Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 0
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15480
Views Today : 5
Views Yesterday : 35

Майк Робинсон(Лондонгийн радиогийн сурвалжлагч): .. Тэгэхээр ямар нэг шашныг шүтэх ёстой гэж үү? Хүн заавал Кришнагийн бишрэлтэн болох ёстой юу?

Шрила Прабхупада: Хэргийн учир шашинд биш. Энэ бол шинжлэх ухаанч зүйл. Та сүнсний мөн чанартай амьд бодгаль. Гэвч материаллаг болзолт байдлаас болж материаллаг байгалийн хуулиудын нөлөөнд автсан. Ийм учраас та христийн шашинд, би индуизмд итгэж болох ч энэ нь та өтлөж хөгшрөөд би өтлөж хөгшрөхгүй гэсэн үг биш. Бид өтлөж хөгшрөхүйн ухааны талаар ярьж байна. Энэ бол байгалийн хууль. Та христ шүтлэгтэн болохоор өтлөнө, харин намайг  индуизм шүтлэгтэн болохоор  өтлөхгүй  гэж бодох хэрэггүй. Бүгд л өтлөж хөгширнө. Үүн шиг байгалийн хууль хэн ямар шашныг шүтэж байгаагаас үл хамаарч бүгдэд нь адилхан үйлчилдгээрээ  үйлчилсээр байх болно.

Майк Робинсон: Тэгэхээр та, бид бүгдийг удирдан залж байдаг зөвхөн нэг л Бурхан байдаг гэж батлан хэлэхийг хүсээд байна уу?

Шрила Прабхупада: Ганц л Бурхан бий ба ганцхан л байгалийн хууль бий. Бид бүгд энэхүү байгалийн хуулийн нөлөөн дор оршдог. Биднийг Бүхний Дээд удирдан залж байдаг. Ийм ч учраас бид өөрсдийгөө эрх чөлөөтэй,  юу санаснаа л хийж чадна гэж бодвол  эндүүрэл бөгөөд бидний тэнэглэлийн илрэл юм.

Майк Робинсон: Таны гол санаа тавих зүйл бол тэдэнд, амьдралын сүнслэг хэмжээс оршин байдаг тухай ярих явдал юмаа даа?

Шрила Прабхупада: Бидний гол санаа тавих зүйл бол та бүхэнд, та бол энэ биемахбодь биш, бие махбодь бол таны зөвхөн бүрхүүл, өмсгөл(цамц, пальто шиг) юм шүү гэдгийг хэлэх явдал. Харин та өөрөө тэр биеийн дотор амьдарч буй.

Майк Робинсон: Тиймээ, одоо л би ойлгож эхлэж байх шиг байна. Таны ярьж байсан тэр сэдвээс яриагаа үргэлжлүүлье л дээ. Та одоогийн бидний амьдралын хэлбэр маяг нас нөгчисний дараах бидний амьдралыг тодорхойлдог ба байгалийн хууль бидний дараагийн амьдралыг тодорхойлж өгдөг гэж ярьж байсан. Тэгэхээр сүнс хэрхэн шилждэг байж таарах вэ?

Шрила Прабхупада: Энэ бол маш нарийн үйл явц. Бурханлаг сүнс нь бидний материаллаг нүдэнд үл харагдам. Тэрээр атомын хэмжээтэй жаахан. Мэдрэхүй, цус, яс, мах, өөх тос гэх мэтээс тогтох бүдүүлэг бие махбодь устан үгүй болсны дараа ухаан, оюун ухаан, хуурмаг би – гээс тогтох нарийн бие үргэлжлүүлэн үйл хөдлөлөө хийсээр байдаг. Үхэх мөчид энэхүү нарийн бие нь мөнөөх өчүүхэн жаахан сүнсний очийг өөр нэгэн бүдүүлэг бие махбодь руу хөтлөн оруулдаг. Энэ процесс нь яг л агаар үнэрийг зөөдөгтэй адилхан. Сарнайн үнэр хэрхэн дамжиж байгааг хэн ч харж чадахгүй боловч түүнийг агаар дамжуулж байгаа гэдгийг бид мэднэ. Үүний хэрхэн явагдаж байгааг нь бид харж чаддаггүй ч энэ процесс явагдаж л байдаг. Сүнс шилжих процесс нь яг үүн шиг маш нарийн. Үхэх үеийн ухааны төлвөөс хамаарч өчүүхэн жаахан сүнсний оч нь эцгийн үртэй хамт эхийн хэвлийд орж, дараа нь ээжийнх нь  түүнд хайрлах тодорхой нэг төрлийн биед сууж, бие нь өсч томордог. Энэ нь хүн эсвэл муур, нохой эсвэл өөр юуны ч бие байх боломжтой.

А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Өөрийгөө ухаарахуй эрдэм ухаан” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Махапрабху – энэ бол Кришна. Тэрээр Кришнагаас ялгаагүй. Гэвч өөр төлөвт оршдог. Кришна, Махапрабхугийн дүрээр морилон ирсэн нь, Кришнад өөрийгөө хэрхэн даатгах аргыг бидэнд заан сургахуйд оршиж байсан юм.

намо маха ваданаяа

кришна према прадаяа те

кришнаяа кришна-чаитанья

намне гаура-твише намаха

Рупа Госвами энэ пранама мантрагаараа Гаурангад хандан залбирал өргөжээ. Маха-ваданаяа нь хамгийн харамгүй, өгөөмөр хувилгаан Шри Кришна Чаитанья гэсэн утгатай. Яагаад? Яагаад гэвэл Кришна-према-прадаяа те – Тэрээр кришна-премаг (Бурханыг хайрлах хайр) түгээдэг. Кришна анхдагч дүрээрээ энэ дэлхийд морилохдоо кришна-премаг түгээгээгүй. Тэр түүнийг далдын далд, батаас бат, бөхөөс бөх цоожоор цоожилж орхисон. Нэг хайрцгийг нөгөөд нь хийгээд, түүнийгээ гурав дахид нь хийгээд, гурав дахийг нь дөрөв дэхид нь хийгээд гэх мэтчилэн. Премаг ийн цоожилсон. Кришна премаг түгээгээгүй. Тэр түүнийг бат бөх цоожнуудтай олон тооны хайрцагнуудад хийгээд бат найдвартай нуусан.

Харин Тэрээр Махапрабху дүрээр ирэхдээ тэр бүх цоож цуургуудыг эвдэж, премаг бүгдэд түгээсэн юм…

Махапрабху маш өгөөмөр…

уттама адхарма кинчу на бачхила жачхие дилака кола

кахе премананда эмана гауранга хридаяа дхарияа бола

Махапрабху хүмүүнийг уттама, адхама буюу хамгийн өндөрт гарсан нь байна уу, хамгийн уналтад орсон нь байна уу ялгаж салгадаггүй. Тэр зүгээр л бүгдэд хандаж: “Над руу буцан ирцгээ, Над руу буцаад ирээрэй” хэмээн уриалан дууддаг. Энэ л Бурхан Гауранга юм…

Шрила Гоур Говинда Свами “Бхактийн дээд хязгаар” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Нэгэн сүмд гурван брахмачари амьдардаг байсан агаад Шүтээндээ дуулж өгөх их дуртай байжээ. Тэдний нэг нь каратал(дэншиг), нөгөө нь мриданг(бөмбөр), гурав дахь нь фисгармон хөгжим дээр тоглодог байж. Нэг орой манай гурав Шүтээнийхээ өмнө гайхамшигтай бхажан дуулж байтал киртаны яг оргил үед нь онгод хөөрөлдөө болсон уу мридангаа цоо цохиж орхисон бөгөөд киртан ч зогслоо. Урам хугарсан гурав Шүтээн рүүгээ харж: “Ай Бурхан минь, Танд бидний дуулах таалагдсангүй гэж үү дээ?” хэмээн бодоцгоов. Тэд үнэн сэтгэлээсээ харамсаж байсан тул Шүтээн Бурхан нь тэссэнгүй тавцангаасаа буун ирээд:

      -Бүү сэтгэлээр унацгаа! Та нарын дуулах үнэхээр сайхан байсан бөгөөд өмнө нь би хэзээ ч сонсож байсангүй. Би та нарт сэтгэл дүүрэн ханамжтай байгаа болохоор та нарын дурын хүслийг тань биелүүлье!   – гэжээ.

     -“Юу ч хүсэхэв дээ” – хэмээн тэд бодож. Тэгсэн ч,

   -Би шууд Вайкунтхад очихыг хүсэж байна, гэж фисгармони тоглож байсан нэг нь хэлэв.

    -Ямар ч асуудалгүй, – гэж Бурхан хэлмэгц тэр  алга болов.

    -Би Голока явмаар байна, – гэж каратал тоглож байсан нэг нь өгүүлэв.

    -Хүлээж авлаа…, – гэж Бурхан хэлэв.

     -Харин чи яагаад дуугүй суугаад байна,  – гэж Тэрээр сүүлчийн бишрэлтнээс асуувал тэрээр хага балбасан мриданг руугаа гунигтай харснаа:

     -Тийм сайхан киртан тасалдах гэж! … – хэмээн бодлогошронгуй өгүүлснээ, -Сонсооч, Бурхан минь, хоёр хүсэл биелүүлж болох уу?   – гэв.

      -За яахав, болно!

       -Тэгвэл шинэ мридангтай болгож хайрла, тэгээд нөгөө хоёрыг маань буцааж авч ирж хайрла!   – гэжээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Халдварт өвчин  – цухалдуу, яхир зан, гомдол, уур хилэн, харамслаас

Ханиад – өөртөө бүхний анхаарлыг татах гэсэн хүслээс

Өвдөгний өвчин – бардамнал, зөрүүд зан, бууж өгдөггүй, уян хатан биш чанар, айдсаас

Цусны даралт ихсэх – шийдэгдээгүй архаг хууч, сэтгэл санааны хүнд асуудал проблемуудаас

Цусны даралт багасах – хүүхэд насанд хайр, халамж дутсанаас. Уруу дорой, гутранги үзлээс

Сарын тэмдгийн тэнцвэрт бус байдал- өөртөө уурлах, зарим эмэгтэй хүнд эсвэл бүх эмэгтэйчүүдэд атаархах атаархлаас

Хоол боловсруулалт муудах – адгуусны чанартай айдас, амар тайван бус байдал, байнгын үглэх, хэрүүл хийхээс

Хавдар – он удсан гомдол гунил, цочирдлоо хадгалсаар байх, дотроо гэмшилтэй айдсаас

Саа –  амьдралд сэтгэл хангалуун биш байх, амьдралыг сайхнаар үл хүлээж авах, мухардал, нөхцөл байдал, харьцаанаас зугатахаас, гомдол, айдас гэх мэтээс

Элэгний өвчлөл – үглэх, биеэ чагнах, бие муу байна гэж байнга гомдоллохоос

Бөөрний өвчин –шүүмжлэл, сэтгэл гутрал, азгүйтэл, айдсаас

Бөөрний чулуу – уур хилэн, гомдол удаан хуримтлагдсанаас

Салхинд цохиулах буюу хатгалга өвчин – өчүүхэн зүйлээс болж гомдох, эмх цэгцгүй байдал, түгшимтгий зан, тогтвортой бус байдал, дэмий сэлгүүцэх гэх мэтээс

Псориаз буюу арьсны өвчлөл –өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжинд хариуцлага үүрэхээс татгалзах, бусад хүн таныг гомдоохоос айх, өөрөө өөрийгөө мэдрэх мэдрэмжээ алдахаас

Бэлтгэсэн: Балабхадра дас

Гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүний дхарма буюу үүрэг юм. Өөрийн гоо сайхнаар эмэгтэй хүн эр нөхрийнхөө болон ойр дотныхныхынхоо ухааныг амаржуулан тайвшруулдаг. Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг нь ямар нэг шунал ба ямар нэг хээнцэр зан биш.

Ведүүдэд гадаад ба дотоод гэсэн хоёр төрлийн гоо үзэсгэлэн байдаг тухай өгүүлсэн. Тэнд өгүүлэхдээ нэгэн дуугаар эмэгтэй хүн аль аль талаасаа гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэсэн байдаг.Үүнд ямар нэг зөрчилдөх зүйл байхгүй. Өөрийн гоо сайханд анхаарснаар эмэгтэй хүн буянт үйлийг үйлдэж буй хэрэг юм.

Ведүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг таван махбодьтой харгалзсан таван түвшинтэй хэмээжээ. Шороо түвшний гоо үзэсгэлэн нь тааламжтай үнэртэй холбогдоно. Эмэгтэйчүүд эфирийн тоснуудыг хэрэглэж байх нь зохистой. Ийм тоснууд нь нарийн тааламжтай үнэрийг бий болгоод зогсохгүй хүний аура буюу гэрлэн биед эерэг нөлөөг үзүүлдэг. Үнэртэй ус буюу сүрчгийг аль болох хэрэглэхгүй байх нь дээр. Учир нь түүнд агуулагдах спирт  өөртөө янз бүрийн нарийн биетүүдийг өдөөн дууддаг. Хамгийн эмэгтэйлэг үнэрүүд нь сарнай болон малига цэцгийн үнэрүүд юм.

Ус түвшний эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь тодорхой амттай холбогддог. Хоёр төрлийн хүнсний бүтээгдэхүүн бий. Нэг төрлийнх нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг нэмэгдүүлдэг, нөгөөх нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг муутгадаг. Эмэгтэй хүний гоо сайхны хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол сүү. Хэрэв сүүг багадаа нэг сар тогтмол уувал тухайн эмэгтэйн нарийн бие эмэгтэй энергиэр гэрэлтэн гийж ирдэг. Хэргийн учир нь үнээ нь тэнгэрийн орноос бидэнд туслуулахаар илгээгдсэн, харин сүү нь зүгээр л хайрын ханд юм. Харин сүүг шафран, шатавари гэх мэт болон  өөр бусад амтлагчуудтай хамтруулан хэрэглэх хэрэгтэй. Мөн цөцгийн тос, зөгийн бал, цэцгийн цай зэргийг онцгойлон зөвлөдөг. Харин эмэгтэй хүний үзэсгэлэнг муутгадаг хүнсэнд мах, загас, өндөг, мал амьтныг хөнөөснөөс дагалдан ирэх бүх бүтээгдэхүүн орно. Түүнчлэн цай болон кофе.

Гал түвшний гоо үзэсгэлэнг харах мэдрэхүйгээр дамжуулан хүлээн авдаг. Эмэгтэй хүн сайхан хувцасладаг байх зайлшгүй шаардлагатай.  Гэхдээ үүний зэрэгцээ хувцас нь түүнийг хамгаалдаг байх ёстой. Шунал хүслийн болон атаархлын харцнуудаас бие дэхь энергийн бүх чухал төвүүдийг хааж байх учиртай. Шилбэнээс өвдөг хүртэл, мөн ташаа, цээж гэх мэт. Хувцасны хэлбэр загвар нь доод талаараа чөлөөтэй, задгай байх ёстой ба энэ нь газраас энерги, эрчим чөлөөтэй авахад хэрэгтэй учраас тэр юм. Эмэгтэйчүүд мөн гоё чамин, гялалзсан зүүлтнүүдийг зүүж байх ёстой. Энэ нь мөн хамгаалалт болдог.

Хийн буюу агаарын түвшний хувьд энэ нь хүртэх мэдрэхүйтэй холбогдоно. Энд эмэгтэйчүүдийн хувьд массаж буюу иллэг чухлын тухай яригдана. Ялангуяа абхьянга буюу тусгай массаж. Тэр нь 7 эдийг нэвтрэн орж, мэдрэлийн системийг тайвшруулж, эмэгтэй хүний хөдөлгөөнийг уян налархай, түргэн шаламгай болгодог.

Эфир буюу огторгуй түвшний гоо сайхныг дуу авиагаар дамжуулан хүлээж авдаг. Эмэгтэй хүн маш зөөлөн, эелдэг ярих ёстой ба аль болох дуугаа өндөрсгөхгүй байх ёстой. Түүний хэл яриа нь эелдэг байх ёстой. Үүний тулд зөв хүмүүстэй харьцах, сайхан зүйлийн талаар сонсдог байх нь чухал. Түүнчлэн бусадтай эвлэрч чаддаг байх нь сайн практик болно.

Ведийн сэтгэл зүйч, зурхайч Марианна Полонскийн лекцээс

Орчуулсан: Балабхадра дас

Scroll to Top