Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 1 8
Users Today : 38
Users Yesterday : 36
Total Users : 30518
Views Today : 50
Views Yesterday : 44

Аутизм нь кармын нилээд нухацтай проблем бөгөөд үүнийг ойлголоход нилээд гүн гүнзгий ойлголт шаардагдана. Энэ нь тухайн хүний үйлийн үр ба тухайн сүнсний ирж төрсөн эцэг, эхийн хувь тавилантай холбоотой.

Аутизм чухамхүү юунаас болдгийг товчхон тайлбарлая. Сүнс нь материаллаг ертөнцөд маш удаан хугацаанд амьдарч, маш их зовлон шаналлыг хүлээн авсан. Ямар нэг проблемоос болж ядарч сульдсан бол та ч гэсэн, “Өө би юу ч сонсохыг хүсэхгүй байна, юу ч харахыг хүсэхгүй байна. Зүгээр л намайг тайван орхиж үз” хэмээнэ. Тийм үү? Тийм. Өөрөөр хэлбэл хүн сэтгэлзүйн хувьд ядраад ирэх үед тэрээр дахиад тэвчиж чадахаа больдог… Жишээ нь, ямар нэг дайныг туулж гарсан хүн эсвэл ямар нэг хар дарж зүүдлэсэн хүн.

Энэ материаллаг ертөнцтэй холбогдохыг хүсдэггүй хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэд маш их ядарсан. Аутизмтай энэ дэлхийд ирж буй хүмүүс нь урьд өмнө нь нэн хүнд хувь тавилантай байсан хүмүүс юм. Тэднийг тиймэрхүү маягаар хүрээлэн буй орчлон ертөнцөөс нь тусгаарлаж байна.

Өөрөөр хэлбэл Аюурвед үүнийг ямар нэг өвчин гэж авч үздэггүй. Харин үүнийг хүнд хатуу хувь тавилан гэж үздэг.

Их олон хүмүүс өтлөөд ирэхийн цагтаа өөрсдийгөө яг л аутизмтай мэт авч явдаг. Тэд мартаж санаж, өөрийгөө бусдаас тусгаарлаж, эргэн тойрныхонтойгоо харьцахыг хүсэхээ больж, хаашаа ч гарахаа больдог гэх мэт.

Ийм хүмүүстэй яаж харьцвал дээр вэ? Тэдэнд маш их хайрыг өгөх хэрэгтэй. Тэд дахиад хүн төрөлхтөнд итгэж эхлэх ёстой. Хүн төрөлхтөн тэдэнд хор хүргэхгүй юм байна, тэдэнд өвдөлт зовлон учруулахгүй юм байна гэдэг итгэлийг өгөх ёстой. Энэ нь хүрээлэн буй орчноос хамгаалах нэгэн төрлийн хамгаалалт юм. Урьд өмнө нь тэд маш их шаналал зовлонг амссан гэсэн үг.

Хайрыг, аль болох их хайрыг, сайн сайхан эмоци, сэтгэл мэдрэмжийг тэдэнд өгөх хэрэгтэй. Тэднийг оролдоод байхад тэд дургүй. Ийм учраас тэдэнд аль болох сайн сайхан сэтгэгдлүүдийг дамжуулж, сайхан үгүүдийг хэлж, сайхан дуу хөгжим сонсгож, аль болох их инээмсэглэж, тэдний инээмсэглэлийг аль болох харж байхыг хичээ. Ингэснээр тэднийг чимээгүйхнээр, бага багаар энэ байдлаас нь гаргаж чадна.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Бүхий л амьд амьтсыг энэрэн нигүүлсэх, багшдаа үнэнч бишрэлтэй байх нь буяны төлөвт орших Бархасвадийн шинж чанар юм.

Хөгжлийн дээд түвшинд, бидэнтэй учран таарсан ямар ч хүн бидний багш, нөхцөл байдал болгон биднийг Бурханлаг руу ойртон дөтлөхөд туслахаар, эгоизм буюу аминч үзлээс ангижрахад маань туслахаар бүтээгдсэн байдаг хэмээх ойлголт бидэнд аяндаа ирдэг. Бидний хэнд маань ч амьдрал дээр олон багш бий. Ийм ч учраас хэнийг ч, хэзээ ч хараах үзэн ядах хэрэггүй. Бүгдэд хүндлэлийг илгээгээд л өөрийн замаар явах хэрэгтэй.

Сургууль дээр ч гэсэн хүүхдүүд багшдаа мөн л тийм янзаар хандах ёстой. Баруунд бол багш нарыг үл хүндэтгэх хандлага түгээмэл. Шавь нарт бараг бүх зүйл зөвшөөрөгдсөн байдаг. Тэнд, бага ангийн сурагчид дурын мөчид хаалга саван гарч одох ба багштайгаа бүдүүлгээр харилцдаг. Үүнийг шавийн өөрийгөө илэрхийлж буй явдал, өөрийгөө таньж ухамсарлаж буй явдал, энэ бол хэвийн л үзэгдэл хэмээн үздэг. Гэтэл үүнээс болж шавь хүний мэдлэгийг шингээх чадвар хаагддаг. Ийм учраас барууны орнуудын сурагчдын оюуны хөгжлийн түвшин байнга унасаар буй.

Бид дотооддоо хүлцэнгүй оршсон зөвхөн тэр цагт л мэдлэгийг хүлээж авч чадна гэдгийг мэдэх нь бас ойлгох нь маш чухал. Ийм хандлага бидний бүхий л амьдралын туршид хадгалагдаж байх ёстой. Яагаад гэвэл орчлон ертөнц биднийг секунд хором бүрд сургасаар буй. Иймээс тэр ч байтугай та гадаад хэл сурч байхдаа эсвэл жолооны курсэд сууж байхдаа ч эдгээрийг заан сургаж буй хүмүүс, тэдний эрчим энергид дотоод сэтгэлдээ мөргөж залбирч байх нь зүйтэй.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Орчлон ертөнцтэй хэрхэн ярилцах ба гаригс хувь тавилан эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?” номоос бэлтгэсэн: Балабхадра дас

 

Дорно дахинд, “Хүний хамгийн муу дайснууд ч түүний өөрийнх нь бодол санаануудын авч ирэх тийм зовлонг учруулахыг хүсээгүй байдаг” хэмээх яриа бий. Эртний алдартай эмчлэгч нарын нэг Авиценна хэлэхдээ, “Эмч хүнд өвчинтэй тэмцэх гурван хэрэгсэл л байдаг, тэдгээр нь үг, ургамал, хутга” хэмээсэн.

Хамгийн эхэнд байгаа “үг” хэмээх үгэнд анхаарал хандуулцгаая.

Парисын нэгэн эмнэлэгт залуу сэтгэл зүйч Эмили Кьи, ерөнхий эмчийнхээ зөвлөснийг харгалзан, өөрийн айдас болгоомжлол, аз сорилтыг тооцон байж, өвчтөнүүддээ өдөрт гурван удаа өөртөө сонсогдохоор эсвэл зүгээр л бодолдоо 10 удаа, “Өдрөөс өдөрт бие маань сайжирч байгааг би мэдэрч байна”  хэмээн  давтан хэлж байхыг үүрэг болгожээ. Гэхдээ үүнийг хэлэхдээ зүгээр нэг механик байдлаар биш аль болох боломжоороо чин сэтгэлээсээ хэлэхийг хүсчээ. Тэгээд яасан гэж та бодож байна? Сарын дараа гэхэд энэ эмчийн өвчтөнүүд тухайн эмнэлгийн ярианы гол эх сэдэв болж дараа нь бүх Франц даяар шуугиан дэгдээжээ. Гайхалтай хэдий ч энэ нь бодит үнэн юм: хүнд өвчтэй хүмүүс сарын дотор эдгэсэн ба зарим нэг өвчтөнүүд мэс засалд орох шаардлагатай байсан нь үгүй болжээ.


Өөрөөр хэлбэл, эртний агуу эрдэмтэн Парацельсын, итгэл үнэмшил гайхамшгийг бүтээдэг хэмээх таамаг батлагдсан юм.
Бидний эрүүл мэнд бол бидний бодол сэтгэлгээний шууд үр дагавар байдаг. Сэтгэл санааны болон физик биеийн төлвийн хооронд ямар нэг шууд холбоо байгаа гэдэгт хэн ч эргэлздэггүй.

“Бүхий л өвчнөөс, бүхий л халдварт өвчнөөс хамгаалах хамгийн шилдэг хамгаалалт бол өөрийн эрүүл мэндэд итгэх хатуу итгэл, эерэг эмоци. Харин сөрөг санаа бодол бол устган сүйтгэдэг. Жишээ нь өс хонзон санах нь ходоод гэдэсний өвчнүүдийг бий болгодог бол гомдол нь элэг, нойр булчирхай, холецистит гэх мэт өвчлөлүүдийг бий болгодог” гэж хорь гаран жилийн туршлагатай сэтгэл зүйч эмч Андрей Метельский ярьж байна.
Сэтгэл зүйн хамгийн чухал хуулиудын нэг нь, хайр энхрийлэл, бахархан магтсан үгүүд нь түүнийг сонсож буй хүмүүсийн амьдралын эрчмийг хүчжүүлж байдаг бол харин хорон, эерэг бус үгүүд нь сонсогчдын эрчим энергийг бууруулж байдаг.

Муу зүйлийг бодоод байх аваас өвчний тоо улам л өсөн нэмэгдэнэ.

Үүнийг эсэргүүцэн зогсохын тулд эртний мэргэдийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хичнээн хүнд хэцүү байсан ч амьдралд талархах, баярлах!

Хүний эрүүл мэнд, амьдрал, хувь тавилан хүний болол санаанаас шуудхан хамааралтай байдаг.

Сайныг боддог бол сайныг хүлээ, мууг боддог бол мууг л хүлээ.

Бидний байнга боддог зүйл энэ нь болох ёстой ба эсвэл болно гэсэн итгэлийг төрүүлдэг. Итгэл нь үйл явдлыг төрүүлэн бий болгодог.

Чухамхүү ийм учраас та зөвхөн сайн сайхны талаар бодож, зөвхөн сайн сайханд найдаарай.

@

Бэлтгэсэн: Балабхадра дас 

Эцэг хүн гэрээ орхиж одсон хүүгийнхээ араас гуниглан шаналдаг шиг Кришна төдий олон тооны төөрсөн сүнснүүд материаллаг ертөнцөд оршин байгаад огтоос баярладаггүй.

Ийм учраас Тэрээр биечлэн нааш ирж, тэднийг дахин Түүнд өөрсдийгөө даатгахыг уриалан дууддаг. Гэвч болзолт сүнснүүд нь худал хуурмагийн нөлөөнд гүн бат орсон байдаг тул тэднийг Кришнад сүсэглүүлнэ гэдэг туйлын хүнд хэцүү ажил. Иймээс хэрэв бид бусдыг Түүнд өөрсдийгөө даатган сүсэглүүлж чадах аваас Тэрээр бидний энэхүү үйлчлэл зүтгэлд маш ихээр талархах болно. Энэ бол бидний ялалт юм. Энэхүү зарчмыг даган мөрдөхийг хичээж, өөрийн бүхий л хүч чадлаар номлогтун. Тэгсэн цагт бүх зүйл сайхан болно. Бүү санаа зов.

Шрила Прабхупадын Упендрад илгээсэн захидлаас, 1971-10-09.

Хаана итгэл байна, тэнд мөнгө байдаг. Тэгвэл итгэл хаанаас бий болдог вэ? Би яагаад танд итгээд байгаа юм бэ? Яагаад гэвэл таны бурханлаг байдал хэвийн, тархи толгой тань хэвийн ажилладаг. Та бол итгэж болох хүн, та бол эрүүл саруул сэтгэлгээтэй хүн. Эрүүл саруул сэтгэлгээ гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Энэ нь элдэв буруу муу зүйлээс ангид хүн гэсэн утгатай. Тэр хүнийг шунал, хомхой сэтгэл, ямар нэг худал хуурмаг сэдэл, амбиц эзэмдэн авдаггүй гэсэн утгатай. Таны ухамсар хэдийчинээ цэвэр болно, төдийчинээ танд итгэх итгэл нэмэгдэнэ.

Амжилт юунаас эхлэдэг вэ? Өөрийн эго-ноос ангижрах үеэс. “Би, миний, надад” гэх мэтийг авч хаяснаар та өөрөөсөө эгоизмийн бүх гинжин хэлхээг, энэ бүх буруу муу зүйлсийн гинжийг тас татаж хаях болно. Тэд зүгээр л танаас холдон одох ба танд тэдгээрт наалдаж, татагдах шалтгаан үгүй болно.

Йогод ийм нэг дадал практик байдаг. Буддын шашинтнууд ч мөн үүнийг хийдэг. Тэд элсээр эсвэл ямар нэг нунтгаар маш гоёмсог уран зургийг хийдэг. Нэг сар, хоёр сар магадгүй хагас жил хийнэ. Дараа нь түүнийгээ устгаад хаячихдаг. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Энэ практикийг уягдаж татагдахгүй байхад сурахын тулд хийдэг. Уягдаж татагдахгүй байж сурахын тулд. Үүнийг карма-йога гэж нэрлэдэг. Тэгээд та ажил хийж, мөнгө олох үед магадгүй сая саяыг, магадгүй тэрбум тэрбумыг олох үед та тэдгээрт үл татагдана. Тэдгээр нь таны боолчлогдох шалтгаан болж чадахгүй болох болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Scroll to Top