Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 8 5 3 5
Users Today : 27
Users Yesterday : 50
Total Users : 28535
Views Today : 46
Views Yesterday : 97
Ямар шашин хамгийн шилдэг вэ? Хүн бүгд л, “Миний шашин чинийхээс илүү!” хэмээдэг. Энэ бүрэн дүүрэн жам ёсны зүйл. Энэтхэг хүмүүс, “Бид христ шүтлэгтнүүдээс илүү” хэмээхэд христ шүтлэгтнүүд, “Бид хинду шүтлэгтнүүдээс илүү” хэмээдэг. Гэвч Бхагаватам, шашны жинхэнэ эсэхийг тийн батладаггүй хэмээсэн. Бхагаватамд өгүүлэхдээ, са ваи пумсам паро дхармо йато бхактир адхокшаже, хэмээжээ. Түүний тусламжтайгаар хүн өөртөө Бурханыг хайрлах хайрыг хөгжүүлж чадах тэр шашныг хамгийн шилдэг гэж тооцдог гэсэн байна. Тэгээд л гүйцээ. Шүүлтүүр нь гэвэл, та өөртөө Бурханыг хайрлах хайрыг хир зэрэг хөгжүүлсэн бэ гэдэг нь юм, бхава грахи жанардана. Ведийн утга зохиолуудын бүтээлүүдэд өгүүлэхдээ, Эзэн Кришна зүгээр л бидний бхаваг хүлээж авдаг хэмээсэн. Тэрээр, бид өөрсөддөө Бурхан татагдах, Кришнад татагдах татагдлыг хир хөгжүүлсэн бэ гэдгийг харж байдаг. Зөвхөн үүнийг л авч үздэг. Тэрээр, “Өө чи тийм баян юм. Чи тийм үзэсгэлэнтэй” гэх буюу эсвэл эсрэгээр нь “Чи их ядуу юм. Чи царай муутай юм” гэдэггүй. Үгүй. Энэ бүгдийг огт авч хэлэлцдэггүй. Цор ганц
Бхагавад-гитагийн есдүгээр бүлгийн төгсгөлд Эзэн Кришна шууд ийн тушаасан байдаг: “Үргэлж Миний тухай бод, Миний чин бишрэлтэн бол, ганцхан Надад мөргө, Надад бишрэл хүндэтгэлээ илэрхийл”. Ийн үйлдсэнээр хүн Түүний трансцендент гариг оронд заавал хүрч очноо хэмээн Дээд Бурхан айлдсан. Гэвч бурхангүй үзэлт эрдэмтэд, дийлэнхи хүмүүсийг төөрөгдөлд оруулж, тэднийг Бурханы Бодгальд биш харин бодгаль бус, үл илэрсэн, мөнхийн, төрөөгүй үнэнд өөрсдийгөө даатгахыг уриалан дуудаж байдаг. Имперсоналист-гүн ухаантан- майявади нар нь Туйлын Үнэний дээд илрэл нь Бурханы Дээд Бодгаль юм хэмээх үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэв хүн нарыг яг л тэр байдлаар нь таньж ойлгохыг хүсч буй бол тэрээр эхлээд нарны гэрэлтэй нүүр нүүрээрээ тулах ёстой ба дараа нь наран бөмбөлөгтэй нүүр тулах ёстой. Тэр цагт хэрэв тэрээр энэхүү бөмбөлөг рүү нэвтэрч чадах аваас тэрээр нарыг захирч байдаг эзэн бурхантай нь нүүр нүүрээрээ уулзаж чадна. Мэдлэг дутуугийн улмаас гүн ухаантан-майявади нар нь Брахманы гэрэл туяаны хил хязгаараас чанадад гарч чаддаггүй. Энэхүү Брахманы гэрэл туяаг нарны гэрэл туяатай
Хүн Кришна ухамсрын үйл хэргийг төдийлөн сонирхдоггүй боловч эмнэлэг болон эсвэл ямар нэг буяны үйл хэрэг явуулдаг газарт өргөл хандив өгөх аваас энэ нь тэрээр тийм маягаар багагүй хүчээр олсон өөрийн хөдөлмөрийн үр шимээс татгалзаж байгаа гэсэн үг болно. Энд Кришна, хүмүүст ийн үйлдэхийг зөвлөжээ. Хүн өөрийнхөө үйлийн үр дүнг бусдад өгснөөр аажмаар ухаан бодлоо цэвэрлэж чадах бөгөөд ингэснээр хэзээ нэгэн цагт түүнийг Кришна ухамсрын гүн ухааныг ойлгоход нь туслах болно. Мэдээж хэрэг Кришна ухамсрын гүн ухаан нь ямар ч бурханлаг практикийн үйл хэргээс хамаардаггүй л дээ. Учир нь гэвэл Кришна ухамсрын арга зам нь өөрөө ухааныг цэвэрлэх хүчирхэг арга хэрэгсэл болдог. Гэвч хүн ямар нэг шалтгаанаар шуудхан Кришна ухамсрын гүн ухааны арга практикт хүрэлцэн ирж чаддаггүй. Тиймээс хүмүүс ядаж л өөрийн хөдөлмөрийн үр дүнг өргөл болгон өргөхийг хичээж байх ёстой. Үүний тулд ойр дотныхондоо туслах, төр засаг, нийгэм, ард түмэн, улс орныхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй ба энэ нь ирээдүйд Дээд Бурханд
“Та энэ дүр хэлбэрээрээ ангижран чөлөөлөгдөх бүрэн боломжтой. Та орчлон ертөнцийг байгаа тэр байдлаар нь харах болно. Та түүнийг хэрхэн бүтээсэн тэр хэлбэрээр нь” – хэмээн Фостер хэллээ. Шрила Прабхупада: “Та юуг бүтээсэн гэж?” Фостер: “Өөрийн ертөнцөө”. Прабхупада, инээмсэглэн толгой дохиод, “Таны ертөнц гэнээ? За тэр дээ, энэ бол таны өвчин. Бид бүгдээрээ ямар нэг зүйлийг эзэмшдэг тухайгаа зарлан мэдэгдэж байдаг. Миний газар нутаг, миний эхнэр, миний үр хүүхэд, миний гэр орон, миний ертөнц гээд л. Хүн бүгд л эзэн болох гэж тэмүүлж байдаг. Чухамдаа Бурхан болох гэж. Энэ бол солиорол. Эргэн тойрон бүхэлдээ галзуугийн газар.” Фостер: “Гэхдээ та, миний, “миний” гээд байгаагийн утгыг нэг л ойлгохгүй байна даа”. Прабхупада: “Энэ төдийлөн чухал биш. Та хэзээ ч Бурхан болохгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй. Та үүнд жилээр, зуунаар, тэр байтугай хэдэн сая амьдралаараа зүтгэн тэмүүлж болно. Гэвч та эцсийн дүндээ урам хугарах болно. Би танд үнэнийг хэлж байна. Хэрвээ би таныг мэхлээд, танд, “Тиймээ, та ч
Scroll to Top