Бидний номын багш Бурханы Адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свами Монгол орноо зочлон ирэх гэж байна. Тэрээр жил бүр Монгол оронд айлчлан ирдэг бөгөөд энэ удаад 2008 оны 11 сарын 26-ны өдөр айлчлан ирнэ. Гуру Махаражийг Индрапужа Прабху, Адитирупака Прабху нар дагалдан ирэх ажээ. Тэрээр Монголд 5 хоног байх ба энэ хугацаанд чин бишрэлтнүүдэд зориулан өглөө, оройны лекц уншсан ба олон нийтэд зориулан үнэ төлбөргүй лекц уншлаа. Гуру Махаражийн болон бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл 99132034 Чандрабхавана прабху, 99145259 Абхим Аниу прабху, 95725360 Равжир зэрэг хүмүүстэй холбогдон лавлаж болно.
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
9
3





Энэхүү залбирлыг Сатьяврата Муни нь Нарада Муни болон Шаунака Риши нартай уулзан ярилцах үедээ өгүүлсэн ба Кришна Двайпаяна Вьясагийн “Падма-пуранд” дурьдагдсан байдаг. “Картика сард Дамодара Бурханд мөргөх хэрэгтэй бөгөөд Сатьяврата мэргэний өгүүлэн айлдсан Бурхан Дамодарын тааллыг хангах “Дамодараштака” залбирлыг өдөр бүр уншин өргөх хэрэгтэй”. (Шри Хари-бхакти-виласа, 2.16.198) Жич: Энэ оны 10 сарын 29-нөөс 11 сарын 27 хүртэл Картика сар үргэлжилнэ. 1 намамишварам сач-чид-ананда-рупам ласат-кундалам гокуле бхражаманам йашода-бхийолукхалад дхаваманам парамрштам атйантато друтйа гопйа 2 рудантам мухур нетра-йугмам мржантам карамбхожа-йугмена сатанка-нетрам мухух шваса-кампа-трирекханка-кантха- стхита-граивам дамодарам бхакти-баддхам 3 итидрик сва-лилабхир ананда-кунде сва-гхошам нимажжантам акхйапайантам тадийешита-джнешу бхактаир житатвам пунах прематас там шатавритти ванде 4 варам дева мокшам на мокшавадхим ва на чанйам врине’ хам варешад апиха идам те вапур натха гопала-балам сада ме манасиа авирастам ким анйаих 5 идам те мукхамбхожам атйанта-нилаир вритам кунталаих снигдха-рактаиш ча гопйа мухуш чумбитам бимба-рактадхарам ме манаси авирастам алам лакша-лабхаих 6 намо дева дамодарананта вишно прасида прабхо духкха-жалабдхи-магнам крипа-дришти-врштйати-динам батану- гриханеша мам ажнам эдхи акши-дршйах 7 кувератмажау баддха-муртйаива йадват твайа мочитау бхакти-бхажау критау ча татха
Бид Кришнагийн ухамсарт суралцах болон Кришнагийн ухамсраа бусадтай хуваалцах тэнцвэрт байдлыг хадгалах талаар үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй. Тэнцвэр алдагдахад маш олон төрлийн хүндрэлүүд гарч болно. Эхний асуудал бол бухимдал: “үйлчлэн зүтгэж” байхдаа ч хүртэл бухимдах тохиолдол бий. Кришнагийн ухамсараар сайхан хөвж явтал бухимдал төрвөл бидэнд ямар нэг асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Шрила Прабхупада Кришнагийн ухамсар нь кевала ананда канда гэж хэлсэн: кевала (бүрэн дүүрэн/цэвэр ариун гэсэн утгатай санскрит үг) бол маш чухал, энэ нь Кришнагийн ухамсар заримдаа л ананда (жаргал цэнгэлийн төлөв байдал) байдаг гэсэн үг биш юм. Хэрвээ Кришна-гийн Ухамсарт зовж байвал энэ нь бид Кришна-гийн ухамсаргүй байна гэсэн үг. Тэнцвэрийг алдаж байгаа бас нэг шинж нь өрсөлдөх сэтгэлгээ. Тухайн хүн бүрэн Кришна-гийн ухамсартай л байгаа бол бусдын амжилтанд ямар ч байдлаар атаархдаггүй. Бхагават Гита 2.70 – хэлэхдээ бишрэлтэн нь далайтай адил, маш олон гол түүнд цутгадаг ч далай нь үргэлж дүүрэн байх бөгөөд хэзээ ч эргээ хальдаггүй. Үүнтэй адилаар бишрэлтэн нь үргэлж хангалуун, тогтвортой ба бусад зүйлд тэвдэж сатаардаггүй болно. Яагаад тэнцвэр чухал вэ? Алтан
Бхакти йогийг хэрхэн хэрэгжүүлэх вэ Одоо би Та бүхэнд бхакти-йогийг бодит байдалд хэрхэн хийж гүйцэтгэх талаар ярья. Энэ бол онцгой мэдлэг ухаан юм гэдгийг үүнийг анх удаа уншиж байгаа болон, энэ талаар урьд өмнө бага сага сонирхож эхэлсэн хэн бүхэн мэдэх нь чухал. Юуны өмнө – энэ туйлын төгс эрдэм ухаан юм. Хүн бүхэнд өөрийн гэсэн мэдээллийн талбар байдаг. Хэрвээ Та хэн нэгний мэдээллийн ийм талбарт өөрийн мэдээллээр нэвтрэн орохыг оролдон хандвал тэд хоорондоо эс тохирч, зохицохгүй байдал бий болно. Үүний үр дүнд юу болох вэ? Тэнд нэг ёсондоо “ Тэсрэлт “ бий болно. Еүсүсийг цовдлох үед чухамдаа яг ийм тэсрэлт болсон юм. Би юуны тухай яриад байна вэ? Эд бүгд тоглоом наргиан биш ээ. Надад, заримдаа лекцийн үед энэхүү тэсрэлтүүдээс зайлсхийхийн тулд инээдэмтэй, наргиантай зүйлс ярих тохиолдол олонтоо гардаг. Ер нь нөхцөл байдал хүндэрч ирэхийг мэдэрмэгцээ элдэв асуудал гаргуулахгүйн тулд шог хошин зүйл ярьж эхэлдэг. Энэ мэдлэг ер бусын учир хүмүүсийн амьдралд тогтсон
Эхийн хэвлийдээ залран байгаа Бурхан Кришнад хандан сахиулсан тэнгэрүүд залбиралаа өргөсөн нь Камса хаан зөвхөн Йаду, Бходжа болон Андхака удмынхныг болон Шурасена хааны эзэнт гүрнийг түрэмгийлэн эзэлсэн төдийгүй бусад бүхий л демон хаад Праламба, Бака, Чанура, Тринаварта, Агхасура, Муштика, Аришта, Двивида, Кеша, Дхенука болон Путана шуламтай холбоо сүлбээ тогтоосон. Тэр цаг үед Джарасандха Магадха (одоогийн Бихар муж улс) мужийн хаан байв. Ийнхүү Камса Джарасандхагийн ивээлийн доор өөрийн чадварлаг бодлогын ачаар тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг хаант улсыг байгуулан бэхжүүлэв. Тэрээр хамгийн хүчирхэг нь болох хүртлээ Банасура болон Бхаумасура зэрэг хаадтай холбоотой болж хэлхээ сүлбээгээ өргөжүүлэн тэлсэн. Тэгээд дараа нь Кришнагийн төрөх ёстой Йаду удмынхны эсрэг ихээхэн дайсагнасан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Камсагийн мөрдөлт мөшгөлтөнд нэрвэгдсэн Йаду, Бходжа болон Андхака удмын хаад Куругийн, Панчалагийн болон Кекайа, Шалва, Видарбха, Ниршадха, Видеха болон Кошала зэрэг янз бүрийн улс орнууд руу аврал эрэн зугатахаас өөр аргагүй болсон. Ийнхүү Камса Йадугийн хаант улс, мөн тэрчлэн Бходжа болон Андхакагийн улс