Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 0
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15480
Views Today : 5
Views Yesterday : 35
“Бхагавад-гитад” Дээд Эзэн айлдахдаа, Түүний илрэл, төрөлт, үйл нь трансцендент бөгөөд тэдгээрийг ухаарч ойлгосон хэн бүхэн бурханлаг(сүнслэг) ертөнцөд морилон хүрэх нь баттай хэмээн өгүүлсэн байдаг. Бурханы илрэл залрал буюу Түүний төрөлт эгэл жирийн хүний төрөхүйгээс эрс  ялгаатай. Эгэл хүний хувьд өөрийн урьд урьдны үйлээс хамааруулж материаллаг бие махбодийг хүлээн авах хэрэгтэй болдог. Бурханы илрэн залрахуйн тухай хоёрдугаар бүлэгт өгүүлсэн бөгөөд Тэрээр Өөрөө хүссэн үедээ л морилон залардаг.

Дээд Эзний морилон залрах цаг болох үес бүхий л оддын орд хамгийн тааламжтай байршлыг олсон байлаа. Рохини гэж нэрлэгдэх одны од эрхсийн нөлөөлөл ноёлсон үе байв. Учир нь энэ од туйлын таатай сайн нөлөөтэй од хэмээн тооцогддог. Рохини од нь Брахмын шууд удирдлага хяналтан дор оршдог. Одон зурхайн үүднээс тухайн одны байршлаас гадна гаригсын төлөв байдал байршлаас хамаардаг тааламжтай болон таагүй мөчлөгүүд байдаг. Кришнаг мэндлэх үед гаригс өөрсдөө хамгийн аятай таатай байршлуудыг эзлэсэн байлаа.

Энэ мөчид хаа сайгүй – дорно зүгт, өрнө зүгт, умард, өмнөдөд амар амгалан, хөгжил цэцэглэлийн уур амьсгал ноёлож байсан юм. Тэнгэрт од эрхсийн тааламжтай хослолууд харагдаж байсан ба газарт, бүхий л хот тосгод, малын бэлчээр, хүмүүний ухаан бодолд аз жаргал дуурьсан ноёлож байлаа. Гол горхи нь эргээ бялхан урсаж, нуур цөөрөмд нь гайхамшигтай үзэмжит бадамлянхуа цэцэг дэлбээлсэн байв. Ойд нь үзэмж төгс шувууд, тогос зэрэг гоёмсог шувууд дүүрэн  байхын зэрэгцээ ойн дууч шувууд цөмөөр уран тансаг хоолойгоор дуулан жиргэцгээнэ. Тогосууд өөрийн хосын хамтаар гоёхноор бүжиглэх бөгөөд цэцэгсийн анхилуун үнэрийг тээсэн зөөлөн салхи үлээнэ. Тэр салхины биед хүрэх нь туйлаас тааламжтай санагдаж байлаа. …

Гандхарва(тэнгэрийн орны дуучид), Киннара гаригийн оршин суугчид дуугаа дуулцгаах бөгөөд Сиддхалока гаригийн оршин суугчид болон чаран гаригийнхан Бурханы Бодгальд зориулан мөргөл залбирлыг өргөж эхлэв. Диваажингийн гаригууд дээр сахиулсан тэнгэрүүд өөрийн хань ижлүүдтэй апсаруудыг(тэнгэрийн орны бүжигчид) дагуулан бүжиглэж эхлэцгээв.

Аугаа мэргэд сахиулсан тэнгэрүүд нь баярлан хөөрцгөөж  доош нь газар дэлхий рүү цэцгээр хур оруулав. Далайн тэнгисийн эргээр давалгаа зөөлнөөр хуйлран давалгаалах ба тэнгисийн дээрхи тэнгэрт тааламжтайяа хүнгэнэн дуугарах хурын үүлс хуралдаж эхлэв.

Бүх зүйл ийм байдлаар бэлтгэгдэх үед амьд бодгаль бүрийн зүрхэнд орших Бурхан Вишну шөнө дундын харанхуйд Бурханы Дээд Бодгаль дүрээрээ сахиулсан дарь эхүүдийн нэг болох Девакийн өмнө илрэн залрав. Бурхан Вишнугийн төрөлт буюу илрэлийг дорноос мандах тэргэл сартай зүйрлэж болох билээ. …

Васудева өөрийн дөрвөн мутартаа дун, шийдэм, галт хүрд, бадамлянхуа цэцэг барьсан эгэл бус хүүг гайхан харав. Түүний биеийг шриватса тэмдэг чимж байсан ба хүзүүнд нь каустубха үнэт чулуу бүхий зүүлт зүүсэн байв. Тэрээр яг л бараан үүл мэт гэрэл цацруулж байлаа.  Түүний тэргүүнд нь вайдурья чулуугаар чимэглэсэн дуулга байх агаад дээр нь Тэрээр маш олон тооны бугуйвч, ээмэг, олон олон янзын үнэт чулуудаар гоёсон байлаа. Түүний үс нь үгээр хэлэхийн аргагүй тансаг хээнцэр харагдах ажээ. Жаалхүүгийн энэхүү эгэл бус байдал Васудеваг гүн гүнзгий цочирдуулсан юм. Дөнгөж төрсөн хүүхэд хэрхэн ийм байдлаар гоёж чимж болох билээ? Энэ үед л тэрээр тэднийд Бурхан Кришна мэндэлжээ гэдгийг ухаарч ойлгосон юм…

 

“МӨНХИЙН ЦЭНГЭЛИЙН ҮНДЭС” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Аюурвед сүүг тогтмол хэрэглэхийн чухлыг онцгойлон цохон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эрүүл хүн бүр сүү уух хэрэгтэй хэмээн батласан байдаг ба сүү шингээх чадваргүй хүнийг эрүүл бус, эмчилгээ хэрэгтэй гэж тооцдог байна. Эрүүлжсэний баталгаа нь дахин сүү ууж чаддаг болсон явдал нь байдаг аж. Сүүний ашиг тусын талаархи Аюурведийн томьёололд эргэлзэх огтоос хэрэггүй юм.

Тэгвэл сүү яагаад тийм их ач холбогдолтой байдаг вэ? Энэ нь хэд хэдэн шалтгаантай:

o   Сүүнд эрүүл мэндийг тэтгэх олон чанарууд байдаг:

–  Вришя –  Сүү дөнгөж шингэмэгц үржлийн эс (шукра-дхату)-ийг тэжээж байдаг афродизиак болдог. Афродизиак гэдэг нь бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг буюу тэнцвэржүүлж байдаг бодис аж.

–  Ожася – Ожасыг буюу эдийн эссенцийг нэмэгдүүлдэг.

–  Дипана – Хоол боловсруулах галыг хүчжүүлдэг

–  Живанийя – Амь насыг батжуулж, цусны эргэлт болон биеийн эд эсийг сайжруулдаг.

–  Принана – биеийн эд эсүүдийг хангаж, тэжээж, тэтгэж байдаг.

–  Манаскар – ухааны үйлийг сайжруулдаг.

–  Баля – Хүч чадал өгдөг.

o   Сүү нь бие организмын хамгаалалтын механизмыг(вьядхиксаматва буюу дархлаа) дэмжиж байдаг. Энэ чадвар сайжирснаар өвчний үүслийг эсэргүүцэж өгдөг. Хэрэв өвчин хэдийнээ үүссэн бол түүнийг цааш даамжирахыг хүчтэй эсэргүүцэхийн зэрэгцээ өвчний хүчийг намжаана.

o   Сүү нь анеаушадхи-расапрасадам пранадам буюу амь амьдрал өгдөг олон тооны эм тангийн үндэс юм.

o   Сүү нь сарвасьятма бүтээгдэхүүний бүлэгт багтдаг бөгөөд өөрөөр хэлбэл бүгдэд буюу бүх амьд амьтаст, бүх насныханд ашиг тустай бүтээгдэхүүн. Энэ тухай Сушрута-Самхита, Сутрастханагийн 45 бүлэг, 48-49т өгүүлсэн байдаг.

Сүү нь харвалт өгөх, харшил болон өөр бусад асуудал проблемын үндэс болдог хэмээх үзэл нь алдаатай бөгөөд төөрөгдөл юм. Иймэрхүү үр дагавар нь энгийн усыг ч буруу хэрэглэснээс үүсэх боломжтой. Хэрэв хүн хоол боловсруулах эрхтэн систем нь асуудалгүй болон өөр бусад дагалдах өвчлөлгүй бол зөв бэлтгэсэн сүүг, зохих ёсны хэмжээгээр нь хэрэглэх аваас хэвийн байдлаар шингэж, бүх бие махбодийг тэжээн тэтгэнэ.

Түүнээс гадна үнээний сүү бусад бүх төрлийн сүүнээс хамгийн шилдэг нь гэж үздэг. Учир нь тэр хамгийн сайн расаяна-дравья(залуужуулах, сэргээх, насыг уртасгах субстанц) юм. Түүнчлэн бусад бүх төрлийн сүүнээс илүүтэй ожасыг (дархлааны системийн үндэс) нэмэгдүүлдэг.

Сүүг зөв хэрэглэх нь бүх насныханд ач тустай. Ялангуяа ядарч, сульдсан хүмүүст, хүүхдүүдэд, настай хүмүүст.

Үнээний халуун сүү хүч чадлыг нэмэгдүүлдэг бөгөөд гурван дошаг тэнцвэржүүлж, хоол боловсруулалтыг дэмждэг. Гэвч саасны дараа тавиад орхисон сүү гурван дошагийн тэнцвэрийг алдагдуулдаг.

Хүйтэн сүүг, бусад хүчин зүйлүүдийн хамт тогтмол хэрэглэх нь ревматизмын буюу үе мөчний өвчнөөр өвдөх эрсдлийг авч ирдэг. Үнээний сүү халуун дээрээ ач тустай байдаг бол ямааны сүү хөөрүүлсний дараа хөргөсөн хойно ач тустай байдаг байна.

Хар үхрийн сүү бүх чанараараа хамгийн шилдэг нь бөгөөд гурван дошаг тэнцвэржүүлдэг. Цайвар шаргал, улаан үхрийн сүү хий болон шарын төлвийг тэнцвэржүүлдэг. Цагаан үнээний сүү нь капха буюу бадганы чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ба боловсрохдоо илүү хүнд байдаг.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

…“Тэр үед би нилээд залуу байлаа. Бид Бейрут хотод (Ливаны) ном түгээдэг байсан юм. Тэр үед тэнд, яг хот дотор иргэний дайны гал дүрэлзэж байв. Христ шүтлэгтнүүд мусульмантайгаа тулалдаж байсан үе. Хотын нэг талд нь христ шүтлэгтнүүд, нөгөө талд мусульман шашинтууд байрлаж нэг нэгэн рүүгээ гар бөмбөг шидэцгээж байлаа. Бид нэгэн бишрэлтний хамт  тийм ч томгүй орон сууцны хотхон руу орж явчихлаа. Тэр үед бид “Шри Ишопанишад” номыг түгээж байсан юм. Бид бүх давхруудаар нь орж, нилээд хэдэн ном түгээчихээд гарч ирлээ. 20-иод ширхэг ном түгээсэн шиг санадаг юм. Ингээд бид тэрхүү байгууламжаас 200 орчим метр холдож явтал түүн дээр бөмбөг дэлбэрч бүх байгууламж (!!!) хүнтэй, юутайгаа юу ч үгүй устан сүйрсэн билээ… Бид Кришна биднийг хэрхэн хамгаалсныг хараад, басхүү үхэхээсээ хэдхэн хормын өмнө Прабхупадын номыг авч, тэндээс хэдхэн үг ч болов уншиж, үгүйдээ л хавтасных нь зургийг үзэж амжсан тэр хүмүүсийн азтайг гайхан биширсэн юм.

    Бид Ливанд байх тэр үед номуудаа мөн гудамжинд түгээдэг байлаа. Ингэснээр бид амиа ч алдаж болохоор байсан. Нэг удаа намайг гудамжинд ном түгээж явтал араас минь хоёр эрэгтэй  гэнэт дайран гарч ирээд, гарыг минь хумхин, машин руу чирлээ. Намайг яах гэж байгааг нь ойлгоогүй ч зүгээр л Кришнад залбирсан юм. Тэд намайг хотын захад авч очлоо. Тэнд, нэгэн хачин жигтэй газарт намайг гадагш гаргаад, хамар руу минь гар буу тулгаад байцааж гарсан юм: “Чи хэн юм? Хаанаас ирсэн ? Энд юу хийж байгаа?  Чиний үүрэг зорилго юу юм? Чамд хэн тусладаг?”  гэх мэтчилэн олон асуулт асуулаа. Би маш түргэн хариулах хэрэгтэй байсан бөгөөд учир нь тэд юу юугүй гох дарахад бэлхэн байсан. Би дотроо Нрисимхад залбираад асуултуудад нь маш хурдан хариулсан юм. Би тэдэнд гэм зэмгүй оюутан шиг харагдсан юм болов уу, намайг тавьж явуулсан билээ. Энэ байдал нэг бус удаа давтагдсан бөгөөд аажмаар бид бидэн руу дайрч ирээд, барьж аваад, авч яваад, байцаадаг үйлдэлд нь дасч эхлэсэн юм. Гэсэн ч бид санкиртанаа үргэлжлүүлсээр байлаа. Тэр үеийг үнэхээрийн мартах аргагүй. Тэнд ном түгээх огтын боломжгүй байсан ч бид яаж ийгээд түгээдэг байв. Харин одоо үед ном түгээх нь ямар ч асуудалгүй болсон. Ямар ч саад бэрхшээлгүй. Гэвч бишрэлтнүүд ном түгээх ажлаа зогсоож байдаг нь харамсалтай”

Бурханы адислалт  Шрила Бхактивайбхава Свами

Орчуулсан: Балабхадра дас

Ариун судар шастирт эхнэр хүний долоон төрөл байдаг тухай өгүүлжээ. Тэдгээрээс тав нь мунхгийн харанхуйд оршин байдаг бөгөөд эр нөхөртөө ч, үр хүүхэддээ ч аз жаргалыг үл авчирна хэмээсэн байна. Сүүлчийн хоёр төрлийг эерэг сайн гэжээ.

Эхний төрлийн эхнэрийг хатагтай гэж нэрлэнэ. Ийм эхнэр нь гэр орны ажлаа үл хийх бөгөөд гэр орон нь бохир заваан, эмх замбараагүй байх ажгуу. Тэрээр маш залхуу, бүдүүлэг. Дэмий зүйл ихээр ярьж чалчих бөгөөд эр нөхрөө танилуудынхаа өмнө, төрөл төрөгсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ өмнө тэр ч байтугай танихгүй хүмүүсийн өмнө хараан загнана. Ийм эхнэрийн нөхөр нь эрүүл мэнд, материаллаг эд баялаг, оюун ухааны тулгуур суурь болсон өөрийн буяныхаа хувь хэсгийг алдан гээх ажгуу. Энэ бол эр нөхөр ба эхнэр хүмүүсийн хоорондох нарийн холбоо юм. Ийм эмэгтэй нь ямар ч эргэлзээгээр сайн сайхан бүх зүйлсээ алдана: сайн нэр алдар, эд баялаг, эрүүл мэнд, гоо сайхан, аз хийморь гэх мэт. Ийм эхнэр хүн дараагийн амьдралдаа эрэмдэг зэрэмдэг нэгэн болж төрөх магадлал өндөр хэмээжээ.

Хоёр дахь төрлийн эхнэрийг хулгайч гэнэ. Ийм эхнэр нь эр нөхрийнхөө хийж буй ажлыг үл ойлгохын зэрэгцээ үл дэмжинэ. Тэрбээр тэрхүү үйл хэргийг нь ашиг тусгүй үйл хэмээн шүүмжлэнэ. Тийм эмэгтэй нь зөвхөн өөрийн аз жаргал, хүслийг нь эргэцүүлэн бодох агаад түүгээрээ эр нөхрөө захиран залуурдах ажгуу. Тэр бардам буюу өөрийгөө хамгийн чухал хүн гэж бусдад харагдуулах дуртай. Мөнгийг нь ямар ч хэрэггүй элдэв  зүйлс худалдан авах гэх мэтээр эр нөхрийнхөө орлогыг үрэн таран хийнэ. Харин дараа нь эр нөхөр нь тун бага орлого олж байна гэж үглэж загнана.

Гурав дахь төрлийн эхнэрийг алуурчин гэж нэрлэнэ. Тийм эхнэр нь маш бохир хүнд сэтгэлтэй. Ийм эмэгтэй бурханлаг ойлгоцоос асар хол хөндий агаад хэзээ ч эр нөхөртөө санаа тавихгүй. Нөхрийнхөө нэг ч сайн чанарыг олж хардаггүй. Эцэст нь тэрээр нөхрөө хуурах эсвэл түүнийг өвчин эмгэг эсвэл гуниг гутрал дунд орхиж явдаг. Ийм эмэгтэйн нөхөр ихэвчлэн гуниг гутрал дунд нас нөгчдөг тул энэ төрлийн эхнэрийг алуурчин гэж нэрлэдэг ажээ.

Дөрөв дэхь төрлийн эхнэрийг ээж гэж нэрлэнэ. Ийм эхнэр нь халамжтай, эелдэг, эр нөхрийнхөө орлогод ариг гамтай ханддаг. Түүнийг яг л жаахан хүүхэд шиг залан чиглүүлж, хянаж байдаг. Ийм эхнэр, нөхрийн харьцаа нь ээж, хүү хоёрын харьцаатай тун төстэй. Иймээс нь энэ нь бүрэн дүүрэн харьцаа болж чаддаггүй байна.

Тав дахь төрлийн эхнэрийг эмэгтэй дүү гэж нэрлэнэ. Ийм төрлийн эхнэр нь даруу төлөв, хянамгай, нөхөртөө үнэнч. Яг л жаахан эмэгтэй хүүхэд ахдаа хандаж байгаа мэт харьцдаг. Ийм гэр бүлийн харилцаа нь ерөнхийдөө эгэл бус жигтэй бөгөөд гэр бүлийн хосуудын хувьд төдийлөн тохиромжтой бус.

 

Зургаа дахь төрлийн эхнэрийг найз гэж нэрлэдэг. Ийм эхнэр нь нөхрөө хараад үргэлж баярлаж байдаг бөгөөд яг л олон жил уулзаагүй найзууд уулзаж байгаа мэт ханддаг. Тэрээр түүнийг үргэлж зөвтгөх ба түүнд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ түүний сайн чанаруудыг үргэлж олж харна. Нөхрийнхөө үйл хэргийг хүндэлж, түүний орлогод ариг гамтай хандана. Ийм төрлийн хосуудын харьцаанд эхнэр нь нөхөртөө үйлчлэхийн эхлэл харагдаж эхлэнэ. Ийм гэр бүлийн харилцаа зөв зүйтэй бөгөөд эв найртайгаар хөгжиж байдаг.

Долоо дахь төрлийн эхнэрийг үйлчлэгч гэж нэрлэдэг. Ийм төрлийн эхнэрийг ведийн сургаал ёсоор үлгэр жишээ эхнэр хэмээн үздэг. Түүний хувьд нөхөр нь жинхэнэ үлгэр дууриал, төгс төгөлдрийн бэлэгдэл байдаг. Тийм эхнэр нь нөхрийн бүхий л хэлсэн, хүссэн бүрийг үг дуугүй, үнэнчээр даган биелүүлдэг. Ямар ч нөхцөл байдал тохиолдсон үл уурлахын зэрэгцээ, хэзээ ч, юу ч тохиолдож байсан үл гомдох ба бүхнийг нөхрийнхөө аз жаргал, сайн сайхны тулд зориулна.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Нэгэн цагт Вишвамитра нэрт кшатриа-брахман(дайчны мөн чанартай бярман) жинхэнэ брахман болохын тулд бясалгал хийхээр Гималайг зорьжээ. Тэрээр Гималайн нилээд оргил хэсэгт хүрсэн ч доош буун нэгэн модны дор бадамлянхуа суудлаар суун бясалгаж эхлэв. Гэтэл тэрхүү модны дээгүүр нэгэн өрөвтас шувуу нисэн өнгөрч явснаа “бие засмаар” болж агуу йогчийн доор нь суусан модон дээр ирж суув. Өрөвтас түүний доор их йогч сууж байгаа гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэрээр тэрхүү модон дээр суугаад Вишвамитра мунигийн яг л толгойн орой дээр буюу сахасрара-чакра дээр нь сангасаа унагаж орхиж. Вишвамитра мэргэн нүдээ нээсэн бөгөөд түүний уур омог дүрэлзэн шатав. Тэр хэдий брахманы хүчийг багагүй хураасан ч зүрх сэтгэл нь урьдын л янзаар дайчны хэвээр байсан юм. Тэрээр маш ихээр уурлан хөөрхий өрөвтас руу догшин харц илгээтэл түүний нүднээс цахилгаан гялсхийн цахилан гарав. Энэ бол түүний ид шидийн чадварын нэг байлаа. Хөөрхий тэр өрөвтасыг газарт ч унаж амжаагүй байхад үнсэн товрого болгов. Энэ бүхнийг ажиглан харсан хүн амьтан, сахиулсан тэнгэрүүд бүгдийнх нь зүрх сэтгэлийг айдас хүйдэс эзэмдэн авчээ.Ингээд сахиулсан тэнгэрүүд  орчлонгийн гол удирдан залуурдагч Брахма тэнгэрт хүрэлцэн очсон байна. Тэд түүнд хандан: “Эрхэм Брахма минь ээ, та тэрхүү бясалгал хийгчийг тайвшруулж хайрла. Бид түүнээс тун их айж байна. Тэр гаригс ч бүтээн бий болгож чадах бөгөөд энэ орчлон доторхи эмх замбараагүй бүхэн түүнээс шалтгаалан үүсч байна ” гэв. Ингээд  Брахма тэнгэр Вишвамитра дээр очсон байна. Брахмыг түүний өмнө очихуйд Вишвамитра түүнээс: “Би одоо брахман болсон уу?” хэмээн асуужээ. “Тиймээ та брахман. Би таныг брахман хэмээн зарлаж байна. Брахманы гол чанар бол хүлцэнгүй байдал гэдгийг санаарай” гэхэд тэрээр –Гүйцээ, би одоо хүлцэнгүй болсон. Би хүлцэнгүй, хүлцэнгүй. Би хүлцэнгүй брахман хэмээн үглэсээр оджээ. Сэтгэл ханасан тэрээр өглөг хандив гуйхаар айлуудаар орж яваад нэгэн айлын хаалгыг тогшив. Гэрээс нэгэн эмэгтэй гарч ирэв. Тэрээр түүнээс:  “Хүндэт бүсгүй та хүлцэнгүй брахманд жаахан юм өгч болохсон болов уу?” хэмээн гуйжээ. Эмэгтэй түүн рүү харснаа: -Одоохон, брахман минь, одоохон, – хэмээн хэлэв.  Ингээд хаалга хаагдаж, брахман ч хаалганы гадна үлдлээ. Эмэгтэй вааранд будаа цуглуулан хийж эхлэв. Энэ үед нөхөр нь юм идэхийг хүсэж байгаа тухайгаа хэлэв. Эхнэр будаа түүх ажлаа орхиод ногоо арилгаж эхлэлээ. Хүлцэнгүй брахман хүлээсээр л. Нэг цаг өнгөрлөө, хоёр ч цаг өнгөрлөө. Тэр дотроо бодно: “Хичнээн л цаг бол хичнээн цаг хамаагүй зогсоно доо”. Түүнчлэн тэрээр: “Тэвчил хатуужил бол брахман хүний эд баялаг. Гэхдээ тэр эмэгтэй гарч ирдэг юм бол… хүлцэнгүй брахман хүнээр даажин хийсэн хүн яадгийг үзнэ дээ” хэмээн занаж байлаа.  Эмэгтэй ногоогоо арилгаж дуусаад чанаж эхлэв. Харин Вишвамитра энэ үес мөнөөхь өрөвтасын талаар бодож байлаа. Одоо энэ эмэгтэйг ч тийм хувь заяа хүлээж байгаа шүү хэмээн өөрийгөө тайвшруулна.

Бүсгүй нөхөртөө хоолыг нь аягалан өгсөн бөгөөд сэвүүр авч, түүнийг хооллох үеэр сэвүүрдэн өгч байлаа. Нөхөр нь хоолоо тун ч удаанаар идэх ажээ. Тэрээр нөхөртөө “Яаралгүй ид дээ, хонгор минь” хэмээн хэлнэ. Харин гадаа үүдэнд нь Вишвамитра хүлээсээр л. Нөхөр хоолоо идэж дууссан ба эмэгтэй сав суулга, аяга тавгийг нь цэвэрлэв. Тэр үнэхээр ведийн ёсоор хүмүүжсэн эмэгтэй байлаа. Хоолоо идэж дууссан нөхөр нь “Би унтлаа” гэв. Эхнэр ч түүний хэвтмэгц хөлөнд нь иллэг хийн суулаа. Энэ үес ялаа шумуул эргэлдэн унтахад нь саад хийгээд байсан тул тэрээр ялаа, шумуулыг нь үргээн хэсэг хугацааг өнгөрөөв. Бас дахиад л нэг, хоёр цаг өнгөрчээ. Вишвамитра тэнд зогссоор л байсан бөгөөд тэрээр гариг эрхсийг ч бүтээдэг агуу йогч билээ. Харин хэн нэг эмэгтэй түүнд тэгж хандаж байдаг!

Бүсгүйг холдон явтал нөхөр нь сэрчихэв. Бүсгүй нөхрөөсөө: “Хонгор минь, одоо би өөрийн ажлаа хийж болох уу?” хэмээн асууж. Нөхөр нь ч: “мэдээж, тэгэлгүй яахав” хэмээн хариулав.

Ингээд эмэгтэй нөгөө ваартай будаагаа аваад гудамжинд гарвал хэдийнээ харанхуй болсон байлаа. Үүдэнд нь Вишвамитра толгойгоо унжуулан хүлээн зогсох нь харагдав. Хаалга чахран дуугармагц тэрээр өөрийн биеийн хамаг дотоод хүчийг толгой өөдөө өгсүүлсэн бөгөөд эмэгтэйг түүн рүү өргөлөө өгвөл түүнийг нь авсангүй. Вишвамитра толгойгоо түүн рүү бөхийлгөн чиглүүлэв. Гэвч толгойноос нь ганц жаахан оч ч гарсангүй. Тэр хичнээн хичээгээд ямар ч амжилт олсонгүй. Вишвамитра хэд хэдэн удаа оролдон толгойн оройноосоо хүчит галаа гарган эмэгтэйг үнсэн товрого болгох гэж хичээсэн боловч бүх оролдлого нь талаар болов. Эмэгтэй түүнд хандан хэлэв: “Би таныг таних юм байна. Та чинь Вишвамитра мэргэн биз дээ?”. Тэр ч: “Тийм, тийм. Тэр чинь би байна” хэмээн яаран хариулав. “Би таны өрөвтас шувууг үнс болтол шатаахыг тань харсаан. Харин та энэ удаа намайг бас шатаахыг хүссэн бололтой. Гэвч энэ тань бүтсэнгүй.Би судар шастирт заасныг хатуу чанга даган баримталдаг. Миний ард Бурхан Өөрөө байдаг болохоор таны ямар ч чадвар  надад болон нөхөрт маань, гэр оронд маань нөлөөлж чадахгүй билээ. Та юу ч хийлээ гэсэн би өөрийн дхармагаар хамгаалагдсан. Би шашны зарчим дүрмийг хатуу баримталдаг. Миний хувьд эр нөхөр маань Бурханаас дээгүүрт тавигддаг. ..Та нэг зүйлийг мартсан бололтой. Дхарма ракшаси ракшати. Өөрт оногдсон үүрэг буюу дхармагаа сайн биелүүл, тэгвэл дхарма тань таныг хэзээ ямагт хамгаална. Та энэ ваартайг аваад Медина руу яв. Тэнд нэгэн хүлцэнгүй брахман амьдардаг юм. Түүнээс хэрхэн хүлцэнгүй байх аргад суралц ” хэмээн өгүүлэв. Вишвамитра ваартайг аваад дотроо: “Үнэхээр гайхалтай эмэгтэй ажээ. Тэр өөрийн дхармаг маш хатуу даган биелүүлдэг юм байна. Гайхамшигтай эхнэр  байна” хэмээн бодов. Тэгээд тэрээр: “Би танд мөргөхийг хүсэж байна. Та намайг  маш чухал зүйлд сургалаа. Өөрийн дхармагаа сайн биелүүлсэн нэгний өөдөөс хэн ч юу ч үл хийж чадах ажээ. Ингэж  та гэр бүлээ хамгаалдаг юм байна” хэмээн хэлээд Мединаг зорин одов. Зам зуурт тэрээр дхарма ракшаси ракшати буюу өөрийн дхармад санаа тавь, тэгвэл дхарма тань чамд санаа тавина хэмээх үгийг амандаа давтан хэлсээр явжээ. Шашин соёлыг хамгаал, тэгвэл шашин соёл таныг хамгаалах болно.

 

Лакшми Нараяна дас “Гэр бүлийн харилцаа” лекцээс

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 

Scroll to Top