Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 9 6
Users Today : 8
Users Yesterday : 27
Total Users : 22496
Views Today : 17
Views Yesterday : 37
..Би энэ эмэгтэйтэй Дагенхэм дахь  тоо томшгүй олон эгнээ дэлгүүрүүдийн дээр байрлах даруухан байранд танилцсан билээ. Надтай Ромфордод таарсан түүний танилуудын нэг нь намайг түүнд туслаач гэж тууштай гуйсан юм. Би ч тун тааламжтайгаар хүсэлтийг нь биелүүлэх болноо гэж хэлсэн билээ. Тийм дээ, Саутэнд дахь орон гэргүй амьтдад зориулж асран тэжээх газар байгуулсан эмэгтэйд хэн татгалзаж чадах билээ дээ. Харин тэндээс нь цыганууд илжгийг нь хулгайлчихсан аж. Би Полатай дэлгүүрүүдийн ард байдаг эмнэлэгтээ уулзахыг хүссэн авч танил маань, түүний сэтгэл санааны хүнд хэцүү төлөв байдал түүнийг гэрээсээ гарах боломж олгохгүй байгаа гэсэн юм. Тэгээд тэр оройноо би өөрөө түүнтэй уулзан ярилцаж, хэрэг явдлын учир юунд байгаа, хэрхэн түүний зовлон шаналлыг хөнгөлөх аргыг хайхаар түүнийг зүглэв. Намайг тэднийд очиход Пола гашуунаар уйлсаар байсан бөгөөд гэвч багтраа нь овоо жаахан намдсан байлаа. Би түүний гунигт түүхийг сонсоод тайвшруулахын тулд ховсын эмчилгээ хийх таатай мөчийг сонгож чадав. Миний аз болоход Пола гүн транст тун хялбархан орж чадаж байсан
Бурхан нэгэн удаа Нитьянанда, Харидас Тхакур нарт онцгой хүсэлттэй хандсан нь: — Найз нараа, хот явж, бүгдэд хийгээд хүн бүрт ариун нэрийн хязгааргүй алдар цуугийн талаар ярьцгаа. Айл бүрийн хаалгыг тогшиж, Кришнагийн Нэрийг давтан хэлэх, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх, Түүний сургаалийг судлахыг бүгдээс хүлцэнгүйгээр гуйцгаа. Харин хэн та нарын хүсэлтийг эсэргүүцнэ, тэр Надтай уулзаж, Миний Сударшана-чакраны хүчийг өөрийн толгойгоор мэдрэг! Гаурангийн ямар ч хүслийг биелүүлэхэд үргэлж бэлэн Бурхан Нитьянанда, Түүний тушаалыг урамтайгаар хүлээн авлаа. Хэдэн минутын дараа Харидас Тхакур тэр хоёр  өндөр сэтгэгдэлтэйгээр хот руу гарав. Тэд айл бүрийг бадам лянхуа өлмийнхөө тоосоор адислаж, Бурханы нигүүслийг  аугаа сайхнаар түгээж явлаа. Бурханлаг, ач тустай хүмүүс тэдний номлолыг шууд хүлээн авч, харин араас нь хэл ам хийгсэд ч байлаа. Бурхан Чайтаньягийн киртаныг хийхээр очиход нь Шриваса Тхакурыг гэртээ оруулаагүй тэр нөхдүүд  онцгой хорон хандаж: — Тэднийг цохиод ав! Цохиод ав! гэцгээв. Гэвч тэдний хорон хашгиралт Бурхан Нитьянанда, Харидас Тхакур нарыг зөвхөн хөгжөөв. Тэд өдөр бүр Бурхан Чайтаньягийн илгээлтийг номлохоор явцгааж,
Шри Чаитанья Махапрабху нь европын тооллын 1486 оны хоёрдугаар сард,  Шакабда эриний 1407 онд Пхалгуна сарын тэргэл сартай орой Бенгалийн Навадвипа нэрт газарт төрсөн билээ. Бурханы тааллаар энэ орой сар хиртэж байсан бөгөөд сарны хиртэлтийн үед энэтхэгчүүд голчлон Ганга мөрөн болон өөр бусад ариун мөрнүүдэд угаал үйлдэн, ариусахын тулд ведийн мантра тарниудаас уншдаг заншилтай. Ийм ч учраас Бурхан Шри Чаитаньяг мэндлэх үед бүх Энэтхэг даяар ариун нэр, ариун мантрын уншлага цуурайтаж байсан юм.     Дээд Эзний илэрч мэндэлсэн үе нь сарны хиртэллтэй давхацсан нь Түүний айлчлалын үүрэг зорилгын онцгойг нотлох бөгөөд Түүний айлчлалын утга зорилго нь, Кали эринд (хэрүүл тэмцлийн) Бурханы Ариун нэрийг давтан дуулахын чухлыг номлох явдал байлаа. Түүнийг чханна-аватар буюу нууц аватар, нууцлагдмал Бурханы хувилгаан гэж нэрлэдэг. Учир нь Тэрээр Өөрийгөө ил тодоор Дээд Эзэн гэдгийг зарлаагүйн учир нь, муу зуршил, буруу явдал, хоёр нүүртний  Кали эринд Түүнийг дуурайн өөрийгөө Бурханы хувилгаан гэж өргөмжлөгчид маш ихээр гарч ирэх учраас нөгөөтэйгүүр энгийн нэгэн бишрэлтний дүрээр заларч Кали эриний  хүнд
Шиваг гуру нарын гуру гэж нэрлэдэг. Тийм ч учраас гуруд болон брахманд алдас хийсэн хүмүүс Шивад мөргөж алдас эндлээ цайруулдаг. Бярманы хараал буюу брахма-шапа нь хүний хувь тавиланд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд ийм хараалыг Бурхан Өөрөө ч хариулдаггүй гэсэн байдаг. Тэгвэл брахманы хараалыг Шивад мөргөснөөр саармагжуулах боломжтой тухай ведийн зурхайд сургадаг. Түүнчлэн  Шивагийн өөр нэг нэр нь Бхута-натха. Энэ нь тэрээр бхута буюу ад тотгор, хий үзэгдэл, буг, сүг зэргийн эзэн гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Шива нь, хэн ч анхаарч тоохоо болисон, хэн ч өөрийн албат дагалдагч болгож хүлээж авахаа больсон тэрхүү бхута нар буюу ад, тотгор, буг зэргийг ивээлдээ багтаадаг тийм өршөөнгүй ажээ. Мөн ад тотгор, буг, чөтгөрийн хорлолоос болж өвдсөн, эрүүл мэнд, амьдрал ахуй нь асуудалтай байгаа цөөнгүй хүмүүс байдаг. Тэгвэл тэд хэрэв Шивад мөргөх аваас энэ бүх асуудал арилж үгүй болох боломжтой. Шивагийн мөн өөр нэг нэр нь Ашу-тоша. Энэ нь түүнийг маш амархан баярлуулж, өөрийн хүссэн зүйлээ түүнээс хүлээн
… Жорж Харрисон: Бид бясалгалаар хичээллэдэг л дээ. Би ч гэж хэлж болно. Би мантра-бясалгалаар хичээллэдэг. Шрила Прабхупада: Энэ ч бас мантра. Жон Леннон: Энэ чинь дуу биш гэж үү? Жорж Харрисон: Үгүй дээ, үгүй, энэ бол уншлага. Жон Леннон: Бид энэ мантраг Махаришигаас сонсон хүлээж авсан. Шрила Прабхупада: Түүний мантра нь олон нийтэд зориулагдаагүй байх нь. Жорж Харрисон: Үгүй, сонсогдохоор биш л дээ. Жон Леннон: Үгүй дээ, энэ бол нууц(инээв.) Шрила Прабхупада: Раманужачарьягийн ийм нэгэн түүх  байдаг. Раманужачарья гэж вайшнав сампрадайн аугаа багш байсан юм. Түүний номын багш түүнд нэгэн мантраг өгч л дээ. Тэгээд түүнд хэлж: “Хүү минь, энэ мантраг зөвхөн өөртөө л уншаарай. Өөр хэн ч сонсох ёсгүй”  гэжээ. Тэгэхэд нь Раманужа асуужээ: “Энэ мантра ямар ач тустай эд вэ?” хэмээн. Хариуд нь багш нь тэрхүү мантраг бясалгах аваас чи ангижралд хүрэх болно хэмээн хариулсан байна. Тэгмэгц Раманжужачарья гадагш гүйн гарч, ойр хавьд байсан бүх хүмүүсийг цуглуулаад: “Энэ мантраг уншигтун. Тэгвэл та нар бүгд чөлөөлөгдөн
Scroll to Top