Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 7 0
Users Today : 20
Users Yesterday : 35
Total Users : 14470
Views Today : 33
Views Yesterday : 51

А. Ташкент

Хүүхэд ахуйдаа би нийт олноос нэг их ялгараад байхгүй жирийн л нэг охин байлаа. Гэвч дотооддоо уран зөгнөлийн, ид шидийн ертөнцөд амьдардаг байсан юм. Би ямагт Бурхантай ярьж, Түүнд өөрийн хүүхдийн цагаахан залбирлаар бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг байсан юм. Тэр ч надад байнга тусалдаг байв. Би бусад хүүхдүүдийн л адил нарийн нууцлаг ертөнцийг мэдрэх мэдрэмжтэй байв

Арван дөрвөн нас хүрэх үеэс эхлэн миний өөрийгөө танин ухаарах үйл явц эхэлсэн. Надад амьдралыг үзэх гүн ухаанч үзэл бий болов. Нэгэн удаа би нүдэндээ нулимс дүүрэн гэрээсээ гүйн гарч билээ. Намрын орой байлаа. Их л орой байсан юмдаг. Тэргэл сартай шөнө байлаа. Би харанхуй гудамжаар тэнүүчлэн алхаж, бүгдийг ойлгохыг оролдон чармайж байлаа: яагаад? ! …. яах гэж бид амьдарч байгаа юм бэ? Юуны тулд энэ ертөнц оршин тогтнодог юм бэ? Миний толгой хариулт үгүй олон тооны асуултуудаар хэсэг хэсэг болтлоо зүсэгдэж байх мэт байлаа. Би гэртээ буцан харив. Ээж  маань намайг аргадан тайтгаруулахыг чармайж, янз бүрийн л арга сэдэж байв. Би түүнд энэ бүх асуултуудаа тавилаа. Тэрээр надад янз бүрийн хариултуудыг өгч байсан боловч тэднээс нэг нь ч миний сэтгэлд хүрээгүй юм. Ингэж л материаллаг амьдралд хандах миний анхны урам хугарал учран тохиосон. Энэ үеэс эхлэн би туйлын үнэнийг ухамсартайгаар эрж хайх болсон билээ. Эртний түүх, гүн ухаан, эзотерик сэдэвтэй анхны номууд ч энэ үед мэндэлж эхэллээ.

Нэгэн удаа би “Хэт ягаан туяан бамбар”нийгэмлэгт очсон бөгөөд энэ нийгэмлэг нь муу кармаг нь шатаах замаар хүн төрөлхтний авралын замыг  нээх нь өөрсдийнх нь үүрэг гэж тооцдог байсан юм. Тэр үед надад бүх ертөнцийг зовлон шаналлаас нь аврах баатрын зүрх оволзож байсан! Би эхлээд бясалгалаар хичээллэх болж, маш хурднаар амжилт олов. Би  томоохон ид шидийн дадал туршлагатай боллоо. Нэгэн удаа би өөрийгөө бие махбодиосоо ялгаатай сүнс юм байна гэдгээ мэдэрлээ. Энэ үйл явдал яаж болсон гээч.

Нэгдүгээр курсынхны баярын үеэр би өөрийн найзынхаа гэрт танилуудын хамт очсон байв. Бүгд унтмагц би найздаа хандан бясалгал хийж, Махатмад залбирч мөргөхийг хүссэн юм. Бид хоёул гал тогоонд нээлттэй цонхы өмнө сууцгаалаа. Намрын дулаахан шөнө байв. Тэрээр залбирал мөргөлийн текст уншиж, би түүнийг нь даган давтаж хэлж байлаа. Гүн бясалгалд автаад би нэгэн мөчид амьсгалахаа больж байгаагаа мэдрэв. Орчин тойрныг мэдрэх мэдрэмж маань өөрчлөгдөв. Би өөрийгөө зүрх орчмоосоо толгойн орой хэсэг рүү өгсөн байх жижигхэн сүнс болохыг мэдрэв. Энэ бол тун ч сонин байсан юм шүү. Би биеэсээ сугаран гарахад бэлэн байлаа. Биеийг маань үгээр илэрхийлэх аргагүй тийм авиа чичиргээ эзэмдэв.

Гэнэт огторгуйн орон зайгаас хурцаас хурц хэт ягаан туяа цацарч, миний гурав дахь мэлмий рүү нэвтрэн орчихов. Миний бүх бие түүнд уусан автах мэт болж билээ. Энэ сувгаар миний зүрхэнд гайхамшгийн цагаан тагтааа нэвтрэн орсон юм. Нүднээс минь нулимс асгарав. Би маш гүн гэмшил харамслыг мэдэрч билээ. Хэсэг хугацааны дараа бүх зүйл тасалдсан юм. Би өөртөө эргэн ирсэн боловч мөнөөхь гэрэл урьдын янзаар надад үлдсэн. Энэ бол Дээд Хүчнийг байнга мэдрэхэд туслах ямар нэг эрчим байсан юм.

1998 онд олон тооны үзэл сувгуудыг нэгтгэсэн анхны эзотерик үзэсгэлэн болов. Би мэдлэг хайх хүсэлдээ хөтлөгдөн энд ирсэн юм. Олон олон эгэл бус зүйлүүдийн дотор надад миний урьд өмнө нь бага зэрэг танилцаж амжсан Ведийн мэдлэгийн дагалдагчид болох кришнаитууд байв. Их олон зүйлийн талаар асуумаар байв. Гэвч энэ хүмүүс бусад бүгдээс онцын ихээр ялгарч байгааг би шууд л харсан юм.

Хүүхэд байхад ээж маань надад нэг боодол хүж өгөөд түүнийг нэг номтой хамт нэг хуврага өгсөн гэж хэлж байж билээ. Түүний үнэр миний бүх амьдралын туршид үнэртэх болсон юм. Хожим нь би номын шүүгээнээс хэд хэдэн ном олсон билээ. Эдгээр нь “Шри Ишопанишад”, “Төгс төгөлдөр асуултууд”, “Номлол сургаалын рашаан” зэрэг номууд байсан. Заримдаа би энэ номуудыг дэлгэж үзээд цэцгэн дунд суух жаахан Кришнаг олж хараад ямар нэг хачин жигтэй мэдрэмж төрдөг байснаа одоо санадаг юм. Хожмоо би тэднийг уншихаар оролдсон боловч тун ч бага зүйлийг ойлгож билээ. Мөн харинамыг бас санадаг юм. Ямар нэг бурханлаг дуу дуулан буй сайхан хувцасласан хүмүүсийн цуваа.  Надад энэ нь их таалагддаг байв.

1998 онд анх удаагаа сүмд очсоны дараагаар сонголтын үе эхэлсэн. Би сүнсний мөн чанарт ойр хүмүүсийг их удаан хайсан билээ. Олон ч янзын нийгэмлэгт очиж үзсэн. Гэвч би хаана ч ийм мэт гэрэл цацруулсан, өөрийгөө танин ухамсарласан хүмүүсийг харж байсангүй. Хаа сайгүй л хуурай гүн ухаан, улиг болсон “Агни йог”, Блаватскын онолтой таарч байв. Тэд бүр бүгдийн гүнд нэвтэрсэн мэт санагдаж байсан юм. Харин кришнаитууд дотроосоо гэрэлтэж байсан. Намайг тэр хүмүүс татсан бөгөөд би яг л тэдэн шиг болохыг хүсэх боллоо.

Би нэгэн хуучин модоор эрхи хийж, уут оёж, мантра уншиж эхэллээ. Энэ бол өөр ямар нэг бясалгалаас амсаж байгаагүй эгэл бус мэдрэмж байв. Нэгэн удаа би сүм рүү очихыг хүссэн авч жапагаа арай уншаагүй байсан юм. Мантрагаа бүгдийг уншаагүй цагт сүм рүү очихгүй байх хэрэгтэй гэж шийдэв. Өрөөндөө ороод, хаалгаа хаан, шүтээнийхээ өмнө бадамлянхуан суултаар суун, уншлаган дээрээ аль болох сайн төвлөрөхийг чармайв. Дөрөв дэхь тойрог дээр биед маань ямар нэг тааламжтай чичирхийлэл илэрлээ. Би улам л илүү давтан уншихыг хүсэв. Тэр салахын аргагүй амттай санагдав. Гэнэт нүднээс маань нулимс урсан асгарав. Тэр нь яг л зүрхнээс урсаж байгаа мэт санагдаж билээ. Бие маань цэнгэл жаргалын эрчмимд тэр чигтээ автав. Энэ үедээ би өөрийн бүхий л бохир бузар бүхнийг олж харсан бөгөөд нулимс маань улам улам их асгарав. Харамсал, гэмшлийн хүчтэй мэдрэмжийг би мэдэрч билээ. Би Кришнаг Өөрийн нэрэндээ оршин байдгийг мэдэрсэн юм. Ийм байдал ойролцоогоор хагас цаг хиртэй үргэлжилсэн. Энэ хугацаанд би тасралтгүй уйлж, өөрийн бурханлаг мөн чанарыг мөн түүнчлэн өөрийн унан доройтсон байр сууриа мэдэрч, Ариун Нэрэнд улам улам залбирч байлаа. Үүний дараагаар бүрэн дүүрэн амар амгаланг мэдрэв. Ухаан маань нам тайван усны мандал мэт болсон бөгөөд би тэр өдрийн туршид Ариун Нэрийг давтан уншсан юм.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Чин бишрэлтэн М. (Пермь )

Би эгэл жирийн тариачин гэр бүлд төрсөн. Амьтан хороох нь миний тойрон хүрээлэлд энгийн л нэг үйл байлаа. Би тэр ч байтугай өөрийн хайртай гахайхан Машкагаа хэрхэн заазалж байхын гэрч ч болж байсан. Томчууд гэдэг мөн ч бөх зүрхтэй хүмүүс шүү. Өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр хөөрхий гахайн толгойг цавчаад, түүний махыг нь амтархан идэж, бидэнд тааламжтай нь аргагүй хишиг хүртээж байсан юм.

Манайх хүүр оршуулах газраас холгүйхэн байдаг байсан хийгээд би ч өдөр бүр нас нөгчигчдийг оршуулах үйлийг хардаг байв. Хаанаас ч мэдсэн юм мэдэхгүй, би амьдрал үхлээр төгсдөггүй, дахин шинэ төрөл бий гэдгийг мэддэг байлаа. Жишээ нь, тэд нохой эсвэл гахай болж төрж болно шүү дээ гэж бодохоос инээд хүрнэ.

Он жил улиран одсон ч дахин төрөлтийн талаархи энэ бодол намайг орхисонгүй. Харамсалтай нь, би энэ тухай хэн ч ам нээдэггүй тийм ертөнцөд амьдарч байсан билээ.  Хэдий жаахан байсан ч би сул дорой, арчаагүй амьтдын тоонд оролгүй дандаа ялан дийлэгч байх юм шүү гэж шийдсэн юм. Мэргэжлийн тулаанч болоод миний бие багагүй нэр алдрыг олов. Гитар тоглож сураад бас л хөөрхөн нэртэй гитарист болов. Бүхий л үдэшлэг, хурим найр надгүйгээр болдоггүй байв. Би ч уухаараа нэг ууж, дараа нь гайгүй сайн нударганч гэдгээ харуулдаг байсан.

Нэгэн удаа би “Кришна” гэдэг нэрийг өөрийн алгасалгүй үзэх дуртай энэтхэг кинон дээрээс сонсоод баяр, хөөр аз жаргалыг мэдэрч билээ. Би шууд л энэ Нэрний гоо сайхан, зохицол нийцлийг мэдэрсэн. Энэ Нэр миний зүрхний утсыг хөндсөн ба Кришна, Кришна гэсэн нэрийг сонсохын тулд л дахин дахин энэ киног үзэхээр явдаг байв. …

Удалгүй бүгдийг мартлаа. Би залуухан, царай зүс, бие хаа сайтай хархүү байв. Хар тамхи хэрэглэж үзлээ. Аажмаар түүнд татагдан дурлаж эхлэв. Намайг хар тамхичид, гэмт хэрэгтнүүд, дүүрсэн хулгайчид тойрон хүрээлсэн байлаа. Амьдрал маань нүгэл хилэнцээр дүүрчээ гэдгийг ойлгоод би үе үехэн өөрийгөө хүлээж буй үхэл хийгээд дараа төрлийн тухайд эргэцүүлэх болов. Нэгэн удаа мансууран согтсон байх үедээ би бүүр жаахан байхдаа харж байсан нэгэн номыг дурсан санаж билээ. Тэр үед дэлгүүр шинэ ном буулгаж байсан бөгөөд би ч огт унших дургүй бас дээр нь сургуульд сурах дургүй этгээд байлаа. Гэвч би тэр үед тэрхүү номыг хараад маш ихээр сонирхож байсан юм. Би ч хүмүүсийн хөлөн завсраар шургалсаар ном худалдагчтай нүүр нүүрээрээ тулсан.

Тавиур дээр “Бхагавад гитаг” тавьсан байв. Гэтэл хэн нэг нь: “Хөөе жаалхүү, чи тэр том номыг уншихад арай эрт байнаа” гэж байна. Тун хурднаар түүнийг нээж хараад би хагас хүн- хагас баавгай, хагас мод- хагас хүн, хагас хүн- хагас барын зургийг олж харсан юм. Энэ зураг миний: “Үхлийн дараа бид гахай эсвэл нохой ч болж төрж болно” гэж боддог байсан бодол мэдрэмжийг маань бататгаж өгсөн билээ.

Амьдрал өрнөдгөөрөө өрнөсөөр би бүр хар тамхичин боллоо. Тэгээд их л сэтгэл ханамжтайгаар өөрийн нүгэл хилэнц, дахин төрөлтийн талаар болон магадгүй гахайны биед төрж магадгүй тухайгаа бодох болов.

Нэгэн удаа би маш хүндээр өвдөв. Өвчинд маань нохойн мах сайн байдаг гэж хүнээс сонсоод энэ “байг” “тоншихоор” ухасхийв. Өөрийн гараар хэд хэдэн нохойг цааш нь харуулж, тэдний махаар өөрийгөө эмчилж эхэллээ. Нэгэн удаа ээлжит золиосны нохойгоо(залуухан гөлгөн нохой) хөнөөсний дараа ноход намайг харахаараа над руу хуцаж, ийш тийшээ харайж, гаслан гангинаж, булан руу шигдэж байгааг мэдрэв. Нохдын эзэд тэдний энэ хачин жигтэй ааш авирыг ойлгож чадахгүй байв. Зүгээр хэвтэж байсан нэг гөлөг над руу гэнэт дайрч, миний нүд рүү эгц ширтэн байх нь намайг хэдэн хэсэг тасар татахад бэлэн байх мэт харагдаж байж билээ. Шөнө нь манай байшинг тойрон золбин ноход цуглан, цонхон доор маань  хуцалдан, зэвүүг муухайгаар улина. Би зүрхэндээ болж буй зүйлийн талаар хэнд ч яриагүй ба тэгээд ч түүнийг  хэн ч ойлгохгүй л  байсан. Миний сонирхлыг найз нөхөд маань хийгээд “архины мухлаг” татахгүй болсон байв. Тэр үед л би өөрийгөө нүгэлт амьтан ба тэр ноход цонхны доор хуцалдан байгаа нь надад шийтгэл хүртээхийг л хүсэж байгаа юм  гэдгийг тун ч хатуугаар ойлгосон юм.

Өвчнөө намдаахын тулд би мансууруулах бодисыг өндөр тунгаар хэрэглэх болов. Ээж маань энэхүү хар тамхичины гарцгүй хувь тавиланд минь харамсан, гашуудан уйлдаг байлаа. Миний энэ мухардмал амьдрал миний хамгийн хайртай, эрхэм хүнд тийм их гашуун зовлонг учруулж байгаа нь надад тун ч харамсалтай байдаг байв.

Би өөр хүн болж, өөрчлөгдөхийг маш ихээр хүсэж байлаа. Уй гунигт дарагдсан би нэгэн домч-эмээ дээр очсон юм:

– Юу ч бүү ярь. Бурханаас өршөөл гуйх цаг болжээ гэдгийг л би харж байна гэж тэр эмээ хэлэв.
Тиймээ, би анхнаасаа л Бурхан хаа нэгтээ байдаг ч Тэр надаас их л хол байдаг гэдгийг  мэддэг байсан. Гэвч тэр мөчид би Тэр миний хажууд байгаа юм байна, мөн Тэр намайг нүгэлтэн гэдгийг шүүн цээрлүүлэхийг хүсэж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн юм.

Христэд залбиран мөргөж, Түүнээс өршөөл уучлал гуйв. Өршөөгдөхийн тулд би ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгээ ойлгож байлаа. Би адгуус амьтдад санаа тавьж эхлэв. Мөн тэднийг зовоож, хэрцгий харьцаж байгаа хүн харагдвал зогсоохыг оролддог байлаа. Хаягдсан хэд хэдэн нохдыг эзэнтэй болгов. Зарим нэгийг нь би өөрөө тэжээх болов. Гэвч буруутайн мэдрэмж намайг орхихгүй л байлаа. Хэдийгээр цонхон доор маань ноход хуцалдахаа байсан ч. Би аз жаргалтай болж, амьдралын тухай, Бурханы тухай илүү ихийг мэдэхийг хүсч байв.

Нэгэн удаа над дээр хэсгийн цагдаа ирээд надад итгэдэг, үргэлж итгэж байсан хийгээд надад туслахыг үнэхээр хүсэж байгаагаа хэлээд:

– Надад амьдралын тухай бүрэн мэдлэгийг багтаасан нэг ном бий гэв.

Би бүр жаахан байхдаа харж байсан, зөвхөн ганцхан л тийм ном байдаг гэдгээ дурсан санаад:

–         ­Би макулатур уншдаггүй гэхэд

–         Энэ номоос татгалзах гэж битгий яар. Тэр чамд таалагдана гэдэгт би итгэлтэй байна   гэв.

Бид тэднийд очлоо. Хэсгийн цагдаа инээд цацруулсаар, миний нөгөө багадаа дэлгүүрт харж байсан “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө” номыг авч ирэхийг хараад би нүдэндээ итгэсэнгүй. Энэ номыг уншаад аз жаргалдаа багтаж ядан би уйлж билээ. Үнэн хэрэгтээ амьдралдаа өөрийгөө анх удаа л аз жаргалтайгаар мэдэрсэн юм. Би баяр хөөрөөсөө болж уйлсан. Прабхупада намайг аварсан юм. Чухам тэр үед л би “Гитаг” уншаад, би жаахан хүүхэд байхдаа ихээр дурладаг байсан тэр Нэрийн эзэн Кришна бол миний Бурхан, миний хувь тавилан байж гэдгийг сайтар ойлгосон билээ.

Өглөө нь би гудамжинд гүйн гарлаа. Баяр хөөр зүрхэнд минь багтаж ядаж байв. Би өөрийгөө өршөөгдсөн, аврагдсан гэдгийг мэдэрч байв. Уул өөд гүйн, би чангаар: “Кришна, би аврагдлаа! Хүмүүсээ, одоо би аз жаргалтай болсон гэдгээ мэдлээ!” хашгирч байв.

Би тэр даруйдаа л үндсээрээ өөрчлөгдсөн юм. Би бүгдэд баруун, солгойгүй номлол хийж эхлэв. Гашиш татан мансуурсан залуус Харе Кришнаг гитаран дээр чангаар тоглон дуулалдана. Кришна бол Бурхан гэдгийг бүгд мэддэг болов.

Ингээд би лам болохоор шийдэж, энэ тухайгаа бүх тосгон даяараа зарлаж орхив. Лам болох гэж байгааг дуулаад намайг цэрэгт мордуулах гэж байгаа юм шиг л юм боллоо. Ширээ засан, архи дарс, гашишийг уул, далай мэт овоолсон байв. Тэгээд би ууж, татаж, гитаран дээрээ сүүлчийн удаа дуулсан юм.

Дотнын найзууд маань уйлалдацгааж: “Одоо бидэнд хэн Кришнагийн тухай ярьж өгөх юм бэ? Битгий яваач. Үлдээч” гэлцэнэ. Гэвч би миний өмнө Бурханыг таних, ариусахуйн урт бөгөөд тун чухал зам мөр хүлээж байгааг ойлгож байв.

Тосгоноос хот хүртэл найз нар маань намайг үдэв. Би ч хуучны амьдралаа үдэн, ээж болон ах, дүү нартайгаа үүрд мөнх салан одож байгаа юм шиг л салах ёслол хийв.

Хот руу ороод би сүүлчийн жаахан тун мансууруулах бодисоо хэрэглэсэн ба сүм рүү орохдоо сүүлчийн удаа тамхиа татаж, өөр ертөнц буюу Кришнагийн ухамсрын ертөнцөд хөл тавьсан юм.

Эхний өдөртөө л миний үсийг авч, кантхимала зүүж өгөн, дхоти өмсгөлөө. Мөн эрхи ч олдсон юм. Энэ талын асуудал дээр сүмийн пужари бүрэн анхаарал тавьсан. Би одоог хүртэл түүнд талархаж явдаг юм. Тэр надад буцах зам байхгүй гэдгийг мэдсэн юм шиг л байлаа. Тэгээд намайг прасадаар дайлав. “Түүнд ахиухан өг. Энэ залуу амьдралдаа тун ч их зовлонг амсжээ. Тиймээс зүрх сэтгэлээ прасадаар тайтгаруулаг дээ” – гэж сүмийн тэргүүн хэлж билээ.

Зарим үгийн тайлбар:

Кантхимала – Хүзүүнд зүүдэг ариун туласи модон зүүлт. Энэ зүүлтийг зүүснээр хүн Бурханы албат болохоо илтгэхийн эзрэгцээ, муу хүмүүсийн нөлөөлөл,  цаг зуурын үхэл хийгээд Ямаража буюу Эрлэгийн элч нараас хамгаалж байдаг.

Дхоти- Эрэгтэй хувцас

Прасад – Бурханы хишиг буюу Бурханд өргөсөн хоол, гүнцгийн хэсэг.

Пужари- Бурхан Шүтээнд үйлчлэн зүтгэгч хүн

Орчуулж, бэлдсэн: Балабхадра дас

Намайг “Бхагавад-гита” эмчилсэн юм.

1990 онд нөхөр маань надаас салж өөр эмэгтэйтэй нийлэв.  Бид уг нь 19 жил хагас хамт амьдарсан юм л даа. ……

Сэтгэл санааны хямралаас болж би хүндээр өвдөв. Эмч нар эхэндээ намайг эдгээчихнэ  гэж найдаж байсан ч дараахан нь надад: “Хамгийн багадаа хоёр долоо хоногийн дараа, ихдээ хоёр жил болоход та үхнэ. Тийм болохоор та жаахан бэлтгэлтэйхэн  байгаарай” гэв. Сайхан л санаа! “Бэлтгэнэ” гэж юу гэсэн үг вэ? Цагаан тапочки худалдаж авах хэрэгтэй юу? Хэн хүүг маань 18 насанд хүртэл өсгөж бойжуулах вэ? Одоо тэрэнд маань эцэг хэрэггүй. Эцэг нь харин залуухан ганц бие бүсгүйтэй ухаан санаа самуурам хайрын роман бичиж байгаа.

Эрхэм Эзэн Бурхан минь. Та намайг цаг үргэлж гар дээрээ бөөцийлөн эрхлүүлж, өдий болгосон. Гэтэл гэнэт намайг газрын хөрснөөс арчихаар шийдсэний тань учир юу вэ? Юуны тулд?! Хэрэв тийм бол намайг ухаалаг болгох зүйлийг хийгээч. Хүүгээ өсгөж өндийлгөхөд минь туслаач, Бурхан минь! Шийтгэл гэж юу байдгийг хэрэв би ойлговол засрана. Танд амлая. Харин хэрвээ засрахгүй бол та намайг устган хөнөөж болно. Гэхдээ хүүг маань насанд хүрсний дараагаар шүү. Ай бүхнээс өршөөнгүй Бурхан минь ээ,  Та бүхнийг чадагч шүү дээ. Эсвэл үгүй юм уу? Өвдөг сөгдөн гуйя танаас, туслаач надад!

Гарах гарцгүй болсон би цаг үргэлж залбирч байлаа. Шүлэг яруу найрагтаа би байнга л Бурханыг дурсан дурддаг байсан ч харин би өөрөө энгийн нэг бурхангүй үзэлт эмэгтэй мэт амьдарч байв. Хэдий ийм байсан ч Кришна надад хариу өгсөн юм. Найзууд маань надад “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө” номыг бэлэглэв. Би түүнийг авуут зүгээр л таамгаар нээн шуналтайгаар уншиж эхлэлээ. Эхний удаад нээгээд: “Ингээд Би мэдлэгийн хаан болсон энэхүү дээд мэдлэгийг чамд нээн хүртээж байна. Үүнийг танин мэдсэнээр эрдэмт их мэргэд дээдийн дээд төгс төгөлдөрт хүрдэг байсан билээ” гэсэн шүлгийг уншив. Хоёр дахь удаагаа нээгээд: “Там руу хөтлөх гурван хаалга буй: энэ нь шунал тачаал, уур хилэн, сувдаг сэтгэл. Оюун ухаант хүн бүр эдгээрээс татгалзах хэрэгтэй. Учир нь тэд хүмүүнийг сүнсний доройтолд хөтлөнө”. Гурав дахь удаагаа нээгээд: “Хэрэв чи Намайг танин ухаарах аваас Миний адис өршөөлөөр болзолдсон амьдралын бүхий л саад тотгорыг даван туулах болно. Гэвч хэрэв чи ийм ухамсартайгаар үл үйлдэх аваас Намайг үл анхааран өөрийн хуурмаг би- дээ хөтлөгдөх болно. Ингэснээр чи өөрийгөө алдана”. Үгүй мөн гайхалтайяа! Бурхан надад шууд л хэлж байна шүү дээ. Тэрээр жирийн нэг ном өгсөнгүй. Харин хамгийн дээд мэргэн ухааныг хайрлажээ. Тийм, тийм, тийм. Би төгс төгөлдөр болохыг хүсэж байна. Аль хэдийнээ өөрийгөө алдсан ч саяхнаас үүнийг хүсэхээ больсон.

Ингээд би энэ “Улаан номыг” уншиж гарлаа. Тэгээд Кришнагийн болон Шрила Прабхупадын хүсэн болгоосон зүйлсийг аль болох хийхийг чармайлаа.

Эхлээд Кришнад хоолоо өргөх хэрэгтэй. Тэгэхдээ хамгийн шилдэг сайныг нь. Кришна, алив хамгийн сайхан амттай шоколадыг хүлээн аваач. Өө нээрэн тийм. Дөрвөн зарчмыг баримтлах ёстой. Чухамхүү өнөөдрөөс эхлээд би тэр зарчмуудыг баримтлана даа. Харин яаж баримтлах вэ? Зүгээр л дан ганц жимсний шүүс уугаад л мацаг баричихья. Үгүй ээ. Жимсний шүүс  уухаар мэдрэхүйн цэнгэл амсаж байгаа хэрэг болно. Харин ус л ууж барья. Үгүй ээ. Усанд олон төрлийн эрдэс давс бий шүү дээ. Аа сайхан санаа!  Цэвэршүүлсэн ус л ууя. Ганц өдөр ч биш. Гурван өдөр дараалж. Ингэж бодоод, бодсоноо ч хэрэгжүүллээ. Гэтэл надад урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлага гарав. Тэнд миний мацгийн тухай дуулаад бага зэргийн дуулиан эхлэв. Эхлээд сувиллын хоолны сувилагч бүсгүй ирээд:

–         Та яагаад хоолны дэглэм сахихгүй байна? Яагаад хоолноос татгалзаа вэ? Алив идээч.

Дараа нь ахлах-тогооч ирээд:

–         Танд юу хийж өгөх вэ? Алив идээд өгөөч, битгий намайг зовоогоод байгаач.

Хамгийн сүүлд нь их эмч нь өөрөө ирээд:

–         Урьдчилан сэргийлэх эмчилгээний үл мартагдам түүхийн туршид энэ анхны тохиолдол болж байна. Өнөөдөр гуравдугаар сарын 8. Энэ өдөр шүлс гоожим амттай хоол бэлтгэдэг. Хоол идэх дуршил чинь үгүй болоо юу? Тэгвэл алив оргилуун дарсаар хоолны дуршлыг тань сэргээгээд өгье.

Хариуд нь би дөрвөн хориглох зарчмын тухай, сүнс маань унтаж байгаа тухай, нүгэл үйлдэх хүсэлгүй байгаа тухайгаа хэлэв. Маргаанд Кришна ялсан юм. Ингээд хоёр сар, дөрвөн сар, зургаан сар, арван хоёр сар өнгөрөв.

Жил орчмын дараа би хатгалга авч, эмнэлэгт ирэв. Намайг амьд байгааг хараад эмч бүр мэл гайхав. Намайг баахан шинжилж судлалаа. Олон цагаан халаттай эмч ах, эгч нар, намайг хилийн чанадад гарч эмчлүүлсэн эсэх тухай мэдэхийг хүсэцгээлээ. Магадгүй би тэндээс онцгой төрлийн эм, эмчилгээний арга хэрэгсэл авч ирсэн байж болох? Эсвэл ямар нэг удган эмээ эмчилсэн ч юм уу? Тэгээд бусад хүмүүст тэр эмээ дээр очих бололцоо олгохын тулд түүний хаягийг өгөөч гэлцэв. Рентген зураг авалтын үр дүн бүгдийг нотлон харуулж байлаа. Жил орчмын өмнөх зурагнаас харахад миний бие үхэлд тун ойр байсныг нотлох бөгөөд харин одоогийн энэ зураг миний бие яг л жаахан хүүхдийнх мэт цэвэр тунгалаг болсныг харуулж байв. Юу болоо вэ? “Бхагавад-гита” намайг эмчилсэн юм. Харцгаа. Би тэр үед номноосоо салдаггүй байсан юм л даа. Тэгээд тэдэн рүү номоо сунган өгч намайг эдгээсэн “удган эмээ” бол энэ, та нар уншицгаа гэж билээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

“Бхагавад-гитад” Бурханы Дээд Бодгаль Кришна Өөрөө Өөрийнхөө тухай өгүүлсэн. Харин та, “Эдгээр үгүүд нь үнэхээр Кришнагийнх гэдэгт би яагаад итгэх ёстой гэж? Энэ номыг чинь өөр хэн нэгэн бичсэн байх боломжтой. Тэгээд Кришна айлдсан гээд л” хэмээн эсэргүүцэж болох юм. Үгүй. Учир нь ариун гэгээнтнүүд “Бхагавад-гитагийн” жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрдөг болохоор бид мөн л үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Вьясадева, Нарадагаас эхлүүлээд Раманужачарья, Мадхвачарья, Вишну Свами, Чайтанья Эзэн гэх мэт бурханлаг сурган номлогчид бүгд “Бхагавад-гитагийн” бат ноттойг хүлээн зөвшөөрцгөөж байсан: “Тиймээ, үүнийг Дээд Бурхан Кришна Өөрөө айлдсан” хэмээн. Энэ бол “Бхагавад-гитагийн” жинхэнэ гэдгийн баталгаа. Ариун гэгээнтэн садху нар нь “Бхагавад-гитаг” ариун бичээс хэмээн хүлээн зөвшөөрч байна.

Тэгэхээр энэ нь үнэхээр тийм л гэсэн үг. Энэ бол шалгуур. Энэ бол эрүүл сэтгэлгээний асуудал. Хэрэв хуульчид тодорхой ямар нэг номыг хуулийн эмхэтгэл хэмээн хүлээн зөвшөөрч буй аваас энэ нь үнэхээр тийм гэсэн үг хэмээн ойлгох хэрэгтэй. Харин, “Энэ ном чинь хууль эрх зүйн хүчийг агуулсан гэж би хэрхэн яаж тооцох болж байна?” хэмээн мэдэгдэх нь мунхаг хэрэг болно. Баталгаа нь гэвэл түүнийг хуульчид хүлээн зөвшөөрсөнд оршино. Хэрэв эмч нар ямар нэг номыг бат ноттой эх үүсвэр хэмээн тооцож буй бол энэ нь үнэхээр анагаах ухааны чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн ном юм байна гэдгийг нь бид мэддэг. Үүнтэй адилаар хэрэв ариун гэгээн хүмүүс, “Бхагавад-гитаг” ариун бичээс хэмээн хүлээн зөвшөөрч буй аваас та үүнийг үгүйсгэж чадахгүй. Хоёр шугам буюу рельс нь садху, шастра буюу ариун гэгээн хүн, ариун судар бичиг хоёр юм. Тэгвэл гуру буюу номын багш гэж хэн бэ? Номын багш гэдэг нь өөрөө ариун судар бичээсүүдийг даган баримталдаг, түүнийг сайтар тайлбарлаж чаддаг тийм хүн хэмээн тооцож болно. Садху нь судар номын үнэнийг батладаг, номын багш нь судар номыг даган баримталдаг, түүнийг тайлбарлан ойлгуулдаг хүн юм. Садху, шастра, гуру нь цаг үргэлж өөр хоорондоо нийцэлтэй оршдог. Ариун гэгээн хүмүүс ариун судар номын үг сургаалыг хүлээн зөвшөөрдөг бол гуру нь өөрөө түүний үг сургаалыг амьдралдаа даган хэрэгжүүлж, түүнийг бусдын сайн сайхны тулд таниулан тайлбарладаг. Тэрээр өөр ямар нэг зүйлийн талаар ярьдаггүй. Ариун судар бичээсүүд нь бидний амьдралдаа мөрдлөг болгон даган баримтлах ёстой тэдгээр зүйлсийг өгүүлдэг. Энэ нь яг л шүүх хурал дээр төр засгийн хууль дүрмийг даган баримталдагтай л адил. Тэгэхээр ариун гэгээн хүмүүс, ариун ном судар, номын багш хэмээх энэ гурван рельс дээгүүр та зорчин явж буй аваас таны амьдрал амжилттай болох болно.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан: Балабхадра дас 

Scroll to Top