Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 1
Users Today : 16
Users Yesterday : 26
Total Users : 15491
Views Today : 24
Views Yesterday : 35

Бурхны өршөөлт Шри Шримад Бхакти Сиддханта Сарасвати Госвами Махараж  Гаудиа Вайшнавын Ачарья (Бурханлаг удирдагч)  дэлхийг орхин одохоосоо өмнө хэд хэдэн сургаалиа үлдээжээ.

Би олон хүмүүсийн ухаан бодолд асуудал бий болгосон байж магад

Үнэмлэхүй үнэнд үйлчлэн зүтгэхээр болон чин бишрэлээр хүрч болно гэж ярьснаараа би зарим нэгнийх нь хувьд дайсан нь болсон ч  байж магад.

Хэзээ нэгэн өдөр эсвэл зарим нь намайг үнэн зөв ойлгох байхаа гэж би  найдаж байна.

Би хүн бүрт өөрийн хүч чадал нөөц бололцоогоороо Рупа Рагунатха (Чайтаниа Бурхны шавь)-н сургаалыг номлохыг зөвлөнө.

Бидний дээдийн дээд зорилго бол Шри Шри Рупа болон Рагхунатха  Госвамийн өлмийн тоос болох явдал юм.

Та өөрийгөө  өөрийн номын  багшийн удирдлага заавар доор Үнэмлэхүй үнэн Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэхэд зориулах хэрэгтэй.

Энэ түр зуурын ертөнцөд ямар нэгэн хэрүүл тэмцэл, аргацаасан байдалгүй  Зөвхөн Бурхны дээд Бодгаль үйлчлэн зүтгэж амьдрах ёстой

Бурханд үйлчлэх үйлчлэлд тань тулгарах бүхий л аюул, тав тухгүй байдал болон шүүмжлэлд бүү бууж өгөөрэй.

Дэлхий дээрх  ихэнхи хүмүүс Бүхний дээд бурханд үйлчлэхгүй байгаад битгий гутраарай.

Таны бүхий л зүйлс болсон үйлчлэн зүтгэл болон Бурханы ариун трансендентал дуу авиаг сонсох болон давтан хэлэх үйл явцыг бүү үгүйсгээрэй.

Та Бурхны  Трансцендентал нэрийг – Өвс адил хүлцэнгүй, мод адил тэвчээртэй- ээр үргэлж давтан хэлэх хэрэгтэй.

Бид таныг бие сэтгэл мах цусаа Бурхан Чайтаниагийн эхлүүлсэн Санкиртан Хөдөлгөөн (Бурхны дээд бодгалын нэрийг давтан хэлэх ) – ий  гүнгэрваад өргөл болгон өргөөсэй хэмээн хүсэж байна.

Бид шашныг шинэчлэгч баатрууд болохыг хүсээгүй, Бидний үнэн бодит байдал бидний бүхий л зүйл болсон Шри Рупа болон Рагхунатх- н хөлийн тоосоор тодорхойлогдох бизээ.

Чин бишрэлийн үйлчлэн зүтгэл болон трансценденталтьд татагдах урсгал хэзээ ч хаагдахгүй, мөн Та болон таны бүхэл эрч хүч Шрила Бхакти Виноде Тхакурын хүслийг биелүүлэх чин бишрэлтэй байг

Та бүхний дунд чадварлаг ажилах ажилчид байна. Бидэнд өөр ямар  нэгэн хүсэл зорилго байхгүй.

Түр зуурын ертөнцөд олон төрлийн хүндрэл бэрхшээл байдаг гэвч энэ бидний хийх ёстой ажил биш, зүгээр л аяндаа шийдэгдтэл нь даван гарахыг л хичээ.

Одоогийн бидний амьралын хугацаан дах энэ бүх хүндрэлийг даван гарсны дараа бидний мөнхийн оршихуйн төлөв байна гэдгийг ойлгох хэрэгтэй .

Түр зуурын энэ ертөнцөд татагдах, эс татагдах нь биднийг Шри Кришнагийн бадамлянхуа өлмийгөөс холын холд аваачдаг.

Энэ түр зуурын ертөнцөд  Татагдах  болон эс татагдахын түвшингээс бид салж трансцендентал байдалд ирснээр Бурхны ариун гэгээн нэр алдарт татагдах болно.  Энэ нь зөвхөн Бүхний дээд бодгал Шри Кришнад үйлчлэн зүтгэх трансцендент үйлчлэн зүтгэлээр л ойлгогдоно.

Мөнхийн хаант улсад нэвтрэн орох нь бидний цорын ганц үүрэг. Энэ ертөнцөд бидэнд ямар ч хайр болон үзэн ядалт байдаггүй. Бүхий л зүйлс энэ дэлхийд байдаг гэвч бүгд түр зуурынх. Иймээс, хүн бүрт үнэмлэхүй хэрэгцээнд зориулан бүхий л шаардлагагүй хэрэгцээ энэ дэлхийд байдаг.

Өөрийн цорын ганц  зорилгодоо хүрэхийн тулд та трансцендентал хайрын үйлчлэн зүтгэлд тэмүүлэх ёстой. .

Рупа Госвамиг болон түүний дагуулуудын бодож санаж байсан шиг санаа бодлын урсгал үүрд байг .

Бид тээнгэлзэлгүйг итгэн бишэрснээр  бид бүхий л төгс төгөлдөрт байдалд хүрэх болно.

Иймээс та өөрийн бүхий л хүч чадлаа  айдас түгшүүрээс ангид  Шри Рупа болон Рагхунатха түүний дагуулуудын сургаалийг номлох хэрэгтэй.

Бенгаль хэлнээс эрхлэн гаргагч Шрила Прабхупада орчуулав.

.

Бурхны зүг буцахуй сэтгүүлээс

Дугаар 1. 1,2,3 болон 4-р хэсэг

Орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа

Шрила Прабхупадын анхны шавь нарын нэг Киртананда прабху нэрт нэгэн чин бишрэлтэн байв. Тэрээр хожим нь ИСККОН-оос гарч өөрийн сургаал номлолыг үндэслэсэн юм. Нэгэн удаа түүнийг Кришнагийн ухамсрын хөгжилд үнэтэй, нэн чухал үйл хэрэг гүйцэтгэснийх нь дараа Прабхупада ихэд талархаж: “Хүссэн адислал ерөөлөө гуйгтун” гэсэн байна. Киртананда прабху: “Шрила Прабхупада, хожим ирээдүйд надад юу тохиолдохыг би мэдэхгүй. Тийм болохоор надтай юу тохиолдсон ч тэр ч бүү хэл би майагийн занганд орсон ч намайг бурханы оронд хүргэнэ үү” хэмээн хүсчээ. Шрила Прабхупада ч үүнийг түүнд амласан байна. Хэдий энэхүү Прабхупадын шавь өөрийн багшийн сургаал номлолоос хазайж өөр номлол урсгал үүсгэн байгуулсан ч тэрээр гарцаагүй Кришнад хүрэх болно. Энэ бол цэвэр чин бишрэлтний адислал юм.

Өөр нэгэн түүх. Шрила Прабхупада нэгэн удаа өөрийн шавь нараас: “Токиод хэн сүм нээхийг хүсч байна вэ ?” хэмээн асуужээ. Япон тухайн үедээ Кришнагийн ухамсрыг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн хүнд бэрх улс орон гэж тооцогдож байв: санкиртан хийгчид энэ улс оронд нэг ч хүнийг зогсоож чадахгүй байлаа. Яагаад гэвэл япончууд тун ч завгүй байдаг бөгөөд үргэлж яарч сандарч явдаг, зогсож саатах хэн ч байдаггүй байв. Одоо ч японд чин бишрэлтэнгүүд тун цөөхөн бөгөөд тэнд багашиг нэг сүм байдаг. Энэ бол том амжилт л даа. Учир нь Япон бол маш их материаллаг улс орон бөгөөд тэдний бурхан шүтээн нь техникийн хөгжил дэвшил билээ.

Шавь нар нь бүгд толгой гудайлган дуугүй болцгоов. Шрила Прабхупада: “Би тэр хүнд онцгой адислал хүртээнэ” гэв. Гэвч бүгд мөн л дуугүй. Энэ нь бараг гүйцэлдүүлж болшгүй даалгавар гэдгийг тэд сайн ойлгож байлаа. Гэнэт Судама Випра прабху толгой өндийлгөн: “Прабхупада, би явъя” гэв. Прабхупада ч түүнийг адислан ерөөсөн байна. Ийнхүү Судама Випра прабху Японыг зүглэсэн бөгөөд тэнд тэрээр хүндээр хөдөлмөрлөж эхэлсэн юм: үнэнч гишүүдийг олох, ном тараах, номлох, хандив цуглуулах гэх мэтээр. Нийгэмлэг ч бүрэлдэн бий болов. Прабхупада ч мөн түүнд сэтгэл ихэд ханамжтай байсан юм.

Дараа нь Судама Випра Свами/ тэрээр санньясийн сахил хүртсэн юм / буцан материаллаг амьдралд татагдан орж гэрлэн, ердийн материаллаг амьдралаар амьдрах болжээ. Тэрээр ДОХ-оор өвчлөн нас нөгчих үед, нөхрөө урьд нэгэн цагт чин бишрэлтэн байсныг ч үл мэдэх түүний эхнэр нь амь тавих сүүлийн мөчдөө тэрээр аман дотроо: “Прабхупада… Та .. намайг авахаар… ирээ юу” гэх сонин жигтэй авиаг бувтнахыг сонссон байна. Дараа нь тэр эмэгтэй нэгэн чин бишрэлтнийг олж уулзан, түүний нөхрийг үхэх мөчид “ямар нэг Прабхуда гэгч этгээд” ирсэн тухай ярьсан байдаг.

Кришнагийн ухамсрын тулд хийх бидний бүх хүчин чармайлт тэр нь бүр өчүүхэн тун ч өчүүхэн жаахан байлаа ч энэ нь Бурхан болон бидний номын багшийн хувьд маш их үнэ цэнэтэй юм. Кришна Өөрөө ч энэ замд ямар ч алдагдал хохирол гардаггүй тухай өгүүлсэн байдаг.

Бид Ням гариг бүрд цуглацгааж бурханлаг хувцас өмсөцгөөж, тилак тавьж, дуулж бүжиглэцгээдэг. Бид энэ бүхнийг уйтгар гунигт автсан байх цагтаа ч, залхуу хүрч байлаа ч, хийхийг хүсэхгүй байх үедээ ч хийдэг. Бид үүнийг Кришнагийн тулд хийдэг. Кришна бидний хүчин зүтгэлийг заавал үнэлнэ. Тэр ч бүү хэл бидний программд хэн ч ирэхгүй байлаа ч. Хоёулаа, гурвуулаа цуглагцгаагтун. Кришнагийн хувьд цуглагсадын тоо хэмжээ чухал бус. Тэр таны, та нарын зүрхийг толидон харж байгаа. Тэр тэнд заавал илрэн залрах болно. Евангелийн сударт бичсэнчлэн: “Миний нэрийн өмнөөс хоёулаа, гурвуулаа ч болсон цугласан тэр газарт Би Өөрөө орших болно” гэсэн байдаг.

“Садху-санга” сониноос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Шачисута Прабху бол 1980аад оны дунд үес, Кришна ухамсрын гүн ухааныг номлон түгээснийхээ төлөө сэтгэц мэдрэлийн эмнэлэг, шорон, хорих лагерьт хоригдож байсан чин бишрэлтнүүдийн нэгэн төлөөлөл юм. Армяны вайшнавууд онцгой хүнд хэцүү нөхцлүүдийг туулж ирсэн түүхтэй.  Байцаалтын үеэр тэднийг зодож нүдэн, тамлан зовоодог байж. Камерт хорьж орхиод, тэднийг яаж ийгээд л сэтгэл зоригийг нь мохоохыг хичээдэг байж. Вайшнавууд нь тун хатуу дэг жаягтай цагаан хоолтнууд болохыг мэдээд шоронгийн удирдлага тэдэнд жилийн дараа гэхэд тэдний зөрүүд зан засарч, сэтгэл зориг нь мохох биз гээд “хамгийн муу муухай” хоол хүнсийг өгдөг байж. Шачисута хоёр жилийн турш зөвхөн хар талхаар голоо зогоодож байсан ажээ. Учир нь тэдэн дээр ар гэрээс нь эргэлт оруулахыг хатуу хориглодог байсан байна.

1987 оны өвөл онцгой хүнд хүнд өвөл байлаа. Шачисута өөрийн хоригдох хугацааг, Оренбургийн мужийн Чашкан Соль-Илецкийн районд өнгөрөөсөн аж. Тэр өвөл тэнд хасах дөч, түүнээс ч давж хүйтэрсэн байна. Шоронгийн муу хоолноос болж ядарч туйлдсан чин бишрэлтний бие организм аргагүй муудаж эхлэжээ. 1987 оны арван хоёр дугаар сар болох үед тэрээр арай ядан алхдаг, амь голтой төдий болсон бөгөөд маш ихээр турж эцсэн байна.

1987 оны арван хоёр сарын 26нд тэрээр насан өөд болсон юм. Өглөө нь тэрээр орны цагаан хэрэглэлээрээ дхоти шиг биеэ ороож, духандаа тилак тавиад, өнгийн цаасаар цэцгэн эрхи хийж хүзүүндээ зүүгээд, талхны үйрмэгээр хийсэн эрхиэ гартаа барьж, бадамлянхуа суултаар суув…

Түүний биеийг яг тийм байрлалтай байхад нь харгалзагч нар олсон бөгөөд олох үед тэр хэдийнээ амьсгал хураасан байв. Харамсалтай нь түүний суллагдах хугацаа болох хүртэл ердөө сар хүрэхгүй хугацаа үлдсэн байжээ.

***

Гүржийн бишрэлтнүүд харинам-санкиртан хийн, гудамжинд дуулж байлаа. Гэтэл тэдэн дээр үл таних нэгэн хүн ирээд, шоронд нас нөгчсөн чин бишрэлтнүүдийн нэгэнтэй нь хамт хоригдож байсан тухайгаа ярив. Тэр хүн, дээр өгүүлсэн Шачисута дастай, түүний амьдралын сүүлийн гурван сар хамт хоригдож байсан аж. Тэрээр, Шачисута дас ямар хүлцэнгүй, ямар гайхалтай шинж чанаруудтай байсан тухай тэдэнд ярьж өгчээ.

“Шачисута маш хүнд өвчтэй байсан, түүнийг эмнэлэгт хүргэх үед угаалгын өрөөнд арай ядан ордог байсан. Гэсэн ч тэрээр өдөр бүр арван зургаан тойргоо тогтмол уншихын зэрэгцээ зөвхөн Кришнагийн тухай л ярьдаг байсан юм. Шачисутагийн гайхалтай нэг чанар нь гэвэл тэрээр дурын ямар ч яриа хөөрөөг Кришнагийн тухай яриа хөөрөө болгоод хувиргачихдаг байсан. Бид камертаа хоёулхнаа суудаг байсан юм. Тиймдээ ч бид тун дотнын сайн найзууд болсон байх. Би Бурханд огт итгэдэггүй нэгэн. Гэвч би түүнтэй төдий хугацаанд харьцаатай байсны дүнд надад Кришнад итгэх итгэл төрж эхлэсэн юм. Юм л бол Шачисутагаас Кришнагийн тухай, шүтлэгтэй амьдралын мөн чанарын тухай асууж шалгаадаг болсон. Түүнтэй нэг камерт хоригдож байсан нь үнэхээр гайхалтай явдал байсан! Тэр үнэхээрийн гайхалтай нэгэн байсны зэрэгцээ Кришнагийн жинхэнэ чин бишрэлтэн байсан юм. Гэвч түүний эрүүл мэнд өдрөөс өдөрт муудсаар байлаа. Хоол ундыг арай ядан иднэ. Тэрээр харуулуудаас өдөртөө ганц стакан сүү, цөөн хэдэн чанасан төмс өгөхийг гуйдаг байв. Гэтэл тэд түүнд үүнийг нь ч өгөхөөс татгалздаг байсан юм шүү дээ. Чухамдаа бол эмнэлэгт бидэнд бичиж өгдөг хоолны дэглэмийн нэгээхэн хэсэг нь энэ биз дээ. Гэвч тэр үргэлж аз жаргалтай байдаг байсан. Өвдөлтөө бараг мэдрэхгүй. Зовж байгаа нь ч мэдэгдэхгүй. Үгүйдээ л гэхэд тэр надад хэзээ ч өөрийгөө зовж байгаагаар харагдуулж байгаагүй. Намайг түүний эрүүл мэндийн талаар асуухад хариуд нь тэр сүнс болоод материаллаг бие хоёрын тухай надад номлож эхлэдэг байлаа. Заримдаа бид хамтдаа камер дотроо маха-мантра дуулна. Би түүний аягуулаг дуулалт, аз жаргалтай төрх байдлыг маш тод дурсан санаж байна. Дуулах үедээ тэр туйлын аз жаргалтай болдог байсан. Түүний нүдний хараа ердийнхөөсөө огт өөр болдог байлаа. Нэг өглөө тэрээр бие нь тун гайгүй байх шиг байна гээд намайг үсээ хусч өгөхийг хүсэв. Тэрээр үсээ авахуулаад, ар дагзан дээрээ хэдхэн үс үлдээхийг гуйсан. Яагаад тэр билэ гэж намайг асуухад тэр надад юу ч хариулаагүй юм. Зүгээр л, “Миний гуйсныг л хийгээд өг” гэж тэр хүссэн юм.”

Тэр хүн, Шачисутагийн үсийг хэрхэн хуссан, дараа нь Шачисута хэрхэн нарийхан давчуу ариун цэврийн өрөөнд усанд орж амжсан, дараа нь хэрхэн угаасан байсан ор дэрний цэвэрхэн хэрэглэлэээр биеэ ороосон гээд бүгдийг ярив. Тэрээр гоёмсог цэцгэн эрхи хийсэн бөгөөд түүнийг өнгөт сэтгүүлийн хуудсууд дундаас урж авсан өнгийн цаасуудыг хэлхэж хийсэн аж. Шүдний оогоор бүх биедээ тилак тавьсан байна. Энэ бүхний дараагаар тэрээр бадамлянхуа суудлаар сууж, талхаар хийсэн эрхин дээрээ Харе Кришна давтан уншиж, Панча-таттва шүтээн болон зүүн гартаа барьсан байсан Харикеша Свамигийн фото зургийг ширтэн суужээ.

“Тэр ердийнхөөсөө хавьгүй аз жаргалтай харагдаж байсан юм. Түүний эрүүлжиж байгаа юм шиг байдал нь, бие нь дээрдсэн юм шиг янз байдлыг хараад би ч мөн туйлын жаргалтай болсон. Энэ үед харгалзагч орж ирээд намайг тарилга хийлгэхээр камераас гарган авч явсан. Энэ нь ойролцоогоор хорин минут хүрэхтэй үгүйтэй л хугацаа. Намайг эргэн ирэх үед Шачисута нөгөө л тэр суултаараа суусан хэвээр харагдаж байсан агаад яг л мантрагаа давтан уншиж байгаа мэт харагдаж байсан юм. Би орон дээр хэвтээд, сонин уншиж гарлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Шачисута огт юу ч уншихгүй дуугарахгүй байгааг би анзаарав. Зүгээр л суугаад л, инээмсэглээд л байх аж. Би түүнээс яагаад мантрагаа уншихгүй байгааг асуувал тэр зүгээр л инээмсэглэсээр байх ба огт юу ч хариулсангүй. Би янз бүрийн асуултуудыг ар араас нь тавьсан боловч тэр мөн л дуугүй. Би бослоо, түүн рүү очлоо. Түүнийг зөөлөн түлхэж үзлээ. Асуулаа. “Чи яагаад л инээмсэглээд байна даа, найз минь, юм дуугарахгүй юм уу?” гэх үедээ би түүний ярьж байсанчлан түүний сүнс биедээ байхгүй болсон болохыг ойлгосон юм. Би байдгаараа хашгирсан юм. Тэгээд гүйж очоод хаалгыг байдгаараа балбаж гарлаа. Нүд дүүрэн нулимстайгаар би харгалзагч нарт хандаж, та нар л энэ гэмгүй хөөрхий залууг алчихлаа шүү дээ хэмээн хашгирч байсан юм! Хэсэг мөчийн дараа тэд орж ирээд, түүний цогцсыг авч одсон. Дахиад би түүнийг хэзээ ч хараагүй. Шачисута гэж хэн болохыг, та нарын хэн болохыг би мэдэхгүй ээ, залуусаа! Би Бурханд итгэдэггүй ч танай найз яг миний нүдэн дээр нас нөгчсөн шиг тэгж л нас нөгчихийг хүсч байна! Тэр бол миний хувьд жинхэнэ баатар. Бүхий л амьдралынхаа турш би түүнийг санан дурсаж явах болно, бүхий л амьдралынхаа турш! Тэр маш эгэл бус, маш цэвэр ариун хүн байсан юм” хэмээн ярьсан билээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top