ДАЛ ТАРКАРИ-ШОШНЫ ШӨЛ
1 аяга ногоон шош (200 гр) эсвэл буталсан ногоон вандуй
8 аяга ус (1,9 л) 3 ц.х давс 2 лаврын навч 1 савхан корица 7,5 см, дундуур нь хуваана 1 ц.х куркум 1 х.х сливочный масло 275 гр ногоо, шоо дөрвөлжин хэрчсэн 1 х.х шар тос 1 ½ ц.х кумины үр 2 гонжгор хатаасан улаан перец 1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл ½ ц.х нунтаг хуурай цагаан гаа) ¼ ц.х асафетид 1 х.х жижиглэж хэрчсэн шинэ кориандрын навч 2 лимон, тус бүрийг нь 8 хуваана
|
Шошоо ялгаж хогийг нь түүгээд угааж дэвтээнэ. Саванд ус хийгээд давс, лаврын навч, корица хийгээд буцалсны дараа шошоо хийж буцалгана.
Ус дахиад буцалмагц тагийг нь дутуу таглаад галыг нь багасгаад шошоо зөөлөртөл (ногоон шошийг 20 мин, вандуйг 35 мин) буцалгана. Хөөсийг нь үе үе ялгаж авч хаяна. Дараа нь куркум, масло хийгээд хэрчсэн ногоо хийгээд таглаж шошоо бүрэн болтол буцалгана.
2 х.х шар тосоо жижиг саванд хийж халаагаад кумины үр, перецээ хийгээд кумин нь хүрэн өнгөтэй болбол цагаан гаа, асафетидаа хийгээд хэдхэн сек саваа хөдөлгөн халаана. Тэгээд үүнийгээ бушуухан шошон дээрээ нэмж таглаад зөөлөн галаар 4-5 мин буцалгаад бэлэн болно. Энэ шөлөө будаа, ногоо, талхтай цуг олгох буюу зелёнь ба зүсэм лимоноор чимэглэнэ.
Шөл шингэвтэр байх ёстой. Хэрэв өтгөрвөл халуун ус нэмнэ.
Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг
ТАМАТАР МУНГ ДАЛ
Помидортой ногоон шошны шөл
Ногоон шош нь хүний биеийн хий, шар, бадганыг тэнцвэржүүлдэг бөгөөд найрлагандаа уураг, эслэг, тиамин, төмөр, фосфор, магни, зэс болон фолат зэрэг хүний биед чухал шаардлагатай бодисуудыг агуулдаг. Бусад төрлийн шошнуудаас бие цэвэрлэх, элэг хоргүйжүүлэх үйлчилгээтэйгээрээ давуу. Хоногт хүн 1 атга шош (дэвтээгээгүй шошийг тухайн хүний 1 атга хэмжээгээр тооцож аваад дараа нь дэвтээхэд 2-2,5 дахин өсдөг) идэж байвал уургийн хоногийн хэрэгцээгээ хямдхан аргаар хангах боломжтой. Ногоон шошийг Барс болон Меркури захад 1 кг нь 2500-4000 төгрөгөөр борлуулдаг.
1 аяга ногоон шош (200 гр үүнийг)
8 аяга ус (1,9 л) 3 лаврын навч 1 х.х сливочный масло 2 ½ ц.х давс 2 х.х шар тос 1 ц.х тмин 2 ш хатаасан улаан перец 2 ц.х тёрктсон шинэ цагаан гаа (эсвэл 1 ц.х нунтаг хуурай цагаан гаа) ¼ ц.х асафетид 1 ц.х карри 5 помидор, дунд зэргийн хэмжээтэй, хэрчсэн 2 х.х лимоны шүүс эсвэл 3-6%-ийн жимсний хүчил 1 х.х хэрчсэн шинэ яншуйн навч
|
Зузаан ёроолтой саванд урьдчилж хогноос нь цэвэрлэсэн шошоо угаалгүй хийгээд хуурайгаар нь дунд зэргийн гал дээр 4-5 мин буюу өнгө нь боролтол хуурна. Дараа нь шошоо гаргаж угаагаад савандаа буцааж хийгээд ус, давс, масло, лаврын навч хийгээд ширүүн галаар буцалсны дараа галыг нь багасгаад тагийг нь тавьж 30 мин буцалгана.
Шошны хальс нь хуураад ирмэгц жижиг саванд тусад нь шар тос хийгээд халаана. Дээр нь тмин, улаан перец, цагаан гаа, асафетид ба карри хийгээд 20 сек хутгаж хуурна. Дээр нь хэрчсэн помидороо хийгээд ганц хоёр минут хутгаж хуурна.
Үүнийгээ шошин дээр нэмээд шошоо болтол буцалгаад галыг нь салгангуут лимоны шүүс эсвэл 3-6%-ийн жимсний хүчил хийгээд яншуйгаар чимнэ.
Уг шөлийг дурын будаа, гамбир болон талхтай цуг олгоно.
Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг
ЖАГАНАТХА-ПУРИ ЧАННЕ КИ ДАЛ
Шар вандуйн зутан шөл
Кришна бурханыг Жаганадхагийн дүрээр харсан хэн ч мартахын аргагүй юм. Энэтхэгийн нэг Жаганадха-Пури гэдэг хотод Жаганадха бурханыг олон зууны турш шүтсээр иржээ. Жаганадха гэдэг нь “ертөнцийн эзэн” гэсэн утгатай. Гялалзсан том нүдтэй, нүүр дүүрэн мишээсэн энэ бурхан маш өршөөнгүй бөгөөд бүхнийг татагч шинж чанартай бөлгөө.
Жаганадха бурхан энэхүү амтат шошинд их дуртай тул сүмийн чин бишрэлтнүүд дандаа энэ хоолыг бурхандаа өргөдөг. Нэг зочин уг шөлийг амсаж үзээд “Яагаад Жаганадха бурхан үргэлж инээмсэглэж байдгийн учрыг одоо л ойлголоо” гэжээ.
Номин супермаркет болон хүнсний захуудад “Алейка” гэдэг ууттай “Горох” гэдэг бичигтэйгээр худалдаалдаг бөгөөд 1 кг нь 1100 төгрөг. 1 аяга шөлөнд 70 гр дэвтээгүй шар вандуй гэж тооцно.
1 аяга (200 гр) энгийн шар горох (Номин супермаркет болон хүнсний захуудад зардаг)
8 аяга ус (1,9 л) 3 ц.х давс 2 лаврын навч 5 помидор, дунд зэргийн хэмжээтэй 1 х.х сливочный масло 2 х.х шар тос эсвэл ур.тос ½ ц.х тмин (Меркури захад зардаг амтлагч, үнэ 400 төг) 1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл ½ ц.х нунтаг хуурай цагаан гаа) ½ ц.х асафетид Хэрэв байвал 3 х.х терктсон шинэ кокосон самар эсвэл 4 х.х хатаасан кокос 2 х.х элсэн чихэр Хэрэв байвал 2 ц.х бурам эсвэл элсэн чихэр |
Урд шөнө нь шошоо дэвтээгээд өглөө нь шүүнэ. Саванд ус, давс хийж буцалгаад дээр нь лаврын навч, шош нэмээд таггүйгээр дунд зэргийн гал дээр 30-40 мин буцалгана. Энэ үед хөөсийг нь үе үе хамж байх, мөн үе үе хутгаж байх хэрэгтэй. Дараа нь галаа багасгана.
Помидороо угаагаад тус бүрийг нь 8 хэсэг болгож хуваагаад шошин дээрээ нэмээд сливочный масло хийж таглаад үргэлжлүүлэн буцалгана. Энэ хооронд масала бэлдэх: зөөлөн гал дээр шар тосоо жижиг саванд халаагаад тмин хийж хутган хэдхэн сек болоод цагаан гаа, асафетид, кокос хийгээд 2 мин хутгаж хуураад шошин дээрээ нэмнэ. Дээр нь элсэн чихэр, бурам хийж сайтар холиод 5 мин буцалгаад хоол бэлэн болно.
Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг
ГУЖАРАТ УРАД ДАЛ
Амталсан тарагтай хар дал
Хар шош нь уургаар маш баялаг тул долоо хоногт 4-өөс олон удаа идэх хэрэггүй. Амталсан тарагтай холиход цөцгийг санагдуулдаг ба будаа, талх, гамбиртай цуг идэхэд зохицно.
1 ½ аяга тараг (375 мл)
1 х.х элсэн чихэр 7 аяга ус (1,6 л) 1 аяга хар дал (200 гр) ½ ц.х куркум 2 лаврын навч 2 ½ ц.х давс 1 х.х шар тос эсвэл ур.тос 1 ц.х хар горчиц 2 ш хатаасан улаан перец 1 ц.х фенхелийн үр 1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл ½ ц.х нунтаг хуурай цагаан гаа) |
Тараг, элсэн чихэр ба аяга устай холиод тавь. Шошоо ялгаж хогийг нь түүгээд угааж дэвтээнэ. Том саванд үлдсэн усаа хийж буцалсны дараа шошоо нэмж буцалгана. Дараа нь тагийг нь авч 10 минутын турш хөөсийг нь хамж буцалгаад куркум, лаврын навч, давс хийж нэг хутгаад тагийг нь тавьж 20 мин дунд зэргийн гал дээр буцалгах буюу шош нь зөөлөрч хуруугаар чимхэхэд бутарч байхаар болтол нь буцалгана. Дараа нь лаврын навчийг түүж аваад шошоо шүүрээр шүүж ялгаад миксердэнэ. Энэ зутангаа саванд буцааж хийгээд буцалгана.
Жижиг саванд дунд зэргийн гал дээр шар тос ба хар горчиц хийгээд халаана. Хар горчиц нь болоод үсчээд ирмэгц перец, цагаан гаа, фенхель хийгээд 1 мин хутгаж шараад хутгасан тараг дээр нэмээд үүнийгээ шошин дээр нэмээд 5 мин хутгасаар буцалгана.
Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг
ТАМАТАР ТУР ДАЛ
Тур шошны помидортой шөл
Энэтхэгийн Гуджарат хотод тур шошийг өргөн хэрэглэдэг тул зүгээр л дал гэж нэрлэнэ. Барселоны ресторануудад ч тур шошийг ихээр хэрэглэдэг. Таматар тур дал маш амттай тул чин бишрэлтнүүдээс жорыг нь хүмүүс их асуудаг юм.
1 аяга тур дал (200 гр)
8 аяга ус (1,9 л) 3 ц.х давс ½ ц.х куркум 1 х.х шар тос эсвэл ур.тос 1 ц.х кумин 1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл ½ ц.х нунтаг хуурай цагаан гаа) 1 ц.х нунтаг кориандр ½ ц.х асафетид 3 помидор, дунд зэргийн хэмжээтэй, жижиг зүссэн 1 х.х хэрчсэн шинэ кориандрын навч 1 лимон, зүсэм болгож хэрчих |
Шошноосоо хогийг нь түүгээд халуун усаар урсгаж угаана. Гэхдээ бүх тосыг нь урсгачихаж болохгүй.
Усандаа давс, куркум хийгээд буцалсны дараа шошоо усанд хийж таглаад дунд зэргийн галаар 30 минутын турш үе үе хутгаж халаана. Шош зөөлрөөд ирмэгц шар тосоо тусад нь жижиг саванд хийгээд кумин хийж 20 сек хуураад цагаан гаа, нунтаг кориандр, асафетид хийгээд дээр нь помидор хийж 2-3 мин хутгаж шараад шошин дээрээ нэмнэ. Зөөлөн гал дээр үе үе хутгасаар шошоо бүрэн болтол буцалгана.
Аягалсан шөлөө кориандрын навч эсвэл шинэ яншуй ба зүсэм лимоноор чимэглэнэ.
Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг
СВАДИШТ ДАЛ
Холимог шош
Тус бүр 1/3 аяга (75 гр) тур шош, ногоон шош болон хар шош
5 х.х шар тос эсвэл ур.тос 1 х.х терктсон шинэ цагаан гаа ½ ц.х куркум 8 аяга ус (1,9 л) 1 ц.х хар горчиц 1 ц.х кумины үр 2 ш халуун ногоон чинжүү, үр голоос нь цэвэрлэж хэрчсэн 4 каррийн навч эсвэл 2 лаврын навч ½ ц.х асафетид 1 жижиг хаш, шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн 3 жижиг зүссэн помидор, дунд зэргийн хэмжээтэй 1 ц.х элсэн чихэр 2 ½ ц.х давс ½ ц.х гарам масала 2 х.х хэрчсэн шинэ кориандрын навч |
Шошнуудаа угаагаад 1 цагийн турш усанд дэвтээнэ. 2 х.х шар тосоо халаагаад цагаан гааг шарна. Дээр нь куркум ба шошоо нэмээд 1 мин турш хутгаж хуураад 725 мл ус хийж дунд зэргийн гал дээр (үе үе хөөсийг нь хамсаар) шошоо зөөлөртөл буцалгана. Галаа унтраагаад шошоо шүүж миксердээд нэгэн төрлийн нунжгай бүтэцтэй болгоод хэсэг зуур тавина.
Үлдсэн 3 х.х шар тосоо саванд халаана. Хар корчиц, кумин, перец, каррийн навч ба асафетид хийж халаагаад зүссэн хашаа хийж зөөлөртөл 10 мин хуурна. Помидор, элсэн чихэр, давс, гарам масал, шош ба үлдсэн усаа нэмээд сайтар хольж хутгаад таглана. Ногоогоо болтол буцалгаад кориандрийн навчаар чимнэ. Будаатай идвэл зохимжтой.
Хоол бэлтгэх хугацаа: 45 мин
САМБАР
Ногоотой шошны шөл
Энэ өтгөн шөл нь шингэц сайтай бөгөөд масалатай. Будаа гамбиртай цуг идвэл зохицно.
6 аяга ус (1,4 л)
3 ц.х давс 1 ¼ аяга (250 гр) ногоон шош, эсвэл тур шош, эсвэл ногоон хальсалсан вандуй, эсвэл чечевица 675 гр янз бүрийн ногоо: хаш, лууван, помидор, хулуу, цагаан цэцэгт байцай г.м 50 гр хасарваань, байхгүй бол лимоны шүүс ба бурам 3 х.х шар тос эсвэл ур.тос 1 ц.х хар горчиц 1 ½ ц.х нунтаг тмин 2 ц.х нунтаг кориандр ½ ц.х кайены перец эсвэл 2 ш шинэ халуун чинжүү 1 ц.х куркум 4 х.х терктсон кокос |
Усан дээр давс хийж буцалгана. Хогноос нь ялгаж цэвэрлээд дэвтээсэн байсан шошоо дээр нь нэмээд таггүйгээр 10 мин буцалгана. Хөөсийг нь хамж таглаад дунд зэргийн гал дээр 15-25 мин үе үе хутгаж буцалгана. Шош нь зөөлөрсөн байх боловч хальснаасаа салаагүй байна.
Шош буцалж байх хооронд ногоогоо жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Хасарвааны шүүс бэлдэнэ. Байхгүй бол лимон, бурамаар орлуулна.
Шар тосоо саванд халаана. Хар корчиц хийгээд үсчээд эхэлмэгц бусад нунтаг амтлагчуудаа хийж хэдэн сек хутгаад ногоогоо хийж хуурна. (Хэрэв хаш бэлдсэн бол урьдчилж зөөлөртөл шарж бэлдэнэ) 10-15 хуурахад ногоонууд борлоод эхэлнэ. Дээрээс нь кокос хийгээд 2 мин хуурна.
Энэ хугацаанд шош бэлэн болно. Ногоо, тамариндын шүүсээ нэмээд хутгана. Галаа багасгаад тагийг нь авч шошоо бүрэн болтол буюу шошоо өтгөртөл, ногоогоо болтол буцалгана.
Хоол бэлтгэх хугацаа: 45 мин
МИТХИ ГХАНИ ДАЛ
Тарагтай, соёолуулсан ногоон шош
1 ½ аяга (300 гр) ногоон шош
1 аяга тараг (250 мл) 2 х.х горохын гурил (besan), байхгүй бол энгийн гурил 1 ц.х кумин 1 х.х терктсон цагаан гаа ¼ ц.х асафетид 5 каррийн навч (хэрэв байвал) 1 ц.х куркум 2 ц.х давс 3 ш шинэ перец, үр голоос нь салгаад хэрчсэн 1 ½ ц.х элсэн чихэр 4 х.х шинэ кориандрын навч 2 ½ аяга ус (600 мл) 3 х.х шар тос буюу ур.тос |
Урд орой нь шошоо угааж дэвтээнэ. Нойтон даавуунд ороож өлгөөд бүтэн хоног өнгөрөхөд соёолсон байна. Даавуу нь хатахаас сэргийлж үе үе норгоно.
Горохын гурилаа тарагтай холино. Шар тосоо саванд халаана. Кумин, перец, цагаан гаа ба асафетид хийж халаагаад кумин хүрэнтээд ирмэгц карри, куркум, давс ба соёолуулсан шошоо хийгээд ус нэмж дунд зэргийн гал дээр 30-40 мин буцалгана. Шаардлагатай бол бага зэрэг ус нэмж болно. Шош болмогц тараг дараа нь элсэн чихэр нэмээд 5 мин буцалгана.
Кориандрийн навчаар чимнэ. Будаа ба гамбиртай идвэл зохимжтой.
Дэвтээх хугацаа: 1 шөнө
Соёолуулах хугацаа: 24 цагаас багагүй
Бэлтгэх хугацаа: 1 цаг
КИЧРИ – будаа, шош, ногоотой хоол
Энэ хоол өртөг багатай ч үнэхээр амттай. Шрила Прабхупада багш нэг удаа: “Таваг кичри ба багахан тараг байхад ядуу хүн ч хаад ноёд шиг тансаг хооллочихно шүү” гэж хэлсэн байдаг.
Доор дурдсан кичри нь ахиухан усанд агшаасан задармал будаатай хуургыг санагдуулана.
1 аяга ногоон шош (200 гр) эсвэл хальсалсан ногоон вандуй
1 ½ (250 гр) цагаан будаа эсвэл энэтхэгийн гонзгой цагаан будаа ½ бөөрөнхий цагаан цэцэгт байцай, угаагаад хэсэг хэсэг салгасан 3 х.х шар тос эсвэл ур.тос 2 ц.х кумины үр 4 дунд зэргийн хэмжээтэй помидор, тус бүрийг нь 4 хуваана 2 ш шинэ халуун чинжүү, үр голоос нь салгаж цэвэрлэсэн 2 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл 1 ц.х нунтаг хуурай цагаан гаа) 1 ц.х нунтаг кумин (кумины үрийг нунтаглаж болно) ½ ц.х асафетид 7 аяга ус (1,6 л) 2 ц.х давс 2 ц.х куркум 4 дунд зэргийн хэмжээтэй төмс, шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн 3 х.х лимоны шүүс 2 х.х сливочны масло ½ ц.х нунтаг хар перец |
Шош ба будаагаа хогноос нь ялгаж цэвэрлээд хамтад нь угаана. Ногоонуудаа хэрчээд саванд шар тосоо хийж халаана. Кумины үр, перец ба цагаан гаа хийж хутгана. 1 мин дараа нунтаг кумин ба асафетид хийгээд хэдэн секунтын дараа төмс, цэцэгт байцай хийгээд 4-5 мин хутгаж хуурна. Ногооны гадаргууд нь шар хайрс тогтоход шош, будаагаа хийгээд 1 мин хольж хутгаж хуураад дээр нь ус, давс, куркум ба помидор нэмээд ширүүн гал дээр буцалгана. Буцлаад ирмэгц галыг нь багасгаад тагийг нь аваад 30-40 мин халаана. (хэрэв вандуй бол арай удаан шош бол арай хурдан) энэ хугацаанд будаагаа ёроолдоо наалдахаас сэргийлж ганц хоёр удаа хутгана.
Лимоны хүчил ба маслоо дээрээс нь нэмээд зөөлөн гал дээр агшаагаад нунтаг хар перецээ нэмээд бушуухан хутгаад хоол бэлэн болно. Бүх ус ширгэх ёсгүй. Хар будаа хийсэн бол 20 мин удаан буцалгана.
Хоол бэлтгэх хугацаа: 45 мин
ГИЛИ КИЧРИ-будаа, шош, бууцайтай хоол
Калкуттын чин бишрэлтнүүд ням гариг болгонд паркт “Харе Кришна” фестиваль зохион байгуулдаг бөгөөд гили-кичри бэлдэж бурханд өргөөд 5000 порцыг хотынхонд тараадаг байна.
1 ½ аяга (250 гр) цагаан будаа эсвэл энэтхэгийн гонзгой цагаан будаа
1 ¼ аяга ногоон шош (200 гр) эсвэл хальсалсан ногоон вандуй ¼ аяга шар тос эсвэл сливочный масло 3 лаврын навч 1 х.х хэрчсэн цагаан гаа 2 ц.х давс 2 гвоздик 1 ц.х куркум ¼ теркдсон задь (мускатный орех) 225 гр жижиглэж хэрчсэн шинэ бууцай 3 помидор, жижиглэж хэрчсэн |
Шош ба будаагаа тусад нь угааж цэвэрлээд усанд дэвтээж 1 цаг болгоод шүүнэ. Шар тосоо зузаан ёроолтой саванд халаагаад лаврын навч, цагаан гаа ба гвоздик хийгээд будаа ба шош хийгээд 8-10 мин хутгаж хуурна. Тос ширгэхээс өмнө усыг шошноос дээш 5 см татаж байхаар хийгээд давс, куркум, мускатны орех нэмж буцалтал халаана. Дараа нь тагийг нь аваад 30 мин зөөлөн галаар буцалгана.
Будаа, шош усаа өөртөө шингээхийн хирээр галаа багасгасана. Гэхдээ холимогийн дээд гадаргуу үргэлж усаар бүрхэгдсэн байх ёстой. Шаардлагатай бол хэдэн хоолны халбага ус нэмж болно.
Хэрчсэн бууцай ба помидороо нэмж болгоомжтой хутгаад таггүйгээр 15 мин буцалгана. (кичри чийглэг байх ёстой тул хэт усгүй болтол халаахгүй) Сайтар хольж хутгаад аягална.
Дэвтээх хугацаа: 1 цаг
Бэлтгэх хугацаа: 1 цаг
ЧАННА МАСАЛА
Амталсан турк вандуй
Хэрэв та хийхэд хялбар мөртлөө өлтэй хоолыг өглөөний цайндаа идэхийг хүсвэл амталсан турк вандуйг зөвлөж байна. (кичри болон самбартай цуг зохимжтой)
1 ½ аяга (250 гр) турк вандуй, угааж цэвэрлэсэн
1 ½ ц.х давс 2 ц.х лимоны шүүс 1 ц.х тёрктсон цагаан гаа ¼ ц.х асафетид ½ ц.х нунтаг хар перец |
Вандуйгаа урд орой нь угааж цэвэрлээд, 2 дахин их усанд дэвтээж тавина.
Вандуйгаа шүүж саванд хийгээд дээд гадаргаас дээш 7-8 см байхаар ус хийгээд ½ ц.х давс хийж буцалгана. Хөөсийг нь үе үе хамна. Галыг нь багасгаж таглаад 45 мин-1 цаг буюу шош зөөлрөөд хуруугаар чимхэхэд бутарч байхаар болтол буцалгана. Шошоо шүүж аваад төмпөнд хийж лимоны хүчил, 1 ц.х давс ба амтлагч хийж холино.
Дэвтээх хугацаа: 1 шөнө
Бэлтгэх хугацаа: 1 цаг
ЧАННА РАЙТА
Тарагтай, хуурсан турк вандуй
Өглөөний цайнд хэрэглэхэд зохимжтой. Кичри ба гамбиртай зохицно.
1 аяга турк вандуй (175 гр)
1 ½ давс 4 ц.х шар тос буюу ур.тос 1 ц.х гарам-масала буюу нунтаг кориандр ¼ ц.х асафетид 2/3 аяга (150 мл) тараг ¼ ц.х нунтаг хар перец |
Вандуйгаа урд орой нь угааж цэвэрлээд, 2 дахин их усанд дэвтээж тавина.
Вандуйгаа шүүж саванд хийгээд дээд гадаргаас дээш 7-8 см байхаар ус хийж ширүүн галаар буцалгана. ½ ц.х давс хийгээд 10 мин турш хөөсийг нь үе үе хамж буцалгана. Таглаад галыг нь багасгана. Шошоо зөөлөртөл буцалгана. Ус нь ширгэсэн тохиолдолд түлэгдэх учраас ус нэмж болно. Шош болмогц шүүж гаргана.
Саванд шар тос хийж дунд зэргийн гал дээр халаагаад гарам-масала, асафетид хийгээд хутгана. Тэгээд бушуухан шошин дээрээ нэмээд 8-10 мин хутгаж зөөлөн галаар хуурна. Шош болоод борлоод ирмэгц галаа унтрааж жаахан хөргөнө. Тараг, давс ба перецээ нэмж холиод халуунаар нь олгоно.
Дэвтээх хугацаа: 1 шөнө
Бэлтгэх хугацаа: 45 мин-1 цаг
ЧАННА АУР СИМЛА МИРЧ
Болгар перецтэй, хуурсан турк шош
1 ½ аяга (250 гр) турк вандуй
1 ½ ц.х давс 2 х.х шар тос буюу ур.тос 2 ц.х кумины үр 1-2 ш шинэ халуун чинжүү 1 ц.х терктсон шинэ цагаан гаа ½ ц.х куркум ½ ц.х асафетид 1 болгар ногоон перец, 1,5 см хэмжээтэй хэрчсэн 1 помидор, дунд зэргийн хэмжээтэй (соус болгоно) 2 помидор, дунд зэргийн хэмжээтэй (тус бүрийг нь 8 зүсэм болгож хэрчинэ) |
Вандуйгаа урд орой нь угааж цэвэрлээд, 2 дахин их усанд дэвтээж тавина.
Вандуйгаа шүүж саванд хийгээд дээд гадаргаас дээш 7-8 см байхаар ус хийгээд ½ ц.х давс хийж ширүүн галаар буцалсны дараа 10 мин турш хөөсийг нь үе үе хамж буцалгана. Таглаад галыг нь багасгаж 40 мин- 1 цагийн турш шошоо зөөлөртөл буцалгаад гаргаж шүүнэ. Хэрэв соус бэлдэх бол шош буцалгасан уснаас 125 мл авна.
Саванд шар тос хийж дунд зэргийн гал дээр халаагаад кумин хийж хуурна. Хэрчсэн халуун чинжүү, цагаан гаа, куркум, асафетид мөн болгар перец хийгээд хутгаж хутгана. Перец зөөлрөөд борлоод эхэлмэгц вандуйгаа хийгээд 3 мин хутгаж хуурна. Үлдсэн давсыг цацна.
Соус бэлдэх бол 125 мл ус эсвэл хэрчсэн 1 помидороо шошин дээр нэмээд 5 мин хуурна. Ширээн дээр тавихдаа зүсэм помидорнуудаар чимж тавина.
Дэвтээх хугацаа: 1 шөнө
Бэлтгэх хугацаа: 1 цаг МИЛИ ЖУЛИ САБЖИ КА СУП
Ногооны зутан шөл
Лондонгийн “Говинда” рестораны үйлчлүүлэгчид энэ шөлөнд их дуртай. Ерөнхий тогооч Сварупа-сиддхи дасаас хүмүүс хэрхэн энэ шөлийг хийснийг дандаа шалгаадаг байна.
3 х.х шар тос эсвэл ур.тос
2 лаврын навч 1 ц.х нунтаг кориандр ¼ ц.х асафетид 1 ½ ц.х куркум 675 гр янз бүрийн ногоо, шоо дөрвөлжин хэрчсэн 6 аяга ус (1,4 л) 3 ц.х давс ¼ ц.х нунтаг хар перец 475 мл сүү 2 х.х сливочный масло 3 х.х цагаан гурил |
Шар тосоо халаагаад лаврын навч, кориандр, асафетид ба куркум хийж хэдэн сек хуураад хэрчсэн ногоогоо нэмнэ. 4-5 мин хуураад (борлохоос өмнө) ус перец хийнэ. Таглаад зөөлөн галаар ногоогоо зөөлөртөл үе үе хутгаж хуурна. Болсны дараа ногоогоо бүхлээр нь эсвэл миксердээд нухаш шиг болгоно. Лаврын навчийг нь урьдчилж ялгаж авахаа мартваа.
Энэ хооронд жижиг саванд тосоо халаагаад гурил хийж хутгаад бор шар өнгөтэй болтол (1-2 мин) хуурна. Халуун сүү хийгээд 2 мин турш хурдхан хутгасаар (бөөгнөрүүлэлгүйгээр) өтгөрүүлнэ. Шөлөн дээрээ нэмээд буцалгана.
Бэлтгэх хугацаа: 45-50 мин
ТАМАТАР КА СУП
Томатны шөл
2 кг хатуу улаан помидор
6 х.х шар тос эсвэл ур.тос 1 ц.х нунтаг кориандр ¼ ц.х асафетид 4 х.х хэрчсэн кориандрийн навч 1 ½ х.х элсэн чихэр 1 ½ ц.х давс ¼ ц.х нунтаг хар перец ¼ ц.х нунтаг улаан перец (кайенский) 2 х.х сливочный масло 2 х.х цагаан гурил 1 ¾ аяга сүү (425 мл) 1 х.х лимоны шүүс |
Помидороо угаагаад тус бүрийг нь 8 хуваагаад миксердэнэ. Шүүрээр хальсыг нь шүүж авна. Миксергүй бол терктох буюу няцалж болно.
Саванд шар тосоо халаагаад нунтаг кориандр, асафетид хийгээд хэдхэн сек болсны дараа томатны нухашаа хийгээд галыг нь багасгаж 20-25 мин хуурна. Хэрчсэн кориандр, элсэн чихэр, давс, хар перец ба кайений перец хийнэ.
Өөр саванд сливочний масло хийж халаана. Гурил хийж хутгасаар бор шар өнгөтэй болтол хуурна. Халуун сүү хийгээд хурдхан хутгасаар (бөөгнөрүүлэлгүйгээр) өтгөрүүлнэ. Дээр нь нухаш ба лимоны шүүсээ нэмээд халуунаар нь олгоно.
1 х.х нарийн гоймонг бага тосонд хуураад шөлөн дээрээ цацаж чимж болно.
Бэлтгэх хугацаа: 30-40 мин
Бууцай, шоштой хуурга
100 гр ногоон шош
100 гр улаан шош (фасоль буюу бөөрөн шош) Бууцай 100 гр (спинач) Масло ба цөцгий эсвэл ур.тос Давс, сахар, лимоны хүчил Бусад амтлагч (амт зохицох дурын: хар перец, укроп, петрушка) |
Урд өдрөөс шошнуудаа угааж цэвэрлэж дэвтээх буюу 4-5 цагийн өмнө час халуун усанд дэвтээнэ.
Шошнуудаа усанд хийж буцалгана. Усыг нь ширгэхээс сэргийлж бага багаар нэмээд байж болно. Шош зөөлрөөд болсны дараа шүүж авна.
Бууцайгаа угааж цэвэрлээд миксерээр машиндана.
Саванд масло, цөцгийгээ хийгээд халаана. Болсон шош, бууцайны нухашаа амтлагчуудын хамт хийгээд зөөлөн галаар 3-5 мин хуураад галыг нь салгаж давс, сахар, хүчил хийгээд сайтар холино.
Будаа, гамбир, талх ба ногооны салаттай цуг олгоно.
Дэвтээх хугацаа: шөнө
Бэлтгэх хугацаа: 30-40 мин
Бөөрөн шошоор хийх нухаш
250 гр бөөрөн шош (фасоль, улаан бөөр шиг хэлбэртэй шош)
500 гр хүрэн манжин 1 том сонгино, хэрчсэн ½ аяга гүнжийн үрийн паст (250 мл) ¼ аяга лимоны шүүс (60 мл) 1 х.х кумины үр ¼ аяга оливын тос (60 мл) |
Урьд орой нь шошоо угааж цэвэрлээд дэвтээнэ.
Усаа зузаан ёроолтой саванд хийгээд шош ба сонгиноо хийж буцалгана. 1 цагийн турш буюу шошоо зөөлөртөл буцалсны дараа шошоо шүүж аваад шингэн хэсгээс нь 1 аяга үлдээнэ.
Хүрэн манжингаа хальстай нь ууранд жигнэнэ. Том бол дундуур нь 2-3 хувааж болно.
Хүрэн манжин болмогц жижиглэж хэрчээд миксерт хийнэ. Дээр нь бөөрөн шош, гүнжийн үрийн паст, лимоны шүүс ба кумин хийгээд миксердэнэ. Миксердэж байх үедээ оливын тос нэмнэ. Талхтай цуг иднэ.
Хүрэн манжингийн сок
Хүрэн манжингаа цэвэрлэж нарийхан гонзгой хэрчээд усанд чанана. Зөөлрөөд болоод ирмэгц шүүж аваад амталж салат хийж болно. Ягаан шүүсэн дээр нь сахар, хуурай лимоны хүчил хийгээд хөргөнө. Лимоны хүчлийг 1 л шүүсэнд 1 гр гэж тооцож хийнэ. Сахарын хэмжээг өөрөө амсаж үзээд дураараа тохируулна уу. Ингээд сок бэлэн болно.
Болсон хүрэн манжингаар салат хийх: Шүүсэн хүрэн манжин дээр бага зэрэг жимсний хүчил, давс, сахар, ургамлын тос хийнэ. укроп ба хар перецээр амтална.
Эрчимт шөл
Хөц будаа
Дүфү Төмс, лууван, амтат чинжүү (улаан ногоон) Петрушка, хар перец, лаврын навч Давс, сахар, хүчил |
Энэ хоол нь ерөнхийдөө будаатай шөлтэй төстэй бөгөөд будаа, ногооны хэмжээг монголчуудын хийдэг будаатай шөлтэй адил тооцож бэлдэнэ. Насанд хүрсэн хүн хоногт 100 гр дүфү идвэл хоногийн уургийн хэрэгцээг хангадаг. Гэвч энэ хоол нь сүүний уураг агуулсан тул 1 хүнд 70 гр дүфү ноогдохоор бэлдэнэ.
Урьд орой нь хөц будаагаа угааж цэвэрлээд дэвтээнэ.
Дүфү ба ногоонуудаа жижиг дөрвөлжин хэрчинэ. (6-7 мм)
Усанд хөц будаа, төмс, лууван, лаврын навчаа хийж буцалгана.
Будаа, ногоо зөөлрөөд ирмэгц амтат чинжүү, дүфүгээ хийнэ. Аяга хүйтэн усанд майонезаа зуураад хийж сайтар самарна. 5 мин дараа галаа салгаад петрушка, хар перец, давс, сахар, хүчил хийж амтлаад бэлэн болно.
КИТЧЕРИ
Шош ба будаатай хоол
Жижиг хэмжээтэй улаан хүрэн шош (2 мм х 3 мм хэмжээтэй, Барс болон Меркуригээс олно)
Цагаан будаа Төмс, жижиг дөрвөлжин хэрчсэн Лууван, жижиг дөрвөлжин хэрчсэн |
Энэ хоол нь ерөнхийдөө будаатай шөлтэй төстэй бөгөөд будаа, ногооны хэмжээг монголчуудын хийдэг будаатай шөлтэй адил тооцож бэлдэнэ. Улаан хүрэн шошны хэмжээ нь 1 хүн идэх 1 аяга шөлөнд 1 атга дэвтээгүй байгаа шош байхаар хэмжиж бэлдэнэ.
Улаан хүрэн шошоо угааж дэвтээнэ.
Дэвтсэн шошоо усанд чанана. Зөөлөрмөгц гулуузаар нүдэж жижиглээд зутан маягтай болмогц угаасан будаа, хэрчсэн ногоогоо цуг хийж буцалгана. Ногоо, будаа болмогц өөрийн гар доорх амтлагчуудаа ашиглан амтлаарай.
Энэ шөл нь хар өнгөтэй болох боловч биед тэжээлэг шүү
Дуяаны салат
Дуяаг угааж цэвэрлээд ууранд 15 мин жигнээд гаргана. Гүнжийн тос, гүнжийн үр, давс, сахар, хүчил хийгээд холино.
Хар шошны салат
Хар шошоо угааж дэвтээнэ. Усанд сайтар буцалгаж зөөлрөөд болоод ирмэгц шүүж гаргана. Ургамлын тос, кориандр (меркурид байгаа), петрушка ба давс, сахараар амтална.