Нэгэн удаа шавь өөрийн номын багш дээр очин, түүнд Бурханы өлмийд хүргэх нууц мантра өгөөч хэмээн хүсчээ. Хариуд нь багш нь: “Харе Кришна, Харе Рама мантраг унш” – хэмээн зөвлөж гэнэ. Гэртээ харих замдаа шавь Ганга мөрний эрэг дээр цагаан хэрэглэл угаангаа Харе Кришна маха мантраг дуулан суух угаагч эмэгтэйг олж харав. Цааш явах замдаа тэрээр тороо усанд хаяж буй загасчидтай тааралдав. Тэд ч гэсэн мөн адил Харе Кришна маха мантраг дуулцгаах аж. Гэтэл хажуугаар нь гүйлдэх тосгоны бяцхан жаалууд мөн адил тэрхүү мантраг байдаг чадлаараа хашгиралдан дуулцгааж байв гэнэ. Гайхаж, сэтгэлээр унасан шавь буцаад багшийгаа зорилоо. Тэгээд гомдож, урам хугарсан янзаар багшаасаа: “Таны өгсөн мантраг угаагч, загасчид тэр ч байтугай тосгоны бяцхан жаалууд хүртэл мэдэж байхад юуных нь нууц мантра байх билээ ?” хэмээжээ. Багш нь урт удаан тайлбар хэлэхийн оронд түүнд нэгэн үнэт чулуу өгөөд шавьдаа ийн хэлэв: “Угаагч, загасчин, тосгоны жаалууд дээр очоод тэдэнд үүнийг үзүүл. Тэд үүний үнэ цэнийг хэдий хир
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
5
0
2





Исаак Ньютон их эрдэмтэн байсны зэрэгцээ Бурханд итгэл бишрэлтэй нэгэн байсан гэдэг. Гэвч түүний танилууд нь, эрдэмтэн найз нөхөд нь түүнийг орчлон ертөнцийг удирдан залж байдаг бодгаль байдаг гэж ярихад нь огт итгэдэггүй эсэргүүцдэг байж. Тэд байнга л түүнтэй маргадаг байв. Тэгэхэд нь Ньютон нэгэн нэртэй сайн мужаанаас тэнгэрийн эрхсүүдийн загварыг хийж өгөхийг хүссэн байна. Тэр мужаан ч ур ухаанаа шавхан, гариг эрхсийн маш гоёмсог загвар хийжээ. Тэр загвар бүхэлдээ манай нарны гаригсын системтэй их адилхан болсон байж. Гариг эрхэс болон дагуулууд нь яг л бодит юм шиг хөдлөж байв. Үүнийг харсан найз нөхөд нь маш ихээр ихээр гайхацгааж, Исаак Ньютоноос түүнийг хэн хийсэн, хэрхэн хийсэн талаар нь асуув. Ньютон: “Хэн ч хийгээгүй. Өчигдөр манай гэрт тэсрэлт болоод тэгээд л энэ загвар бий болчихсон” хэмээн хариулжээ. “Чи чинь юугаа худлаа яриад эхлэв?” гэж найзууд нь даажигнахад Ньютон: “Та нар манай орчлон ертөнц их тэсрэлтээс үүссэн гэж батладаг шүү дээ. Тэгвэл ийм байх боломжтой байна гэж үү ? Энэ нь
Нэрт одон оронч Николай Коперник, Дэлхийн хөдөлгөөнт мөн чанар болон бие даасан гариг эрхэслэг чанар, сансар огторгуйд ганцаар оршдоггүйн тухай өөрийн алдарт онолыг 1543 онд хэвлүүлж байжээ. Гэтэл үүнээс 1000 жилийн өмнө, ведийн эрдэмтэн Арьябхатта, Дэлхий нь Нарыг тойрон эргэдэг хэмээн бичиж байсан байна: “Завин дээр суун сэлж яваа хүнд эрэг дээрхи модод хөдлөж байгаа мэт харагддаг шиг Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүст Нар хөдлөж байгаа мэт харагддаг” хэмээгээд цааш нь тэрээр, Дэлхий бөөрөнхий ба өөрийн тэнхлэгийн дагуу Нарыг тойрон эргэж, сансар огторгуйд “өлгөгдсөн мэт тогтож байдаг” гэж батлажээ. Таталцлын онол ч эртний одон орон судлаачдад тодорхой зүйл байжээ. Ведийн орон орны томоохон бүтээлд тооцогддог “Сурья Сиддхантад”(манай эриний 487 онд) их мэргэн Бхаскачарья бичихдээ: “Объектууд Дэлхий дээр унаж байгаа нь түүний татах хүчний улмаас болж буй юм. Дэлхий, Нар, Сар болон өөр бусад гаригууд мөн татах хүчний улмаас өөр өөрсдийн орбит, тойрог замууддаа тогтож байдаг” гэсэн байна. Гэтэл Исаак Ньютон таталцлын хуулийг дөнгөж 1687 онд нээсэн билээ. Бэлтгэсэн: Балабхадра
Нэгэн мусульман эр муудсан мах идсэнээс ходоод дотор нь ихээр хямарчээ. Тэгээд бие засахаар ой руу гүйсэн ч бие зассаны дараа тун их ядарсандаа болоод өндийн босч чадахгүй суув. Түүнийг нэгэн зэрлэг бодон гахай нүд салгалгүй харж байсан ба хүний ялгадсыг дээд зэргийн гүнцэг хэмээн тооцож түүнийг амтлах боломжийг тэсч яадан хүлээж байжээ. Эцэстээ тэрээр тэсч байж чадахаа болиод, хөөрхий эр рүү дайрч, соёогоороо түүнийг нэвт хадарчээ. Амь тавих үедээ мөнөөхь мусульман эр “Харама!” хэмээн чангаар хашгирав гэнэ. “Харама!” гэдэг нь “хараал ид” гэсэн утгатай араб үг аж. Түүнд Ариун Нэрийн нэг үе, -“Рама” багтаж байсан тул мусульман эр санамсаргүй энэ үгийг хэлснээрээ мокша буюу ангижралыг олжээ. Энэ бол Ариун Нэрийг санамсаргүй дуудсаны үр дүн юм. Эндээс Ариун Нэрийг байнгад, ухамсартай, санаатайгаар унших нь хэдий хэмжээний хүч нөлөөтэйг төсөөлж болно. Шачинандана Свами “Ариун Нэрийн рашаа далай” номоос Орчуулсан: Балабхадра дас
Нарада Муни, Брахма бурханаас асууруун: “Кали-юга буюу Төмөр эринд, доор унагсад хэрхэн яаж аврагдах вэ?”. Брахма хариулсан нь: “Үнэндээ энэ нь ведийн судар бичгүүдэд агуулагдаж байдаг нууц билээ. Үүнийг таньж ухаарсан хүн Кали эриний зовлон зүдгүүрийн далайг туулан гарч чадах ажгуу. Цэвэр ариуныг олохын тулд хүмүүн Дээд Бурханы Бодгаль Нараянагийн Ариун Нэрийг давтан унших хэрэгтэй”. Брахмын хариултыг сонсоод Нарада Муни асуув: “Тэдгээр Нэрүүд чухам ямар нэрүүд вэ?”. Брахма: “Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе / Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе. Энэхүү гучин хоёр үеэс тогтох арван зургаан үг нь Кали эриний устган сүйтгэх нөлөөг эсэрүүцэж чадах цорын ганц арга юм. Бүх Ведүүдийг судлаж үзээд би үүнээс өөр ямар ч аргыг олсонгүй. Энэхүү арван зургаан үгнээс тогтох маха-мантра нь жива буюу амьд бодгалиудын бүдүүн бөгөөд нарийн материаллаг бүрхүүлийг үгүй болгох чадалтай. Бүхний Дээд Эзэн, Шри Кришна үүлэн дундуур нэвт цухуйх гэрэлтэн цацрах нар лугаа адил Түүнийг дуудан буй сүнсний өмнө Өөрөө илрэн