Нэгэн удаа, Юдхиштхира Махаражын дүү Бхимасена Пандавчуудын өвөг аугаа мэргэн Шрила Вьясадевагаас экадашийн мацаг барих бүх дүрэм журмуудыг баримтлалгүйгээр бурханлаг ертөнцдөө буцан очиж болох эсэх талаар асуусан. Бхимасена: “Ай аугаа мэргэн өвөг минь ээ, миний ах Юдхиштира, миний хайртай ээж Кунти болон амраг эхнэр Драупади, мөн Аржуна, Накула, Сахадева нар энэ ариун гэгээн өдөр дагаж мөрдөх ёстой бүхий л дүрэм журмуудыг нарийн чанд баримтлан бүтэн мацаг барьдаг. Харин өвөө минь ээ, өлсөнө гэдэг бол миний хувьд тэсвэрлэхийн аргагүй зүйл байдаг учраас би тэдэнд, хоолгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлдэг билээ. Мацаг барилгүйгээр тийм үр дүн, ач тусыг яаж хүртэж болохыг надад хэлж өгөөч.” гэж хэлсэн. Түүний энэ үгийг сонсоод Шрила Вьясадева: “Хэрвээ чи тамын гаригуудад унахаас зайлсхийн тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрэхийг хүсэж байвал гэрэлтэй үеийн ч тэр, харанхуй үеийн ч тэр экадашид мацаг барих л хэрэгтэй болно.” гэж хариулсан. Бхима залбиран: “Ай аугаа мэргэн өвөө минь ээ, мунигуудын хамгийн аугаа нь минь ээ, Би өдөрт ядаж нэг удаа хоол идэлгүйгээр
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
2
0





Нэгэн удаа чинээлэг авхай тотиндоо зориулж гоёмсог алтан тор худалдан авчээ. Тэгээд авхай маань өөрийн авсан гоёмсог торондоо бүх анхаарлаа хандуулан тотио хооллохоо мартсанаас болж тоть нь турж үхэх дээрээ тулсан байна. Энэ үлгэрт гарч буй тор бол бидний бие махбод, харин тоть бол бидний сүнс юм. Хэрэв хэн нэгэн дээрх жишээ шиг тороо л анхааран арчиж зүлгээд байвал дотор нь амьдарч буй тотинд тавих анхаарал халамж мартагдан орхигдоход хүрнэ. Есүс “Ямар хүн баян чинээлэг хийгээд дэлхий ертөнцийг бүхэлд нь эзэгнэсэн атлаа мөнхийн сүнсээ таниагүйн улмаас зовж шаналдаг вэ?” гэж асуусан байдаг. Өнөөгийн нийгэм хэн нэгний хэрэгцээг хангах цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр л төвлөрч байна. Хүмүүс төсөөлөхийн аргагүй нарийн хийцтэй зүйлсийг өөрсдийн тав тухыг хангах зорилгоо хийж байдаг боловч сүнслэг амьдралынхаа хувьд бүгд өлсгөлөн байж, түүнээсээ болон зовж байдаг. Машинд шатахуун, жолоочид нь хоол хэрэгтэй байдагтай адил бидний бие махбодод хоол харин сүнсэд маань сүнслэг тэжээл болох сүнсний тухай мэдлэг болон сүнслэг харилцаа шаардлагатай
Бурханы гурван эрчим Бурхан хязгааргүй эрчмийг агуулдаг боловч тэдгээр нь гурван гол хэсэгт хуваагдана. 1. Бахиранга-шакти: гадаад эрчим (материаллаг ертөнц) Бүх зүйл Кришнагийн эрчим болж түүнд холбогддог уу? Материаллаг ертөнц яагаад Кришнагийн гадаад эрчим юм уу эсвэл түүний тусдаа (бхинна-пракрити) эрчим гэж нэрлэгддэг вэ? Сэтгэшгүй, ялгаатай нэгэн: (ачинтяа-бхедабхеда-таттва) Нарны гэрэл болон үүл нь нарнаас ирдэг. Түүний хамт тэдгээр нь нарнаас ялгаатай. Үүнтэй ижил, амьд оршнолууд болон Кришнагийн бүтээлүүд нь Кришнатай адил бөгөөд түүнээс ялгаатай билээ. 2. Таташтха-шакти: Завсрын эрчим (амьд оршнолууд) Штха гэдэг нь байршил, байдал гэсэн утгатай. Тата нь далайн эрэг дээр хуйлран байх давалгааны үзүүр бөгөөд ус болон эрэг хоёрын зааг юм. Бурханы завсрын эрчим амьд оршнолууд нь тэнгисийн давалгаанд дайвалзаж, эсвэл эргийг угааж байдаг далайн ургамалтай адил юм. Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ? Маяаг давах Материаллаг мөн чанарын гурван шинжээс бүхдэр Миний энэхүү бурханлаг эрчим нь гэтлэн туулахад маш хэцүү. Гэхдээ Надад өөрийгөө бүрэн даатгаач хэн бүхэн түүний нөлөөллөөс хялбархан гарч чадна. (Бхагавад-гита 7. 14) Оршин байх орон авах
Доктор Мэлхий гуайн басамжлал Маний амьдардаг цөөрөм чинь Маш том шүү дээ хө Атлантын далай гэдэг чинь минийхээс Арав дахин томуу даа? 2009-02-17. 2009-02-17. Үл хуучрах хууль Үүл бүрхэж цас орох нь Өвлийн тэнгэрийн зан биз ээ Үйл эргэж нас мэрэх нь Үйлтэй толгойн зам бизээ. Хишиг ба сэжиг Авир муутай гахайнд Аяга сүү өгвөл Хоншоороороо түлхэж орхичихоод Хогийн сав руу зүтгэнэ дээ Харанхуйтай ханьсагчдын “хар” дайсан Шөнийн харанхуйг хөөсөн Сүүн цагаан саран Бурангуйн мунхгийг “гөрөөлсөн” Бурханы ариун сургаал мэт Алтыг авсанд Үнэн ухаант хүн өөрөө л судлаад мэдчихнэ Өчүүхэн тэнэг хүмүүн хэлэн хэлүүлсээр залхана Хэлсэн ярисны үнэнтэйг хэд дахин амсавч Явдал үйлээ засалгүй яв янзаараа дуусна “Харанхуйн” харанхуйд Буурал шар наранг “хажуулахад” Бузрын хүчин “дөрөө чангална” Уур, шуналаар улаач хийгээд Ухаан муутнуудыг авлаж гарна. Балабхадра дас
Энэ хүү кавача доорх хаягаар орж зөв дуудлагаар сонсож болно. 1. Би вээр анхлан Прахлад Махаражийн хүүрнэн өгүүлсэн тэрхүү Нрисимха-кавачийг давтан дуулж байна. 2. Энэ кавача нь бүхий л эд баялаг, ангижрал гэгээрэл, гоц чанаруудыг хайрлагч эх булаг билээ. Өөрийн бясалгалдаа Бурхан Нрисимхаг алтан сэнтийд залаад энэ залбирлыг өргөөрэй. 3. Амаа томоор ангайгаад Бурхан Нрисимха алтан сэнтийдээ залран байна. Тэрбээр гурван мэлмийтэй агаад нигуур нь намрын Саран мэт гэрэл туяатай ажгуу. 4. Тэрбээр дөрвөн мутартай агаад, алга нь зөөлөн булбарай бөлгөө. Тэрээр алтан ээмгээр гоён чимсэн хийгээд цээжиндээ үнэт чулууг зүүж, давтмал дуулгыг толгойдоо өмсжээ. 5. Тэрээр хайлсан алт мэт шар өнгийн хувцастай ба цэцгэн эрхи, үнэт чулуудан зүүлтүүдээр гоён чимсэн байх ба нүд гялбам гэрэл туяаг цацруулнам. Түүнийг Индра хийгээд бусад сахиулсан тэнгэрүүд дагалдан явна. 6. Түүний бадамлянхуан өлмийд гайхамшигтай чимэглэлүүд бий ажээ. Түүний гартаа барьдаг зүйлүүд нь гэвэл бадамлянхуа, галт хүрд, шийдэм, дун бөлгөө. Гаруда гэх мэт Түүний олон олон дагуулууд Түүнд мөргөл залбирлаа өргөнөм. 7. Ухаанаа зүрхэндээ төвлөрүүлээд, сэнтий дээр