Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 6 0
Users Today : 21
Users Yesterday : 26
Total Users : 22460
Views Today : 31
Views Yesterday : 37
Хүн бүр амьдралынхаа гуравны нэг хэсгийг унтаж өнгөрөөдөг. Унтаж байхдаа бид бүгд зүүдэлдэг, гэсэн ч бүх зүүдээ эргэн санаж чаддаггүй. Тэгвэл сэрэх цагт энэ зүүд бидэнд ач тустай байхын тулд энэхүү хувьсмал ухамсарт тохиолдсон бүхнийг тод эргэн санах нь маш чухал.   Бие махбодь ба астраль бие, сүнс   Эртний судар номуудад өгүүлэхдээ хүн энэ физик биемаходиос хамаагүй том хэмээн өгүүлсэн байдаг. Чухамдаа хүн физик ба астраль(нарийн) гэсэн хоёр биетэй.Гэвч хүний жинхэнэ би нь түүний сүнс юм. Эртний ведийн бичээсүүдэд сүнсний хэмжээг үсний үзүүрийн хөндлөн огтлолыг 10 000 хуваасны нэгтэй тэнцэнэ гэсэн байдаг. Сүнс нь зүрхний орчимд орших ба амьдралын жинхэнэ хүч болдог. Физик ба астраль биес нь ердөө л бүрхүүл буюу хувцас төдий агаад энэ хувцсыг сүнс нь материйн ертөнцөд аялан байхдаа өмсдөг. Биднийг хувцсаа солиход буюу нэг биеэ нөгөөгөөр солихыг дахин төрөх гэх ба урьд насны дурсамж сэтгэгдэл нарийн биенд хадгалагдан үлдэж, дараа дараагийн амьдралуудад бид тэднийг өөртөө хадгалсаар явдаг. Унтах үед нарийн
Энэ хүрд нь махан биен дээр хүйс ба бэлэг эрхтний хооронд оршино.  Хятадад түүнийг доод дань-тянь гэж нэрлэдэг бөгөөд хүйснээс доош 3 хуруу зайд байрлана. Түүний падма нь нурууны 4-5-р нугаламын хооронд байрладаг.Эртний ойлголтоор свадхистана нь дотоод энергийг удирдаж, хоол тэжээлээс авсан энергийг хуримтлуулах үүрэг гүйцэтгэнэ. Мөн сексийн үйл ажиллагаа, хүний уран бүтээлч чадварыг хариуцдаг энэ хэсэгт дотор эрхтнүүдэд хуваарилагдах энергийн нөөц байдаг. Энэтхэгт энэ хүрдийг сэрээснээр эрүүл байх, урт наслах бломжтой гэж үздэг байна. Усан махбодтой. Тарни нь ВАМ. Бэлэгдлийн 6 дэлбээн дээр бам, бхам, мам, ям, рам, лам тарниуд байна. Свадхистана хүрд нь түрүү булчирхай, ууцны болон хэвлийн мэдрэлийн сүлжээтэй давхацдаг. Бөөрний дээдэх булчирхай, элэг дэлүү, бөөр, давсаг, эм бэлэг эрхтэнтэй холбоотой.мэдрэмжийн эрхтэн нь хэл бөгөөд үйлчлэх эрхтэн нь гар юм. Хүрд гажихад бэлгийн сулрал, бэлгийн хөрөлт,  гиперсексуальность, бөөр давсагны өвчнүүд үүсдэг. Свадхистана хүрд хэвийн ажиллаж байхад тэвчээртэй,  өөртөө итгэлтэй байдаг. Хүрд гажихад айдас түгшүүр сэтгэл санаагаар унах байдал бий болно. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл
Бид өөрсдийгөө энэ бие мах бодь гэж үзэж байх аваас стресс бидэнтэй үргэлж байх болно. Бие мах бодийн үзэл гэдэг нь: “Би бол энэ бие” гэж  адилтган үзэх юм. Харин үнэн хэрэгтээ энэ бид махбодь биш. Жинхэнэ би гэдэг үзэл бол өөрийгөө сүнс гэдгээ ухаарахыг хэлдэг.   БМВ машинд сууж байгаа эрийг жишээ болгон авья. Машинд суумагцаа би бол энэ БМВ би бол машин гэж өөрийгөө хэлж байх аваас түүнийг ГАЛЗУУ юм байна гэсэн дүгнэлтэнд хүн бүр хүрэх нь гарцаагүй.Үүнтэй адил бид өөр өөр машинд, өөр өөр биенд байгаа бурханлаг сүнснүүд юм. Хар,цагаан, америк, Энэтхэг гэх зэрэг янз бүрийн өнгө хэлбэртэй машинууд байдагтай адил би Америк хүн, Би Энэтхэг хүн хэмээн бодох аваас энэ нь өөрийгөө би бол БМВ, Би бол 69 гэж адилтгахтай адил юм. Махан биеийн үзэлд байх аваас бид өөрсдийн биений ая тухтай байдлыг харж, тав тухыг бэлтгэхээс бус жинхэнэ өөрийн дотоод ертөнцөө хангаж, тэтгэж чадахгүй. Бид энэ бие махбодиоосоо өөр тусдаа гэдгийг дорх
Төгсгөл 4-р хэсэг АРВАН НЭГЭН ЗҮЙЛ Бас сайн хувцас өмссөн сайхан царайтай элдэв эрдэнэсийн чимэг зүүсэн махлаг биетэй охиныг сөгтгөн асуухад тэрээр ийн өгүүлрүүн:- би угаас гүрнийг эзлэн захирсан нэгэн их хааны авхай билээ. Учирсан эрийн газраас төрхөмд одохуй цагт усанд унаж үхээд энд ирлээ. Буян, нүгэл хэмээн ялгаж мэдэхгүй. Эрдэмтэн номчингуудаас хамаг номын хөтөлбөрийг заалгаж авах санаа байвч язгуурт хаан хүний охин тул хайш хэрэг явдалтай гэх болов уу гээд чадсангүй. Хойно Шонужамц хэмээгч нэгэн ламаас хойтын хөтөлбөрийн номыг сонссон боловч тэр багш лам нааш ирсэнгүй. Хол ойрыг хэссэн тэр мэт гуйлгачин манайд ирэх ёсгүй хэмээн ихэмсгийг үзүүлж дээд тэгш чанарын ламыг дордод үзэн басамжилсан билээ. Энд ирсэн хойноо үзвээс элдэв амьтны жаргаж зовох бүгд урьдын хийсэн буян, нүглээс болохыг мэдлээ. Одоо хаан түшмэд нар минь намайг хариулан соёрхоо! Би баян хааны авхай мөний тул баясгалант цагаан буян ихэд үйлдээд эргэж бараалхая гэсэн эрлэгийн түшмэд толь данснаа үзээд өгүүлрүүн: – Тансаг нууцын номыг хүртсэн
Зовлон шаналал болон түгшүүр зовиураас ангижран аз жаргалд хүрэхийг хүсэн байгаа  хэн бүхний хувьд  бясалгал нь   маш чухал үйл   мөн болой.  Бясалгал гэдэг нь  “ухаан санааны төвлөрөл” гэсэн утгатай бөгөөд  ийнхүү төвлөрөхөд   тодорхой нэгэн объект буюу тусагдахуун байх ёстой.  Ухааныг эзэмдсэн  өдөр тутмын  түгшүүр зовиураас ангижран салахын тулд  хүн материаллаг түвшингээс дээшлэн гарч  трансценденталь, бурханлаг түвшинд  батжин бэхжихийг  хичээх хэрэгтэй. Бурханы ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлж,   Түүнтэй  ийнхүү харьцсанаар  үүнийг хийж болмой.             Төрөл бүрийн судруудад батлан өгүүлсэнчлэн, Бурхан:  Кришна, Рама, Иегова, Аллах, Будда  зэрэг болон өөр олон нэр алдартай. Бурханы нэр алдрыг давтан хэлж дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг  бөгөөд хүнийг материаллаг түвшингөөс бурханлаг түвшинд дээшлэн хүрэхэд ач тус болдог. Энэтхэг оронд мянга, мянган жилийн туршид Бурханы ариун гэгээн нэр алдруудыг  мантра байдлаар давтан хэлж байна. Санскрит хэлээр мана гэдэг нь “ухаан”, харин  трайа гэдэг  үг нь “ангижрал” гэсэн утгыг илэрхийлдэг.  Иймд, мантра нь  бидний  ухааныг  түгшүүр зовиураас ангижруулдаг транценденталь дуу авианы  зохицол болох ажгуу.             Ведийн ном судруудад  нэгэн мантраг маха-мантра (их мантра) гэж нэрлэдэг болой. Кали-сантарана-упанишадад, түүнийг  бүрдүүлсэн арван зургаан үгс  Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе  Харе/ Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе, Харе  нь бидний амьдран байгаа  хэрүүл тэмцэл, аюул
Scroll to Top