“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө. Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид эрт дээр цагаас
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
5
0
0





Бид хэрхэн яаж дээд зорилгод хүрэх вэ? Ямар зам мөр биднийг буцаагаад гэрт минь аваачих вэ? Бүх зам мөр нь философийн үндсэн 4 категори болох материализм, войдизм (англи хэлний void хэмээх үг нь хоосон, сул гэсэн утгатай), имперсонализм, персонализм хэмээх үзлүүдийн аль нэгээс нь эхлэдэг. Бид, материаллаг орчлон гэж юу болох, түүний хил хязгаарын чанадад юу оршдог, сүнслэг ертөнц(бурханлаг ертөнц) гэж юу болох талаар танин ойлгохыг хүсэж байгаа бол эдгээр дөрвөн сургуулийн үзэл онолын талаар мэдлэгтэй байх нь чухал. Материализмын гүн ухаан нь атеист буюу бурхангүй үзэлт гүн ухаан дээр суурилдаг. Материализм нь, хүн бол физик биемахбодиос өөр юу ч биш бөгөөд сүнс гээч зүйл үгүй хэмээн тунхагладаг. Хүмүүний бодгаль чанар хийгээд ухамсар зэрэг нь түүний оршин амьдарч буй орчноор тодорхойлогддог. Амьдралыг зүгээр л хооллох, унтах, үр удмаа үлдээх, биеэ хамгаалах процесс мэтээр хардаг ба Чарльз Дарвины онолоор бол энэ нь хамгийн их амьдрах чадвартай нь амьд үлдэх процесс юм. Энэ гүн ухаан нь бүдүүлэг эгоизм буюу аминч
Аюурведэд эрүүл мэндийг тухайн бодгалийн бүтэц эвдэгдээгүй, бие организмын бүх функцууд хамгийн шилдэг байдлаар ажиллаж байгаа төлөв гэж үздэг. Энэ төлөвт хүн биемахбодийн, сэтгэл санааны, сүнслэг байдлын хувьд тэнцвэрт байдалд оршино. Аюурведийн их мастерууд болох Чарака, Вагбхата нар эрүүл төлөв байдлыг дараахь байдлаар тодорхойлсон байдаг: – Бүх гурван доша хувь пракритигийн хувьд тэнцвэртэй оршдог. – Бүх долоон эд (дхату) хүч ба бүрэн бүтэн байдлын зохих түвшинд оршдог. – Хоол боловсруулах гал (агни) тэнцвэртэй байж, үүний үр дүнд хоолны дуршил, хоол боловсруулалт, хоол шингээлт сайн байгаа. – Хэрэгцээгүй бодисууд (маалууд) боловсруулагдан, тогтмол зайлуулагдаж байгаа. – Мэдрэхүйн эрхтнүүд хэвийн ажиллаж, ухаан санаа тайван амгалан байж, хүн аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч байгаа. Өвчин нь дээр өгүүлсэн эрүүл мэндийн эдгээр критерүүдийн эсрэг байдлаар илрэнэ. Өвчин гэдэг бол доша, дхату, агни, мал зэргийн тэнцвэр алдагдсан тэр төлөв байдал юм. Энэ үед хүн дотооддоо ч, гадаад хүрээлэн буй орчинтойгоо харьцах байдал нь ч тэнцвэрээс гарсан байдаг. Тэрээр таагүй мэдрэмж болон азгүйтлийг мэдрэнэ. Аюурведийн анагаах ухаанд эрүүл төлөв байдал нь амьдралын
Ямар ч дадал зуршил гучаас дөчин хоногийн дотор хэвшил болдог. Аливаа үйлийг дадал хэвшил болгоход бүр хамгийн энгийн нь байлаа ч цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй. Өглөө эрт босч сурах дадал зуршил нь амар биш зуршлуудын нэг. Яагаад гэвэл энэ нь хэд хэдэн зуршлаас хамаарна. Тиймээс эрт босохын тулд: 1) эрт унтаж сурах, 2) шөнө унтахдаа шингэц удаан хүнд хоол идэхгүй байж сурах (эсрэг тохиолдолд нойр сайн авахад амаргүй), 3) ухаан санаагаа аль болох өдөөхгүй байж сурах, хамгийн багадаа л унтахаасаа нэг цагийн өмнө. Жишээ нь компьютер дээр ажиллахгүй байх, интернет орохгүй байх, болж өгвөл зурагт үзэхгүй байх. Эс тэгвээс ухаан санаа тайвширч, түргэн унтаж чадахгүй. Гэвч нэг сайн тал бий. Өглөө эрт босох нь бидний өөрсдийн байгалийн мөн чанартай зохицдог. Бидэнд түүнийг шинээр бий болгон цогцлоох шаардлагагүй бөгөөд зүгээр л бид жам ёсны хэмнэлийг мэдрэх болно. Энэ хэмнэлээр бол бидний бие махбодь, уураг тархи нарны хөдөлгөөнөөс хамаарч оршин амьдарч байдаг. Ийм учраас бага зэрэг хүч чармайлт гаргавал ямар
“Бхагавад-гитад” Дээд Эзэн айлдахдаа, Түүний илрэл, төрөлт, үйл нь трансцендент бөгөөд тэдгээрийг ухаарч ойлгосон хэн бүхэн бурханлаг(сүнслэг) ертөнцөд морилон хүрэх нь баттай хэмээн өгүүлсэн байдаг. Бурханы илрэл залрал буюу Түүний төрөлт эгэл жирийн хүний төрөхүйгээс эрс ялгаатай. Эгэл хүний хувьд өөрийн урьд урьдны үйлээс хамааруулж материаллаг бие махбодийг хүлээн авах хэрэгтэй болдог. Бурханы илрэн залрахуйн тухай хоёрдугаар бүлэгт өгүүлсэн бөгөөд Тэрээр Өөрөө хүссэн үедээ л морилон залардаг. Дээд Эзний морилон залрах цаг болох үес бүхий л оддын орд хамгийн тааламжтай байршлыг олсон байлаа. Рохини гэж нэрлэгдэх одны од эрхсийн нөлөөлөл ноёлсон үе байв. Учир нь энэ од туйлын таатай сайн нөлөөтэй од хэмээн тооцогддог. Рохини од нь Брахмын шууд удирдлага хяналтан дор оршдог. Одон зурхайн үүднээс тухайн одны байршлаас гадна гаригсын төлөв байдал байршлаас хамаардаг тааламжтай болон таагүй мөчлөгүүд байдаг. Кришнаг мэндлэх үед гаригс өөрсдөө хамгийн аятай таатай байршлуудыг эзлэсэн байлаа. Энэ мөчид хаа сайгүй – дорно зүгт, өрнө зүгт, умард, өмнөдөд амар амгалан, хөгжил цэцэглэлийн