Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 8 5
Users Today : 24
Users Yesterday : 22
Total Users : 22485
Views Today : 32
Views Yesterday : 32
Гудамжинд унасан архичинг хараад Гутлаа чирсэн гуйлгачинг тойроод Жижигхэн гартаа дүүгээ хөтлөөд Чичрэн зогсоо жаалхүүг өрөвдөөд Ажилдаа та ирдэг байх Автобус унаанд суудаг байх Ягтаа тулсан энэ нийгмийг Яаж өөрчлөе дөө гэж боддог ч байх Техник машин хөгжих тусам Тэрэг түрсэн нь улмаа хоцорно Дээл хувцас гоёжих тусам Тэрлэг нөмөрсөн нь холдоо тасарна Хөгжөөд байхад үлдээд байх юм Хөөе энэ чинь хөгжил мөн үү? Хөрөнгөлөг хүн төрөхийн хирээр Хөөрхий ядуус үржээ юм уу? Завтай хүн багасах тусам Зартай баян ихсэх мэтээ Зальтай хүн олшрох тусам Чанартай хүн хорогдох мэтээ Булингарт унасан энэ нийгмийг Тунгалаг болгох арга байна уу? Булай доройг хурдхан хөнгөлөх Дуулсан мэдсэн сураг байна уу? Яндангийн утаа, вандангийн бараагаар Ёндонгийн яриа, Гэндэнгийн уриагаар Ямбий, дүмбий энэ нийгмийг Яагаад ч өөрчлөх арга байхгүй Ад үзэгдсэн 19-р зуунд Аллага, таллага байхгүй байлаа Ард нь ард шиг, ноён нь ноён шиг Амар тайван оршдог байлаа Шашин суртлаар нүдийг нь боож Дажин үймээнийг хорьсон гэх юм
Хүний хувь тавиланд нөлөөлж, түүний амьдрал зам мөрийг тодорхойлж байдаг үндсэн 9 гариг бий бөгөөд эдгээр есөн гариг бүр өөр өөрсдийн харгалзах эрдэнийн чулуудтай. Тухайн гариг бүр өөрөөсөө тодорхой хэмжээний диапазон, өнгөний давтамжтай цацраг туяаг ялгаруулдаг ба энэ нь тухайн өнгийн чулуунд олон мянган жилээр хуримтлагдан тэр гаригийн энерги, нөлөөллийг өөртөө хүчтэй шингээдэг ажээ. Ингэснээр хувь хүний төөрөг зурлага дээрээс ямар гаригийн хүч сул байгаа, ямар гаригийн хүч их байгаа эдгээр нь хувь тавиланд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлон тухайн гаригсын чулуудын тусламжтайгаар асуудал проблемыг шийдвэрлэж болдог. Есөн гаригийн чулууд ба тэдгээрийн ач тусын талаар товч дурвал: Шар индранил(Бархасвадь гаригийн чулуу) – Бурханлаг мэдлэг, харилцаа, амжилт, ашиг орлого, алба карьер ахиц дэвшил, элбэг дэлбэг байдал Цэнхэр индранил (Санчир ) – Зөн совин, шийдвэр гаргах чадвар, амжилт, бурханлаг гэгээрэл Шүр(Ангараг) – Биемахбодийн болон сэтгэлийн хүч, биеийн ерөнхий чалх, амьдралын эрч хүч, дайчин чанар Бадмаараг(Нар)– Эрүүл мэндийн ерөнхий байдал, эд баялаг, хүч чадал, нэр төр, алдар суу Сувд(Сар) –Ухаан буюу сэтгэл санааны
Чакра нь хүний биед оршдог энергийн эргэлт явагдаж байдаг долоон төвийн нэр юм. Чакранууд нь бидний биеийн энергийн системээр дамжин энергийн урсгалыг зохицуулж байдаг. Чакран дахь энергийн тэнцвэр зөв байх аваас эрүүл мэнд сайн байх үндэс болно. Хэрэв чакра хаагдаж эсвэл тэнцвэр нь алдагдвал өвчин хийгээд эрүүл мэндийн байдал муудах шалтгаан болдог. Чакра буюу хүрд Сэтгэл санааны хувьд Бие махбодийн хувьд Материаллаг байдлын хувьд Сахасрара Сэтгэлийн баясал, гэгээрэл Эрүүл үс, арьс, уураг тархи Аз хийморь Бурханлаг адислал Ажна Шийдвэр гаргах Эрүүл нүд Оюун ухаан Зөн совин Вишуддха Харилцах чадвар Шуурхай байдал Эрүүл чих Хамар Хоолой Итгүүлж үнэмшүүлэх чадвар Нөхцөл байдлыг хянах чадвар Анахата Хайр Итгэл Уучлан өршөөх чадвар Эрүүл зүрх Уушги Хүсэл мөрөөдөл Түүний биелэлт Манипура Өөртөө итгэх итгэл Нэр төр Эрүүл элэг Нойр булчирхай Хоол боловсруулах эрхтэн систем Нэр төр, алдар гавьяа, байр суурь   Сватхистхана Хувийн хайр сэтгэл Баяр цэнгэл Эр зориг Эрүүл булчин Бэлгийн чадвар Бүтээлч чанар Сайн харилцаа Муладхара Тусламж
Үсээ ургуулж, зүсээ гундааж яахав Үнсэнд хөрвөөж, агуйд амьдраад яахав Ууланд очиж ганцаар бүгээд яахав Усанд шумбаж амьсгалаа түгжээд яахав   Од эрхсийн харвах хурдаар Олон жилийг ингэж өнгөрөөвч Моод болсон йогийн аргаар Мянган жилийг тэвчиж улираавч   Хүрэх амжилт нь ямар байх бол ? Хүссэн зорьсондоо очих уу, буцах уу ? Ургах жимс нь ямар байх бол ? Урам зоригийг нэмэх үү, хасах уу? Төмөр эринд ингэж явах нь Төгсд хүргэх зам биш байна Түмэн жилийг хатуужин өнгөрөөвч Төгсөх цэг нь цэг биш байна Хари-гийн нэрийг чангаар дуул Хаалга үүдээ албаар нээ Хашаан дотроо, гудман дундаа Хашгир, дуул, дэвхэр, бүжиглэ   Амттан, шимтэн, будаа, жимсээ Алив түрүүнд нь Харид өргө Ариусган таалсан будаа идээг нь Анд нөхөдтэйгөө уралдан хүрт   Дуул, бүжиглэ, ид, уу Дурс, унш, бүгд хуу Газрын зовлон бүхнээ мартаад Галзуу юм шиг бүжиглэ, дуул   Дуулах аяар мартсан чинь сэргэнэ Дуслах хөлсөөр харласан чинь шинэдэнэ Хар толгойд чинь л ганц
Нэгэн мэргэний хүү их пандит Райвьюд ихэд атаархдаг байжээ. Бүгд л түүнийг хүндлэн хайрлах авч түүний эцгийг огтхон ч үл үнэлдэг байв. Хэргийн учир нь Райвью дан ганц их эрдэм мэдлэгтэй байгаад зогссонгүй бусдыг энэрэн хайрлах сэтгэлийг өөртөө шингээсэн нэгэн байж. Мэргэний хүү Явакрит: “Хэрэв би өрөөсөн хөл дээрээ зогсоод бүх мэдлэгийг, ведийг бүрэн танин мэдэх хүртлээ хатуу тэвчил үйлдэгч болъё. Тэгснээр бүх асуудал шийдэгдэх буй заа” хэмээн сэтгэв. Ингээд тэрээр мэдлэгийг олохоор шийдэн өөрийн бодож байснаа хэрэгжүүлж эхлэв: –         Би хатуу чанга тэвчил хатуужлыг үйлдэж, мэдлэгийг олж авна. Тэгсэн цагт энэ хүмүүс намайг үнэлж, цэгнэж, намайг хайрлахгүй хаа одохов. Тэр цагт л би аз жаргалыг олно доо хэмээн тунгааж. Ийнхүү хатуу чанга тэвчлийг үйлдэн үйлдсээр, энэ нь бүр хурмаст тэнгэр Индраг ч сандраан цочирдуулчухуй. Энгийн даяанчийн дүрд хувилан буун ирж, Индра түүнийг зорин очоод асуув: –         Эрхэм бабаджи, чи юу хүсээв? Юуны тулд нэг хөл дээрээ ийнхүү зогсоно вэ? гэхэд Явакрит: –         Би бүх ведийг танин
Scroll to Top