Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 1 2
Users Today : 26
Users Yesterday : 43
Total Users : 22412
Views Today : 45
Views Yesterday : 63
Бидний амьдарч буй өнөөгийн энэхүү хэрүүл тэмцэл, зусар явдлын Калийн эриний шашны үндсэн зан үйл нь Дээд Бурханы ариун нэр алдрыг давтан дуудах үйл бөгөөд хамгийн үр өгөөжтэй, төгс төгөлдөрт хялбархан хүргэх арга билээ. “ Калийн энэ галавт бүх ведийн дууллуудын амин зүрх нь болсон Ариун гэгээн нэр алдрыг давтан уншихаас илүү дээд шашны зан үйл гэж үгүй билээ” Чайтанья-чаритамрита, Ади-лила, 7.74. Бурханы ариун нэрийг давтан унших нь Калийн эринд зориулагдсан шашны мөргөл бөгөөд “Шримад Бхагаватам”сударт ээлжлэн солигдох дөрвөн эринд тохирсон тус тусын ангижралд хүргэх зан үйл байдаг тухай өгүүлжээ. Үүнд: Сатья-юга буюу Алтан эринд : Вишну Бурханыг бясалгаснаар Трета-юга буюу Мөнгөн эринд : Тахилга өргөлийг үйлдсэнээр Двапара-юга буюу Хүрэл эринд : Сүмд залсан Бурхан Шүтээнд мөргөснөөр Кали юга буюу Төмөр эринд : Бурханы Ариун гэгээн нэр алдрыг давтан дуулснаар төгс төгөлдөрт хүрдэг гэжээ. Харин та энэ бүгдийг эсэргүүцэж төгс төгөлдөрт хүргэх бясалгал, йог гэх мэт маш олон арга бий хэмээн мэтгэж болох юм. Бурханы мөнх оршихуйн гурван
Бид хүлээгдэж буй өөрчлөлтүүд, зовлон гамшгийн тухай ярихад хүмүүс: “Би өөрийгөө хэрхэн аврах вэ? Энэ Дэлхий дээрххи хамгийн аюулгүй газар хаана байна вэ? Надад хэдийичнээ хугацаа үлдсэн бэ? Өөрийгөө хоол, хүнс усаар хэрхэн хангаж болох вэ” гэж асуудаг. Бидний үеийнхний ихэнхийнх нь ухамсар “би”, “миний” гэдэг үзэлд чиглэгдсэн байдаг нь тэдний зан байдлын дутуу дулимаг байдал,   дотор сэтгэлийн сул дорой байдал, юмсыг бүрэн бүтнээр нь ойлгох ойлгоц хангалтгүй, өгөөмөр сэтгэл үгүйг илэрхийлж буй юм. Тэдэнд дээд зорилгын төлөө аливааг золиослохын тухай санаа ч төрдөггүй. “Өөрийн ойр дотныхон, өөрөө галаас эсвэл усны үерээс гараад зугатчих чадваргүй өвчтэй хүмүүст би яаж туслах вэ?” гэж ховорхон асуудаг. Ихэнхи хүмүүс зөвхөн өөрийгөө л боддог.     Нөхцөл байдлыг түүнээс өөрөөс нь үүсэн бий болсон арга хэрэгслээр засаж, сайжруулах гэдэг нь огт утгагүй зүйл. Бид аажмаар өсөн хөгжиж, өөрийнхөө хайрыг үйлээрээ илэрхийлэх чадвартай болтол бидэнд хэзээ ч бидний дотор нуугдан буй  Бурханлаг оч нээгдэхгүй. Бурханлаг ухамсар нь өгүүлшгүй хамгаалалтыг хайрлах ба
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]  Шри Сута Госвами хэлсэн нь: “Ай гэгээнтэн мэргэд  минь ээ, Та бүхэн намайг Деваки болон Васудева нарын хүү, Бүхний Дээд Бурхан, Хари, Бхагаван Шри Кришнад гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг минь зөвшөөрөх ажаам уу. Түүний өршөөл нигүүлслээр л би  бүх төрлийн нүглүүдийг арилган зайлуулах, мацаг барих өдрийг тодорхойлон өгүүлж чадах билээ. Бурхан Кришна Юдхиштхира хаанд бүхий л нүглийг устган арилгах 24 үндсэн экадашийн яруу алдрын талаар айлдсан бөгөөд би одоо тэдгээр айлдваруудаас нэгийг нь та бүхэнд дамжуулан хүргэе. Аугаа мэргэд эдгээр 24 айлдваруудыг 18 Пурануудаас түүвэрлэн авсан бөгөөд тэд үнэхээрийн эрхэм дээд бөлгөө. Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бурхан Кришна минь ээ, ай Васудева минь ээ, Та миний гүн бишрэл хүндэтгэлийг таалан болгооно уу. Та надад Чайтра (3-4) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийн тухай тодорхойлон айлдаж хайрлана уу. Энэ экадашийг
1973 оны тавдугаар сарын 11. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар нь дагалдан явна.   Ухамсрын хувьсал   Д-р Сингх: Шрила Прабхупада, “Бхагавад-гита”д би амьдралын бүх 8400 000 хэлбэр нь нэгэн зэрэг бүтээгдсэн гэсэн баталгаатай таарч байсан. Энэ үнэхээр тийм гэж үү? Шрила Прабхупада: Тиймээ. Д-р Сингх: Энэ нь зарим нэг амьд оршнолууд хувьслын процессыг дамжин өнгөрөлгүйгээр шууд хүний хэлбэрийг авсан гэсэн үг үү? Шрила Прабхупада: Тиймээ. Амьд оршнол нь бие махбодийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжиж байдаг. Энэ хэлбэрүүд нь өөрөө өөрчлөгддөггүй. Амьд оршнол нь нэг байрнаас нөгөө байранд нүүн суурьшиж байгаа хүн шиг л шилжилтэнд ордог. Зарим нэг нь нэгдүгээр зэрэглэлийн, өөр нэг нь хоёрдугаар зэрэглэлийн, зарим нь гуравдугаар зэрэглэлийн байрнууд байдаг. Жишээ нь, хүн доод зэрэглэлийн байрнаас тэргүүн зэрэглэлийн байранд нүүн оржээ гэж бодъё. Тэр урьд нь хэн байсан тэр хэвээрээ л байх болно. Гэвч одоо тэрээр өөрийн төлөх чадвар буюу карматай тохирсон дээд зэрэглэлийн байранд суух боломжийг олж
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хагаст тохиодог Амалаки экадашийн талаар Таны айлдахыг сонслоо. Одоо Та Чайтра (3-4) сарын харанхуй хоёр долоо хоногийн экадашийн тухай, юу гэж нэрлэдэг? болон түүнийг баримталснаар ямар ач тус, үр дүнд хүрдэг талаар айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын шилдэг нь минь ээ, бүх нийтийн ач тус, сайн сайхны төлөө Би Папамочани гэж нэрлэгддэг энэхүү экадашийн яруу алдрын талаар чамд баяртайгаар тодорхойлон айлдъя. Энэ экадашийн түүхийг Мандхата хаанд нэгэн удаа Ломаша Риши  өгүүлсэн билээ. Мандхата хаан мэргэнд хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, бүх хүмүүсийн сайн сайхан, болоод ач тусын төлөө  Чайтра сарын харанхуй хагаст  тохиодог  экадашийг нэрлэж, түүнийг яаж баримталдаг талаар  тайлбарлаж өгнө үү. Мөн тэрчлэн энэхүү экадашийг  баримталсны ач тусыг тодорхойлон өгүүлнэ үү.” гэж
Scroll to Top