Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 8 9
Users Today : 1
Users Yesterday : 27
Total Users : 22489
Views Today : 1
Views Yesterday : 37
Мэсгүйгээр мэс засал хийн эмчлэх нууц эрдмийн тухай яриа, цуурхал хүн төрөлхтний сонорыг хэдэн арван жилийн туршид гайхашруулан байгаа. Хилерүүдийн(heal хэмээх англи үг нь эмчлэн анагаах гэсэн утгатай) ид шидийн тухай олон тооны нийтлэлүүд сонин сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн хийгээд тэдний нууцлаг чадварыг дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэн мэргэд, докторууд судлан судлавч тэдний ид шидийн хүчинд зуун хувь шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийж чадахгүй байгаа билээ. Тэдний зарим нэг нь ийм хилерүүдийг мэхчин, гохчин буюу бусдын мөнгийг залилан авагч гэж тооцох ба нөгөө нэг хэсэг нь тэднийг Бурханы элч ба Түүний адислалаар хамгийн хүнд хэцүү өвчнүүдийг ч эмчилдэг хэмээн дүгнэдэг. Маргаан мэтгэлцээний үндэс нь юунаас болсон бэ гэвээс хилерүүд нь маш хүнд бэрх мэс заслыг өөрийн гараас өөр ямар ч  мэс заслын багажгүйгээр хийдэгт оршино. Бясалгалын төлөвт оршингоо хилерүүд хуруугаа дөнгөж хүний биед хүргээд биед нь гараа нэвт шургуулан хүний дотор сав эрхтэнд нэвтрэн орж, түүнээс өвчилсөн эрхтнийг гарган авах эсвэл ургасан хавдар зэргийг таслан авдаг аж.
Би их олон зүйлийг уншиж, адгуусны биед хэрхэн төрдөг талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг байлаа. Гэсэн ч ийм мэт баталгаа нотолгооны үнэн зөвийг хэрхэн олж тогтоох билээ? Тиймээ, тэгэхээр нэгэн цагт амьтан адгуусны биед байсан сүнстэй регрессийн үед харьцаж болох болов уу? Тун удахгүй би энэ асуултуудынхаа хариултыг олно гэж найдаж байлаа. Миний асаргаанд байдаг өвчтөн эмэгтэй Дорис маш хялбархнаар гүн транст орж, өөрийн амьдралын үүх түүхтэй нүүр нүүрээрээ тулгарсан билээ. Би түүнээс тэр чухам одоо өөрийгөө хэн байгааг мэдэрч, харж байна вэ хэмээн асуухад тэр баяртайгаар: “Би их гоё сайхан хилэн хар морь байна” хэмээн хариулсан юм. Тэр надад морины биед оршин байгаа амьдралынхаа талаар ярьж эхэлсэн билээ. Би ч үүний зэрэгцээ: “Тийм, тийм, энэ чинь л надад хэрэгтэй байлаа шүү дээ” хэмээн бодов. Энэ түүх үнэхээр гайхалтай түүх байсан юм шүү! Гэвч хэрэв би түүнийг, түүний яг урьдны амьдрал тийш нь илгээвэл тэр адгуус амьтан байх байжээ. Өөрөөр хэлбэл амьдралын доод хэлбэрт. Эндээс
Жон Ричардсон 30 гаран жил хүмүүт туслах ажилд өөрийгөө зориулжээ. Тэр жирийн нэг нэртэй хөгжимчин, сүнс судлаач байсан төдийгүй маш их нэр алдартай анагаагч, ховсдогч, зуршил судлаач байжээ. Жон Ричардсон Эссекс мужийн Дагенхем хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Тэр багаасаа л бөмбөрчин болохыг мөрөөддөг байв. Түүний мөрөөдөл биелсэн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн нэр алдартай бөмбөрчдийн нэг болсон юм. 1979 оноос 1994 оныг хүртэл тэр төдийлөн нэрд гараагүй ч 20 сая гаран цомог борлуулж амжсан “The Rubettes” хамтлагийн бөмбөрчин байжээ. 1980 оноос Жон анагаагч болсон юм. Өөрийн эмчлэх үйл хэрэгтээ тэрээр дуу хөгжим, ховс, регресс, зуршил судлал зэргийг ашиглаж байв. 1985 онд тэр дуу хөгжим, эрдэм мэдлэгийн охин тэнгэр Сарасватийн онцгой мантра буюу тарнийг хүлээн авчээ. 1989 онд тэр өөрийн номын багш Шрила Шиварама Свамитай учирсан бөгөөд түүнээс номын ёсны авшиг сахил авсан байна. 1980 оны дундуур Их Британийн “Уламжлалт бус альтернатив анагаах ухаан” сэтгүүлээс Оны Шилдэг анагаагч хэмээх өргөмжлөл хүртжээ. 2001 онд Жон орчлон доторхи бүхий
Ведийн соёл болоод ведийн мэдлэгийн талаар илүү дэлгэрэнгүй, системтэй мэдээлэл авахыг хүсвэл мөн ведийн соёлын талаархи өөрийн санал бодлоо бидэнтэй солилцохыг хүсвэл та манай фэйсбүүк группт нэгдээрэй! Бид группын мэдээллээ тогтмол баяжуулдаг. Доорхи линкээр орж манай группт нэгдээрэй! https://www.facebook.com/groups/434719806693985/
Намайг Бразилид номлол хийж явах үед тус нутгийн иргэд хий үзэгдэлтэй ихэд холбоотой байж тэднээс дэмжлэг туслалцаа авч зарим тохиолдолд бүр тэдний тусламжтайгаар  өвчнөө ч илааршуулдаг тухай дуулсан билээ. Сүм маань өдөр бүр  Кришнагийн Ухамсрын  хөдөлгөөнийг сонирхохоор ирэх зочдын хөлд дарагдаастай. Зарим тохиолдолд зочидтой ярилцан, яагаад сүм дээр хүрэлцэн ирснийг тодруулахад Жорж намайг Харе Кришна сүм дээр очоод Бхагавад Гита (Бурханы Дуулал) анх айлдсан тэр байдлаараа номыг худалдан авч уншихыг зөвлөсөн юм гэдэг байв. Би дотроо ямар сүрхий бишрэлтэн бэ? Өдөр бүр л хэн нэгэнд номлол хийж, нааш нь илгээсэн байх юм гэж дотроо бодоод өнгөрлөө. Төд өдөлгүй Харинама (Бурханы нэрийг гудманд дуулах үйл ажиллагаа) эхлэх болж бид ч баяр баясалд автан байх үед 30 гаран Бхагавад Гита борлогдсон байхыг мэдээд би ихэд гайхав. Маргааш нь Харинамын үйл ажиллагааны үеэр ном худалдан авсан залуус сүм дээр ирж Харе Кришна Маха Мантра уншиж байхыг ажиглаад тэдний дунд байгсдын нэгнээс “Уучлаарай, өөрт чинь Жорж ном уншиж, сүмд ирэхийг зөвлөсөн үү ” гэж асуухад
Scroll to Top