Шунал тачаал нь карми нарын ертөнцийг хөдөлгөж байдаг. Бүтээн байгуулсан хотууд дахь бүхий л нөхцөл нь шуналыг хөдөлгөхөд чиглэгдсэн байдаг: бүх кинотеатрууд, эмсийн хүрээлэн, шөнийн клубууд гээд л. Тэр ч байтугай эндэхийн буюу Шинэ Вриндаваны цэвэр уур амьсгалыг харж мэдэрлээ ч хотын иргэд нааш нүүж ирэхээс татгалздаг. Тэр ч бүү хэл нэгэн цагт, тэнгэрийн хаант улсын эзэн Индра бурхан өөрийн адгуусны амьдралын хэлбэрээсээ татгалзахыг хүсээгүй. Нэг удаа Индра өөрийн номын багш Брихаспатийн өлмийд алдас учруулсныхаа улмаас бодон гахайн биед төрөх шийтгэлийг хүлээсэн байдаг. Брахма Эзэн газар дэлхийд бууж ирээд Индраг тэнгэрийн хаант улсынхаа хаан ширээнд буцахыг хүссэн ба харин тэрээр түүнийг гахайн амьдралаар жаргаж буйг нь харсан. Брахма, Индрад хандан, “Чи ийм биеийг авах шийтгэл хүлээсэн. Учир нь чи нүгэлт буруу үйлийг хийсэн. Гэвч би чамайг чөлөөлөхөөр ирлээ. Хоёулаа одоо хамт буцацгаая” хэмээжээ. Хариуд нь бодон гахай болж төрсөн Индра: “Үгүй шүү. Би явж чадахгүй. Энд надад хийх өч төчнөөн ажил байна. Надад үр
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
3
1
8
6





Шударга ёс гэж юу вэ? Бид кармаг шударга ёс гэж нэрлэдэг. Шударга ёсыг сэргээн тогтоох гээд хэрэггүй. Тэрээр жам ёсоороо оршиж буй. Сайн үйлийг хий, сайн үр дүнг нь хүрт. Муу зүйлийг үйлд, үр дүнд нь зов. Та зовлонг эрж хайгаад байх ч шаардлага байхгүй. Материаллаг байгаль буюу хатагтай Майя өөрөө танд тэр бүгдийг өргөн барих болно. Мэдээж хэрэг, нийгэмд эмх цэгцтэй байдал тогтоохын тулд төр засаг шагнах, шийтгэх системийг боловсруулах ёстой. Гэвч төр засаг өөрөө өө сэвгүй бишээ. Гэмт хэрэгтэн шийтгэгдэхгүй үлдэх тохиолдол байдаг ба гэм зэмгүй хүн буруугаар шүүгдэх тохиолдол байдаг. Гэвч хатагтай Майя, Кришнагийн зааврын дагуу үйлддэг ба тэрээр алдаа гаргадаггүй. Кармын үр дагавраас хэн ч зайлж чадахгүй. Нохой мэт амьдрах аваас дараагийн амьдралдаа нохойн биеийг хүлээж авна. Мах идсээр байх аваас бар болж төрнө. Эр, эмийн харилцаагүйгээр амьдралыг төсөөлөхгүй буй аваас молтогчин туулайн эсвэл тагтааны биед төр хэмээнэ. Харин Харе Кришна мантраг давтан уншсаар байх аваас та Кришнатай адил мөнхийн,
Заримдаа Шрила Прабхупада нараар жишээ татдаг байлаа. Бид хүссэн үедээ нарыг мандуулж гаргаад ирж чадахгүй. Шөнийн цагаар би яг одоо нар мандаасай хэмээн хүсч болно. Гэвч энэ нь үйлчлэхгүй. Бид тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй болно. Үүнтэй адил бидний Кришна ухамсрын хөгжил дэвшил, Кришнагийн нигүүлсэл, Кришнагийн илрэн залрах зэрэг нь биднээс хамаардаггүй. Бид тэвчээртэйгээр хүлээж, үргэлжлүүлэх шаардлагатай. Тэр цагт Кришна үүнийг ажиглана… Бид Кришна ухамсартаа үлдэх хэрэгтэй. Тэгэх аваас Кришна танд “баярлалаа” гэж хэлнэ. “Яваагүйд тань баярлалаа” хэмээнэ. Нэг удаа Шрила Прабхупада ийн хэлсэн. Түүний хэлсэн энэ үг надад Кришна ухамсартаа байх хувь хүчийг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, бид маш шийдэмгий байх ёстой ба тэр ч байтугай бүгд явж одож, бүгд Кришна ухамсрыг орхилоо ч та үлдээрэй гэж хэлсэн. Кришна ухамсрын нийгэмлэг бүртгэлээс хасагдаж, бүгд өөр өөрсдийнхөө ачааг баглаж аваад, гэр гэрийн зүгт оджээ гэж төсөөл. Прабхупада хэлэхдээ, шийдэмгий байдал гэдэг нь та тэр үед биечлэн үлдэх явдал юм хэмээсэн. Бүгд явж л байг. Харин та
Кришнад өөрийн эрхгүй татагдаж байгаа тань, чи урьдны амьдралдаа Кришна ухамсрыг өөртөө хөгжүүлж байсан гэдгийг батлаж байна. Өөрийн тань зохиосон шүлгийн сүүлийн мөрөн дахь “гайхамшигтай дүрд хувирсан Бодгаль” гэдгийг “гайхамшигтай мөнх Бодгаль” гэдэг үгээр солилоо. Кришна хувирдаггүй. Гэвч Түүнд сая сая, тэрбум тэрбум илрэл задралууд бий. Тэдгээр нь нэгэн зэрэг мөнхөд оршдог. Энэ нь нар үд дунд, нар өглөөний цагаар, нар оройн цагаар оршин байдагтай адил. Тэдэнд зүгээр л тийм нэршлүүд байдаг бөгөөд тэд мөнх. Нарны хувьд өглөө, орой, үд дунд гэсэн ойлголт байдаггүй. Гэсэн ч бид “өглөөний нар”, “оройн нар”, “үд дундын нар” гэх мэтчилэн ярьцгаадаг. Брахма-самхитад, Кришна нь Бурханы Дээд Бодгаль бөгөөд Түүнд Рама, Нрисимхадева, Вамана гэх мэт олон илрэл задралууд бий хэмээсэн. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын шавь Жая Мазод бичсэн захидлаас, 1968.01.18 Лос-Анжелес Бэлтгэсэн: Балабхадра дас
Кришнад өөрийн эрхгүй татагдаж байгаа тань, чи урьдны амьдралдаа Кришна ухамсрыг өөртөө хөгжүүлж байсан гэдгийг батлаж байна. Өөрийн тань зохиосон шүлгийн сүүлийн мөрөн дахь “гайхамшигтай дүрд хувирсан Бодгаль” гэдгийг “гайхамшигтай мөнх Бодгаль” гэдэг үгээр солилоо. Кришна хувирдаггүй. Гэвч Түүнд сая сая, тэрбум тэрбум илрэл задралууд бий. Тэдгээр нь нэгэн зэрэг мөнхөд оршдог. Энэ нь нар үд дунд, нар өглөөний цагаар, нар оройн цагаар оршин байдагтай адил. Тэдэнд зүгээр л тийм нэршлүүд байдаг бөгөөд тэд мөнх. Нарны хувьд өглөө, орой, үд дунд гэсэн ойлголт байдаггүй. Гэсэн ч бид “өглөөний нар”, “оройн нар”, “үд дундын нар” гэх мэтчилэн ярьцгаадаг. Брахма-самхитад, Кришна нь Бурханы Дээд Бодгаль бөгөөд Түүнд Рама, Нрисимхадева, Вамана гэх мэт олон илрэл задралууд бий хэмээсэн. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын шавь Жая Мазод бичсэн захидлаас, 1968.01.18 Лос-Анжелес