Олзны үндэс нь буян ном Олхио атаархал түүний дайсан Олзны үндсийг орхиж огоорсон Олиггүй зандаа л хилэгнэвэл таарна Буруу гажуу урьдын үйлээ Гэмшиж залруулж явахын оронд Буяны үрээ эдлэгч нэгэнд Тэнсэж атаархах даанч зохисгүй Тэнд хүн зовлоо гэхэд Энд чиний жаргал нэмэгдэх үү Атаархсан зоргоор чи баяжиж Хараалгасан зоргоор тэр ядуурах уу? Хүний жаргалаар зовлон хийж Хүний зовлонгоор жаргал хийвэл Хүй орчлонд түүнээс илүү Түй гутамшиг хаанаас байх вэ? Алдар нэр, аядуу магтаалаар Алд бие тэнхээжих нь үгүй Амьдрах нас уртсах нь үгүй Алсын буян ч арвижих нь үгүй Амин хувьд ч шимгүй түүнийг Амиа алдтал юунд хөөцөлдөнө. Аярах сэтгэлийн жаргал гэвээс Алтанд дурлаж, архинд донтох ч ялгаа юун. Хайран амьдралаа дэнчин тавьж Хаан алдрыг оллоо ч гэсэн Өнхөрсөн толгой түүнийг сонсох уу, Өнгөрсөн сүнс түүгээр хооллох уу? Элсээр барьсан тоглоомон гэрээ Эвдрэх цагт нялхас айдаг Эгшиг магтаал замхрах цагт Энэлэх сэтгэл минь нялхсаас өөрцгүй. Найраг үгс амьгүй тул Намайг магтах сэтгэл үгүй. Надад
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
6
1





Бид өөрсдөдөө эерэг сэтгэлгээг хөгжүүлвэл энэ нь биднийг ухамсарт маань сөргөөр нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах дархлаа болно. Шрила Прабхупадын уламжлалт нэгэн өглөөний аяллын үеэр түүнийг Нара-Нарайана хэмээх шавь нь дагалдаж явж байв. Тэрээр өвөрмөц нэгэн ид шидийн чадвар буюу бусад хүмүүсийн санаа бодлыг удирдах эрдмийг эзэмшсэн нэгэн байлаа. Заримдаа тэр энэ чадвараа ашиглан, бусад чин бишрэлтнүүд рүү санаа бодлын тушаал заавар илгээдэг байсан аж. Жишээ нь: “Алив прабху, наашаа эргээд над руу хар” гэх ч юмуу. Тэгмэгц тухайн бишрэлтэн ямар ч шалтгаангүйгээр түүн рүү эргэн, Нара-Нарайана прабху руу хардаг байжээ. Энэ бол түүний дурлан татагддаг зүйл байв. Тэрээр энэ авьяасаа олон чин бишрэлтнүүд дээр туршсаныхаа дараагаар үүнийгээ Шрила Прабхупада дээр туршиж үзэхээр шийдэж л дээ. Чухамдаа бол энэ нь номын багшдаа учруулж буй томоохон алдас юм. Тэр анхаарлаа төвлөрүүлээд, бодолдоо: “Шрила Прабхупада, наашаа эргээд, над руу хараач!” гэж шивнэв. Гэвч Прабхупада юу ч анзаарсан шинжгүй, шавь нартайгаа ярилцан тайвнаар алхахаа үргэлжлүүлсээр байв. Тэгэхэд нь Нара-Нарайана энэ
… Чин бишрэлтэнгүүдэд хамгаалалт хэрэгтэй. Учир нь гэвэл энэ ертөнц дайсагнасан сүнсүүдээр дүүрэн билээ. Брахмагаас эхлээд адгийн доод шоргоолж хүртэл Бурханаас үл хамааралтай байхыг хүсдэг. Ийм учраас Кришнагийн ухамсрыг номлоно гэдэг тийм ч амар бус. Нэгэн удаа Парижид бид гудамжны харинам хийчихээд буцаж ирээд байтал Шрила Прабхупада биднийг өрөөндөө дуудав. Тэрээр бидний гудамжинд хийж байгаа номлолын тухай асуусан бөгөөд би нэгэн эмэгтэй бидний группыг их эсэргүүцэж байсан ба чихээ хоёр гараараа таглаж байсныг хэлэв. Шрила Прабхупада энэ үед намайг ямар үйлдэл хийснийг асуухад нь би ямар ч онцгой үйлдэл хийгээгүй гэдгээ хэлсэн. Тэрээр инээж, түүний гарыг нь чихэн дээрээс нь аваад чих рүү нь чангаар ариун нэрийг дуулах хэрэгтэй байсан юм гэв. Тэгээд өнөөдрийн санкиртан их амаргүй хүнд байлаа гэж намайг хэлэхэд Шрила Прабхупада урагш тонгойж ирээд: “Харин би хэзээ нэгэнтээ номлол хийх нь амархан гэж хэлсэн билүү?” гэж их нухацтайгаар асууж билээ. Номлогч хүн гарцаа байхгүй эсэргүүцэлтэй тулгарна. Саяхан даа, нэг чин бишрэлтэн “Хэрвээ
Нэгэн удаа Бурхан Кришнагийн эцэг Нанда Махараджа өөрийн ах Упанандаас Говардхан толгой хэрхэн ариун Вриндаваны газар шороон дээр илрэн заларсан тухай асуусан байна. Упананда яг энэ асуултыг Пандавуудын эцэг Панду хаан өөрийн өвөг эцэг Бхишмад тавьж байсан тухай хариулсан ба Бхишма “Гарга-самхитагаас” дараахь түүхийг ярьж өгсөн байдаг. Нэгэн удаа Голока Вриндаван дээр Бурхан Кришна Шримати Радхаранид, Өөрсдийн тоглоом наадмаа материйн ертөнцөд илрүүлэн харуулах цаг болсон ба иймээс Түүнийг даруй Дэлхий гариг дээр төрөх хэрэгтэй тухай хэлсэн байдаг. Үүнд нь Радхарани, Өөрийн хайрт Враджа-дхама, Ямнуа, Говардхан толгойгүйгээр Тэрээр тэнд аз жаргалтай байж чадахгүй хэмээн хариулжээ. Харин Кришна Тэрээр үүнд санаа зовох зүйлгүй ба учир нь Түүнтэй хамт Враджа дхама, Ямуна, Говардхан толгой бүгд хамт буун залрах болно хэмээн Радхад итгүүлэн ятгасан байна. Энэ үйл явдлаас нилээд өмнө аугаа уул Дроначалын гэргий Салмали-двипын газар шорооноо Говардхан хэмээх хүүг төрүүлж өгчээ. Говардханыг төрөх үед тэнгэрт бүх сахиулсан тэнгэрүүд илрэн тодорч, цэцгийн хур оруулав. Мөн Гималай, Сүмэр тэргүүтэй
Бурханы өршөөлт А.Ч Бхактиведанта Свами Шрила Прабхупадатай хийсэн ярилцлагууд 1968 оны Хоёрдугаар сар 1-р хэсэг Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ Кришнагийн ухамсарын олон улсын байгуулагыг үүсгэн байгуулагч А.Ч. Бхактиведанта Свами Шрила Прабхупада АНУ-д амьд ахуй цагтаа өөрийн шавь болон сурвалжлагч нартай хийсэн ярилцлагуудаас хөрвүүлэн хүргэж байгаадаа баяртай байна. Таны ухаан тань мэргэн, сэтгэл тань ариун байх болтугай. Сурвалжлагч: Кришнагийн ухамсарын гол баримталдаг итгэл нь юу вэ ? Прабхупада: Кришна гэдэг бол Бурхан. Гэхдээ зүгээр л бурхан гэж нэрлэх нь бүрэн гүйцэд утгыг үл илэрхийлнэ. Кришна гэдэг нь самгард үг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг илтгэдэг юм. Кришна гэдэг бол бүхнийг өөртөө татагч гэсэн үг ба бүхнийг татагч гэдэг нь бүх төгс төгөлдөр байдлыг өөртөө агуулагч гэсэн утгатай. Энэ ертөнцөд бид мэдлэг сайтай, алдар цуутай мөн үзэсгэлэн гоо төгөлдөр хүмүүст татагдаж, бишрэн хүндэлж байдаг. Эдгээр бүх чадварыг нэг дор агуулан түүнтэй эн зэрэгцэх хэн ч байхгүй бодгалийг Бурхан гэдэг. Энэ бол бурханы шинж чанар. Иймээс Кришна бүх зургаан төгс төгөлдөр шинж чанарыг өөртөө агуулсан байдаг. Сурвалжлагч:Харе