Аливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унагахын өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжээд Ая зохистойгоор үйлдэж бай Агсран догшрох, алмайран сэвэх Ааглуу зан, дээрэлхүү аяс Атаархан хорсч, ховлон гутаах Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх Өөдгүй санаа төрсөн даруйд Өчиггүй мод мэт орштугай Ашиг, алдарт шунан хорхойсох, Албат, нөхрийг эрэн үгүйлэх, Асрамж хайр өөртөө хүсэхүл Ажиггүй мод мэт орштугай Бусдын тусыг хөсөр орхиж Өөрийн тусыг өндөрт өргөж Буруу зөвгүй чалчих аваас Бушуу мод мэт орштугай Нэг нь уурлаж, нөгөө нь дурлах Нялхсын авирт ундууцах хэрэггүй Нисванисын эрхээр тийн аягласныг Нинжин сэтгэлдээ уучлан болгоо Өөрт болон бусдад тустай Ямархан үйлийг бүтээсэн ч гэлээ Өөрөө бүтсэн хувилгаан шид шиг Би-үгүй сэтгэлийг барьж бай. Удтал хүлээсэн зол завшаан Одоо л бүрдсэн хэмээн санаж Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй Сүмбэр уул шиг бат оршигтун. Тас шувуу хэзээ нэгтээ Тасчиж ирээд идэхийн цагт Харамлаж хаацайлж чадахгүй байж Харин одоо юундаа шунана вэ? Бусдаас зээлсэн энэ биеийг
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
4
6





Вайшнавын нийгэмлэгт залуу бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү
Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ. Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав. Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ. Тайлбар: Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм. Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр сэгсэр, тэгээд түүн
Бхактивинода Тхакур Тээр өмнө нь би ямархан нүгэл үйлдээд тэрний гачлант уршгийг энэ насандаа хүртээд Бадмын нүдэт Бурханыхаа ариун гэгээн нэрийг баттай зөв ёсоор нь үл уншиж чадаж буйг Аяа зүрхний шувуухай минь чи үл мэднэм зээ. Зүрхнийхээ аглаг мухарт өвсөн овоохой бариад зүйрлэшгүй нандин бэлгийг чамд өргөн барьюу, ойн дууч шувуухай минь. Балын салшгүй амтыг анхилуулан тархаан байх Харийн Ариун Нэрийг гартаа өргөн барьж байна Алив чи хүсвэл энэ ариун нэрийг аялан дуулахад сурч болно ай шувуухай минь. Шувууд ямар ч ая эгшгээр шулганан жиргэж чаддаг байхад шувуухай минь чи юунд Бурханы гэгээн Нэрийг дуулахаас цааргалан татгалзана вэ? Ай шувуухай минь хоёулаа бурханы орон тийш одюу, аз жаргал мөнхийн гоо үзэсгэлэнг тэнд толидон харюу Харин тэр ариун орноо самсрын хүрдэнд орооцолдсон арчаагүй материйн үзэлтнүүд үл хүрч чадюу Ай шувуухай! Чамайг үхэхэд биеийг чинь шарилын тэргэнцэрт ачаалаад шатаан чандарлах газар тийш авч одох болмой Ээ халаг! Тэр цагт чандрын халуун гал эрхэм хайрт хэлийг тань үнс
Нэгэн удаа Дивали баярыг тохиолдуулан Радхарани болон гопи(үхэрчин бүсгүйчүүд), Мальяхари нуурын эрэг дээр ирж өөрсдийн үнээдийг гоёхоор сувд хэлхэж эхэлжээ. Энэ тухай сонссон Кришна тэнд хүрч ирээд, гайхамшигтай сайхан сувднуудыг хараад гопи нарыг түүнд Өөрийн хайрт Харина, Хасина нэрт үнээдээ гоёж чимэх хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйжээ. Кришна хэдийгээр нэг бус удаа хэдхээн ширхэг сувд өгөхийг гопи нараас гуйсан авч цаадуул нь Түүний гуйлтыг үл хэрэгсэв. Эцэст нь Лалита Кришнад, Түүний үнээдийг чимэхэд хэтэрхий олон сувд орох учраас Түүнд ердөө ганц хатаж муудсан сувд өгч болох юм хэмээн мэдэгдэв. Тэгэхэд нь Кришна Лалитад, Өөрийн гэсэн сувдын цэцэрлэг ургуулна гэж хариулаад цухалдан уурласан Тэрээр Яшода ээжээ олохоор харайлгалаа. Кришна Яшода ээжээсээ цэцэрлэгт суулгах хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйхад Яшода ээж Кришнагийн гуйлтыг инээмсэглэн байж сонсоод, сувд чинь цэцэрлэгт ургадаггүй харин далай тэнгист амьдардаг дунгаас үүсдэг юм хэмээн тайлбарлав. Гэсэн хэдий ч Кришна түүнийг хэдхэн ширхэг сувд өгөхийг эцэс төгсгөлгүй гуйсаар байлаа. Яшода ээж хэдэн ширхэг