Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 8 1
Users Today : 31
Users Yesterday : 35
Total Users : 14481
Views Today : 45
Views Yesterday : 51

Зурхай, тоон зурхай, алганы зураас судлалыг үндэслэгч нь Бхригу муни ба эдгээр эрдэм ухаануудын үндсэн гарын авлага нь Бхригу-самхита хэмээх судар юм.

      Ведийн зурхайч нь эдгээрээс хамгийн багадаа хоёр чиглэлийг эзэмшсэн байх ёстой. Мэдээжээр тэрээр аль нэг зүйлийн талаар илүү их мэдлэгтэй болох хэрэгтэй.

Энэ бүх гурван салбар маань дурын ямар ч асуултанд хариу өгөх чадвартай ч цаг хугацааны тодорхой байдлын хувьд, алдаа мадгийн хувьд янз янзын түвшинтэй байдаг.

Гэвч туршлагатай зурхайч нь чухам ямар арга нь тухайн тавьсан асуудалд хамгийн тохиромжтой болохыг шууд тогтоодог байх ёстой. Хэрэв асуултыг түүний сайн мэдэхгүй тийм чиглэлд тавьсан бол тэрээр тухайн асуултыг тэр чиглэлд мэргэшсэн өөр хүн рүү шилжүүлэх хэрэгтэй.

Энэ зорилгоор ведийн янз бүрийн салбарууд болох аюурвед, зурхай, тоон зурхай, палмистри зэргийн мэргэжилтнүүд түншилж ажиллах нь муугүй байдаг.

Ведийн эрдэм ухааныг даган баримтлагсад аз хийморь нь өрсөлдөгчийг бий болгоход бус харин найз нөхдийг болгосон цагт ирдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Танд хандагчийн бурханлаг өсөлт хөгжлийн талаар санаа тавих нь ашиг олох тэмүүллээс их байх ёстой. Танд хандагч ведийн мэдлэгийн янз бүрийн чиглэл салбарын төлөөлөгчид бүгд нэгэн дуу хоолойтой байгааг сонссоноор түүний материаллаг бохирдол бузраас ангижрах боломж улам улам нэмэгдэнэ.

 

Жйотиш буюу одон зурхай

Одон зурхай нь ямагт төөргийн картыг зурахаас маш их хамааралтай байдаг. Энэ нь дандаа барагцаалсан үйлдэл байдаг. Учир нь хэн ч өөрийн төрсөн тодорхой цагаа мэддэггүй ба төрсөн цагийг тодорхой болгох аргыг мэргэжлийн түвшинд сайн эзэмшсэн хүн хэд л бол.

Энэ сургуулийн төлөөлөгчдийн дунд төрсөн цагийг алинаар нь авахаа нэгдсэн нэг шийдэлд хүрч чадахгүй л байгаа: гэдсэнд олдсон, дөнгөж төрсөн, хүйг хайчилсан буюу агаар амьсгалсан цаг мөч.

Компьютерийн тооцоолол нь ч гэсэн хамгийн чухал зүйл бол хүний төөргийн гүнд нэвтрэх гэдгийг зааж байдаг. Энэ нь зурхайч өөрөө тооцооллоо хийж, гаригуудын байршил, цифрийг тооцоолон хүний кармаг тодорхойлдог болсон тэр цагт л илэрдэг. Энэ нь тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэх жинхэнэ ойлголтыг өгдөг. Энэ бол жинхэнэ зөн совин юм.

Үүний тулд ведийн математикийн хангалттай мэдлэгтэй байх хэрэгтэй.

Палмистри буюу Алганы зураас судлал

Палмистри нь анхнаасаа л тов тодорхой гарын карт дээр(мөн нөгөө гараар баталдаг) тулгуурладаг. Төөргийн картыг зохиох хэрэггүй ба ийм учраас зөгнөлийн үнэн үр дүн хангалттай өндөр.

Одон зурхайн хувьд нэг төлөв байдал олон янзын тайлбартай. Тэгвэл палмистрид бараг  нэг төлөв байдал болгон нэгэн адил тайлбартай.

Орчин үеийн одон зурхай машины тооцоололд найддаг байхад палмистри нь харин баталгаат материал болсон амьд гаранд найддаг.

Таалагдаагүй картыг өөр нэг сургуулийн онол дээр үндэслэн эсвэл төрсөн цагийг хөдөлгөөд өөрчилчихөж болно. Палмистрид анхны өгөгдөл өөрчлөгдөхгүй – гар л бол гар.

Гарын алганы зураас нь хүний ухамсар өөрчлөгдөхөд даган өөрчлөгддөг.

Нумерологи буюу тоон зурхай

Нумерологи буюу тоон зурхай нь ямар ч цаг үед баталгаатай үнэн, ерөнхий заавар, зөгнөлийг өгдгөөрөө ялгарна.

Алдааны тухайд

Одон зурхай, палмистри, тоон зурхай нь заримдаа үл итгэгчдэд сонголт өгөхийн тулд заримдаа алддаг ба тэд баримтан дээр тулгуурлан өөрсдийн дүгнэлтээ гаргана.

Үүнтэй холбоотой нэгэн ведийн түүх байдаг. Шива Бурхан, Бхригу муниг бясалгах үедээ аль хэрэгтэй гэсэн бүхнээ харж чаддаг тухай дуулжээ. Ингээд тэрээр түүний эхнэр Парвати тэр цаг мөчид  юу хийж байгааг мэдэхийг хүсч гэнэ. Бхригу ч тэр эмэгтэй тухайн мөчид нүцгэнээр угаал үйлдэж буйг Шивад хэлэв. Гэртээ очоод Шива Бхригугийн энэ чадварын талаар эхнэртээ өгүүлсэн байна. Гэвч Парвати түүнийг нүцгэн байхад нь харсанд нь уурсаж Бхригуг хараажээ. Түүний хэлж ярьсан болгоны тал нь үнэн байх болтугай, харин тэрээр энэ эрдэм ухааныхаа үндэслэгч байг гэж хараасан гэдэг.

Өөрийн алдаагаа мэдээд зурхайч боломжтой бүх арга хэмжээг авч, уучлал өршөөл гуйх хэрэгтэй. Хэрэв энэ нь боломжгүй бол гурван өдөр хүртэл мацаг барих ёстой.

Үүнтэй холбоотойгоор чухам яагаад энэ эрдэм ухаануудыг бие даан сурах боломжгүй байдаг вэ гэдийг ойлгож болно. Учир нь ингэвэл алдаа маш их байх болно.

Палмистри ба бурханлаг амьдрал

Алган дахь материаллаг хүслийн шугам нь бурханлаг практик хийх явцад аяндаа өөрчлөгддөг. Бурханы ариун гэгээн нэрийг давтан дуулах үедээ алгаа ташсанаар шугам өөрчлөгддөг гэж Шрила Прабхупада хэлсэн байдаг. Өөрийн ташилтаар тэрээр амьдралын модноосоо нүглийн хэрээг үргээн хөөж чадна.

Туршлагатай зурхайч тэдний гарын зураасны өөрчлөлтөөр хүмүүсийн бурханлаг хөгжлийг хэлж чаддаг.

Прарабдха-карма

Гэвч хүний прарабдха-карма маш удаан өөрчлөгддөг. Энэ нь хүн өөрийн зан характерын чанарыг өөрчлөх ёсгүй ба харин түүнийг зөв чиглэлд чиглүүлэх ёстой гэсэн үг юм.

Дүгнэлт

Зурхай-сэтгэл судлал нь брахманы эрдэм ухаан бөгөөд номноос судалдаггүй. Харин багш шавийн барилдлагаар дамжуулан суралцдаг бөгөөд гол нь мэдлэг олохдоо бус харин сүнсийг аврах чадварыг олоход оршдог.

Бэлтгэсэн: Балабхадра дас

2012 оны тухай олон олон зөгнөлүүдээс харахад Европ, Ази, Америкийн нилээд хэсэг техногенийн болон байгалийн сөрөг үзэгдэлтэй тулгарах болно гэсэн байна. Энэтхэгийн алдарт зурхайч Б.В.Раманы 2012 оны тухай зөгнөсөн зөгнөлд:

Юуны өмнө ведийн зурхайд сарны жилийг авч үздэг гэдгийг мэдвэл зохино. Энэ нь тухайн жилийн дөрвөн сараас дараа жилийн дөрвөн сар хүртэл үргэлжилдэг. Одоогийн явж буй жилийг “сарважит” хэмээн нэрлэдэг. Энэ жил нь бүхий л хүн төрөлхтний хувьд бүхэлдээ хэвийн тайван жил юм. Энэ он нь олон тооны хүмүүс болон улс гүрнийг хамарч болох ноцтой сүйрлийг учруулахгүй.

Дараагийн жил буюу 2008 оны 4 сараас 2009 оны дөрвөн сарыг хүртэл үрэлжлэх жилийг “сарвадхари” хэмээн нэрлэнэ. Энэ жил хангалттай сайн үе юм. Гэвч хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун өндөр байна. Хөдөө аж ахуй, ургац хураах, түүнийг тээвэрлэх, хадгалах гэх зэрэгт илүү их хүчин чармайлт шаардагдана. Энэ үе бүх хүн төрөлхтний хувьд сүүлчийн тайван амгалан, тааламжтай цаг үе байх болно.

Үүний дараагаар дараалсан тааламжгүй гурван жилтэй бид нүүр тулах болно. Асуудал бэрхшээл энэ дэлхийн бүхий л хүрээг хамрана.

2009 оны дөрвөн сараас 2010 оны дөрвөн сарыг хүртэл үргэлжлэх жилийг “виродхи” хэмээн нэрлэнэ. Энэ үед бүхий л боломжит бэрхшээл, түгшүүр, улс гүрнүүдийн хоорондын сөргөлдөөн, дайн тулаан(жижиг тулаанаас авахуулаад хэд хэдэн улс гүрэн оролцсон дайн) гэх мэт үйл явдал ихээр гарч болзошгүй. Ерөнхий сөргөлдөөний өнгө, уур амьсгал нь тэр ч байтугай хүмүүсийн хоорондох энгийн өдөр тутмын харьцаан дээр ч сөргөөр тусах болно. Дэлхий нийтэд дайсагналцлын ерөнхий түвшин өндөрсөнө.

2010 оны дөрвөн сараас 2011 оны дөрвөн сар хүртэлхи жилийг “викрити” гэнэ. Энэ жил нь байгалийн тэнцвэргүй байдал хийгээд асуудал бэрхшээлийг хамт дагуулна. Энэ үе нь бүр илүү эгзэгтэй цаг үе юм. Байгалийн тэнцвэр алдагдаж, дэлхий нийтийг хамарсан янз бүрийн сөрөг үр дагаварт хүргэж болох юм.

Байгалийн үндсэн дөрвөн махбодь нэгдэлт байдлаа гээж, тэнвэрээ алдах болно.

Дөрвөн махбодь гэдэг нь шороо, ус, гал, агаар юм.

Шороо махбодь нь асар том газар хөдлөлт болж болохыг илтгэнэ.

Цаашаа Усан махбодь. Магадгүй усны түвшин нэмэгдэж болзошгүй бөгөөд  хүн ам суурьшсан томоохон газрууд, хот тосгод, хотын хэсэг газар зэрэг нь үерт автаж болно.

Гал.

Гал махбодь, нар, нарны туяа, цацраг идэвхит бодистой холбоотой өвчлөлийн түвшин өсөх аюултай. Мөн гал, түймэр, дэлбэрэлт зэрэгтэй холбоотой асар том сүйрэл учирч болно. Мөн энэ онд тэнгэрээс ямар нэг эрхэс/сүүлт од/ Дэлхий дээр унаж, мөхөл, сүйрлийг авч ирж болно.

Агаар.

Тэнцвэрт байдлаас гаргаж болох гамшгийн шалтгаан нь хүчит салхи, хар салхи, далайн хар салхи, хуй гэх мэт байж болно.

            Ингээд цаашаа 2011 оны дөрвөн сараас 2012 оны дөрвөн сар хүртэлх үеийг “кахара” гэнэ. Энэ он нь ихээхэн олон хүний амь насыг авч одох ба энэ нь гурав дахь таагүй жил гэдгийг санагтун. Өмнөх хоёр жилийн сөрөг нөлөө энэ онд илүү их хэмжээгээр илэрч, мэдрэгдэж болох юм. Энэ үеийн таагүй байдал нь дараахь од гаригсын үзэгдлийн улмаас эрчимжиж болох талтай.

2012 онд Кету гариг Бархасвадь гаригтай хамт, Санчир гариг Раху гаригтай хамт зэрэгцэн орших болно. Энэхүү сөрөг нэгдэл нь бүхий л хүн төрөлхтний хувьд хангалттай аюултай байршил юм. Учир нь энд гаригсын янз бүрийн таагүй нөлөөллийн бүхэл бүтэн хүрээ оршиж байна. Ялангуяа Нар болон Ангараг гаригс нэг ордод зэрэгцэн орох тэр үед байдал бүр ч илүү хүнд болно. Энэ цаг үе нь хамгийн эгзэгтэй цаг мөч хийгээд зовлон гамшгийг илүү ихээр авч ирэх болно. Ийм учраас энэ үед гариг эрхсийг тайтгаруулахын тулд томоохон хэмжээний ягья/тахил, өргөл/ хийвэл сайн.

Энэ бүх үйл явдал 2009 оны дөрвөн сараас эхлээд 2012 оны дөрвөн сарыг хүртэл үргэлжилнэ. Иймэрхүү гаригсын хосмог нь Дэлхийн Хоёрдугаар дайны үед буюу 1943, 1944, 1945 оны үед ажиглагдаж байжээ.

 

Тайлбар:

Ягья-Тахилга өргөл.

Бидний амьдарч буй хэрүүл тэмцэл, зусар явдлын энэхүү Калийн галавт Ведэд заагдсан олон янзын тахилга өргөл хийх нь хориотой байдаг. Учир нь энэ галавт  тахилга өргөл хийх, ведийн дуулал мантраг зөв дуудах чадвартай тахилгач брахман хүн үгүй болсон юм. Тийм учраас энэ галавт санкиртан-ягья хийхийн чухлыг Ведийн гол гол бүтээлүүдэд зөвлөн айлджээ.

 

калер доша-нидхе ражанн асти хи еко махан гунах

киртанад эва кришнасйа мукта-сангах парам вражет

 

“Эрхэм хаантан минь ээ, Кали-юга нь өө сэв, дутагдал буруудлын далай билээ. Гэвч тэрээр нэгэн эерэг сайн талтай: Кали-югад амьдрагч нар нь зүгээр л Харе Кришна маха-мантраг давтан дуулснаар материаллаг боолчлолоос ангижирч, бурханлаг хаант улсад морилон орж чадна”

   Шримад-Бхагаватам 12.3.51.

Мөн Сканда-Пуранд:

татха чаивоттамам локе тапах шри-хари-киртанам

калау йуге вишешена вишну-притйаи самачарет

“Хамгийн үр дүнтэй нүглээ наминчлах үйл нь Бурхан Шри Харигийн нэрийг дуулах билээ. Калийн галавт Бүхний Дээд Бурхан Вишнугийн тааллыг зөвхөн санкиртанаар л хангаж чадна”

Сканда-Пуран, Чатурмасйа-махатмъя.

Санкиртан-ягья  гэж Бурханы ариун нэрийг хүмүүс олноороо нийлж, хамтран дуулахыг хэлнэ.

Энэхүү санкиртаны ягьяг хийхийн чухлыг мөн Шримад-Бхагаватамд:

кришна-варнам твишакришнам сангопангастра-паршадам

ягьяих санкиртана-прайаир йажанти хи сумедхасах

 

“Калийн галавт оюун ухаант хүмүүс нь хамтран санкиртан-ягьяг үйлдэх бөгөөд тийнхүү Кришнагийн Нэрийг байнгад давтан дуулснаар алтлаг биет Бурханы хувилгаан Гаурангад мөргөж буй билээ. Хэдийгээр Түүний биеийн өнгө нь Кришнагийнхтай адил бус боловч Тэрээр Кришна Өөрөө юм. Түүнийг ойрын найз нөхөд, итгэлт албатууд нь дагалдан явмуй ” гэжээ.

Ийм учраас дээр өгүүлсэн Калийн галвын шинж тэмдэг болсон өвчин эмгэг, байгалийн элдэв гамшигт үзэгдэл, гал усны гашуун  аюулаас аврагдан хамгаалагдахын тулд БУРХАН КРИШНАГИЙН АРИУН АЛДАР НЭРИЙГ ХАМТААР МАГТАН ДУУЛЦГААЯ.

 

ХАРЕ КРИШНА ХАРЕ КРИШНА

КРИШНА КРИШНА ХАРЕ ХАРЕ

ХАРЕ РАМА ХАРЕ РАМА

РАМА РАМА ХАРЕ ХАРЕ

www.hari-katha.org сайтийн форумаас

хэсэгчлэн авч орчуулсан: Балабхадра дас

Хэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл” номын 6-р ботиос

Хорьдугаар бүлэг  (2005 оны арван нэгдүгээр сарын 9-15)

Indradyumna Swami.jpg

Вриндаванаас Өрнийг зүглэн хөдлөхийн өмнө би Прахлада дасад Ражастан дахь нэр алдартай Шүтээн болох Шри Натхажаас даршан авахыг хүсэж буйгаа хэлэв. Энэ Шүтээн нь Бурхан Чаитанйаг ч залрахаас өмнө одоогоос таван зуу орчим жилийн тэртээ Говардхан ууланд аугаа чин бишрэлтэн Мадхавендра Пуригийн олж байсан тэр Шүтээн билээ. Хожим нь Шүтээнийг Вриндаванаас одоогийн Удайпур хотын ойрхонтой орших Натхдварт зөөж аваачсан юм.

“Тэгвэл ч  гайхалтай юм болно доо, гэж Шри Прахлад хэлээд, – дашрамд нь бид тэр газраас хэдхэн цаг яваад очиж болох цөлд амьдардаг нэр алдартай зурхайчийнд зочлож болох юм. Тэрээр Бхригу гэж алдаршсан бөгөөд учир нь хүний ирээдүйг Бхригу-самхитаар зөгнөн хэлдэг юм” гэв.

“Тэр нээрэн ирээдүйг зөгнөдөг хэрэг үү?”гэж би асуулаа.   “Өө тэгэлгүй яахав, – гэж Прахлад хариулаад , – Бхригу-самхита маш үнэн зөв зөгнөн хэлдэг . Шрила Прабхупада ч үүнийг баталсан байдаг. Двапара-югагийн төгсгөлөөр Бхригу Муни Кали-югад зурхайчдын дийлэнхи нь үнэн зөв зөгнөлийг хэлэх хангалттай мэргэшсэн бус болох учраас тэрээр хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйг оролцуулсан төөргүүдийг бичиж үлдээсэн гэдэг. Эдгээр төөргүүдийн хуулбарууд нь Энэтхэгийн дөрвөн газарт найдвартай хадгалагдаж байдаг. Та Бхригугийнд зочлон очихдоо чухам энэ өдөр л тийш очих ёстой байсныгаа өөрийн зурхайн картан дээрээс харах болно” гэв.

“Яг энэ өдрөө?” гэж би гайхан асуулаа. “Зөвхөн энэ өдөр ч биш, энэ цагт” гэж Шри Прахлад хариуллаа.        Би өрөөндөө орж Шрила Прабхупадын номууд болон лекцүүд дотор хайлт хийж эхлэв. Гайхалтай нь би тэдэн дотроос дараахь ишлэлийг олсон билээ: “Бид хэрхэн өнгөрсөн, одоо, ирээдүйг харж чадах вэ? Шаструудаас.. Энэтхэгт өнөөг хүртэл Бхригу-самхита гэж нэрлэгдэх зурхайн тооцоолол байдаг. Хэрэв та нар тэрхүү “Бхригу-самхита”-д хандах аваас тэд танд таны өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлж өгнө. Тэд үүнийг хоромхон зуурын дотор л танд үзүүлнэ. Ямар гайхалтай зурхайн ухаан бэ? Та урьд нь хэн байсан, одоо хэн, ирээдүйд хэн болох – энэ гурван зүйлийг мэдэж болно” /Шрила Прабхупада, Шримад Бхагаватамын лекц, Даллас, 1975 оны долоон сарын 29/.     Орой нь би дахиад Шри Прахладатай уулзав. “Би чамтай хамт Бхригу дээр очдог юм билүү гэж бодлоо” гэж түүнд хэллээ. “Нээрэн гэж үү?” хэмээн Шри Прахлад ч гайхав.

“Тиймээ,  ирэх он жил биднийг чин бишрэл зүтгэлийн ямар боломжууд хүлээж буйг мэдэх нь сонин байна” гэж би хариуллаа.       Хоёр өдрийн дараагаар би Бимал Прасад даса, Дхрува дасын хамтаар Удайпурыг зорив. Шинэ газартаа байрласныхаа дараагаар шуудхан бид Натхажийн сүм байрладаг Натхдварийн тосгон хүрэхээр ойролцоохь толгодыг дамжин такси хөлөглөн давхилаа.    Сүмд очигсод таван жилийн өмнө миний очиж байсан үеийнхээс цөөн байв. Бид ч гайхамшигтай даршанаар цэнгэл эдлэв.     Үдийн хоолны дараагаар бид такси авч, элсэн цөлийг зүглэв. Дөрвөн цагийн дараагаар бид хуучны,  тоосонд дарагдсан тосгонорхуу, шоглож хэлбэл хаа нэгэнтээ алга болсон мэт тийм газарт хүрэлцэн ирлээ.   “Тэгэхээр бид энэ газраас Бхригуг олох болов уу?” гэж би асуулаа. “Энд гудамжны нэр хаяг ч алга байна шүү дээ. Гэрийн хаягийн талаар яриад ч яахав” хэмээн цааш үргэлжлүүлэв.

“Нутгийнхан түүнийг мэдэх л ёстой” гэж Шри Прахлад хариуллаа. Тэр цонх онгойлгож, замын хажуугаар явж буй нэгэн хүнээс хинди хэлээр нэгэн зүйлийг асуув.    “Бхригугийн гэр тэр өнцөгт бий. Хоёр гудамжны цаанатай гэж байна” хэмээн Шри Прахлад өгүүлээд цонхыг хаав.      Бид цааш явж байгаад дээвэр дээрээ зогсоод бидний зүгт харж буй дхоти өмссөн хижээл насны нэгэн хүнийг олж харцгаалаа.    “Тэднийх энд байх ёстой” гэж Шри Прахлад хэллээ.  “Чи яагаад ийм итгэлтэй байна?” би асуув.   “Яагаад гэвэл Бхригу аль хэдийнээ биднийг хүлээж байна” гэж тэр хариуллаа. “Биднийг хүлээж байгаа гэнээ?” хэмээн намайг асуухад тэрээр“Тиймээ. Бидний төөргөн дээр бид өнөө өглөө энд ирнэ гэдгийг хэдийнээ бичсэн байгаа” гэв.    Бие минь дагжин чичрэв. Бид ч байшингийн эсрэг талд зогсоод машинаасаа гарцгаалаа. Нөгөө хижээл эр бидэн рүү дөхөн ирээд бидэнтэй мэнчилэв.   “Та нар ч цагтаа ирлээ шүү” хэмээн тэрээр инээмсэглэн өгүүллээ.   Би ч Шри Прахлад руу хараад “Цагтаа гэнээ?” хэмээн асуув. Шри Прахлад ч толгой дохив.     Настан биднийг гэртээ урьж, жижигхэн керосин дэнгээр гэрэлтүүлсэн өрөөнд орууллаа. Би ч ханан дээрхи ариун гэгээд, мэргэдүүдийн зургийг хараад Шри Прахладаас, нүдэнд хамгийн ихээр тусах асар том ном өвдгөн дээрээ тавьсан цагаан сахалтай садхугийн зургийн тухай асуув.    “Энэ бол Бхригу Муни” гэж Шри Прахлад шивгэнэв. “Өөрийнхөө төрсөн он, сар, өдөр, цаг минутаа, төрсөн газартайгаа бичнэ үү” гэж настан асуулаа.

Дараа нь тэрээр эртний модон авдар луу гараа явуулж, тэндээс хэдэн хуудас цаас авлаа. Тэднийхээ нэгийг миний өмнө тавив.   “Нүдээ ань, – гэж тэр өгүүлээд, – энэ цаасан дээрхи диаграммын нэгэн дээр долоовор хуруугаа тавь” гэлээ.    Жаахан аажууран байж, би нүдээ аниад хуруугаа цаасан дээр тавилаа. Нүдээ нээгээд би ойролцоогоор 20 орчим хүрээлсэн хэсгүүдийн нэгнийх нь төвд аваачиж хуруугаа тависнаа харлаа. Тойрог болгоны төвд янз бүрийн тэмдгүүд, цифртэй адилавтар зүйлүүд харагдана.

Өвгөн ч хурднаар цаасаа авч, ханан дахь цагтай цагаа тулгав. Дараа нь жижигхэн  самбар, шохой авч өөрийн тооцооллоо хийж гарав. Гараа ар нуруу руугаа явуулан нэгэн боодолтой юм гарган өөр нэг багц цаасыг авч, тэднээс нэгийг нь маш нямбай сугалж авлаа.

Дараа нь тэрээр биеэ эгцэлж, эртний нэгэн цаасыг уншиж эхлэв.

“Та Америкт төрсөн байна”, – гэж тэрээр чангаар хэллээ. “Юу гэнээ? Үүнийг чинь би дөнгөж бичиж өгөөд байгаа шүү” , – гэж дотроо бодов. “Эцэг тань таныг 17 настай байхад, эх тань таныг 47 настай байхад үхсэн” , – гэж тэр үргэлжлүүллээ.

Би ч гайхан түүнийг харлаа. “Та их залуу байхдаа өөрийн төрсөн нутгаа орхиод одоог хүртэл энэ дэлхийгээр өөрийн гуру, номын багшийнхаа даалгаврыг биелүүлэхээр аялан хэсэж байгаа. Танд амьдарч болох олон газар бий ч хаана ч үл саатах бөгөөд байнга л аялаж байдаг. Та гэрлэсэн бол нэг хүүтэй байх байжээ. Гэвч та санньяси болохын тулд гэр бүлээ орхисон” гэв.   Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч: “Та санньяи болсноор гэр бүлтэй байснаас хамаагүй илүү жаргалтай байх юм байна” гэлээ.

Түүний байдал дахиад л няхуур болов. “Таны ахын амьдрал маш хүнд бэрх байсан. Одоо тэр нэг эмэгтэйтэй амьдардаг ч түүнтэй гэр бүл болохгүй. Тэр таны амьдралд томоохон ач тус авч ирэхгүй ч та харин ахдаа асар их сайн сайхныг өгнө” гэлээ.

Би ярих чадвараа алдан нүдээ байдгаараа том болгоод зурхайчийг харж байлаа. “Та өдөр бүр Кришнагийн нэрийг давтан унших бөгөөд өөрийн Шүтээндээ мөргөж байх болно. Та хамгийн багадаа таван ном бичих бөгөөд түүнээс ч илүүг бичих болно” гэв.     Би сүүлчийн хэлсэн үгийг сайн дуулаагүй болохоор “Түүнээс ч илүү гэнээ?” хэмээн лавлалаа.

“Тиймээ, – гэж тэр батлаад, – таны бичсэн бүхэн хоёр удаа хэвлэгдэх болно” гэв. “Хоёр дахин гэнээ?” гэж би давтав.Би Шри Прахлад руу харлаа. Тэр хоромхон зуур бодсоноо инээмсэглэв.

“Интернет. Та өөрийн номынхоо бүлгүүдийг Интернетэд илгээдэг. Жилийн эцсээр тэд ном болж хэвлэгддэг” гэлээ.   “Гайхалтай” гэж би хариуллаа.

“Таны эрүүл мэнд ерөнхийдөө Таны эгэл жирийн хоол иддэгийн ачаар хэвийн байна. Гэвч та хэтэрхий их чихэрлэг амттай зүйл иддэг”  гэж Бхригу хэлэв.

Тэрээр толгойгоо өргөн “Та амттай зүйл хэт их иддэгээ болигтун” гэж хатуу хэллээ.

“Тэр таныг сургах гээгүй байна шүү. Зүгээр л Бхригу Мунигийн бичсэнийг уншиж байна” хэмээн Шри Прахлад шивгэнэлээ.

“Та машинаар аялах явцдаа болгоомжтой байх хэрэгтэй. Нэгэнтээ таныг машин дайрч, та үхэх дөхсөн. Энэ үнэн үү?”.    “Тийм, – гэж би аажуухан хариулав. Үнэхээр тийм явдал болсон. Өмнөд Африкт 1992 онд би машинд дайруулж, олон сар эмнэлэгт хэвтсэн”.

Тэр дахин уншиж эхлэв. “Өнгөрсөн жил таны хамгийн нандин зүйлийг хулгай авсан байна”.

Би Шри Прахлад руу эргэж: “Минийхээр бол энэ удаад эндүүрлээ дээ” гэв. Шри Прахлад миний эргэлзээнээс ихэд залхсан бололтой. “2004 оны зургаан сард таны Шүтээнд зориулсан бүхий л параферналиудыг Польшид хулгай аваа биз дээ” гэж тэр хариуллаа.

“Пөөх нээрэн тийм” гэж би ч дуу алдав.

Энэ үгүүд намайг улам итгүүллээ. Ингээд би цааш анхааралтай сонсохоор эргэж харан суув.

Өвгөн харцаа өргөн намайг хараад, дахин бичсэн зүйлдээ автав. “Мянган жилийн өмнө та Карнатакын хаан байжээ. Та маш их баян байсан хийгээд асар их мөнгө хөрөнгийг эмнэлэг, сургууль, сүм барихад зарцуулж байсан байна. Амьдралынхаа төгсгөлд та ойг зорьжээ” .

“Өмнөх төрөлдөө та хоёр эхнэртэй байж. Ингээд насныхаа эцэст та: “Хэрэв би дахин төрдөг л юм бол лавтай грихастха буюу гэр бүлтэн л болохгүй байх болтугай. Би санньяси болж, амьдралаа тэр чигээр нь Бурханд зориулахыг хүсч байна” гэж залбирч байжээ. Иймээс ч энэ амьдралдаа та 29 насандаа санньяси болсон. Энэ үнэн үү?”.

“Тиймээ, ноёнтон” гэж би ч батлав.

“Энэ бол Таны урьдны үйл хийгээд хүслийн үр дүн. Энэ амьдралдаа та хязгааргүй их адислалыг номын багшаасаа хүртжээ. Та бхактийн замыг сонгосон юм байна. Иймээс ч Та дахин төрөхгүй. Энэ амьдралынхаа төгсгөлд та ангижралд хүрнэ. Насан өндөр болтлоо та амьдрах агаад эгэл жирийн үхлээр үхэх болно. Таны үхэл үргэлжилсэн өвчний үр дүн байхгүй” хэмээн тэр өгүүлэв.    Би ч Шри Прахлад руу эргэн: “Хэрэв үнэхээр ийм юм болдог л юм бол энэ их аз хийморио Бурханд үйлчлэн зүтгэхэд зориулахын тулд бүх хүч чадлаа дайчлах болно” гэж хэллээ.

“Таны найз нөхөд их сайн хүмүүс байх болно”   гэж Бхригу үргэлжлүүллээ. “Миний сайн хувь тавилангийн л үр энэ шүү дээ” гэж инээмсэглэн байж Шри Прахладад хэлэв.

“Энд бичсэнээс харахад Таны боломж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, цаашдаа та Радха, Кришнагийн том сүм барих болно. Мөргөл нь маш аугаа гайхамшигтай байх болно. Хэрэв засгийн газар Таны хүчин чармайлтыг эсэргүүцэх аваас Та тэднийг ялан дийлэх болно. Тэр газартаа та үхэрт зориулсан том  гошал барина. Мөн тэнд гурукула бий болох ба магадгүй хүүхэд асрах газар ч байгуулагдаж болох юм” гэв.

Тэрээр инээмсэглэн: “Тан дээр маш олон хүүхэд ирэх болно” гэхэд нь “хэрхэн яаж би энэ бүхнийг амжуулах болж байна” гэсэн үг өөрийн эрхгүй амнаас минь урсан гарлаа. Тэр бичсэн зүйлээ хянуур харснаа “Танд шавь нар тань туслана. Тэд танд хэрэгтэй хөрөнгийн эх үссвэрийг цуглуулах бөгөөд хилийн чанадаас бүтээгдэхүүн нийлүүлдэг бизнес эрхлэх болно” гэв.

Би ч бага зэрэг гайхсан харагдсан байх л даа.

“Бхригу ингэж бичсэн байна” гэж зурхайч итгэлтэйгээр хэллээ.

“Хожмоо та анагаах ухааны буюу Аюурведийн салбарт ажиллах болно. Та шинэ  эм бүтээж өвдсөн, зүдэрсэн хүмүүст өгөх ба тэд эдгэн илаарших болно. Насан өндөр болох цагт тань энэ нь танд ихээхэн нэр алдрыг авч ирнэ” гэлээ. Хөмсгөө өргөн би Шри Прахладыг харлаа.

Зурхайч ч дахин таблицаа хараад толгойгоо дохин: “Таныг өөрийн үйлчлэлээ дөрвөн оронд өргөжүүлэн хөгжүүлэх болно гэжээ, – гээд, – тэрээр: -Та ямар үйлчлэл зүтгэл үйлдэж байсан бэ?” хэмээн асуув.

 “Би томоохон фестивалийг Польшид явуулдаг юм л даа” гэж би хариуллаа. “Та түүнийгээ дахин өөр гурван оронд шилжүүлэн явуулах болно” гэж тэр хэлэв. “Ийм байж болох уу?” гэж Шри Прахладад шивнэлээ. “Ингэж л од гариг өгүүлж байна” хэмээн Шри Прахлад өгүүлээд, – нэгэн цагт та энэ бүхэн биелсэн байхыг харах болноо” гэлээ.

 “За бид хэдийнээ унших ёстой зүйлээ дуусах дөхөж байна, – гэж настан өгүүлээд, – Энд таныг Вриндаван, Матхурт өөрийн цагаа өнгөрөөх болно гэжээ. Энэ газруудыг та мэдэх үү?”.

 “Тиймээ, тийм. Мэдэлгүй яахав” гэж би хариуллаа.

“66 нас хүрмэгц та тэнд суурьших болно. Тэгээд ариун гэгээн нэрийг давтан унших болно. Ингээд л гүйцээ. Та юунд ч сэтгэл үл зовних ба хоол идэх, эс идэх зэрэг нь танд ямар ч ач холбогдолгүй болно. Үйлчлэл зүтгэлийнхээ төлөө та өөр бусад газар орнуудад очих ч ямагт буцан тэр газраа ирсээр байна. Ямар нэг асуулт байна уу? ”. Би түүний оновчтой зөгнөлд алмайрч гүйцсэн байлаа. Хэсэг хугацаанд би дотроо эргэцүүлэн бодлоо. “Шри Прахлад бид хоёр хэдий удаан хугацаагаар хамт байх бол?” гэж би асуув.

Тэрээр цаас руугаа хараад: “Үхэх хүртлээ, – хэмээн тэр хариулаад, -заримдаа тэрээр өөр ямар нэг үйлчлэл хийхээр танаас салах болно. Тооцооллын хэлж буйгаар бол та нар дөрвүүлээ шинийн арван дөрвөнд, даваа гаригт нааш хүрэлцэн ирнэ гэжээ. Тэгээд таны төөргийг өдрийн хоёр цагаас уншиж эхлээд гурван цагт дуусна гэсэн байна” гэв.

Би ч Шри Прахладыг цаас руу харахыг дохив. Тэрээр түүнийг хараад, тэнд бичигдсэн санскрит үгүүдийг хянуур уншив. “Миний ойлгосноор хэлсэнтэй тохирч байна” хэмээн тэр өгүүлэв.

 “Дараагийнх нь хэн бэ?” хэмээн Бхригу асуулаа. “Шри Прахлад” гэж хэлээд би хажуу тийш болов. Дөрвөн цагийн дараа бид бүгдийн хувь заяаг уншиж дууссаны дараагаар бид буцан таксиндаа сууцгаав.

 “Төсөөлөхөд бэрх л юм, – гэж би таксины хаалгыг хааж байхдаа хэллээ. – Энэ зуны фестиваль. Долоо, найман сард хоёр оронд фестиваль явуулахад цаг хугацаа хүрэлцэхгүй. Дөрвөн орны тухай яриад ч яахав” гэв.

… Дараахан нь би өөрийн өрөөндөө байхдаа ахмад чин бишрэлтнүүдийн нэгнээс аргентины ятра баяр ёслолын тухай ярьж өгөхийг гуйв. Түүнийг ярих тусам би энд Кришнагийн ухамсрыг дэлгэрүүлэх ямар их боломж байгаад гайхан алмайрав. Энэ орон бидний хөдөлгөөнд байнга саад учруулдаг Польшоос ялгаатай мэт санагдлаа. Римийн Католик сүм бидэнд тоо томшгүй асуудлыг учруулдаг билээ.

   “Бид хотын захад фермтэй, – гэж тэр өгүүлээд, – “Амьдралын хүнс” хөтөлбөрийг бид байнга явуулдаг. Мөн бид “Кришна” нэртэй ресторантай, бас бид өдөр бүр Буэнос-Айресын төв гудамжинд харинам хийдэг, мөн олон тооны нама-хатта байдаг. Одоо бид йогийн төв нээх, шинэ сүмдээ сургалт явуулахаар төлөвлөж байна” гэв.

    “Та нарын цорын ганц алдаж буй зүйл бол аялан явагч фестивалийн хөтөлбөр л байгаа бололтой” гэж би хэллээ.

    Би уг нь түүнийг тоглоом шоглоом болгон хэлэх гэж оролдсон ч эдгээр үгс амнаас минь урсан гармагц би чухам юу хэлснээ ухаарав.

   Чин бишрэлтэн ч энэ боломжийг шүүрэн авч: “Тиймээ, – энэ л бидэнд их хэрэгтэй байгаа юмаа, Махараж. Та яагаад нааш ирж, үүнийг хийж болохгүй гэж? Аргентин-фестиваль явуулж болох туйлын тохиромжтой газар шүү, Та ч мөн түүнийг зохион байгуулах туйлын тохиромжтой хүн шүү дээ” гэж өгүүлээ.

    Би ч үл зөвшөрөн толгой сэгсрэв.

“Зун ганц, тийм ч удаан үргэлжилдэггүй…” хэмээн намайг эхлэхэд тэрээр  “Махараж, та ч нисч явахаас залхжээ дээ. Польшид зун болж байхад энд өвөл, Польшид өвөл болж байхад энд зун болдог ” гэлээ.

  “Энэ үнэн” хэмээн би өгүүлэв.

  …. Өглөө нь би өөрийн Ведийн материалууд дотроос дараахь ярилцлагыг олов:

  Грахам Хилл: “Өөрийгөө ажиглаад бид урьд нь хэн байснаа мэдэж болох уу?”

  Прабхупада: “Тиймээ, болно. Бхригу-самхита хэмээх зурхайн тооцоолол байдаг. Та түүнээс өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдралыг мэдэж болно. Бхригу-самхита- энэ бол онцгой систем” .

  /Шрила Прабхупадагийн Граха Хиллтэй хийсэн ярилцлага, 1973 оны найман сарын 26, Лондон/

Зарим үгийн тайлбар:

Бхригу- Зурхайн ухааныг үндэслэгчдийн нэг,  их мэргэн

Даршан- Сүмд залсан Шүтээнийг тольдон харах

Дхоти- Энэтхэг эрэгтэйчүүдийн өмсгөл

Садху-Ариун гэгээн хүн

Гошал-Үнээний ферм

Санньяси- Орчлонгоос огоорогчийн амьдралын хэв маяг

Грихастха-Гэр бүлтэн

Гурукула-Хүүхдийг ведийн ёсоор сургах сургууль

Бхакти-Буррханд өөрийгөө даатган зориулах чин бишрэлийн зам мөр  

Аюурвед-Ведийн эмчилгээний ухаан

Ятра-Кришнагийн ухамсрын онцгой баяр ёслол

Харинама-Гудамжинд Бурханы ариун нэрийг хамтаар дуулан явах

Нама-хатта-Чин бишрэлтнүүдийн жижиг бүлгэм

Орчуулсан: Балабхадра дас

Уг өгүүллийн эх хувийг үзэхийг хүсвэл:  www.gurudeva.ru сайтанд хандана уу.

Ведийн зурхайн ухаан нь орчин үеийн хүмүүсийн хувьд цоо шинэ эрдэм ухаан юм. Гэвч энэ мэдлэг нь гайхамшигтай шинжлэх ухаан бөгөөд түүнийг судлан шинжлэх, амьдрал ахуйдаа хэрэглэвэл нэн үр дүнтэй ба ихээхэн урам итгэлийг өгөх болно. Үнэт чулуудыг бид ердийн амьдралдаа гоёж гангарах, сайндаа сахиус болгон зүүхээс хэтэрдэгүй. Харин 5000 гаруй жилийн өмнө өгүүлэгдсэн анхдагч эртний чулуу судлалын ухаан нь үнэт чулууг зүүхийн арай өөр утга учрыг нээн өгнө. Үнэт чулуудыг хувь тавилангаа сайжруулах, орон гэрээ хамгаалах, таагүй тохиолдлоос сэргийлэх, аз хийморь, эд баялагаа нэмэгдүүлэх гэх мэтэд талисман буюу сахиус болгон зүүж хэрэглэж болдог. Эдгээрээс гадна үнэт эрдэнийн чулуудыг эмчилгээний зурхайн ухаанд эмчлэх хэрэгсэл болгон ашигладаг. Зарим нэг хүмүүсийн хувьд энэ нь маш инээдтэй санагдаж болох юм. Ялангуяа орчин үеийн эмнэл зүйн ухааныг баримтлагчдын хувьд. Гэвч бодит байдал баримт нотолгоо хэвээрээ үлддэг. Чулууд нь эмчилдэг бөгөөд тэр ч байтугай орчин үеийн эмнэлгийн эмчилж чадахгүй байгаа өвчнийг ч эмчилдэг. Доор үнэт эрдэнийн чулуудын нөлөөллийн тухай бодит жишээг толилууллаа. Энэхүү түүхүүд нь бодит амьдрал дээр тохиолдсон жишээнүүд юм. Заримдаа хүмүүс орчин үеийн эмч нарын эмчилж оношилж чаддаггүй бие махбодийн болон сэтгэл зүйн өвчнөөр өвддөг. Үүний үндсэн шалтгаан нь хүний аура буюу гэрлэн бие дэхь гаригсын эрчмийн хурц дутагдал эсвэл хэт их байдал буюу тэнцвэр алдагдсанаас болдог. Мэргэжсэн, дурын ведийн зурхайч нь “эрдэнийн чулуугаар хүний аз хийморь, эрүүл мэндийг сэргээх ” аргыг мэддэг ба тухайн хүнд хамгийн сайн нөлөөлөх үнэт эрдэнийн чулууг сонгоход баттай туслаж чадна.

Түүх 1: Хэдэн жилийн өмнө Бомбейн нэртэй бизнесмэн гэнэт маш өндөр температураар халуурдаг хурц чичрэг өвчнөөр өвдөж нилээд олон хоногийн туршид хэвтэрт орсон байна. Хотын аль л шилдэг гэсэн эмч домч нар түүн дээр очиж эмчилгээ, оношилгоог хийсэн боловч ямар ч үр дүн гарсангүй. Тэд барууны болон энэтхэгийн уламжлалт эмчилгээний аргуудыг цөмийг нь л хэрэглэж үзсэн ч түүний эрүүл мэндийн байдал өдрөөс өдөрт дордсоор хагас саажсан байдалд орж орондоо хадаатай мэт болжээ. Эмчилгээний бүхий л оролдлого амжилтгүй болсны дараагаар эцсийн горьдлого болгож нэртэй ведийн зурхайчийг залсан байна. Өвчтөний төөргийн картыг зурсны дараагаар зурхайч тэрээр өөрийн амьдралынхаа Нарны үеийн гол мөчлөгт орсон болохыг олж харав. Мөн тэрээр санамсаргүйгээр түүний баруун гарын хуруунд маш том улаан бадмаараг шигтгээтэй бөгж гялалзахыг олж үзсэн байна. Зурхайч, түүний төөрөг дээрхи Нарны байршил нь экзальтаци буюу энергижих ордонд байрлаж буй ба тухайн мөчид Нарны үндсэн мөчлөг дөнгөж эхэлсэн болохыг хэлээд түүний гартаа зүүсэн бадмаараг нь Нарны эрчмийг хурцаар нэмэгдүүлж буйг мөн тайлбарлав. Нарны халуун, цацармал эрчим нь гартаа зүүсэн өө сэвгүй бадмааргаар дамжин тухайн хүний оргнаизмд нөлөөлж, түүнийг салдаггүй чичрэг өвчнөөр өвдөхөд хүргэсэн байна. Өвчтөн ч тэр даруй бөгжөө авсан бөгөөд ямар нэг эмчилгээ, заслын тусламжгүйгээр тун удалгүй бүрэн эрүүлжжээ.

Түүх 2: Энэтхэгийн Канпур хотноо нэгэн их сургуулийн эрдэмтэн амьдардаг байжээ. Түүний нүүрээр нь маш өвчтэй яр шарх гарч ихээр зовоодог байв. Тэрээр эмчилгээний янз бүрийн арга хэрэглэсэн авч түүний зовлон зүдгүүрийг хэн ч нимгэлж чадсангүй. Хожим нь ведийн зурхайч түүний төөргийг хянуур судалсны эцэст бие организм нь түүний төөргөн дээр таагүй байрласан Ангарагийн сөрөг эрчмээс болж өвдсөнийг тодорхойлов. Ангараг нь гал махбодийг удирддаг ба ялангуяа яр шархтай ихээхэн холбоотой байдаг. Түүнд мөнгөн бөгжинд шигтгэсэн сувдыг зүүж Сарны нөлөөг батжуулахыг санал болгосон байна. Тэр хэдийгээр тийм төрлийн уламжлалт астро-эмчилгээнд дургүй байсан боловч энэ нь түүний сүүлчийн найдвар байсан тул эрдэнийн чулуун эмчилгээг туршаад үзэхээр шийджээ. Мөнгөлсөн сувдыг зүүж сар болсны дараагаар өвчин нь аажмаар намдаж, нүүрэн дээрхи яр шарх нь үгүй болсон бөгөөд эрүүл мэнд нь бүрэн сэргэсэн байдаг.

Түүх 3: Энэтхэгийн нэгэн нөхөрт гарсан эмэгтэй нөхрөө орхин оджээ. Учир нь тэрээр нөхөр нь түүнийг ер хайрлахгүй байгааг мэдэрсэн байна. Эцгийнхээ гэрт буцсаныхаа дараа өөрийн гэр бүийн асуудлыг зөвшилцөхөөр нэртэй нэгэн зурхайч дээр очжээ. Түүний төөргийн картыг зурж, няхуур харсныхаа дараагаар зурхайч түүнд асуудал бэрхшээлийн шалтгаан нь түүний төөргийн картан дээрхи Бархасвадийн сул дорой байршлаас хамаарч буйг тайлбарласан байна. Бархасвадийг эрчимжүүлэх, түүний тааламжит эрчмийг организмд нэвтрүүлэхийн тулд зурхайч түүнд гурван каратаас багагүй жинтэй шар молрыг зүүхийг зөвлөв. Эцэг эх нь ч тэр даруй тэрхүү үнэт чулууг худалдан авч алтан бөгжинд шигтгэн түүнд зүүлгэсэн байна. Энэ бөгжөө зүүж, тэрээр буцаад нөхөр дээрээ очив. Бөгжинд шингэсэн Бархасвадийн тааламжит эрчмийн ачаар тэрээр нөхрийнхөө хайр сэтгэлийг эргэн сэргээж чадсан ба удалгүй түүнд хоёр сайхан хүүхэд төрүүлж өгчээ.

Түүх 4: Гаригс эрхсийн тохирсон чулуу хүнийг цаг бусын үхлээс хамгаалдаг гэж тооцдог.

Энэтхэгийн Уттар Прадеш мужид нэгэн жентльмен амьдардаг байв. Тэрээр өөрийн хувийн зурхайчийн зөвлөгөөг дагаж сайн чанарын маргад чулууг байнга зүүдэг байжээ. Нэг удаа тэрээр Бомбей орох болсон байна. Нисэх онгоцны билет худалдан авч байх үедээ санамсаргүйгээр маргад үл мэдэгхэн цуурсан байхыг олж харжээ. Үүнийг хараад, энэ нь муу зөн совин байж болзошгүй хэмээн бодож тэр даруй нисэх онгоцныхоо билетийг буцаасан байна. Онгоц ч түүнийг орхиод нисэн одов. Харамсалтай нь тэр онгоц сүйрсэн бөгөөд энэ онгоцонд зорчиж байсан бүх хүмүүс нас нөгчсөн байдаг.

Түүх5: Нэгэн шөнийн клубын эзэн эмэгтэй Бангкок дахь үнэт чулуудын Талисманы үзүүлэнгийн залыг сонирхохоор иржээ. Өөрийн төөргөө гаргахыг хүлээж байх зуурт тэрээр шилэн лангуун доторхи том улаан шүр бүхий ангарагийн бугуйвчийг харав. Эмэгтэй бугуйвчийг тэр даруйд авч зүүн, үнийг нь төлөхөөр буцан ирнэ гээд дэлгүүрээс гарчээ. 10 минут ч болоогүй байтал тэрээр бугуйвчийг буцаан авч ирж өгөв. Улаан шүр зүүх нь таалагдаагүй найз залуутайгаа ихээр муудалцсан гэж учир шалтгаанаа тайлбарласан байна. Төөргийг нь зурсны дараагаар түүний төөргийн картан дээрхи Ангараг нь Арслангийн ордонд маш хүчтэй, галан махбодитой төлөвт оршин буй хийгээд энэ нь хайр сэтгэлийн зөрчил дагуулж болохыг илтгэн байрлаж буйг бүгд харжээ. Улаан шүр зүүн Ангарагийн эрчмийг нэмэгдүүлсэн нь тэр даруй маш хүчтэй үр дагаврыг үзүүлсэн болох нь энэ жишээн дээр тодорхой байна.

Бэлтгэсэн:Балабхадра дас

Ведийн зурхайд хэл яриа, хоол, унд, хөрөнгө санхүүг нэгэн адил гэр буюу 2р гэр захиран удирддаг. Өөрөөр хэлбэл энэ нь үнэн, зөв, эерэг, эелдэг яриатай, хоол унд зөв байж гэмээ нь хөрөнгө санхүүгийн байдал эерэг, сайн байх боломжтойг илэрхийлдэг. Эсрэгээрээ хэл яриа бүдүүлэг, хараал, доромжлол, худал, муу үгийг хэлэх, хоол унд буянлаг биш нүгэлтэй мөн чанартай байх аваас хөрөнгө санхүүгийн байдал  асуудал бэрхшээлтэй, эсвэл хөрөнгө мөнгө ирж болох ч энэ нь буруу эх үүсвэрээр дамжин ирэх хандлагатайг илэрхийлдэг. Мөн энэ байдлаас шалтгаалж хөрөнгө санхүүгийн алдагдал хохирол амсах ба эсвэл энэ нь хөрөнгө санхүүгийн алдагдал учрах гэж буйн эхлэл, дохио шинж тэмдэг болдог.

Түүнчлэн ведийн зурхайд марака стхана буюу үхлийн гэр гэгддэг хоёр гэр байдаг. Энэ нь энд өгүүлсэн 2-р гэр буюу хэл яриа, хоол унд, хөрөнгө санхүүгийн гэр, нөгөө нь 7р гэр буюу гэр бүл, түншлэлийн гэр. Энэхүү хоёр гэрийн эзэн гаригууд сөрөг байршсан, сөрөг гаригийн нөлөөнд орсон, эрчим нь алдагдсан гэх мэтээс хамаарч энэхүү хоёр гаригийн удирдах гаригийн мөчлөгт тухайн хүний хувь тавиланд хүчтэй сөрөг цохилт ирж болзошгүй байдаг. Өөрөөр хэлбэл эмчлэхэд хүнд өвчин эсвэл зуурдын үхэл эсвэл санхүүгийн томоохон хохирол гэх мэт. Өмнө өгүүлсэн 2р гэрийн удирддаг чиглэл нь хэл яриа, хоол хүнс, эд баялаг. Эндээс хүн, буруу хэл ярианаасаа болж буюу бусдыг гутаан доромжлох, шүүмжлэх, бусадтай хэрүүл маргаан хийх эсвэл ариун бус хоол унд идэх, хараал хэтэрхий хэлэх, хоол ундны буруу хэрэглээнээс, хоол хүнсийг ялгаж цэгнэлгүй, хориглох хорио цээргүйгээр идсэнээс, архи дарсыг, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээс гэх мэтчилэн  мөн эд хөрөнгөнөөс, мөнгө санхүүгээс  болж бусдад хорлогдох, эсвэл эд баялгийн тэмцлээс болж амь насаа алдах гэх мэт таагүй зүйлс учран тохиох хандлагатай байдаг. Мөн 7-р гэр буюу гэр бүлээ болон бизнесийн хамтрагчаа буруу сонгосноос болж эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах магадлалтай байдал ажиглагддаг. Энэ бүхэн нь бүгд зурхайн талаасаа 2 эсвэл 7р гэрүүд  эвдэрснээс эсвэл тэдгээрийн удирдах гариг нь сөрөг байршсанаас болсон байх боломжтой.

Гаригийн мөчлөг гэдэг нь ведийн зурхайд өгүүлэгдсэн бүх 9 гариг хүний амьдралын үргэлжлэх хугацаанд төрөх мөчөөс нь  нас нөгчих мөчийг нь хүртэл ээлжлэн удирддаг тэрхүү цаг хугацааг хэлдэг ба харин гаригуудын мөчлөгийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй. Гаригийн мөчлөг нь өмнөх амьдралуудад үйлдэж байсан үйлийн үр жимсээ өгөх буюу боловсрох мөчлөгийг хэлж буй бөгөөд энд өгүүлэгдсэн 2 ба 7р гэрүүд хэрэв сөрөг байршсан бол энэ нь тухайн гаригуудын мөчлөгт таагүй зүйл амсах хувь төөрөг байгааг заах ба үүн дээр нэмээд энэ амьдралдаа ямар нэг байдлаар хэл ярианы буруу үйлдүүд үйлдсэн бол буюу бусдыг доромжилсон, гүтгэсэн, гутаан шүүмжилсэн зэрэг үйлүүдийг хийсэн аваас мөчлөгийн үзүүлэх нөлөө илүү хүнд болох болно.

Үүний зурхайн засал нь, өөрийн хувь төөргийн картаас ямар гаригийн мөчлөг үргэлжилж буйг мэдэж, тухайн гаригийг аргадах эсвэл хүчжүүлэх арга техникийг хэрэглэхийн зэрэгцээ хэрэв энэ амьдралд хэл ярианы ямар нэг буруу үйлдэл байгаа бол засах, наминчлах, тэвчил хатамжил хийх гэх мэт аргачлалуудыг хэрэглэх нь тухайн үйлийн үрийг сууриар нь засах оновчтой арга засал болох болно.

Бэлтгэсэн: Балабхадра дас 

Scroll to Top