Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 8 5 3 5
Users Today : 27
Users Yesterday : 50
Total Users : 28535
Views Today : 46
Views Yesterday : 97
Бүхий л амьд амьтсыг энэрэн нигүүлсэх, багшдаа үнэнч бишрэлтэй байх нь буяны төлөвт орших Бархасвадийн шинж чанар юм. Хөгжлийн дээд түвшинд, бидэнтэй учран таарсан ямар ч хүн бидний багш, нөхцөл байдал болгон биднийг Бурханлаг руу ойртон дөтлөхөд туслахаар, эгоизм буюу аминч үзлээс ангижрахад маань туслахаар бүтээгдсэн байдаг хэмээх ойлголт бидэнд аяндаа ирдэг. Бидний хэнд маань ч амьдрал дээр олон багш бий. Ийм ч учраас хэнийг ч, хэзээ ч хараах үзэн ядах хэрэггүй. Бүгдэд хүндлэлийг илгээгээд л өөрийн замаар явах хэрэгтэй. Сургууль дээр ч гэсэн хүүхдүүд багшдаа мөн л тийм янзаар хандах ёстой. Баруунд бол багш нарыг үл хүндэтгэх хандлага түгээмэл. Шавь нарт бараг бүх зүйл зөвшөөрөгдсөн байдаг. Тэнд, бага ангийн сурагчид дурын мөчид хаалга саван гарч одох ба багштайгаа бүдүүлгээр харилцдаг. Үүнийг шавийн өөрийгөө илэрхийлж буй явдал, өөрийгөө таньж ухамсарлаж буй явдал, энэ бол хэвийн л үзэгдэл хэмээн үздэг. Гэтэл үүнээс болж шавь хүний мэдлэгийг шингээх чадвар хаагддаг. Ийм учраас барууны орнуудын сурагчдын оюуны
“Та энэ дүр хэлбэрээрээ ангижран чөлөөлөгдөх бүрэн боломжтой. Та орчлон ертөнцийг байгаа тэр байдлаар нь харах болно. Та түүнийг хэрхэн бүтээсэн тэр хэлбэрээр нь” – хэмээн Фостер хэллээ. Шрила Прабхупада: “Та юуг бүтээсэн гэж?” Фостер: “Өөрийн ертөнцөө”. Прабхупада, инээмсэглэн толгой дохиод, “Таны ертөнц гэнээ? За тэр дээ, энэ бол таны өвчин. Бид бүгдээрээ ямар нэг зүйлийг эзэмшдэг тухайгаа зарлан мэдэгдэж байдаг. Миний газар нутаг, миний эхнэр, миний үр хүүхэд, миний гэр орон, миний ертөнц гээд л. Хүн бүгд л эзэн болох гэж тэмүүлж байдаг. Чухамдаа Бурхан болох гэж. Энэ бол солиорол. Эргэн тойрон бүхэлдээ галзуугийн газар.” Фостер: “Гэхдээ та, миний, “миний” гээд байгаагийн утгыг нэг л ойлгохгүй байна даа”. Прабхупада: “Энэ төдийлөн чухал биш. Та хэзээ ч Бурхан болохгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй. Та үүнд жилээр, зуунаар, тэр байтугай хэдэн сая амьдралаараа зүтгэн тэмүүлж болно. Гэвч та эцсийн дүндээ урам хугарах болно. Би танд үнэнийг хэлж байна. Хэрвээ би таныг мэхлээд, танд, “Тиймээ, та ч
“Амагаар үүсгэгдсэн өвчнүүдийг өлсөхөөр эмчилдэг. Гэхдээ тухайн хүний биеийн хувийн онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр. Энэ талын маш олон номууд байдаг ба өлсөх нь бүх өвчнийг эмчилдэг гэсэн олон тооны үзэл онолууд бий. Харин нэг зүйлийг санагтун: энэ нь зарим хүний эмчилдэг, заримыг нь хөнөөдөг. Жишээ нь, капха доша буюу бадгана голлосон хүн өлсчээ гэж бодоё. Түүнд хангалттай хэмжээний шороо махбодь байгаа. Түүнд өлсөх нь сайн уу? Сайн. Яагаад сайн гэж? Яагаад гэвэл өлсөх нь галыг нэмэгдүүлдэг. Хүн өлсөх үед хоол боловсруулах гал хүчтэй дүрэлзэн асах болно. Тэгснээр бие дахь агни буюу гал өсөн нэмэгдэж, биед байгаа бүх шлак хорт бодисуудыг шатаан устгадаг. Харин питта буюу шар давамгай хүн мацаг баривал яах вэ? Тэр шатна. Тэр зүгээр л шатах болно. Элэг болон ходоодоо түлэх болно. Би нэгэн гэр бүлийг мэднэ. Эхнэр нь питта буюу шар давамгай, нөхөр нь капха буюу бадгана голлосон хүмүүс байсан. Нөхөр нь мацаг барьсан. Түүнд сайн үйлчилж байсан. Эхнэр нь
“Чи хар даа. Тийм хүн бүхий л амьдралынхаа туршид мөнгө олохын тулд хүндээр хөдөлмөрлөдөг. Гэсэн ч тэрээр сэтгэл ханамжгүй үлддэг. Тэгээд хэдий тийм ч тэрээр, үр хүүхдүүд, түүний ач гуч нар нь түүний жишээг дагахыг хүсч байдаг. Хэдий түүнд, тийм амьдралын хэв маяг нь аз жаргалыг авчраагүй, үнэн чанартаа тэрээр сэтгэл ханамжийг олоогүй гэдэг ойлголт, туршлага нь байсаар байвч тэрээр өөрийнхөө үр хүүхдүүдийг зажилснаа дахин зажлахыг шаардан тулгасаар байдаг” – хэмээн Шрила Прабхупада хэллээ. Киртананда дас: “Би түүнтэй(мистер Фостертой) хэд хэдэн удаа Кришнагийн тухай ярилцахыг оролдсон л доо. Гэвч тэрээр ойлгохыг хүсэхгүй байналээ. Тэрээр хэд хэдэн гүн ухаантнуудыг, имперсоналистуудыг уншдаг нь үнэн. Гэвч тэрээр Кришнаг бодгаль гэдэг байдлаар нь сонсохыг хүсэхгүй байсан”. Шрила Прабхупада: “Дээд Бодгалийн бадамлянхуан өлмийн тухай сонсож мэдэх нь хэнд ч сонирхолтой бус. Хэрэв хүмүүст энэ нь сонирхолтой байсансан бол тэд аль хэдийнээ энэ материаллаг ертөнцийн ахуйгаас ангижран чөлөөлөгдчих байсан”. Хаягрива дас, “Харе Кришнагийн тэсрэлт” номоос бэлтгэсэн: Балабхадра дас 
Цас орж байлаа. Эргэн тойрон нам гүм, амар тайван. Сэвсгэр цасан ширхгүүд маш гоёмсгоор бүжиглэн эргэлдэж, алгуурхнаар газардах ажээ. Зэрэгцэн эргэлдэн нисэж байсан хоёр бяцхан цасан ширхэг өөр хоорондоо яриа үүсгэлээ. Нэг нэгнээсээ салчихгүйн тулд тэд гар гараасаа барилцсан байлаа. Нэг цасан ширхэг нь нөгөөдөө хандан тун ч хөгжилтэйгөөр: -Ниснэ гэдэг ямар гайхалтай юм бэ! – хэмээхүйд, нөгөө цасан ширхэг нь: -Бид нисээгүй ээ, бид зүгээр л доошоо унаж байна шүү дээ, – хэмээн гунигтайгаар хариу өчлөө. -Удахгүй бид газарт буугаад, зөөлхөн бөөрөнхий цагаан бөмбөлөг болон хувирна даа! -Үгүй дээ, бид үхэл рүүгээ л нисэлдэж явна. Газар дээр биднийг зүгээр л дэвсэлж орхино. -Бид горхи болон хувираад тэнгисийн зүгт урсах болно. Тэгснээр бид мөнх амьдрах болно! – гэж эхний цасан ширхэг хэлэв. -Үгүй ээ, бид хайлна, тэгээд үүрд алга болно, – гэж хоёр дахь нь эсэргүүцлээ. Эцэст нь тэд тийн утга учиргүй маргалдахаас залхаж, хөтлөлцсөн байсан гараа тавицгаалаа. Ийн тэд өөр өөрсдийн сонгосон хувь
Scroll to Top