Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 8 8
Users Today : 27
Users Yesterday : 22
Total Users : 22488
Views Today : 37
Views Yesterday : 32
Ариун газар Вайшнавуудын хувьд мөргөл хийх хэд хэдэн ариун газар байдаг. Ариун гэгээн судруудад ариун газраар аялан тэнд амьдардаг гэгээнтэнгүүдийн сургааль зааврыг сонсохыг зөвлөдөг. Гэвч  одоо үед дээрх заншил бараг мартагдсан нь харамсалтай. Гаудиа вайшнавууд Маяапур болон Вриндаваныг бүхий л ертөнц дэх хамгийн ариун газрууд гэж үздэг. (газар зүйн байрлалын хувьд Калкутта болон Дели-д ойролцоо байх) Маяапур Бурхан Чайтаниа илэрч хүүхэд насны зугаа наадмаа өрнүүлж байсан бол Вриндаванд Кришна бурхан илэрсэн байдаг. ИСККОНы үзэсгэлэнт сайхан сүмд дээрх 2 газар байх ба өндөр түвшинд хүрсэн бишрэлтэнгүүдээс сургааль заавар хүртэн, бурханлаг мэдлэгээ өргөжүүлж болно.              Сударт заасны дагуу Вишну бурханы дүрийг залан, бишрэлтэнгүүд түүнд ямар нэгэн хувийн сэдэлгүй үйлчилж байх аваас тэр газрыг хамгийн аугаа ариун газар гэж үздэг. Иймээс бүхий л том, жижиг ямар ч хотод буй сүмд  очин бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн Кришнагийн даршан (дүрийг харах), болон үйлчлэн зүтгэж болно. (А beginner’s guide to Krishna Consciousness, Bhakti Vikasa Swami 2007 august)   Юу бэлдэж авч явах вэ  ?  
Доктор Патель: Та хэтэрхий ширүүн бас шулуухан зан гаргах юм. Шрила Прабхупада: Би ийм байх ёстой! Маявади нар(Бүхний Дээд буюу Бурханыг бодгаль бус буюу биегүй гэж үзэгчид) бүхий л дэлхий ертөнцийг төөрөгдөлд оруулсан байна. Ийм учраас би ийм шийдэмгий, шуудхан ярьж байгаа юм. Би бүр ч илүү шийдэмгий байх хэрэгтэй байна. Би энэ дүүрсэн  тэнэгүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тэр ч байтугай надад ямар ч шавь бий болохгүй байлаа ч би сэтгэл хангалуун байх болно. Доктор Патель: Таныг намайг хүндэлдгийг бодож та бусад хүмүүсийн үзэл бодолд бага ч гэсэн тэвчээртэй хандах ёстой санагдана. Шрила Прабхупада: Үгүй. Бид номлол хийж байгаа цагт эвлэрэл хийж чадахгүй. Доктор Патель: Энэ бол таны л үзэл бодол. Би эсэргүүцэхгүй байна. Гэхдээ бид бусдын санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй санагдана. Шрила Прабхупада: Бид ухаалаг хүмүүсийг л хүндэтгэдэг. Доктор Патель: Гэхдээ та хэтэрхий хол яваад өгөх юм байна шүү… Шрила Прабхупада: Бид хүндэтгэлтэй харьцдаг. Гэхдээ хулгайчийг хулгайч л нэрлэх хэрэгтэй. Энэ үнэн биз дээ. Доктор Патель:
“Бхагавад-гита анх айлдсан тэр байдлаараа”.1-р бүлэг 16-19-ршүлгүүдээр хийсэн лекц Бурханы өршөөлт Бхактиведанта Свами Прабхупада 1973-07-16. Лондон https://soundcloud.com/boldsukh-badamsed/bhagavad-gita1r-buleg16-19-r-shuleg-burhanii-adislalt-bhaktivedanta-swami
Бямба, 05 Бич сарын 2015 Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө лекц. 1-р бүлэг. 15р шүлэг. Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973.07-15. Лондон. https://soundcloud.com/boldsukh-badamsed/bhagavad-gita-1-r-buleg-15r-shuleg-burhanii-adislalt-bhaktivedanta-swami-prabhupada  
Шива тэнгэр өгүүлрүүн: “Эрхэм Нарада минь ээ, намайг анхааралтай сонсогтун. Би чамд Туласи девийн гайхам алдрын талаар ярьж өгсү. Туласи девигийн энэхүү яруу алдрын талаар сонссон хэн бүхэн амьдралаас амьдралын туршид хураасан бүхий л нүгэл хилэнцээ устган арилгах бөгөөд тун удалгүй Шри Шри Радха-Кришнагийн бадамлянхуан өлмийд хүрдэг билээ”.        Туласи-девигийн навч, цэцэг, үндэс, холтос, мөчир, иш тэр ч байтугай сүүдэр нь бурханлаг мөн чанартай. Нас нөгчсөн биеийг Туласийн модны галд шатаах аваас тэрээр бурханлаг ертөнцөд морилон очих амуй. Тэр ч байтугай тэр бодгаль хамгийн нүгэлтэй нэгэн байсан ч. Мөн тэр галыг үүсгэн бий болгосон хүн өөрийн бүхий л нүгэл хилэнцээс ариусан ангижирдаг.      Нас нөгчих үедээ Туласи модтой хэн бээр шүргэлцэн, Бурхан Кришнагийн нэрийг хэлнэ вэ тэрээр бурханлаг ертөнцөд хүрч очно. Хэрэв нас нөгчсөн хүний биеийг шатаах үед өчүүхэн жаахан Туласийн навч тэрхүү гал руу хийвэл тэр хүн бурханлаг ертөнцөд хүрдэг. Туласитай хүрэлцсэн өөр бусад ямар ч мод ариусан цэвэршмүй. Бурхан Вишнугийн албатууд Туласи мод шатааж
Scroll to Top