Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 7 7
Users Today : 16
Users Yesterday : 22
Total Users : 22477
Views Today : 22
Views Yesterday : 32
Бүхний дээд Бурханы нэр бол бүхий л орчлон дах хамгийн ариун зүйл бөгөөд түүнийг давтан хэлсэн хэн бүрийн амьдралд хамгийн сайн сайхан, аз хийморьтой зүйлс учран тохиодог. Хүн өөрийн бохирдсон, тогтворгүй ухаан бодлоо ийнхүү өдөр бүр Бурханы ариун нэрийг уншсанаар ариусгах хэрэгтэй. Ведийн соёлын судар бичээст Ариун нэрийг давтан хэлэхийн ач тусын талаар маш олон газар бичсэн байхыг олж үзэж болно. Ариун Библед (Роман 10.13): “Бурханы нэрийг давтан хэлэх хэн бүр аврагдана ”. Ариун Коран (7.180): “Хамгийн сайхан нэрс Бүхний дээд Эзэнд хамаардаг. Түүний Ариун нэрийг давтан хэлэх аваас бүхий л сайн сайхан зүйлстэй учрана.” Чайтаниа Чаритамрита (Ади Лила 7,22): “Цөвүүн цагт амьдрах хүмүүсийг аврахын тулд Бүхний Дээд Бодгаль өөрийгөө Ариун нэрт хувилан тодруулсан”  хэмээн тус тус бичсэн байдаг. Бүхий л шашны сургалт, сургуулиудад “Бурханы Ариун нэрийг дуулж адис ерөөлийг нь хүртэцгээ, энэ л таны амьдралын бүхий л асуудлыг шийдэж аз жаргал өгөх болно ” гэсэн үндсэн зарчим дээр тулгуурладаг. Бүхний Дээд эзэн бол ЦОР ганц ба бүхий л
Болливуд,  Вишну Бурханы хувилгаан дүрийн яруу алдар, дэлхий дээр морилж асан түүхийг өгүүлэн хүүрнэсэн 5 мянган ангитай цуврал кино хийхээр ажлаа эхэлж байна. Энэтхэгт тун удахгүй Вишну Бурханы аватар буюу хувилгаан дүрийн нэг болох Парашурамын тухай түүхэн цувралын ажил эхлэх ажээ. Ерөнхийдөө цуврал киноны анги нь ойролцоогоор 5 мянга байх юм байна. Цуврал ирэх жилийн намраас эхлэн дэлгэцэнд гарах ба энэ үеэр Энэтхэгт шашны маш том баяр болох Галын баяр буюу Дивалийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Яг одоогоор киноны багийнхан дэлхийн бүх улс орноор  явж, Парашурамын түүх намтрыг цуглуулж яваа. Түүнчлэн тухай домог яриа зэргийг судлаж, цуглуулж байна. Үүний дараагаар багийнхан Энэтхэгийн Тхан хэмээх хотод очиж кино бүтээх ажилдаа орох ажээ.  
Өөрийн удам судраар маш ихээр бардамнан сайрхдаг нэгэн брахман-пандит амьдардаг байв гэнэ. Түүний бараг бүх өвөг дээдэс нь эрдэм номтой хүмүүс байж. Гэвч аажмаар түүний гэр бүлийн гишүүд сурах боловсроход огт дургүй болж, боловсрол олох гээч зүйлийг бүр орхин, хөзөр тоглох, даалуу хаях, шатар тоглох гэх зэргээр амьдралаа залгуулах болжээ. Амьдралаа авч явахын тулд тэд гэр бүлтэй хүмүүсийнхээр зочлон очиж, Шүтээнд нь мөргөл залбирал уншиж өгдөг байсан ч тэд ердөө зүгээр л хүмүүсийг мэхлэж байсан ба учир нь тэд мантра тарнийг ердөө ч зөв зүйтэй дуудаж чаддаггүй байв. Хэдий ийм байсан ч тэд өөрсдийгөө ховорхон тохиох аугаа их эрдэм мэдлэгтэй мэргэдүүд, тэдэнтэй дүйцэх хэн нэгэн олдох болов уу даа хэмээн сайрхцгаана. Учир нь гэвээс тэдний цусаар эрт дээр үеийнх нь их эрдэмт өвөг дээдсийнх нь цус гүйж байгаагаас тэр л дээ.     Нэгэн удаа нутгийн шударга үнэний төлөө тэмцэгч нар өөрийн тосгондоо үнэхээр их эрдэм чадалтай нэгэн хүнийг урьж энэхүү пандит гэж нэрлэгдэгчийн үнэн төрхийг илчилж, тэдний өөрсдийгөө дөвийлгөх
Шани гаригсын дунд хүндтэй байр сууринд хүрэхийг хүсч үүний тулд тэвчил наминчлал үйлдэхээр шийджээ. Тэрээр өөрийн эцэг, Нарны бурхан Суръяад хандан сургаал зөвлөгөөг хүсэв. Суръя түүнийг ариун газар нутаг болох Кашиг зорин очоод тэнд Шива Бурханд хандан мөргөл үйлдэхийг зөвлөжээ. Шани Каши тийш яаран зорьж, тэнд Шива-лингаг залаад мөргөлийн зан үйлээ эхлэжээ. Урт удаан мөргөл наминчлалын дараагаар тэрээр хоолноос татгалзаж зөвхөн усаар амь зогоож байв. Дараа нь бүр ус ч уухаа больсон. Шива бурханд түүний тэвчил хатуужил нэн ихээр таалагдсан тул Шанигийн өмнө өөрийн гэгээн дүрээр заларчээ. Тэрээр түүн дээр хэдэн дусал үхэлгүй мөнхийн рашаан амритаг цацав. Шива ч Шанигаас ямар хүсэл зорилго байгааг нь асууж, хүссэн зүйлийг биелүүлжээ. Ийнхүү Шани гаригс эрхсүүдийн дотроо маш чухал байр суурийг эзлэх болсон агаад Санчир нэрээр алдаршсан. Шива хэлэхдээ, Санчир гариг тэнгэрийн эрхсийн тэргүүн шүүгч байх ба түүний ач тусаар хүмүүс ариусан цэвэрших болно гэжээ. Шива бурханд хандан мөргөл, тэвчил үйлдсэнийхээ үрээр Шани буюу Санчир гаригийн удирдагч
Хэрэв тэд Кришнагийн эсрэг босож, чит-вайбхава буюу сүнслэг бодит байдлыг үгүйсгэн, харин ч эсрэгээр түүнийг ачит-вайбхава буюу амьгүй матери руу хандуулсан унан доройтсон амьд бодгалиудыг хэрхэн яаж материйн боолчлолоос ангижруулах вэ? Өршөөнгүй, энэрэнгүй сэтгэлтэй тул Кришна бээр Чаитанйа Махапрабхугийн дүрээр морилон заларч дэлхий дахинаа буюу энэ материйн ертөнцөд Ариун нэрийг авч ирсэн билээ. Тэрээр хамгийн харанхуй бараан үе болох Кали-югад заларсан бөгөөл энэ эринд өөр бусад бурханлаг дадал практикууд үр дүнгүй байх үе юм.     Болзолт сүнснүүдийг материаллаг энергийн нөлөөллөөс ангижруулан суллахын тулд Кришна материйн ертөнцөд ариун судар ном дүрээр заларсан. Ариун гэгээн судар номуудын зорилго нь болвоос амьд бодгалиудыг карма-канда, гьяна-кандагаар дамжуулан  упасана-кандад хүргэх явдал ажгуу. Эхлээд амьд бодгаль нь өөрийн материаллаг үйлийн үр шимийг(карма-канда) Бурханд зориулж сурах ёстой. Дараа нь Эзэн Бурхан дээр өөрийн оюуны үйлээ(гьяна-канда) төвлөрүүлэх ёстой. Энэ зам мөр нь амьд бодгалийг заавал ч үгүй упасана-канда буюу Шри Кришнад үйлчлэн зүтгэх тэр төлөвт хүргэх бөлгөө.     Бүхний Дээдэд үйлчлэн зүтгэх нь хагас бурхад буюу дева
Scroll to Top