Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 2 9
Users Today : 16
Users Yesterday : 27
Total Users : 22429
Views Today : 24
Views Yesterday : 46
Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өрөвдөх хайрлах, нигүүлсэхийн үзэмжит үүдийг нээх ч юм бил үү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өрөөлийг шүүмжлэхээ болих өмгөр өрөө хаагдах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өсөх, дэвших, өөдлөхийн өргөн шатыг харах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өвдөх, өтлөх, төрөх, үхэхийн үйл үрийн тойргийг цэглэх ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өндөг хэлбэрт орчлонгийн учир зангилаа тайлрах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан Өөрийгөө харах боломж байгаа ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан Өнөд мөнх дэргэд минь хэн нэгэн байдаг ч юм билүү                                                                     Солонгос улс, Сөүл, С.Мөнхсайхан
“Алтан эриний гэгээ” сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Та сониноо сонин борлуулах цэгүүдээс болон 11-р хороололд байрлах ведийн цагаан хоолны Говинда кафегаас (Хэвлэлийн хүрээлэнгийн урд талд) худалдан авч уншиж болно. Мөн манай нийтийн хэвлэл захиалгад орсон бөгөөд та бүхэн сониноо Монгол Шуудангийн 109011  индексээр захиалан уншаарай.
Чин бишрэлтэн М. (Пермь ) Би эгэл жирийн тариачин гэр бүлд төрсөн. Амьтан хороох нь миний тойрон хүрээлэлд энгийн л нэг үйл байлаа. Би тэр ч байтугай өөрийн хайртай гахайхан Машкагаа хэрхэн заазалж байхын гэрч ч болж байсан. Томчууд гэдэг мөн ч бөх зүрхтэй хүмүүс шүү. Өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр хөөрхий гахайн толгойг цавчаад, түүний махыг нь амтархан идэж, бидэнд тааламжтай нь аргагүй хишиг хүртээж байсан юм. Манайх хүүр оршуулах газраас холгүйхэн байдаг байсан хийгээд би ч өдөр бүр нас нөгчигчдийг оршуулах үйлийг хардаг байв. Хаанаас ч мэдсэн юм мэдэхгүй, би амьдрал үхлээр төгсдөггүй, дахин шинэ төрөл бий гэдгийг мэддэг байлаа. Жишээ нь, тэд нохой эсвэл гахай болж төрж болно шүү дээ гэж бодохоос инээд хүрнэ. Он жил улиран одсон ч дахин төрөлтийн талаархи энэ бодол намайг орхисонгүй. Харамсалтай нь, би энэ тухай хэн ч ам нээдэггүй тийм ертөнцөд амьдарч байсан билээ.  Хэдий жаахан байсан ч би сул дорой, арчаагүй амьтдын тоонд оролгүй дандаа
Scroll to Top