Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 5 3
Users Today : 14
Users Yesterday : 26
Total Users : 22453
Views Today : 20
Views Yesterday : 37
Өвөл болох цагаар Үхлийн элч нар баярлацгаана Үхэр, хонь тэргүүтнээр Тахилын ширээгээ чимцгээнэ Буудуулахаар туугдсан ялтнууд шиг Бөөвийсөн хэдэн амьтнууд Муулуулахаар нядлах газраад Дуугүйхнээр гэлдрэн дөтлөнө Дайн болж байгаа шиг Даанч их цус Цаана нь үлдэх үрс Цангинаж мөөрөөд хоцроно Зажлахын төлөө хийх Дайсангүй хар дайн Замбуулинд адил тавилантай ч Амьтдын ялагдлаар дуусна Хонгор гэнэхэн амьтдыг Ходоодондоо оршуулахын тулд Хожим нь хийсэн нүглээ Буцааж төлөхийн тулд Тоо, шунал хоёр Толгойд нь ноцолдох хүмүүс Тонгорог, хутга тэргүүтнийг Тоймгүй сайнаар хурцлана Идүүлэхээр гунигласан мал хөөрхий ч шиг Идэхээр улайрсан хүн хөөрхий ч шиг Туугдаад явж байгаа үхэр хөөрхий ч шиг Туугаад яарч яваа хүн хөөрхий ч шиг             Балабхадра дас
Бид бүгд л хэн нэгний ярианаас, өөрийн туршлагаар гэх зэрэг  ямар нэг байдлаар шаналал гэдэг зүйл бусдаас болж бий болдог гэдгийг мэддэг. Хэдий хэн нэгнийг хүндэлж  хайрладаг  байсан ч гэсэн бид өөрсдийн мэдрэмжээ л дагадаг. “Яагаад би гэж? Тэр яаж надад ингэж хэлж чадаж байнаа? Тэр яагаад намайг ингэсэн юм бол? Намайг ингэх эрхийг хэн тэдэнд өгөө вэ? ” гэх зэргээр дахин дахин боддог. Иймэрхүү ухаан санааны төлөвтэй бурханлаг зам мөрөөр замнах нь хүнд таагүй, эргэлзсэн байдлыг бий болгодог. Доор дурдах аргыг хэрэглэж ухааныхаа түгжээг гаргахыг зөвлөж байна. Оролдоод үзээрэй. Энэ үнэхээр бүтнээ. Эхлээд бусдын уурлах, танд садаа болох гэж тэдний хийх таагүй үйлдлүүд өөрт тань нөлөөлөхийг хэзээ ч бүү зөвшөөр. Мэдээж хүн бүрт зугатан зайлах аргагүй үйлийн үрийн зангилаа байдаг. Үйлийн үрийг ерөнхийдөө дотор нь гурав ангилдаг. Үйлийн үр нь Харе Кришна махамантраг унших – Харе Кришна Харе Кришна   Кришна Кришна Харе Харе   Харе Рама Харе Рама   Рама Рама Харе Харе   болон
Бхактивинода Тхакур                          1 Амьдрал туршдаа би нүгэл л үйлджээ Аятай сайныг юу ч хийсэнгүй Олиггүй бүхний үндэс болж Олон амьтанд зовлонг л учруулжээ                      2 Бага жаахан жаргалын төлөө Балмад нүгэл үйлдэхээс айсангүй Аминчлах үзэлтэй, наминчлах сэтгэлгүй би Зовогчдын зүдрэлээр зугаа баяр хийв Өчүүхэн зүйлээс худлаа ярьж Өрөөлийн зовлонгоор жаргал хийв. 3 Шуналт сэтгэл зүрхэнд минь тоолшгүй Цухалдуу зан, бардам авир дуусашгүй Өөрийгөө тоох, өрөөлийг мэхлэх минь дундаршгүй Атаач сэтгэл, аархуу зан минь мундашгүй                         4 Унтах нойр, угийн залхуудаа ялагдан Мундаг гэгээн буяны үйлээс хазайв би Бусдыг хохироох буруу үзэлдээ автан Алдрын төлөө алаг багийг зүүв би Шунал хүсэл, хомхой сэтгэл хоёулан Суудал явдлыг минь мөр алдахгүй мөшгив шүү                        5 Адгийн адаг алд хар нүхэнд унаад Ариун гэгээн хуврага дээдсийн хүрээг алдаад Алдас эндэл, бүдрэл бүхнийг олонтоо үйлдээд Авууштай сайныг хэзээ ч би хийж байсангүй Ухаан бодол минь уруу зуршилд улам автаад Насны эцэст нажид бүхэн намайг чиглэв                        6 Өтөлж хөгшрөөд үхэл хагацал дөхөн ирэх
Бурхан сахиулсан тэнгэрийг Дэлхий тийш илгээж, оюутнууд юу хийж байгааг мэдэхийг хүсэв. Шалгалт болохоос долоо хоногийн өмнө Бурхан асуусан нь: –        Тэнд юу болж байна? Сахиулсан тэнгэр хариулсан нь: –        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн, дунд, муу сурлагатнууд зугаалж байна. Гурван хоногийн өмнө: –        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн сурлагатнууд давтаж эхэлж байна. Дунд, муугууд зугаалж байна. Шалгалт болохын өмнөх шөнө: –        Онц сурлагтнууд аль хэдийнээ бүгдийг цээжлээд, одоо унтаж байна, дунд, муу сурлагатнууд залбирч байна! гэхэд Бурхан: –        За тэдэнд л туслая даа! гэв.         **********************************   Хувьслын онол болон ариун судар номын хоорондох зөрчлийг арилгахын тулд библид дараахь өөрчлөлтийг оруулахаар шийдэв. Тиймээс одоо хүний үүслийн түүх дараахь байдалтай  болсон байна: “бурхан өөртэйгөө адилаар  бүтээсэн тийм сармагчнаас хүн үүссэн”.              ******************** ‑ Эцэг тань хоол идэхээр ширээнд суухдаа Бурханыг дурсдаг уу?  гэж гэж ач хүүгээсээ эмээ нь асуухад – Тиймээ, тийм. Дурсдаг. Жишээ нь, өчигдөр л гэхэд тэрээр үдийн хоол идэхээр ширээнд суухдаа: “Өө, Бурхан минь! Дахиад л вандуйны цутан уу!” гэж уулга алдсан
Чакрам югаантаанала-тигма-неми Бхрамат самантаад бхагават-прайуктам Дандагдхи дандагдхи ари-саинйам аашу Какшам йатхаа ваата-сакхо хутаашах   Бурханы Дээд Бодгалийн гарт эргэлдэн, орчлонгийн өнцөг буланд хүрч чадах галт хүрд Сударшана галвын төгсгөлд галав юүлэх үеийн гал түймэртэй адил тийм аугаа устган сөнөөх хүчтэй бүлгээ. Ай Сударшан хүрд минь ээ, хүчит салхиар өдөөгдсөн хөндийн түймэр хуурай өвсийг хуйхлан шатаах адил, шатаа шатаа миний дайснуудыг!   Гаде ‘шани-спаршана-виспхулинге Нишпиндхи нишпиндхи аджита-прийааси Кушмаанда-ваинаяка-якша-ракшо- Бхуута-грахаамш чуурная чуурнаяриин   Ай Дээд Эзний гар дахь шийдэм минь ээ. Та Түүнд хэмжээ хязгааргүй эрхэм билээ. Өөрийн хүчит буултаараа аянга, цахилгаан, гал, оч мэтээр аварга бүхнийг тас цохидог билээ. Би ч, та ч аль аль маань Бурханд үйлчлэн зүтгэдэг. Ийм учраас гуйя танаас кушманда, ваинаяка, якша, ракшас, бхута, граха гэх мэт муу сүнснүүдийг үлдэн хөөж туслаач. Миний дайснуудыг үнс нурам болтол даран сөнөөгөөч!   Твам ятудхаана-праматха-прета-маатри- Пишаача-випраграха-гхора-дриштиин Дарендра видраавая кришна-пуурито Бхиима-свано ‘рер хридаяни кампаян   Ай дунгуудын сор болсон Панчаджанья минь! Та Эзэн Кришнагийн гарт чимэг болон гялалзаж,
Scroll to Top