Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 0
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15480
Views Today : 5
Views Yesterday : 35

Ангел буюу сахиулсан тэнгэрүүд болон өөр бусад нарийн биет бодгалиуд, жишээ нь хий үзэгдэл, буг гэх мэтийн хооронд ялгаа бий.

Хий үзэгдэл буюу буг нь бие махбодьгүй бодгаль ба дараагийн физик биеэ авч чадаагүй завсрын төлөвт оршин буй амьд амьтан юм. Хэдийгээр хий үзэгдлүүд нь физик бие үгүй ч тэдэнд бие махбодийн цэнгэл таашаалын хүсэл нь үлдсэн байдаг.

Энэ л шалтгаанаар тэд бусдын физик биемахбодид орж, түүнийг ашиглахыг оролддог. Хий үзэгдэл буюу буг нь өөрийн хамгийн сүүлд төрж байсан биеийн тэрхүү зан чанар, менталь буюу сэтгэл зүйн байдлуудыг ерөнхийдөө харуулна. Зальжин, хорт муу санаатай хүний хий үзэгдэлд шилжсэн бие нь энэ хүнийг физик биедээ байх үеийнх шиг тийм муу муухай, таагүй зүйлсийг хүмүүст учруулдаг. Хий үзэгдэлтэй газарт та ямар нэг байдлаар айдсыг мэдрэнэ. Хэрэв таны гэрт, өрөөнд хий үзэгдэл оршин байх аваас та салхи үлээгээд ч байгаа мэт мэдрэмжийг  мэдрэх ба хий үзэгдлийн хүрэлцэх нь хүйтэн сэрүүнийг мэдрэх мэдрэмжийг авч ирнэ.

    Ангелууд буюу сахиусан тэнгэрүүд нь ийм мэт хий үзэгдлүүд шиг төөрсөн бодгалиуд шигээр хүмүүстэй холбогддогүй. Харин тэд онцгой үүрэг даалгаврыг биелүүлж байдаг. Сахиусан тэнгэрүүдээс та адислал, сэрэмжлүүлэг, удирдамж, тэр ч байтугай хамгаалалтыг хүлээн авч болно. Сахиусан тэнгэр нь мэдрэхүйн таашаал ханамж эдлэхийн тулд эсвэл тан руу чиглэсэн ямар нэг сөрөг муу үйлийг хийхийн тулд таны физик биед орохыг оролддоггүй. Сахиусан тэнгэрийн оршин байх нь халуун дулаан, аюулгүй байдал, амар тайван, тав тухтай мэдрэмжийг өгдөг. Сахиусан тэнгэрүүд нь материаллаг орчлонд цаг ямагт хэн нэгэнд туслагчийн үүрэг гүйцэтгэдэг.

   Библиэс та магадгүй сахиусан тэнгэр Авраамын өмнө илэрч, өөрийн хүүгээ хороохоор завдсан түүний гарыг хориглосон тухай мэдэх байх. Мөн бас нэгэн сахиусан тэнгэр Даниилыг идэш болгон ам руу нь шидэхэд арслангийн амыг хаасан байдаг. Мөн бас нэгэн сахиусан тэнгэр Петрыг хорионоос сулладаг. Иоанн Богосвловын Нээлтийн номонд сахиусан тэнгэрүүдийн олон төрөл зүйлийн тухай өгүүлэмж бий. Ариун судар номуудад сахиусан тэнгэрүүд буюу ангелуудтай харилцаж байсан тухай олон тооны ишлэл байдаг.

    Зарим үед туслагч ба сурган номлогч уу тан руу чиглэсэн сөрөг санаа бодолтой хэн нэг бодгаль уу гэдгийг ялган салгахад бэрхтэй. Эдгээр бодгалийн сайн мууг ялгах хамгийн энгийн арга нь тэд буянлаг уу эсвэл цэвэр бус уу гэдгийг тодорхойлох явдал. Буянлаг бодгалиудын хүчин чармайлт нь танд туслахад чиглэгдсэн байдаг. Цэвэр бус гэдэг нь шууд утгаараа бол таны амьдралд ямар нэг бохир муухай зүйлийг авч ирэхийг оролдоно гэсэн үг юм.

    Хэрэв та буянлаг сайн дээд бодгальтай харьцаж байгаа бол энэ боломжийг алдалгүй тэрээр ямар төрлийн сахиусан тэнгэрийн ангид хамаардгийг нь тодорхойлохыг оролд. Зарим нэг сахиусан тэнгэрүүд нь хүүхэд шиг, зарим нь эрэгтэй, эмэгтэй дүр төрхтэй, нөгөө нэг хэсэг нь хүйсгүй гэх мэт. Энэ ялгаа тийм ч чухал бус. Хамгийн чухал нь тэдний өгч буй мэдээлэл ба энэ мэдээллийг хэрхэн ашиглах явдал юм. Түүнчлэн танд ирж буй энэ холбоо харьцаа таны хувьд хор хөнөөлтэй юу ашиг тустай юу гэдгийг ойлгох нь чухал. Хэрэв та өөртөө сөрөг нөхцөл байдлыг авч ирж байгаа бол таны хувьд ийм холбоо харьцаанаас зайлсхийхийн тулд өөрөө өөр дээрээ ажиллах хэрэгтэй. Хэрэв та танд айдас хүйдэс авч ирэх ямар нэг дуу хоолойг сонсох аваас ухамсрын түвшнээ хэрхэн  сайжруулах тал дээр санаа тавих хэрэгтэй гэсэн үг.

    Сахиусан тэнгэрийн бие нь олон өнгөөр солонгорсон, гэрэл цацарсан, долгилон чичирхийлсэн байдаг. Уйтгар гунигтай үед ийм бодгалиуд нь танд амар амгалан, тайван уужуу байдлыг мэдрэх мэдрэмжийг өгнө. Хэрэв хүн үхлийн босгон дээр эсвэл транс буюу гүн бясалгал, эсвэл ком буюу ухаангүй төлөвт байх үед сахиусан тэнгэр сүнсийг биеэ орхих байдалд нь саад хийж болно. Тэрээр тухайн сүнстэй ярилцаж, өөрийн ажил хэргээ дуусгах, энэ ажлаа бичихийн тулд эргэн биедээ орохыг шаарддаг. Ийм мэт үйл явдлууд нь үргэлж болж байсан, ирээдүйд ч болсоор байх болно. Сахиусан тэнгэрүүд нь өнөө цагт ч илэрч харагдсаар байдаг ба ялангуяа хүүхдүүдийг хамгаалахын тулд олонтоо илэрч залардаг. Хүүхдүүд тэднийг харж, тэдэнтэй ярилцах нь бий. Онцгой мэдрэмжтэй зарим хүмүүс мөн сахиусан тэнгэрүүдийг хардаг. Зарим нэг хүмүүсийг сахиусан тэнгэрүүд насан туршид нь дагалдах нь ч бий. Зарим хүмүүст хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслахын тулд тодорхой мөчлөгт илэрч залардаг. Та бүхний зарим нь Михаил, Гавриил болон өөрсдийн гайхалтай үйлээрээ алдаршсан өөр бусад олон сахиусан тэнгэрүүдийн тухай мэдэх байх. Тэд энэ ба өөр бусад орчлон дээр оршин байх амьд бодгалиудыг хамгаалж, хайр энэрлээр тэдэнд туслаж байдаг. Сахиусан тэнгэрүүд нь заавал нэг орчлонд оршоод байх албагүй. Тэд хаа сайгүй хэсэн аялах онцгой чадварыг эзэмшсэн байдаг.

Үргэлжлэл бий…

 

Джон Фэйворс буюу Бурханы Адислалт

Бхакти Тиртха Свами “Бурханлаг дайчин” номоос

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Дээд  Бурханы болоод Түүнтэй холбоотой бүхний тухай уламжлалт ариун гэгээн мэдлэгийн ихэнхи хэсэг нь өнөө цагт олж хүртэхэд хялбар бус ба түүнчлэн өөр бусад олон янзын нэн чухал бурханлаг асуудлуудын талаар хүмүүст тодорхой ойлголт үгүй юм. Жишээ нь, тэнгэрийн орон ба Бурханы хаант улс хэмээх ойлголт байна. Эдгээрийг ялган салгаж ойлгохын тулд бид эхлээд өөрсдийн амьдардаг материаллаг орчлонгийн тухай ярилцъя. Материаллаг орчлонгийн бүтэц зохион байгуулалтыг танин ойлгосноор бидэнд тэнгэрийн орон буюу диваажин гэж юу болох, бурханлаг ертөнц гэж юу болох тухай ойлголттой болно.

ОРЧЛОН ДЭЭРХИ БИДНИЙ ОРОН ЗАЙ

Ведэд өгүүлснээр, манай Дэлхийг оршоон агуулдаг орчлон нь арван дөрвөн гаригийн системээс тогтдог. Гаригс нь дотроо гурван үндсэн ангилалд хуваагдана: дээд гаригууд, дунд гаригс, доод гаригс. Доод буюу тамын гаригс нь ариусч цэвэршихийн тулд буюу их хэмжээний нүгэл хилэнцийнхээ төлөөсөнд шийтгэгдэн цээрлүүлэгдэх газар юм. Дунд гаригст нь манай Дэлхий гэх мэт гаригууд орно. Дээд гаригууд гэдэг нь хүмүүс заримдаа түүнийг Тэнгэр, Диваажин гэх мэтээр нэрлэдэг тэр гаригс юм. Энэ бүх гаригуудын системийн дээр Бурханы хаант улс буюу бурханлаг сүнсний ертөнц оршино. Энэ орон зай нь мөн чанарынхаа хувьд материаллаг бус ба энэ дэлхий ертөнцтэй ямар ч холбоогүй. Шинжлэх ухаан, тоо томшгүй олон ертөнцөс бий ба тэдгээрийн олонхи дээр нь амьдрал бий гэж өгүүлдэг. Манай гариг нь энэ орчлон ертөнц гаригуудын хамгийн жижиг орчлон дээрхи өчүүхэн жижиг тоосны ширхэгтэй адил.

БУРХАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД

Орчлон болгоныг Түүний удирдлаганд нь ажилладаг, материаллаг энергийн илрэл ба үйл хөдлөлийг хянаж байдаг Дээд Бурханы төлөөллүүд удирдан залуурддаг. Эзэн Бурхан өөрөө материаллаг ертөнцийн бүтээл түүний тогтоон барих үйл ажилд шууд байдлаар оролцдоггүй. Энэ асуудлыг сахиулсан тэнгэрүүд гэж нэрлэгддэг Түүний төлөөлөгчид хариуцдаг.

Ийм төлөөлөгчдийн нэг нь Брахма юм. Нэг төрлийн бодгалийг олон улс орон уламжлалд өөр өөрөөр нэрлэдэг. Ведийн уламжалд Брахма нь бүтээгчийн үүргийг гүйцэтгэдэг ба ерөнхийдөө бид бүтээгч функц хариуцагчийг Дээд Бурхан гэж тооцдог. Тэрээр тэнгэрийн гаригуудын зарим нэг хэсгийг нь хянахын зэрэгцээ тэнгэрийн орны дээд гаригт нь оршино. Орчлон болгонд өөрийн гэсэн Брахма байх ба хүмүүс Бүтээгч Бурханы тухай ярьж байх аваас энэ нь чухам үнэндээ Брахмын тухай л ярьж буй хэрэг юм. Олон янзын соёл иргэншилд түүнийг янз янзаар нэрлэдэг. Чухамдаа тэрээр Бурхан биш бөгөөд зөвхөн Бурханы нэрийн өмнөөс ажилладаг.

Брахмын суудлыг Бурханы төлөөлөгч эзлэх ба галав эринээс галав эринд дээд гаригийн системээс эсвэл бурханлаг ертөнцөөс буун заларч ирдэг. Өөр цаг үед энэ суудлыг бараг л зуун хувь төгс бодгальд хариуцуулан олгодог байсан ба түүнд ноёлон захирах хүсэл туйлдаа хүртэл их байдаггүй. Ийм сүнсэнд Бурханы нэрийн өмнөөс бүтээгчийн дүрд тоглох боломж олгогддог ба орчлонгийн материаллаг илрэлүүдийн хэв журмыг сахин хариуцах үүрэг ногддог. Бид бүхэн Брахмын байр сууринд очиж байсан байж болох ч материаллаг энергитэй холбогдсоны уршгаар үүнийгээ дурсан санадаггүй. Магадгүй та бүхнээс зарим нэг нь энэ байр суурийг олон сая амьдралын туршид эзэгнэж байсан байх боломжтой.

Брахмын нас нь 311 триллион 40 сая жил. Энэ нь худлаа мэт санагдаж болох ч та цаг хугацаа орон зайг өөрийн размертай тохирсон хэмжээгээр хэмждэг гэдгээ санах хэрэгтэй. Брахмын амьдрал хэдийгээр маш их дэвшингүй хэдий ч тэрээр мөн л материаллаг бодгаль учраас амьдралынхаа төгсгөлд тэрээр биеэ орхино. 311 триллион жилийн дараа Брахмаг биеэ орхиход энэ орчлон дээрхи бүх оршин буй бүхэн устан үгүй болно. Өөрөөр хэлбэл 4 миллиард жил тутамд дээд гаригсын системийг оруулаад бүх гаригууд устан сөнөдөг. Энэ 4 миллиард жилийн үечлэл дотор 14 хэсэгчилсэн усталтын цикл байдаг. Энэ циклийн туршид зохион байгуулалттай, системтэй бүтээл, оршин тогтнол, усталт болдог. Үүнээс гадна 2 мянган жил тутамд глобаль буюу нийтийг хамарсан томоохон сүйрэл болдог. Яг одоо бид энэ сүйрлийн босгоор даван орж байгаа бөгөөд тун удахгүй энэ босго үе оргилдоо хүрнэ. Та бүхнээс олонхи нь ойртон ирж буй хувьслын процесст өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд энэ гариг дээр ирж төрсөн бөгөөд энэ олж авсан мэдлэг нь таны өөрийнхөө амьдралын зорилгоо танин ойлгох, ирээдүйд хэрхэн хэрэгжүүлэх тухай ойлгоцтой болоход тань туслана. …

ДИВААЖИН ХААНА ОРШИН БАЙНА ВЭ ?

Бид өмнө нь Бурханы хаант улс ба тэнгэрийн орны хооронд ялгаа байдаг тухай хэдийнээ өгүүлсэн. Коран сударт зөнч Мухаммедын буун заларсан тухай өгүүлэмж бий. Тэрээр архангел Гаврийлтай хамт эхлээд тамын гаригаар аялаад дараа нь тэнгэрийн орноор буюу материаллаг гаригуудын дээд хэсэг болох Долоо дахь тэнгэрт хүрсэн байдаг. Түүнээс цааш Гавриил түүнийг даган явж чадаагүй. Зөнч Мухаммед дараа нь тэнгэрийн орны дээр орших Сидратил-Мунтахт өгсөн хүрсэн. Энэ нь Бурханлаг ертөнц бөгөөд Аллахын амьдрах орон юм. Тэнд Мухаммед Аллахтай биечлэн уулзсан байдаг. Архангел Гавриилын хувьд бурханлаг ертөнцөд орохыг зөвшөөрөөгүй. Учир нь тэрээр хангалттай төгс бус. Зөнч Мухаммед өөрийн гайхамшигтай цэвэр байдал, Аллахт үнэнч бишрэлтэйнхээ ачаар Бурханы хаант улсад орох эрхийг олсон.

Тэнгэрийн орны тухай ярих үед бид ерөнхийдөө хүнийг газар дэлхийн бус, цаг зуурын бус жаргал цэнгэл хүлээж байдаг газрын тухай ярьдаг. Ийм ойлголт дэлхий дээр ч дээд гаригийн систем дээр ч байдаг. Хэдийгээр ийм газрыг ерөнхийдөө Диваажин гэж нэрлэдэг ч тэнд Дээд Бурхан оршин амьдардаггүй. Үүнийг сайн санах хэрэгтэй. Библийг уншиж байх үед Эзэн Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн гэдгийг бид мэддэг. Тэгвэл тэнгэрийг бүтээгээгүй байх тэр үед Эзэн Бурхан өөрөө хаана байсан бэ хэмээх асуулт үүсэн гарна. Эндээс логик байдлаар тэнгэрийн орон ба Бурханы орны хооронд ялгаа байна гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Тэнгэр нь материаллаг бүтээлийн нэг хэсэг ба харин Бурхан бурханлаг сүнсний ертөнцөд оршино.

Тэнгэрийн оронд хэн хүрч очих заяатай вэ? Хамгийн чухал зүйл бол хүний ухамсар юм. Материаллаг атмосферт нэвт шингэсэн бидний ухамсарт нөлөөлж байдаг гурван үндсэн чанар байдаг. Бидний хүслээс хамаарч энэ чанарууд бидний сэтгэл санаа, бидний үйл ажилд ноёлох нөлөөллөө үзүүлнэ. Энэ чанаруудын хамгийн доод төлөв нь түрэмгийлэл, цэвэр бус байдал, адгуусны дур сонирхол, залхуурал, бусдыг ашиглах хандлага, тэднийг захирах удирдах хандлагатай нөхцөлдсөн мунхаг харанхуй юм.

Үргэлжлэлийг  “Алтан эриний гэгээ” сонины шинэ дугаараас уншаарай.

Джон Фэйворс “Бурханлаг дайчин” номоос орчуулсан: Балабхадра дас

 Бомбейд байх хугацаандаа Шрила Прабхупада өөрийн олон жилийн дадал зуршлаа өөрчлөлгүй бараг өглөө болгон шавь нарын хамт Джухугийн элсэн дээгүүр аялан алхдаг байв. Энэ аяллынхаа үеэр тэрээр нутгийн оршин суугчдын нэг, хуучин цэргийн эмч байсан доктор Пательтай харилцан ярилцдаг байлаа.

Сүүлчийн өдөр, Австрали руу нисэхийн өмнө Шрила Прабхупада доктор Пательд өөрийн сүнсний хөгжлийг илүү ахицтай байлгахын тулд бишрэлтнүүдтэй аль болох их харьцаатай байж, сат-санга буюу цэвэр ариун харьцааг өөрийн амьдралын дадал болгохыг зөвлөв:

–         Хэрвээ та бишрэлтнүүдийн хүрээлэл дунд аль болох их цаг хугацааг өнгөрөөх аваас Кришна-катха танд маш аятай таатай байх болно.

–         Тэгвэл энэ сайхан номууд санга болж болно биз дээ?! Энэ ч бас сат-санга шүү дээ, тийм биш гэж үү? хэмээн доктор Патель Прабхупадаас асуув.

–         Тиймээ, тэгэлгүй яахав…

–         Тэгэхээр өглөөнөөс авахуулаад л би танаас сат-санга авдаг. Дараа нь “Бхагаватам”, “Бхагавад-гита”гаас  сат-санга авдаг. Би байнгын сат-санга дунд байна. Гэтэл та намайг үүнийг хийхгүй байна гээд байх юм! – хэмээн доктор Патель инээмсэглэв.

–         Үгүй – үгүй, та юу ярина вэ! Би таныг дүүрчихсэн амьтан гэж хэлээгүй байна. Би л харин өөрийгөө  дүүрчихсэн амьтан гэж тооцож байна. Яагаад гэвэл би таныг сүм рүү явуулж чадахгүй байна шүү дээ. – хэмээн Прабхупада хүлцэнгүйгээр хариу өчив. Ийн хариулахад тэнд байсан бүх хүмүүс инээдээ барьж үл чадан инээмсэглэцгээв.

Доктор Патель ч энэ ёжлолыг ойлгон:

–         Та миний төлөө олон зүйлийг хийсэн. Тэгсэн хэдий ч миний хөлнөөс чангаах ажлаа үргэлжлүүлсээр. Би өөрийгөө тантай хамт байхад үл тохирох нэгэн гэж тооцож байна. Ийм учраас би өөрийн бүх дутагдлаас салж засрах ёстой. Эс тэгвээс би өөрийн харьцаагаар таныг ердөө бохирлох болно…

Энэ яриа их халуун дотно үргэлжилж байлаа. Доктор Патель ч их урам зориг авсан агаад Шрила Прабхупада түүнийг өөрийгөө бурханлаг амьдралд бүрэн даатгахыг итгүүлж дөнгөсөн байлаа:

–         Би жар хүрмэгцээ л үүнийг хийх болно.

Прабхупада мөн л инээмсэглэн:

–         Тэгвэл та бүхэл бүтэн арван таван жилээр хожимдох болно! хэмээн хариулав.

Шрила Прабхупада бурханлаг амьдралын үндсэн сэдвүүд хөндөгдөх үед цаг ямагт хувиршгүй, буулт, эвлэрэл хийдэггүй чанараараа үлддэг байсан юм. Өөрийн бүтээлүүд, шавь нараа сургаж байсан сургаал, хүмүүстэй хийж байсан ярилцлага зэрэгтээ тэрээр бурханлаг буюу сүнслэг хөгжлийн тулд практик үйлчлэл зүтгэл хийгээд бишрэлтнүүдтэй харьцах харьцааны чухлыг дахин дахин онцолдог байсан билээ.

 

Хари Шаури прабху

“Трансцендент өдрийн тэмдэглэл” номоос.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Prabhupada Бид өөрсдөдөө эерэг сэтгэлгээг хөгжүүлвэл энэ нь биднийг ухамсарт маань сөргөөр нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах дархлаа болно.

Шрила Прабхупадын уламжлалт нэгэн өглөөний аяллын үеэр түүнийг Нара-Нарайана хэмээх шавь нь дагалдаж явж байв. Тэрээр өвөрмөц нэгэн ид шидийн чадвар буюу бусад хүмүүсийн санаа бодлыг удирдах эрдмийг эзэмшсэн нэгэн байлаа.

Заримдаа тэр энэ чадвараа ашиглан, бусад чин бишрэлтнүүд рүү санаа бодлын тушаал заавар илгээдэг байсан аж. Жишээ нь: “Алив прабху, наашаа эргээд над руу хар” гэх ч юмуу. Тэгмэгц тухайн бишрэлтэн ямар ч шалтгаангүйгээр түүн рүү эргэн, Нара-Нарайана прабху руу хардаг байжээ. Энэ бол түүний дурлан татагддаг зүйл байв.

Тэрээр энэ авьяасаа олон чин бишрэлтнүүд дээр туршсаныхаа дараагаар үүнийгээ Шрила Прабхупада дээр туршиж үзэхээр шийдэж л дээ. Чухамдаа бол энэ нь номын багшдаа учруулж буй томоохон алдас юм. Тэр анхаарлаа төвлөрүүлээд, бодолдоо: “Шрила Прабхупада, наашаа эргээд, над руу хараач!” гэж шивнэв. Гэвч Прабхупада юу ч анзаарсан шинжгүй, шавь нартайгаа ярилцан тайвнаар алхахаа үргэлжлүүлсээр байв. Тэгэхэд нь Нара-Нарайана энэ тушаалаа сэтгэлдээ дахин хэд хэдэн удаа давтан дуудав. Ямар ч үр дүн байсангүй… Гэвч хэсэг хугацааны дараагаар Шрила Прабхупада  эргэн, түүн рүү эгц ширтэн байж маш хатуугаар: “Надад хандсан энэ хэрэгцээгүй зүйлээ боль!” гэж хэлсэн байна. Шавь ч маш их гайхаж хоцров. Урьд өмнө нь олон чин бишрэлтнүүд дээр амжилттай туршигдаж байсан зүйл нь амжилт олсонгүй. Шрила Прабхупада түүнийг хянах гэсэн оролдлогоос хамгаалах тийм онцгой хамгаалалттай байжээ. Ийм учраас хэрвээ таныг хэн нэг хүн удирдаж, танд өөрийн сөрөг санаа бодлоо тулгах гэж оролдох аваас хэрвээ та эерэг байж мөн няхуур нухацтай байж чадвал энэ нь та болоод таны ухамсрыг удирдах гэсэн энэ оролдлого хоёрын хооронд баттай хана хэрэм болох болно.

    Бурханы Адислалт Шридам Прабхугийн

лекцээс орчуулсан: Балабхадра дас

 

Бурханы өршөөлт А.Ч Бхактиведанта Свами  Шрила Прабхупадатай хийсэн ярилцлагууд

1968 оны Хоёрдугаар сар 1-р хэсэг

Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ Кришнагийн ухамсарын олон улсын байгуулагыг үүсгэн байгуулагч А.Ч. Бхактиведанта Свами Шрила Прабхупада АНУ-д амьд ахуй цагтаа өөрийн шавь болон сурвалжлагч нартай  хийсэн ярилцлагуудаас хөрвүүлэн хүргэж байгаадаа баяртай байна. Таны ухаан тань мэргэн, сэтгэл тань ариун байх болтугай.

Сурвалжлагч: Кришнагийн ухамсарын гол баримталдаг итгэл нь юу вэ ?

Прабхупада: Кришна гэдэг бол Бурхан. Гэхдээ зүгээр л  бурхан гэж нэрлэх нь бүрэн гүйцэд утгыг үл илэрхийлнэ. Кришна гэдэг нь самгард үг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг илтгэдэг юм. Кришна гэдэг бол бүхнийг өөртөө татагч гэсэн үг ба бүхнийг татагч гэдэг нь бүх  төгс төгөлдөр байдлыг  өөртөө агуулагч гэсэн утгатай. Энэ ертөнцөд бид   мэдлэг сайтай, алдар цуутай мөн үзэсгэлэн гоо төгөлдөр хүмүүст татагдаж, бишрэн хүндэлж байдаг. Эдгээр бүх чадварыг нэг дор агуулан түүнтэй эн зэрэгцэх хэн ч  байхгүй бодгалийг   Бурхан гэдэг. Энэ бол бурханы шинж чанар. Иймээс Кришна бүх зургаан төгс төгөлдөр  шинж чанарыг өөртөө агуулсан байдаг.

Сурвалжлагч:Харе Кришна тарнийг уншсанаар ямар нөлөөлөл  энэ урсгалаар замнагчидад илэрдэг вэ?  Зарим хүмүүс та нарыг бүтэхгүй зүйлсийн хойноос санаархагчид гэх юм. Үүнийг тодруулж өгнө үү ?

Прабхупада:  Жишээлбэл ямар үл биелэгдэх зүйл гэж ?

Сурвалжлагч: Ямар нэгэн…  зовлонгүй, бүх зүйл нь сайн сайхан гэх зэрэг…

Прабхупада:  Тиймээ тарни давтан хэлэх үе явц энэ юм. Ямар ч аюул, айж ичих зүйл байхгүй: Та зүгээр л бидэнтэй  хамт сууж Харе Кришна тарнийг уншсанаар алдах зүйл огтхон ч байхгүй. Харин ч та зүрх, сэтгэлээ  бохир бузраас ариусган Бурханыг ойлгож ухаарах гайхамшигт амжилтанд хүрэх юм.  Хүний амьдрал Бурханыг таньж ухаарахад зориулагдсан.  Амьтдын физиологийн хэрэгцээ  хүнийхтэй адил боловч амьтад дээр дурдсан  ухаарлын талаар мэддэггүй. Амьтад унтдаг бол хүн төрөлхтөн ч мөн амрах хэрэгтэй. Амьтад болон хүмүүст хүнс тэжээл хэрэгтэй байдаг. Амьтад дайснаасаа айдаг бол зарим тохиолдолд хүн ч бас хэн нэгэн болон ямар нэгэн зүйлээс айдаг.

Амьтад эсрэг хүйстэнтэйгээ харилцаанд ордог бол хүн ч мөн ялгаагүй ийн үйлддэг. Гэхдээ хүнд байдаг давуу чанар нь юу  юм бол ?  Хүн бурханыг ойлгож чаддаг бол амьтад бол үгүй. Иймээс үүнийг мэдэхгүй байгаа хүн бол амьтдаас дээрдэх зүйл түүнд байхгүй гэсэн үг юм. Бурханы ухамсар эсвэл Кришнагийн ухамсаргүй хүн нь бие махбодийн 4 хэрэгцээг гүйцэлдүүлэхийн тулд л амьдардаг учраас амьтнаас ялгарахгүй. Иймээс энэ нь амьтдын хүрээлэнгээс ялгарах зүйлгүй. Бурханыг ойлгож ухаарна гэдэг бол хүн төрөлхтөний давуу тал, онцгой эрх, тиймдээ ч хүний нийгэмд олон янз шашны урсгал, зарчмууд байдаг. Та Христийн, Буддизм болон Хинду шашны зам мөрөөр замнаж болох хэдий ч тэд бүгд л өөрийн чадвар болон боломжоороо бурханыг ухаарахыг зорьж байдаг. Иймээс Кришнагийн ухамсаргүй хүний амьдрал амьтдаас дээрдэх  юмгүй юм.

Сурвалжлагч:  Тэгэхээр та бусад шашинд ч бас зарим нэгэн итгэл бишрэл  байдаг гэж хэлэх гээд байна уу ?

Прабхупада:  Би бүхий л  шашин Бурханыг эрж байдаг гэдгийг дээр дурдсан. Үйл явц нь өөр  боловч тэдгээр шашинд итгэгчид нь өөр хоорондоо адилгүй байдаг. Христийн шашны хувьд “Бурхан Дэлхий ертөнцийг бүтээсэн” гэсэн үзэл баримтлалыг дагадаг. Энэ бол үнэн баримт. Бид ч ийнхүү хэлдэг. “Бурхан бүтээсэн”, гэхдээ хэрхэн, яаж үүсэн хөгжсөн гэх зэрэг нь Ведийн судруудад бичээстэй байдаг. Энэ л бидний ялгаатай байдал.Энэ л бидний үзэл бодлын ялгаатай байдал.

Христэд итгэгчид Бурхан бүхнийг бүтээсэн гэдэг бол, Лал болон Еврейн  шашинд ч ингэж л үздэг. “Бурхан бол бүхний дээд, Бурхан бол хамгийн аугаа ” гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ цор ганц ялгаа нь бид орчин үеийн боловсрол мэдлэг сайтай хүмүүст деталчилсан мэдээллийг өгдөг бол бусад урсгалууд нарийвчлан тайлбарладаггүй. Иймээс л бүгд өөр өөрсдийн замаар замнан, нэг нэгнээсээ салан тусгаарладаг ба орчин үеийн, мэдлэгтэй хүмүүст тэдний хүсэж буй хариуг өгдөггүй, мэдлэг мэдээлэл нь дутагдаж байдаг. Харин бид өгдөг. Энэ л ялгаатай байдал. Эс бөгөөс бүгд л Бурхан бол аугаа, бид өчүүхэн, түүний захиргаанд байдаг, бурхан бүхнийг хангадаг гэсэн ерөнхий зарчимтай, энэ санаа бүхий л урсгалд байдаг.

Сурвалжлагч:  Тэгвэл дэлхийн үүслийн талаар тайлбарлаж өгөөч

Прабхупада:  Энэ бол маш том сэдэв. Үүнийг судлахын тулд бид Шримад Бхагаватам (ариун судар.орч)-аас Бурхан өөрийгөө Маха Вишнуд хувилж дэлгэрүүлэх ба тэрээр учир шалтгааны далай дээр хэвтэж байдаг гэдгийг мэднэ. Тэрээр зүүрмэглэх ахуйд амьсгалаа гаргах тоолонд шинээр тоо тоймшгүй орчлон ертөнц бий болж байдаг хэмээн дурдсан байдаг.

Сурвалжлагч: Та хаана төрсөн бэ ? Америкт  уу ?

Прабхупада:  Үгүй. Би Энэтхэгийн Калкутта хотод төрсөн. Миний төрсөн газар  Калкутта.

Сурвалжлагч: Та хэзээ энэ улсад ирсэн бэ ?

Прабхупада:  Би 1965 оны 9-р сард ирсэн.

Сурвалжлагч: Та Кришнагийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ирсэн үү ?

Прабхупада:  Тиймээ. Би энэ даалгаврыг гүйцэтгэхээр томилогдон ирсэн номлогч. Иймээс би 1965 оны 9-р сард энд ирсэн. Нэг жилийн хугацаанд танай улсын хэд хэд газруудаар аялсан. Пенсилвани, Питсбург, Филаделф гэх зэрэг хотуудад байсан ба 1966 оны 7- сарын 1-нд Нью Иорк хотын 26-р өргөн чөлөөнд анхны хичээлээ эхлүүлсэн. Олонч  залуучууд нэгдэн Сан Франциско, Монтреалд мөн салбарууд нээгээд байна. Мөн Би өөрийн шавь нараасаа Европ, Лондон, Хамбург руу явуулсан  . Иймээс манай урсгал дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрч байгаа.

Энэ бол маш хялбар, хүмүүсийг хүрч ирээд бидэнтэй хамт тарни уншихыг л урьдаг. Үүнд таны нас, хүйс, шашин, хэл гэх зэрэг огтхон ч хамаагүй: Харе Кришна тарнийг давтан унших нь маш тааламжтай, ямар ч хүн үүнийг хийх боломжтой. Хүүхдүүд ч мөн давтан хэлж болдог. Давтан унших үед аажим аажмаар Кришнагийн ухамсартай болдог. Зүрх сэтгэл ариусан Кришнагийн талаарх ухаан болон Бурханыг ухаарах гэж юу болохыг мэдэж авдаг. Ингэснээр хүн автоматаар сахил хүртэхэд бэлэн болдог. Бид түүнд сахил хүртээн олон янз байдлаар зааварчилгаа өгдөг. Гэхдээ  шавь нарт гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа, мансууруулах зүйл хэрэглэх, мөрийтэй тоглох болон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхийг хатуу хориглодог. Эдгээр 4 зүйлийг хэрэглэхийг, хийхийг хатуу хорьдог. Танай оронд охид хөвгүүд зүгээр л хамтдаа амьдарч байдаг. Харин би үүнийг зөвшөөрдөггүй. Иймэрхүү харилцаа байх аваас, хэрвээ тэд миний шавь болвол би шууд л гэр бүл болохыг тэднээс хүсдэг.

Энэ арга барил маш амжилттай хэрэгжиж, эдгээр охид хөвгүүд эхнэр нөхөр болцгоон аз жаргалтай амьдран номлол хийж байна. Лондонд байгаа миний 6 шавь нар бүгд гэрлэцгээсэн ба уг ухамсарыг түгээх үйлдээ амжиллтай явж байгааг харж болно. Иймээс Кришагийн ухамсар бол бүхий л улс орон бүрт сайн сайхан зүйлсийг авчирдаг. Хүн бүрт ашиг тустай, ялангуяа залуучуудыг гадуурхах үзэл хаа сайгүй байдаг, гэхдээ манай хөдөлгөөнд нэгдэснээр тэд баяр баясалтай болцгоосон. Энэ үнэхээр бодитой зүйл шүү. Та сүмд байгаа шавь нарыг харахад л тэд хичнээн аз жаргалтай байж, дуулж бүжиглэж байгааг харж болно. Нүүр царай бол ухааны толь. Тэдний нүүр рүү харахад л хичнээн баяртай байгааг харж болно. Тэд тамхи татдаггүй, хар тамхи зэргийг хэрэглээгй. Үгүй … эдгээр зүйлс хэнд ч хэрэггүй хог. Харин зүгээр л сайхан амттай цагаан хоол идээд, тарни давтан унших дуулах юм. Энэ л тэднийг аз жаргалтай болгодог. Энэ бол маш хялбар..

Сурвалжлагч: Таны энэ өмссөн байгаа орхимж болон, халзан толгой ямар нэгэн утгатай юу ?

Прабхупада:  Үүнийг ойлгоход тийм ч хэцүү бишээ. Та тодорхой хүрээ, хэм хэмжээнл захирагдан хувцасладаг. Би ингэж л хувцсаа өмсдөг.   Ведийн судар бичигт заасны дагуу Кришнагийн ухамсарын хувцаслах систем нь ийм байдаг. Брахмачари (эхнэр авахгүй үе буюу шавийн амьдралаар амьдардаг эрэгтэйчуудийг ийнхүү нэрлэдэг. Орч.) нар ингэж хувцаслах ёстой. Мөн энэ нь эдийн засгийн хувьд  маш хэмнэлттэй. Бидний өмсдөг хувцас бол сафрон ба тийм ч хурдан хиртэй болдоггүй. Энэ  хувцас тийм ч чухал шаардлагатай биш ч, шавь орон сахил хүртэн, тодорхой зарчим баримтлана гэсэн шавьдаа би үүнийг өгдөг юм. Гэхдээ та өөр хувцастай сүмд  ирсэн ч манай гүн ухааныг ойлгохгүй байна гэсэн үг биш юм. Бид үүнийг чухалчилдаггүй. Хэдийгээр  энэ хувцас тохиромжтой ч та хувцсаа өөрчлөхийг үл хүсэх аваас хэн ч таныг хүчлэхгүй. Брахмачари болно гэдэг бол сайн дурын асуудал. Нөгөө талаас бидний дунд ажил хийдэг, суралцдаг гэх зэрэг олон итгэгчид байдаг. Тэд байгаа хувцастайгаа л хүрч ирдэг ба бид ч тэднийг баяртайгаар хүлээн авдаг. Хувцас гэдэг бол тийм ч чухал зүйл биш юм.

 

Үргэлжлэл бий..

Орчуулж сийрүүлсэн: Т.Цэвэлмаа

 

Scroll to Top