Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 7 9
Users Today : 4
Users Yesterday : 26
Total Users : 15479
Views Today : 4
Views Yesterday : 35

“Кали эринд бурханлаг мэдлэг нь дөрвөн сампрадая(багш шавийн хэлхээ) болох Шри, Брахма, Рудра, Кумара сампрадаягаар дамжих болмой. Тэдгээр нь Бурханы Дээд Бодгальд мөргөл бишрэлээ илэрхийлэх дээд соёлыг түгээн дэлгэрүүлнэ. Энэ дөрвөн сампрадаягаас ангид гадуур хүлээн авсан ямар ч мантра хүч нөлөө үгүй болой!”

Падма Пуран

сампрадайа вихинайе мантрас те нишпхала матаха

тах калу павишьями чатвара сампрадайа

шри брахма рудра санака вайшнава абшити пранава

чат тварас те калу бхавья хи уткале пурушоттама

Хэрэв бид диваажингийн гаригс хүрэх болон Кришнагийн бадамлянхуа өлмийд хүрэх хоёрын хоорондох ялгааг олж харахгүй байгаа бол бидэнд зүгээр л тархи байхгүй гэсэн үг юм. Чухамхүү үүнийг л бидэнд Кришна ухамсар сургадаг: Кришнагийн мөнхийн өмөг түшгийг олох уу эсвэл энэ материаллаг ертөнцийг цаг зуурхны өмөг түшгийг болгох уу. Бидний суралцах ёстой зүйл энэ юм.

Шрила Бхактивайбхава Свами

Шримад-Бхагаватам.3.21.14р шүлгээр хийсэн лекцээс

**

Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд хэцүү хүнд тэвчил хатуужил, гэмшил, наминчлал үйлдсэнээр, Шүтээнд үйлчилснээр, санньяса эсвэл грихастха ашрамд заагдсан дүрэм журмуудыг хатуу чанга баримтласнаар хүрэх боломжгүй. Үүнд мөн Ведүүдийг судласнаар хүрж чадахгүй. Усан доогуур шунгаад, дээрээс цоргих наран доор зогсоод хүрэх боломжгүй. Хүмүүн,  бишрэлтэн хүний адислалыг хүртээгүй цагт цэвэр чин бишрэлийн түвшинд хүрж чадахгүй. Энэ нь зүгээр л боломжгүй.

Шрила Бхактивайбхава Свами

Шримад-Бхагаватам.1.19.13р шүлгээр хийсэн лекцээс

***

Бид гайхамшигт амттай Кришна-прасад амтлан байгаа нь дээд амтыг мэдрэхэд суралцаж байгаа хэрэг билээ . Бид адгуус амьтдын хөлнөөс нь, хүзүүнээс, хамарнаас нь зуудаггүй. Бид амтат будаа, халва, гулаб-жамуныг хүртэн цэнгэл жаргалыг амталдаг. Эргэлзэх зүйлгүйгээр энэ бол дээдийн дээд амт. Кришна ухамсарт үйлдэж буй бидний бүх үйл хэрэг дээд цэнгэл жаргал юм.

Бхагавад-гита. 8.12р шүлгээр хийсэн лекцээс

**

Материалист үзэлтнүүд нь, эдгээр бурханлаг хүмүүс гэж нэрлэгдэх трансценденталистууд нь бодит байдлаас зүгээр л зугатаж байна гэж ярьцгаадаг. Тэд өөрсдийгөө бусдаас тусгаарлаж байна гэдэг. Гэвч нөгөө талаас трансценденталист бас яг ийм байдлаар, тэрхүү материалист үзэлтнийг бодит байдлаас тун ч их зугатааж байна даа хэмээн бодож байдаг. Асуудлын гол нь бодит байдал гэж чухам юу вэ гэдэгт оршино.

Шрила Бхактивайбхава Свами

Бхагавад-гита. 8.12р шүлгээр хийсэн лекцээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань  янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол зүйлс юм. Бидний баримталдаг вайшнавын гүн ухаанаар бол энэ бүх ялгаварлал нь биед хамаарах хаяг ярлыкаас илүү зүйл биш.

Кришна ухамсрын хөдөлгөөн нь бие махбодийн ялгаан дээр үндэслэгдээгүй. Энэ трансцендент хөдөлгөөн нь бодит байдлын сүнслэг ойлголт дээр үндэслэгдсэн. Хэрэв бүх дэлхийн хүмүүс, амьдрал нь сүнсний оч дээр тогтдог юм гэдгийг ойлгох аваас тэд мөн, бие даасан жижиг сүнсний үүрэг нь Дээд Сүнс, Кришнад үйлчлэх явдал юм байна гэдгийг ойлгох байсан. Бурхан Кришна Өөрөө энэ тухай “Бхагавад-гитад” (15.7), мамаивамшо жива-локе жива-бхутах санатанах буюу “Материаллаг ертөнц дахь амьд бодгалиуд нь Миний мөнхийн тусгаар хэсгүүд” хэмээн айлдсан байдаг. Олон янзын биед хувилан төрсөн амьд амьтас нь Кришнагийн хүүхдүүд юм. Тэгэхээр мэдээж хэрэг, тэдний үүрэг зорилго болвоос анхдагч Дээд Эцэг, Кришнад үйлчлэх явдал. Хэрэв хүмүүс энэ гүн ухааныг хүлээн авах аваас Кришна ухамсрын энэ аугаа Хөдөлгөөн маань бүх үндэстнүүдийг нэг гэр бүл болгон нэгтгэх гэж оролдсон НҮБ-ын хийж чадаагүйг хийж гүйцэлдүүлэх болно.

Шрила Прабхупада, ЧЧ.Мадхья-лила. 25.193 тайлбар

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Хүн адгуус амьтныг алж хөнөөхөө зогсохгүй бол тэрээр шашин болон  Бурханыг танин ойлгож чадахгүй. Энэ нүгэл хилэнц нь түүнд саад болно. Бурхан Будда нь хэдийгээр Кришнагийн хувилгаан ч гэлээ тэрээр Бурханы тухай юу ч яриагүй. Учир нь  ялгаагүй, хүмүүс түүнийг ойлгохгүй байх байсан. Тэрээр  ганц л зүйлийг буюу адгуус амьтдыг алж хөнөөх явдлыг зогсоохыг хүссэн.

Шрипада Шанкарачарья хүмүүний хамгийн гол зүйл бол бурханлаг эхлэл юм гэдгийг нотлохыг,  бас хүмүүсийг өөрийнхөө Ведэд хийсэн зохиомол тайлбараар атеист үзэл буюу бурхангүй үзлээс нь ангижруулахыг хичээсэн юм. Энэ бол аугаа багш нар буюу ачарья нарын нууц. Заримдаа тэд Ведийн жинхэнэ утга санааг нуун дарагдуулдаг ба түүнд өөр маягийн тайлбар өгдөг. Заримдаа бурхангүй үзэлтнүүдийг араасаа дагуулахын тулд шинэ шинэ онолыг бий болгон номлодог. Иймээс ч Шанкарачарьягийн гүн ухаан нь пашанди нар буюу бурхангүй үзэлтнүүдэд зориулагдсан юм.

(Чаитанья-чаритамрита, Мадхья-лила. 25.42 шүлгэнд хийсэн тайлбар)

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Би сахиулсан тэнгэрүүдэд мөргөх болон имперсонализм үзлийг, ерөөсөө  Кришнад өөрийгөө бүрэн даатгадаггүй бүх үзлийг нээлттэйгээр шүүмжилдэг Энэтхэгийн цор ганц хүн. Тиймээ, энэ үнэн. Миний Гуру Махараж(номын багш) өөрийн номлолдоо хэзээ ч эвлэрэх үзлийг баримтлаж байгаагүй. Би ч тэгэхгүй, миний шавь нарь ч ингэх ёсгүй.

Бид Кришна бол Бурханы Дээд Бодгаль, бусад бүгд нь Түүний салшгүй хэсгүүд буюу албатууд гэдэгт хатуу итгэдэг. Үүнийг бид бүх дэлхий даяар зоригтой зарлан тунхаглах ёстой. Хүмүүс Кришнаг Дээд Бодгаль хэмээн үзэж Түүнд өөрсдийгөө бүрэн даатгаагүй цагт энэ ертөнц дээр энх амгалан суух тухай тэдний мөрөөдөл зүгээр л тэнэг харанхуй тэмүүлэл, мөрөөдөл хэвээр үлдэнэ гэдгийг тэд сайтар ухамсарлах ёстой.

(Шрила Прабхупадын Гириражид бичсэн захидлаас. 1972 оны нэг сарын 2)

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top