг хувийн зангиа мэт Алдралтгүй боо. Урьдын хийсэн хилэнцээс Хор уусан мэт хашир. Магад гарах буянт сэтгэлийг Амь мэт энхрийл. Хилэнцэт нөхрөөс Аврага могой үзсэн мэт зайл. Буяны саданг Өөрийн толгой мэт өргө. Сэтгэлийн эрдмийг Яст мэлхийн гишүүн мэт нуу. Усгал зөөлөн занг Мөрний урсгал мэт ундраа. Чин зориг хичээнгүйг Буугийн сум мэт чиглүүл. Гурван эрдэнийн үйлсд Морь нохой мэт зутгэ. Олон амьтанд Сал онгоц мэт боол сэтгэлийг барь Тангараг сахил хоёрыг Шил толь мэт хайрла. Өөрийн гэмийг Салхи мэт алдаршуул. Зөв бол Бүхэнд дайсан ч бол үйлд. Буруу бол Хааны суудалд суулгавч зайл. Буян болох бол Хилэнц мэт боловч үйлд. Хилэнц болох бол Буян мэт боловч тэвч. Үлгэрлэвэл, Хүнтэй адил боловч Ороолон бол бүү учир. Галзуутай адил загнавч Дээдэс төрөлхтөн бол шүт. Түүнчлэн, Билиг буй бөгөөс Эрдэм үл болох зүйл нэг ч үгүй. Сүсэг буй бөгөөс Адис үл гарах юм нэг ч үгүй. Хичээнгүй буй бөгөөс Үл бүтэх юм нэг ч үгүй. Бодь сэтгэл буй бөгөөс Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй. Тэр цагт, – Билигтэй бол юм бүгд эрдэм болохын учир ю вэ ? хэмээсэнд Үлгэрлэвэл, Чулуун хор эмч хүнд эм, Таарах өвчин рашаан, Зүгээр хүнд хор болсон мэт Шимийг нь авах юм бол өчүүхэн юм ч Их эрдэм болох нь олон. Хорхой тэжээж авсан шүлс Магнаг болохыг үз. Билиг, сүсэг, хичээнгүй, бодь сэтгэл дөрөв Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв. Товчийн төдий өгүлбэл: Сүсэггүй бол бурхныг шүтэж үл чадна. Бурхныг шүтэж эс чадвал Зарлигийг дагаж үл чадна. Зарлигийг эс дагавал Ишийн эрдмийг үл олно. Түүнийг үл олбол Онол төрөхгүй. Тэр хоёр үгүй бол Авах, гээхийн алин ч үгүй буруудна. Хичээнгүй үгүй бол Туурвусан үйл хэрэггүй өнгөрнө. Бодь сэтгэлтэй хүн Нялх боловч олныг эзэмдэнэ. Хорлох сэтгэлтэй хүн Идэр хүххтэй ч дайсныг аривтагана. Хайртай гэгч нь дотуурчлахын нэр. Хилэгнэх гэгч нь урины нэр. Жаргах гэгч нь нойрын нэр. Их хурц гэгч нь омгийн нэр. Харилгах гэгч нь атааны нэр. Үгийг урвуулж хэлбэл Мөн чанар нь таван хорын нэр бий. Өвчин бага боловч үхлийн шалтгаан. Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан. Буян бага боловч туслахын шалтгаан. Гал бага боловч түлэхийн шалтгаан. Нүгэлт нөхөр хол боловч хорлохын шалтгаан. Бусдын өргөмлөх үгэнд хөөрөлгүй Насад өөрийн сэтгэлийг нам дарж явтугай. Сайн, муу хоырыг сэтгэлээс таньдаг. Тус, хор хоёрыг үйлдэлээс таньдаг. Үнэн, худал хоёр сүүлдээ тодордог. Жаргал, зовлон хоёр өөрийн үйлээс болдог тул Зориг шантралгүй Буянтай сэтгэлийг хадгалвал Үхэвч санаа амар буй. Тэр цагт нөгөө хүн: – Товч нь юу вэ? хэмээсэнд Нисгэгч хүн өгүүлрүүн – Аврал бүгдийн товч багш мөн. Сахил бүгдийн товч сэрэмж мөн. Үзэл бүгдийн товч хоосон чанар мөн. Санаа бүгдийн товч мөнх бус мөн. Ном бүгдийн товч сэтгэлийг ариусгах мөн. Таван махбод бүгд Огторгуйн махбодод хурна. Таван хор бүгд Мунхаг сэтгэлд хурна. Дурлаж мэдвэл сансар, нирваан бүгд Сэтгэлийн чанараас үл давна. Үлгэрлэвэл, Хоосон хумхийн тоос цугларсаар Арвидвал шороо болно. Шороо арвидвал уул болно. Чийг арвидвал ус болно. Мана арвидвал үүл болно. Туупуй арвидвал балгад болно. Түүнчлэн биегүй хоосон сэтгэл Буруудвал нисванис болно. Нисванис арвидвал там боловсроно. Зөвдвөл буянт мөр болно. Буян арвидвал бурхан болно. Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл Бүгд шүтэн барилдлага Үзэгдлийн төдий хоосон. Хэмээн өгүүлэхийн агаарт зүүд замхарваа. Сайн муу, үнэн худал үгсийг наадмын төдий бичсэн Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээгдэх төгсөв. Ум сайн амгалан болтугай Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа Жич: Хоосон гэгч огт байхгүй бөгөөд шунйавади буюу Бурхан Багшийн ведийн замаас гажуудагч нарыг хуурахын тулд зохиосон хуурмаг номлол болой.

 

Scroll to Top