Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 3 1
Users Today : 18
Users Yesterday : 27
Total Users : 22431
Views Today : 26
Views Yesterday : 46
Нэгэн модчин голын эрэг дагуу ургасан модыг цавчиж байгаад сүхээ голд унагачихжээ. Тэрээр сүхэндээ харамсан гашуудаж, нулимс урсган уйлав. Гэтэл тэр даруй гэнэт Бурхан гарч ирээд асуусан нь: –     Чи яагаад уйлав? –     Би яаж уйлахгүй байх билээ дээ? Голд сүхээ унагачихаад юугаараа би гэр бүлээ тэжээх билээ гэхэд Бурхан голоос алтан сүх гаргаж ирээд асуусан нь: –     Энэ чиний сүх мөн үү ? –     Үгүй ээ, энэ миний сүх биш хэмээн модчин хариу өчив. Тэгмэгц Бурхан голоос мөнгөн сүх гаргаж ирээд: –     Тэгвэл энэ л чиний сүх байх даа гэхэд –     Үгүй ээ, энэ ч миний сүх биш гэж модчин хариулав. Эцэст нь Бурхан голоос төмөр сүх гаргаж ирвэл: –     Тиймээ, энэ миний сүх мөн байна хэмээн модчин эр баярлан хөөрөв. –     Чи шударга ариун хүн бөгөөд миний номлол сургаалыг дагаж мөрддөг болохыг би харлаа, гэж Бурхан өгүүлээд, – тиймээс шагнал болгож энэ гурван сүхийг гурвууланг нь ав гэв. Ингээд модчин эр элбэг хангалуун амьдрах болжээ. Гэтэл харамсалтай нь нэгэн удаа гай тохиож эхнэр
Махны хэрэглээний сөрөг үр дагаврын тухай Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон төр засгийн өндөр албан тушаалтнуудад илгээсэн захидал Гарчиг: Махны  хэрэглээний үр дагаварын тухай алмайрч гайхмаар шинэ мэдээ мэдээлэл    Үргэлжлэл               Дэлхий дахинаа түгээхүй         Хэдэн тэрбум хүн болон үр хойч маань амь, амьдралаа алдаж магадгүй болчихоод байгаа учраас энэ гарц шийдлийг хүмүүс ойлгож мэдэхэд туслана уу. Энэ мэйлийг аль болох олон хүнд, найз нөхөд, гэр бүлийнхэн, урлаг спортын одод, ток шоу зохион байгуулагч, найруулагч нар, орон нутгийн хэвлэл мэдээлэл, эмч, эмнэлгийн ажилтнууд, тамирчид, төрийн албан хаагчид, интернэтэд мэдээлэл тавигч нарт, нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллага гээд бүхий л хүмүүст чадах чинээгээрээ илгээнэ үү. Хэрвээ танд цаг хугацаа боломж байгаа бол энэ асуудлаар олон нийтийг мэдлэгтэй болгохыг төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхнээс хүсч өргөдөл хүсэлт гаргах эсвэл интернет дахь олныг хамарсан сүлжээг ашиглан хөдөлгөөн өрнүүлж болох юм. Та энэ асуудлаар мэдлэг, мэдээлэлтэй бол сургалт семинар зохион байгуулж бас болно шүү дээ.  Таны оролцоо хүчин чармайлтын дүнд олон нийт энэ
 ДАЛ ТАРКАРИ-ШОШНЫ ШӨЛ   1 аяга ногоон шош (200 гр) эсвэл буталсан ногоон вандуй 8 аяга ус (1,9 л) 3 ц.х давс 2 лаврын навч 1 савхан корица 7,5 см, дундуур нь хуваана 1 ц.х куркум 1 х.х сливочный масло 275 гр ногоо, шоо дөрвөлжин  хэрчсэн 1 х.х шар тос 1 ½ ц.х кумины үр 2 гонжгор хатаасан улаан перец 1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл ½ ц.х нунтаг хуурай цагаан гаа) ¼ ц.х  асафетид 1 х.х жижиглэж хэрчсэн шинэ кориандрын навч 2 лимон, тус бүрийг нь 8 хуваана Шошоо ялгаж хогийг нь түүгээд угааж дэвтээнэ. Саванд ус хийгээд давс, лаврын навч, корица хийгээд буцалсны дараа шошоо хийж буцалгана. Ус дахиад буцалмагц тагийг нь дутуу таглаад галыг нь багасгаад шошоо зөөлөртөл (ногоон шошийг 20 мин, вандуйг 35 мин) буцалгана. Хөөсийг нь үе үе ялгаж авч хаяна. Дараа нь куркум, масло хийгээд хэрчсэн ногоо хийгээд таглаж шошоо бүрэн болтол буцалгана. 2 х.х шар тосоо жижиг саванд хийж халаагаад кумины үр, перецээ хийгээд кумин нь
Бхагавад Гита бол дэлхийд алдартай оюуны өвийн сор юм. Бурханы Дээд Бодгаль, Бурхан Кришна өөрийн шавь Аржунаад айлдсан энэхүү Гитагийн долоон зуун хураангуй шүлэг нь өөрийн бодгаль шинжээ танин мэдэхүйн шинжлэх ухаанд суралцахад  тууштай гарын авлага болдог. Философи хийгээд шашны өөр ямар ч бүтээлүүдэд, ухамсар, өөрийн бодгаль шинж, орчлон ертөнц болоод Дээдийн Дээд Бурханы тухай ийм ойлгомжтой, гүн гүзгий байдлаар тайлбарладаггүй.       Бхагавад Гитагийн энэхүү Англи орчуулга болон тайлбарыг хийх онцгой эрхийг Бурханы Өршөөлт А.С. Бхактивиданта Свами Прабхупада хүртсэн юм. Тэрээр Ведийн хамгийн тэргүүлэх эрдэмтэн хийгээд багш, мөн, Бурхан Кришнагаас өөрөөс нь эхлээд бодьгаль шинжээ бүрэн танин мэдсэн бурханлаг номын багш нарын тасралтгүй гинжин холбооны өнөөгийн төлөөлөгч билээ. Тиймээс  Гитагийн өөр бусад тайлбаруудаас ялгаатай нь үүнийг ямар ч хольцгүй эсвэл хувь хүний бодол санаа ороогүй гэсэн утгаар анх айлдсан хэвээр нь гэж нэрлэжээ. Энэхүү ном нь эртний хирнээ бүрэн цагаа олсон мэдлэгээрээ урам зориг болоод гэгээрлийг авчирах нь дамжиггүй.    Эх сурвалж: http://www.chantandbehappy.com/gita/reviews/what_people_have_said.htm         Шрила Прабхупада: “Тэрээр манай Бхагавад Гитаг анх
Scroll to Top