Асуулт: Кришна ухамсар нь аажим процесс. Гэвч хөгжих дэвших хурд бүгдэд харилцан адилгүй байдгийг бид мэднэ. Жишээ нь, Дхрува Махараж төгс төгөлдөрт хагас жилийн дотор хүрсэн байдаг. Тэгэхээр энэ нь эцсийн дүндээ ахиц дэвшил нь биднээс хамаардаг гэсэн үг үү? Бидний хүчин чармайлт энэ үйл явцыг хурдасгах уу? Хариулт: Хэрэв бид Кришнагийн төлөө эрсдлийг сөрөх аваас бидний хөгжлийн процесс хурдасдаг. Дхрува Махараж төгс жишээ нь. Тэрээр ямаршуу эрсдлийг өөрийн нуруун дээр үүрсэн билээ дээ? Бяцхан жаалхүү өөрийн ээж, гэр орноо орхин одсон. Таван настай жаахан хүү ганцаараа гэрээ орхин ойг зорьсон. Ямаршуу эрсдэл үүрснийг нь хар даа?! Түүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Бар, арслан, могой, хилэнцэт хорхой гээд л. Байж болох бүхий л зүйл. Насанд хүрсэн томчууд бид шөнө дундын цагаар ойруу оржээ гэж бодоё. Бид айснаасаа болж бараг үхэх байсан биз. Битүү харанхуй, юу ч үл харагдах түнэр харанхуй ойд та өчүүхэн жаахан торхийх чимээнээс айна шүү дээ. Хэдий хир хугацааг
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
8
5
3
5
Users Today : 27
Users Yesterday : 50
Total Users : 28535
Views Today : 46
Views Yesterday : 97
Бидний утга зохиолын бүтээлүүдийг анхааралтай унш, өөрийн боломжийн хирээр Кришнад үйлчлэхийг хичээ. Чамд хэрэв эргэлзээ төрөх аваас надаас асууж болно. Би чамд үйлчлэхэд үргэлж бэлэн байх болно. Чиний мартаж болохгүй цор ганц зүйл бол энэ амьдрал нэн чухал гэдэг явдал юм. Учир нь энэ амьдрал бидэнд зүүрмэглэн байгаа Кришна ухамсраа сэрээх боломжийг өгдөг. Бид ямар ч тохиолдолд энэ боломжийг алдах ёсгүй. Ингэх аваас энэ нь нөхөж болшгүй алдаа болно. Бид майагийн олз болохгүйн тулд маш анхаарал болгоомжтой байх ёстой. Яагаад гэвэл энэ материаллаг ертөнцөд майя маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хэдийгээр Кришна бүх зүйл мөн ч гэлээ. Майя болон Кришна хоёр яг л харанхуй ба нарны гэрэлтэй адил. Харанхуй нь нар үгүй аваас дангаараа оршдоггүй. Гэвч нарны гэрлийн аль нэг буланд харанхуй нуугдаж байдаг. Ийм учраас хэрэв бид цаг үргэлж өөрийгөө ил задгай наранд байлгаж байх аваас харанхуй биднийг нөмөрч чадахгүй. Хэрэв чи нарны өөдөөс хараад зогсож байх аваас чи хэзээ ч харанхуйг олж
Вишну нь материаллаг байгаль руу зүгээр л харц чулуудаад майяад үр тогтоож чадсан. Энэ бол сүнслэг арга… Зүгээр л эгэл жирийн харц илгээснээрээ Дээд Эзэн тоо томшгүй олон амьд бодгалиудыг материаллаг байгалийн хэвлийд бий болгож чаддаг. Брахма-самхитад, Дээд Эзний сүнслэг бие нь маш хүчирхэг тул Түүний биеийн дурын хэсэг, өөр бусад ямар ч хэсгийн үүрэг функцийг гүйцэтгэж чадна хэмээн батлан өгүүлсэн байдаг. Бид зөвхөн гараараа эсвэл арьсаараа хүрэлцэж чадах ч Кришна зүгээр л харц илгээгээд л хүрэлцэж чаддаг. Бид зөвхөн нүдээрээ л харж чаддаг. Бид нүдээрээ хүрэлцэж эсвэл үнэрлэж чадахгүй. Харин Кришна нүдээрээ үнэрлэж чадна, мөн нүдээрээ идэж чадна. Кришнад хоол хүнс өргөхөд бид Түүний хэрхэн идэж буйг харж чаддаггүй. Гэвч Тэр хоол хүнс рүү зүгээр л харц илгээгээд л идэж чаддаг. Бид бүхий л зүйлс нь сүнслэг мөн чанар бүхий сүнслэг ертөнцөд амьдрал хэрхэн өрнөдгийг төсөөлж чадахгүй. Хэргийн учир нь гэвэл Кришна өргөсөн хоолыг иддэггүй гэдэг тухай биш эсвэл Тэр түүнийг идэж байгаа
Бурханы туслалцаагүйгээр ангижрал, гэгээрэлд хүрэх нь ямар хэцүү болохыг Бурхан Будда, Мял Богд, Хираньякашипу гэх мэт агуу бодгалиуд бидэнд өөрсдийн биеэр үлгэрлэн харуулж өгсөн. Харин Дээд Бурханы тусламжтайгаар ангижрал гэгээрэл ямар хялбар болохыг, тэр байтугай ангижралын дээд түвшинд хялбараар хүрч болохыг Кхатванга Махараж, Прахлад Махараж, Дхрува Махараж, Парикшит хаан гэх мэт агуу бодгалиуд харуулж өгсөн. Бурхан Буддагийн, Мял Богд нарын гэгээрлийн түүхийг та бүгд биднээр хэлүүлэлтгүй мэдэх байх. Агуу бурхангүй үзэлт Хираньякашипу тэнгэрийн тооллоор 100 жил маш хатуу тэвчил хатамжлалыг хийж байж, төгс төгөлдрийн доод түвшинд хүрсэн байдаг. Юу ч идэж уухгүй, хоёр гараа дээш өргөөд, хөлийн хоёр хуруун дээрээ зогсох тэвчлийг хийж тэнгэрийн тооллоор 100 жил зогсож байж төгс төгөлдрийг олсон. Тэнгэрийн 1 өдөр нь манай дэлхийн 6 сартай тэнцэнэ гэж тооцвол энэ нь маш урт удаан хугацаа болно. Тэгвэл Кхатванга Махараж ердөө 1 мухуртад буюу 48 минутанд, Парикшит хаан 7 хоногт, Дхрува Махараж 12 хоногт гэгээрэлд хүрсэн байдаг. Энэ жишээнүүдээс төгс төгөлдөрт
“Дээд Эзэнд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийн төлөө өөрийн материаллаг үйл хэргээ орхигч нь боловсроогүй шатанд оршин байгаанхаа улмаас заримдаа унаж болно. Гэвч түүнд азгүйтлийн аюул үл нүүрлэмүй. Нөгөө талаас чин бишрэлтэн бус хүн хэдий өөрийн үүргүүдийг бүрэн дүүрэн гүйцэтгэж байлаа ч юуг ч үл хожмуй” Тайлбар: Хүн төрөлхтний үүргүүдийн тухайд гэвэл тоо томшгүй олон үүргүүд бий. Хүн бүгд өөрийн эцэг, эх, гэр бүлийн гишүүд, нийгэм, улс орон, хүн төрөлтхөн, өөр бусад амьд бодгалиуд, сахиулсан тэнгэрүүд гэх мэтийн өмнө үүрэгтэй байдаг… Ариун Ном судрууд өгүүлэхдээ, хүн Дээд Эзэнд үйлчлэн зүтгэхийн төлөө тийм мэт бүхий л үүргүүдийг орхиж болно хэмээжээ. Хэрэв хүн тийн үйлдээд Дээд Эзэнд чин бишрэлээр үйлчлэхүйдээ амжилт олох аваас энэ нь тун сайхан хэрэг. Гэвч заримдаа хүн цаг зуурын мэдрэмжээрээ Дээд Эзэнд үйлчлэх үед эцэст нь олон янзын шалтгаанаар болон үл хүсүүштэй харилцаанаас болж замаасаа хазайх тохиолдол гарч болно. Иймэрхүү түүхийн маш олон жишээ бий. Жишээ нь Бхарата Махаража нэгэн буганд маш их