Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 8 1 0
Users Today : 34
Users Yesterday : 24
Total Users : 11810
Views Today : 46
Views Yesterday : 30
1966 оын эхэн үес бид Шрила Прабхупадатай хамт түүний өрөөнд прасад хүртэж байлаа. Тэнд 6-8аас ихгүй л чин бишрэлтнүүд байсан байх. Гэвч тэнд ямар нэг хоол идэх халбага, сэрээ, хутга байгаагүй. Тэр үед би, бид Баруунд “соёлгүй” гэж тооцогддог, гараараа хоол идэх арга зүйд суралцах хэрэгтэй болсноо хараахан мэдээгүй байсан юм. Энэ нь миний хувьд тэр чигтээ цоо шинэ зүйл байлаа. Ялангуяа хуруу гараа амандаа хүргэж болохгүй, тэгэх аваас энэ нь хэтэрхий зэрлэг бүдүүлэг гэж тооцогддог нь. Тийм байхад бид прасадамаа хэрхэн амандаа хийх болж байна? Би зүгээр л Шрила Прабхупадын хэрхэн идэхийг харж байлаа. Харин тэр хуруугаа амандаа огтоос хүргэхгүй байсан юм. Миний тухайд энэ тал дээр бүрэн бүтэлгүйтэж байлаа. Гэхдээ энэ бол өөр түүх… Шрила Прабхупада, өөрийн номын ахтай холбоотой “сэрээ хутганы” холбоотой нэгэн түүхийг бидэнд ярьж өгсөн юм. Прабхупада: Бон Махараж бид нар нэг удаа түүний зохион байгуулсан фестивал дээр хоол хамт идсэн юм.. Тэр бол “бара-сахиб” хүн л дээ(энгийн утга
Англи, Франц, Орос, Прусс (Герман), Америкийн бүхий л аз хийморьтой хүмүүс нь өөр өөрсдийн улс оронд кхола(бөмбөр), каратал (дэншиг буюу жижиг цан)-уудыг гартаа барьж, Чайтанья Махапрабхугийн нэрийг дахин дахин давтан дуулалдана. Тэр өдөр ирэх цагт санкиртаны давалгаан өндрөөс өндөрт халгин цалгих болно! Ай даа! Тэр өдөр ирэх үед, цагаан арьст британичууд Шачинанданагийн яруу алдрыг энд тэндгүй магтан ярилцацгаах бөгөөд ийн магтан алдаршуулах зуураа тэд гараа алдлан байж, өөр улс орны чин бишрэлтнүүдийг ах дүүгийн ёсоор найрсгаар тэврэх болно. Тэр өдөр хэзээ ирэх вэ? Тэр өдөр ирэх үед тэд, “Ай, Ари ахан дүүсээ! Бид хайрын их далай дахь Чайтанья Девагийн өлмийн өмөг түшгийг олсоон. Одоо биднийг тэвэрцгээ! – хэмээцгээнэ. Тэр өдөр хэзээ ирэх вэ?”   Шрила Бхактивинода Тхакур. Сажжана-Тошани сэтгүүл 1882 он Бэлтгэсэн: Балабхадра дас
Сүнс шилжих буюу үхэх төрөх дахин дахин давтагдаж байх нь бурханлаг амьд бодгалиудын зовлонт төлөв байдал юм. Үүнийг та бүхэн мэддэггүй. Манай боловсролын системд сүнс гэж юу болох, үхлийн дараа юу болдог, төрөхөөс өмнө юу байсан тухай гэх мэтийн талаар зааж сургадаг нэг ч факультет байхгүй. Шинжлэх ухааны тийм салбар байдаггүй. Энэ нь туйлын гунигтай. Хоол, унд, унтах, үржих өсөхийн төлөөх боловсрол нь огтоос боловсрол биш. Хэрэв биеийг тэргүүн чухалд тавьж байгаа л бол тэр боловсрол биш. Бхагаватамд, йасйатма-буддхих кунапе три-дхатуке буюу мах, яснаас тогтох энэ бие нь түүний жинхэнэ мөн чанар хэмээн бодогч бүхэн илжиг хэмээсэн. (Танхимд дахин дэмжин алга таших, инээлдэх сонсогдов)… “Ийм учраас тэд энэ бие бол тэдний жинхэнэ би нь хэмээн бодож байдаг. Тэдэнд хамгийн энгийн эрүүл сэтгэлгээний хэлтэрхий үгүй. Булчин, шөрмөс, яс, цус, шээс, ялгадаснуудаас тогтох энэхүү уут сав нь бидний сүнс байж болно гэж үү? Хүмүүний жинхэнэ би байж чадна гэж үү? ” Хаягрива дас, “Харе Кришнагийн тэсрэлт”
Кришна ухамсрын хөдөлгөөний эхэн үед энэ нь бидний стандарт практик байсныг би санадаг юм: бүх чин бишрэлтнүүд оройд нь цуглаад унтахын өмнө халуун сүү уух ба хэн нэг нь Кришнагийн тухайн номоос Кришнагийн зугаа наадмуудын талаар уншдаг байлаа. Энэ нь үнэхээр гайхалтай үйл байсан билээ. Өглөө нь бид “Шримад-Бхагаватамын” лекц сонсох бөгөөд бүхий л өдрийн турш бид зарим нэг шүлгүүдийг нь судлаж, цээжлэнэ. Орой нь “Бхагавад-гитагийн” лекц орно. Тэгээд хамгийн сүүлд нь Кришнагийн тухай номоо уншина. Өдөр бүр. Магадгүй та бүхэн 67, 68, 70 аад оны чин бишрэлтнүүдийн фотозургийг харсан байх. Тэндээс тэд ямаршуу аз жаргалтай байсныг ойлгож болох бизээ. Тэд үнэхээрийн аз жаргалыг амсдаг байсан. Учир нь гэвэл бидний  практик тийм байлаа. Бид Кришнагийн тухай маш их сонсож, маш их давтан дуулдаг байсан юм. Хэрэв бид харинам дуулахаар гадагш гарсан бол өдөрт багадаа зургаан цаг дуулдаг байв. Харе Кришна маха-мантраг. Зургаан цаг. Өдөр бүр. Сүм дээрээ ч бид мөн дуулдаг байсан. Дараа нь
Scroll to Top