Хэдийгээр энэ сэдэв өргөн утга агуулагатай ч жинхэнэ, үнэнч, сайн шавь байхад шаардлагатай хэдэн чадварыг дурдья. Бид гуру гэхэд өөрсдийн Дикша гуругийнхээ тухай бодож байдаг үнэндээ бол Дикша гуругээс гадна Шикша, Ватма прадакша болон зүрхэн дэх гуру гэх мэт олон гуру байдаг. Одоо дикша гурутэй хэрхэн харилцах тухай авч үзэцгээе. Жинхэнэ шавь болоход бидэнд олон чадварууд хэрэгтэй байдаг ч доор дурдах чадварууд нь хамгийн гол чухал чадварууд юм. Гор Говинда Свами Махараж “Гуру вандана” хэмээх номондоо Жинхэнэ Сад Гуруг олох нь Жинхэнэ шавь Сад шишаг олохтой адил бэрх зүйл хэмээн дурдсан байдаг. Үүнээс харахад жинхэнэ шавь болох нь тийм ч хямд төсөр зүйл биш юм. Бид энэ талаар хэт өнгөцхөн , гадна талаас нь харж байдаг. Пранамантраг хэсэг хугацаанд уншаад, дараа нь Дикша Гуругээ олоод л шавь болчихно хэмээн бодож байдаг. Гэвч шавь болоход эдгээр зүйлс нь хангалтгүй, үүнээс чухал зүйлс байдаг . Рупа Госвами махараж : Хүн бүрт чин бишрэлээр үйлчлэн зүтгэхэд шаарлагатай чанар түүний дотор байдаг.
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
3
1





Манай Орчлон нь тоогүй олон Орчлонгуудын зөвхөн нэг нь л бөгөөд дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэсэн гаригуудын системийг багтаасан гариг эрхсийн 14 түвшнээс тогтдог. Тэдгээр дээр 8400 000 төрлийн амьд амьтас оршин амьдрах ба түүнээс 400 000 мянга төрөл зүйлийн хүнтэй адил төстэй амьд бодгалиуд байдаг. Манай Орчлон нь 14 гаригсын системүүдээс тогтдог. Дээд түвшний 7 гаригийн системийг жагсаавал: Сатья, Тапас, Жанас, Махар, Свар, Бхувар, Бхур. Доод түвшний 7 гариг нь Атала, Витала, Сутала, Талатала, Махатала, Расатала, Патала. Зарим үед бүх гаригсын системийг дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэж ангилсан байдаг. Манай Дэлхий нь Бхур хэмээх гаригийн системд хамаардаг бөгөөд манай Орчлонгийн бусад соёл иргэншлийн дунд “Бхарата-варша” гэж алдаршсан. Варша нь газар нутаг гэсэн үг бөгөөд Бхарата гэдэг нь эрт дээр цагт хаанчилж байсан хүчирхэг хааны нэр юм. Манай Орчлонгийн хамгийн дээд гариг Сатьялока дээр амьдрагсдын насны хэмжээ манай Дэлхийн тооллоор 15 480 000 000 000 жилтэй тэнцэнэ. Шримад-Бхагаватам(2.2) сударт өгүүлснээр, “Энэ Сатьялока гариг дээр уйтгар гуниг,
Улаан утас Матхурад амьдардаг нэгэн гэгээнтэн байж гэнэ. Нэг удаа түүнд Италийн Ватикан сүмийн Пап ламтай уулзах боломж гарчээ. Ватиканаар аялсны дараа Пап ламын амьдардаг том барилгад орж ирэв Тэрээр маш сайхан гантиг шал болон алтадсан багануудыг харав. Тэгээд Пап ламын өрөөнд орж ирээд мэндийг асуухад түүнийг суухыг урив. Бяцхан биетэй гэгээнтэн суугаад түүнтэй таатай яриа хөөрөө өрнүүлэв. Үүний дараа гэгээнтэн ширээний буланд нэгэн улаан утас байхыг ажиглаад юу болохыг нь асуув “Аан энэ миний бурхантай холбоо баридаг утас” гэж хариулаад ямар нэгэн шийдэж чадахгүй хүндрэлтэй асуудал гарахад би биечлэн бурхантай яридаг юм гэв “Аан, хэрвээ би хэрэглэвэл та дургүйцэхгүй биз” гэж гэгээнтэн асуухад “Үгүйээ үгүй” хэрэглэ гэв Тэгээд бяцхан гэгээнтэн утсыг аваад итгэлтэйгээр дугаараа оруулж бурхантай ярилцав. Өөрийн хүндэтгэл бишрэл болон түүнтэй ярьж буйдаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд 5 минутын дараа утсаа тавив Тэрээр маш энгүүн нэгэн байсан бөгөөд Бурхантай тийм ч олон зүйлс ярилцсангүй тэгээд пап ламд талархсанаа илэрхийлэв. Пап лам “зүгээрдээ гэхдээ үүний
Ганга мөрөн буюу “ Хатан ээж Ганга” хэмээн хүн төрөлхтөний дунд өргөмжлөгдсөн энэ мөрөн нь Энэтхэгийн түүх соёл шашин шүтлэгтэй салшгүй холбоотой. Сая сая хүмүүс түүнийг энэрэлт ижийгээ мэт тахин шүтэж нүгэл хилэнцийг ариусган угаадаг охин тэнгэр гэж шүтдэг билээ. Цаг хугацаанаас ангид орших Ведийн шастир энэ мөрний тухай өгүүлэх нь: Бурханлаг ертөнцөд орших бурханлаг нандин ундрагаас орчлонд залран морилохын өмнө Ганга мөрөн Бурханы Дээд Бодьгал Вишнугийн ариун өлмийг угааж, манай газар дэлхийн хөрсөн дээр буусан болно. Түүний үл ойлгогдох ариусгагч нандин чанар нь үүнд оршдог . Асралт энэ рашаанаар бузар муу муухайгаа ариусган урсуулах гэж мөргөлчид түүний эрэг дээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг Ганга мөрний төгсгөл болсон 1,600 милийн урттай урсгалыг Сагар хэмээн нэрийдэх ба Бенгал руу урсан нийлдэг.. Жил болгон сүсэгтэн олон Бенгалийн энэ тохойд мөргөл үйлдэх гэж хүрэлцэн ирдэг. Сударт энэ тухайд: ” Ганга Охин тэнгэр чампак цэцэг мэт сүүн цагаан нигууртай. Түүний лагшинг цагаан өмсгөл, эрдэнэсийн чулуу ба чимэг зүүлтээр чимэж, сая саяар тоолох олон сар гэрлээрээ мялааж, үзэсгэлэнт сайхнаар мишээсэн мэлмийг нь тодруулдаг. Тэрбээр мөнхөд гоо үзэсгэлэнт залуугаараа, аз хийморь, амжилтыг авчирагч , Бурхан Вишну-н энхрий гэргий
Бурхны өршөөлт Шри Шримад Бхакти Сиддханта Сарасвати Госвами Махараж Гаудиа Вайшнавын Ачарья (Бурханлаг удирдагч) дэлхийг орхин одохоосоо өмнө хэд хэдэн сургаалиа үлдээжээ. Би олон хүмүүсийн ухаан бодолд асуудал бий болгосон байж магад Үнэмлэхүй үнэнд үйлчлэн зүтгэхээр болон чин бишрэлээр хүрч болно гэж ярьснаараа би зарим нэгнийх нь хувьд дайсан нь болсон ч байж магад. Хэзээ нэгэн өдөр эсвэл зарим нь намайг үнэн зөв ойлгох байхаа гэж би найдаж байна. Би хүн бүрт өөрийн хүч чадал нөөц бололцоогоороо Рупа Рагунатха (Чайтаниа Бурхны шавь)-н сургаалыг номлохыг зөвлөнө. Бидний дээдийн дээд зорилго бол Шри Шри Рупа болон Рагхунатха Госвамийн өлмийн тоос болох явдал юм. Та өөрийгөө өөрийн номын багшийн удирдлага заавар доор Үнэмлэхүй үнэн Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэхэд зориулах хэрэгтэй. Энэ түр зуурын ертөнцөд ямар нэгэн хэрүүл тэмцэл, аргацаасан байдалгүй Зөвхөн Бурхны дээд Бодгаль үйлчлэн зүтгэж амьдрах ёстой Бурханд үйлчлэх үйлчлэлд тань тулгарах бүхий л аюул, тав тухгүй байдал болон шүүмжлэлд бүү бууж өгөөрэй. Дэлхий дээрх ихэнхи хүмүүс Бүхний дээд бурханд үйлчлэхгүй байгаад битгий гутраарай. Таны бүхий л зүйлс болсон үйлчлэн зүтгэл болон