Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 5 0 6
Users Today : 11
Users Yesterday : 32
Total Users : 11506
Views Today : 11
Views Yesterday : 44

Гоо сайхан бол ертөнцийн хамгийн дур булаам зүйл юм.  Орчлон дээр хүн бүр л ямар нэг сайхан зүйлд өөрийн мэдэлгүй татагддаг. Харамсалтай нь энэ ертөнц дээрх бүхий л гоо сайхан худал хуурмаг бөгөөд түр зуурынх байдаг. Тэр нь ганцхан мөчид үзэгдээд л дараагийн мөчид замхран арилна. Яг л үүлэн чөлөөний наран шиг. Иймээс ч гоо сайханд үнэн байдаггүй. Тэгэхээр эндээс нэг асуулт урган гарна. “Үнэн гоо сайхан хоёр нийцдэг үү?” гэж. Зарим нь үнэн бол тийм ч сайхан байдаггүй гэдэг. Тэр ч үнэн л дээ. Үнэн юм үргэлж гашуун байдаг. Үнэн гоо сайхан хоёр нэг цагт, нэг дор хамт байж чадах уу?

Танд нэг зүйлийг хэлэхэд хамгийн зөв үнэмлэхүй үнэн үргэлж хамгийн сайхан байдаг. Үнэн хамгийн сайхан зүйл байдаг учраас хүн бүрийг татдаг. Тэр бүү хэл үнэн өөрөө хүртэл тэрхүү сайхандаа татагддаг. Үнэний тэр гоо сайханд татагдсан маш олон эрдэмтэн мэргэд, чин бишрэлтнүүд бүхнийг огоорон үнэний хойноос явж байсан юм.

Махатма Ганди үнэнийг хайж олоход амьдралаа зориулсан. Бид бүгд зөвхөн гоо сайхан үнэнг бус хамгийн хүчирхэг, хамгийн нэр хүндтэй, бүхний эх булаг, бүгдээс ангид, мэдлэгээр дүүрэн тэрхүү үнэнг хайх хүслээр дүүрэн байдаг. Харамсалтай нь бидний 99 хувь нь “Үнэн” гэж нэрлэгдэх жинхэнэ үнэний зэрэглээний араас л хөөцөлдөж байдаг. Чухамдаа бид жинхэнэ үнэний гоо сайханд татагдаж байдаг ч маш эртнээс үнэн гэж нэрлэгдсэн худал хуурмагт дассан байдаг юм. Ийм ч учраас ертөнц дээр “Үнэн” “Гоо сайхан” хоёр зохицдоггүй гэсэн ойлголт бий болон тогтжээ.

Материаллаг ертөнц болон түүний чанад дахь бурханлаг ертөнц

Орчин үеийн нийгэмд бидний бие махбодь харамсалтайгаар буруу зүйлд ашиглагдсаар үхлийн дараагаар үнс чандруу юм уу, хорхой шавжны хоол болон дуусч байна. Оюун ухаан маань бие махбоддоо хэтэрхий их татагдсанаас болж  “Сүнс” хэмээгч бүхэнд оршигч амьд хүч мартагдсан байна. Сүнс хэмээх хамгийн чухал зүйл нь мартагдаж харин түүний оронд сүнсний сүүдэр болох “Бие махбодь” гэгч зүйл байр суурийг нь эзэлжээ.

Та өөрөөсөө “Би хэн бэ?” гэсэн асуултыг асуугаад үзээрэй. “Би энэ бие үү, эсвэл энэ биеэсээ ангид оршигч зүйл үү?”

Мах, цус, яснаас бүрэлдэн тогтсон бидний энэхүү бие махбодь амьдралын туршид янз бүрийн ой гутмаар эд зүйлсээр дүүрч, сайхан арьс үсээр хучигдан байсаар үхлийн дараа органик ялзралд орох юм уу эсвэл үнс чандруу болдог. Эрдэмтдийн тооцсоноор энэхүү бие махбодийг бүрдүүлэгч химийн элементүүдийн орц нь ердөө 40000 төгрөгийн үнэ хүрсэн байна.

Ингээд хамгийн чухал асуултандаа оръё. “Би энэ бие үү, эсвэл энэ биеэсээ ангид оршигч зүйл үү?” Энэ асуултанд хариулах хамгийн зохистой бөгөөд оновчтой хариулт нь таныг Бурханы орон руу буцах зам дээр аваачиж өгөх болно. Харамсалтай нь одоогоор дэлхий ертөнц бүхэлдээ “Хархны уралдаан” буюу бие махбодийн таатай байдлын төлөөх эдийн засгийн хөгжлөөр хөөцөлдөөд туйлын завгүй байна. Энэхүү уралдаан хооцолдоон  нь бид энэхүү махан бие махбодь байсан тохиолдолд л хамгийн бүтэмжтэй, үр ашигтай зүйл байх сан билээ. Хэрэвзээ бид энэхүү махан бие биш л бол нэр хүнд, хэргэм зэрэг, хувийн байшин гэх мэт бүхий л зүйлсийг олж авах гэсэн оролдлогууд маань элс рүү асгах ус мэт ямар ч үр дүнгүй юм.

Тэгвэл бүгдээрээ чанадад орших бурханлаг ертөнцийн сүнслэг бодит байдлын тухай, биеийг хөдөлгөгч хамгийн чухал зүйл болох атма буюу сүнсний тухай ойлголт өгөх нэгэн сонирхолтой түүхийг сонирхоцгооё.

Шингэнд нуугдсан гоо үзэсгэлэн

Нэгэн цагт маш баян, нэр хүндтэй, чадал чансаатай боловч туйлын туйлбаргүй ааштай ноён нэгэн үзэсгэлэнт бүсгүйд дурлаж гэнэ. Бүсгүй зөвхөн үзэсгэлэнтэй төдийгүй туйлын ариун сэтгэлтэй нэгэн байж. Тэрээр ноёны хандлагад таатай бус байлаа. Харин ноён дур тачаалаасаа үүдэн гарах хүслээсээ болоод бүсгүйг туйлын шургуу эргүүлж эхэлжээ. Бүсгүй түүнийг ердөө долоо хоног тэвчихийг хүсээд тогтсон өдөр цагт уулзах болзоо тавьж гэнэ. Ноёнтон болзоог зөвшөөрч тэр өдөр чухам юу болохыг төсөөлсөөр болзоот цагаа хүлээж эхэлжээ. Ариун сэтгэлт эмэгтэй энэхүү материаллаг махан биеийн хуурамч гоо сайхныг илчилж, жинхэнэ үнэмлэхүй үнэний гоо сайхныг харуулах үүднээс машид сургамжтай аргыг хэрэглэж үзэхээр шийдэв. Ингээд тэрээр маш хүчтэй туулгагч эм ууж долоо хоногийн туршид идсэн бүхнээ гаргасан байна. Өөрөөсөө ялгаран гарсан өтгөн шингэн бүх муухай зүйлсийг нэг нэг саванд цуглуулжээ. Энэ бүхний эцэст өнөөх үзэсгэлэнт охин маань хатаж хорчийсон арьс мах болж, нүд нь ухархайдаа шигдэн томорч арас яс шиг л болж гэнэ. Ингээд үзэшгүй муухай болсон охин тогтсон цагтаа санаа зовсхийн ноёныг хүлээж гэнэ. Болзсон газар, тогтсон цагтаа сайхан хувцасласан сайхь ноёнтон өнөөх үзэшгүй охиноос өөрийг нь хүлээж байх ёстой үзэсгэлэнт бүсгүйг асууж гэнэ. Охин өөрийгөө түүнтэй болзсон үзэсгэлэнт охин гэж батлахыг хэдэнтээ оролдсон боловч ноёнтон өрөвдөлтэй дүрт охиныг өөртэй нь урьд нь уулзсан үзэсгэлэнт бүсгүй мөн гэж танисангүй. Тэгээд охин ноёнд өөрийн гоо үзэсгэлэнг хэд хэдэн саванд ангилан хийснээ хэлж гэнэ. Мөн ноёнтон хэрэв таалвал тэрхүү “Гоо үзэсгэлэн”-г нь агуулсан савтай шингэнийг сонирхож болохыг ч хэлсэн байна. Ноёнтон охины хэлж буй ялгаж савласан “Гоо үзэсгэлэн”-г нь үзвэл тэвчихийн аргагүй үнэртэй ялгадас, бөөлжис байв. Шингэнд нуугдсан гоо үзэсгэлэнгийн энэ түүх ноёнд бүгдийг тодорхой болгож өгчээ. Эцэст нь ариун сэтгэлт охины ачаар доорд зантай тэр ноён сүүдэр ба мөн чанар, тэдгээрээр хөөцөлдөх таашаал ханамжийн хоорондох ялгаануудыг харах чадвартай болжээ.

Энэ ноёнтны байр суурь хуурамч материаллаг гоо үзэсгэлэнд хэт татагдсан бидэнд туйлын ойр байгаа юм. Дээр өгүүлэгдсэн бүсгүйн гоо үзэсгэлэн нь зөвхөн оюун санааны хүслийн дагуу боловсорсон зүйл болохоос жинхэнэ үзэсгэлэнт бүсгүй нь материаллаг бие махбодь болон оюун санаанаас ангид билээ. Үнэн хэрэгтээ тэр бүсгүй бол бурханлаг оч бөгөөд түүнд дурлан татагдагчид бол түүний гадаад өнгөн дүр төрхөнд татагдагчид юм.

Материаллаг ухаантнууд болон бурхангүйн үзэлтнүүд нь гадаад гоо сайханд хууртагдан төөрөлдөж, үнэн болон гоо сайхан нь нэгэн цагт нэгэн зэрэг илрэх бурханлаг очийг ойлгон ухаардаггүй. Бурханлаг оч нь туйлын үзэсгэлэнтэй байдаг. Тэрхүү бурханлаг оч үзэсгэлэнтэй хэмээгдэж буй бие махбодийг маань орхин одох үед биднээс хэдий сайхан хувцас өмсгөж зүүлгэсэн ч хүн хүрэхийн аргагүй байх бие цогцос, мах, цус, яс л үлддэг. Бид бүгд “Үнэн” хэмээх жинхэнэ гоо сайхантай үл зохицох худал зүйлсийн араас хөөцөлдөж байдаг. Жинхэнэ “Гоо сайхан” бол хэзээ ч үл хувирч өөрчлөгдөн, тоолж баршгүй он жилүүдийн туршид гоо сайхнаа нэгэн төвшинд хадгалж чаддаг. Тэрхүү гоо сайхан бурханлаг оч нь усташгүй юм. Гаднах гоо сайхан хэдхэн мөчийн дотор устаж ердөө үнс чандруу, сүг сүүдэр нь л үлддэг бол жинхэнэ гоо үзэсгэлэн усташгүй бөгөөд үргэлжид нэгэн хэвээрээ байдаг.

Энэ түүх нь материалист соёл иргэншлийн толгой эргэм суртал нэвтрүүлгээр удирдуулан залагдаж буй орчин үеийн залуусын нүдийг нээх нэгээхэн оролдлого юм. Бүгдээрээ цаг үргэлж завгүй байдаг амьдралаа түр ч болов завсарлаад хэдхэн хором тайван сууж өөрийнхөө тухай, юуны төлөө амьдарч байгаа тухайгаа тунгааж үзэцгээе.

Үргэлжлэл бий.

Инженер техникийн ухааны магистер., ИИТ Мумбай, ВОИСЕ-ийн  захирал Радхешяамийн эмхтгэсэн ‘’Андуурсан хайр’’ номноос орчуулсан Х. Болдсүх

 

Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй

Om

“Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлага

 

Неаполитанский С.М.: Таны бодлоор мантра гэж юу вэ?

Ветров.И.И: Мантра гэдэг нь ухааныг эвдэн сүйтгэгч программаас ангижруулдаг авианы чичирхийлэл юм. Мантраг санскритаас орчуулах шаардлагагүй. Зарим хүмүүс мантра ба залбирал нь нэгэн адил хэмээн боддог. Гэвч хэрэв мантраг орчуулвал тэрээр бүхий л утга учраа алддаг.

Неаполитанский С.М.: Хүнд мантра ямар нөлөөлөл үзүүлдэг вэ?

Ветров.И.И: Гурван үе шат буюу механизм, мантрын үйлчлэл байдаг. Нэгт, мантра болгон физик бие махбодид хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Бидний биед ойролцоогоор 3.5 триллион эс байдаг ба эс бүр бие даасан амьд оршнол бөгөөд эс бүрт сүнс, өөрийн гэсэн “нарийн” бие буюу сэтгэл, өөрийн гэсэн мэдрэхүй, өөрийн гэсэн эфирлэг бие, өөрийн гэсэн физик бие махбодь буюу эсийн цөм, митохондр, олон олон рецепторуудтай бүрхүүл бий. Бидний эсүүд томоохон улс гүрний иргэд бөгөөд харин бидний сүнс түүний тэргүүн байхаар сонгогдсон. Тэрээр маш өчүүхэн жаахан авч бид хувислын илүү дээд шатанд оршдог болохоор бидний сүнс ноёлох байр суурийг эзлэх ба өөрийн ухамсраа бүхий л организмаар тархаадаг.

Эсүүд нь хүүхэд ахуйгаасаа л сонссон мэдээллүүдээ хүлээн авч, бичиж байдаг. Ийм учраас “эсийн ухамсар” хэмээх ойлголт бий. Үнэн хэрэгтээ тэд бол хүний бие махбодь хэмээн нэрлэгдэх том улс орны хууль дүрмийг хангалттай сайн сахин биелүүлдэг иргэд юм. Тэдний хүлээж авдаг мэдээлэл нь ихэнхидээ сөрөг таагүй байдаг. Жишээ нь, олон хүмүүс 60-70 насандаа үхэж буйг бид харж байна. Энэ нас бол амьдрахад хангалттай нас мэт бидэнд санагддаг л даа. Ингээд энэ мэдээлэл эсийн түвшинд бичигддэг. Мөн олон олон эмэгтэйчүүд 30-35 настай болмогцоо л: “За ингээд залуу нас маань өнгөрлөө дөө” хэмээн бодоцгоодог. Энэ тохиолдолд тэд өөртөө цагаасаа эрт хөгшрөх үзлийг суулган програмчилж өгдөг. Хэрэв ойр дотныхноос нь хэн нэг нь хорт хавдраар өвчлөн нас нөгчвөл хүнд мөн тэрхүү хорт хавдраар үхэх вий хэмээх айдас төрнө. Тэрээр: “Би ч хорт хавдраар өвдөж болох юм шүү дээ” хэмээн бодож эхлэдэг. Тийнхүү эсүүдэд энэхүү мэдээлэл эсүүдийн бүхий л функцийг тодорхойлох программ мэтээр ажиллана.

Бид өөрсдийн ухамсраа асар том мэдээллийн хэрэгсэлтэй зүйрлэж болох юм. Хэрэв зурагтаар ямар нэг зүйлийг ярилаа гэхэд эрт орой хэзээ нэгэн цагт бид үүнд итгэнэ. Хэрэв Лениградын бүслэлтийн үеэр хүмүүст тэдний хүчин чармайлт ямар ч үр дүнгүй, ялгаа байхгүй хот эзлэгдэнэ, бүхий л золиослол хийгээд тэмцэл огтоос дэмий гэж байнгад ярьж байсан бол хот ямар ч эргэлзээгүйгээр балрах байсан. Өөрийн хүчин чадалдаа итгэсэн цөөхөн дайчид тоогоор хамаагүй илүүтэй эсрэг талаа ялж байсан түүхийн маш олон жишээ бий.

          Яг л ийм үйл явдал бидний эстэй учирдаг. Хэрэв бид тэдэнд тодорхой нөхцөл байдлыг гаргаж өгвөл эсүүд тулалдаж, эсэргүүцэхээ больдог.

Эхний шатанд бидний бие махбодийн эс нэг бүрийг чичрэн доргитол мантраг маш чангаар унших шаардлагатай. Тэр цагт эсүүд сөрөг программаас бүрэн ангижирч чадна. Янз бүрийн мантранууд байдаг; жишээ нь, “үхлийг ялагч” мантрууд буюу өөрийгөө устган хөнөөхүйг зогсоох мантра, айдас хүйдсээс ангижруулж, эмчилгээний үр нөлөө үзүүлдэг мантранууд ч бий. Мантраг чангаар уншсанаар та эсийн түвшний чичирхийллийг дууддаг ба бүхий л тааламжгүй сөрөг мэдээллүүд арчигддаг. Энэ бол мантрын нөлөөллийн эхний түвшин юм.

Мантрын нөлөөллийн хоёр дахь түвшин нь марма(чакра) ба тэдгээртэй холбогдсон энергийн сувгуудаас(нади) тогтох энерги-мэдээллийн талбарт нөлөөлөх явдал. 108 үндсэн марма хийгээд 350 мянган надийн суваг байдаг. Марма болгон ухамсрын хөгжлийн хамгийн дээд шатанд хүрсэн амьд оршнолуудын амьдардаг Сваргийн ертөнцтэй холбоотой байдаг. Тэдгээрт девууд(сахиулсан тэнгэрүүд), гандхарвууд, киннарууд, кимпурушууд, апсарууд, муни нар болон бусад амьд оршнолууд хамаарна. Эдгээр оршнолууд нь өөрсдийн функцээр ялгардаг. Тэд амьд оршнол бүрийн бие дэхь өөрийгөө зохицуулагч төвүүд буюу мармуудад өөрсдийн ухамсраар нөлөөлдөг. Жишээ нь, христийн шашин уламжлалд архангел Михаил гэж алдаршсан сахиулсан тэнгэрүүдийн хаан Индра(Зевс, Бархасвадь) нь элгийг удирдагч төв болох индра-мармыг удирддаг. Хэрэв элэг янз бүрийн гадаад болон дотоод хүчин зүйлсийн улмаас гэмтэж бэртсэн ч марма нээлттэй байвал өөрийн ухамсрын хүч, Индрагийн өөрийн энергиэр өөрийгөө тэнцвэржүүлэн зохицуулагч механизмууд нь идэвхиждэг ба элэгний эсүүд бараг бүрэн сэргэдэг. Хэрэв энэ марма нь бардам зан гэх мэтийн уршгаар хаагдахад энэхүү сахиулсан тэнгэрийн энерги индра-мармад хүрч чадахаа болино. Тэгмэгц элэгний эд нэгдмэл эддээ саад хийж эхлэнэ. Гэвч хэрэв та тодорхой сахиулсан тэнгэр буюу Индрад хандан түүнд зориулсан мантраг шивгэнэн уншвал тэрээр сувгийг нээн өгч, индра-мармын хаагдлыг гаргадаг. Тэр цагт эд эрхтэн хэвийн журмаараа ажиллах болно. Үүнд барууны болон аюурведийн анагаах ухааны зарчмын ялгаа оршино. Ийм төрлийн мантрануудыг өвчлөлийн шалтгаан болсон асуудал проблем шийдэгдтэл урт удаан хугацааны туршид уншдаг. Мантрыг чимээгүйхэн шивгэнэн уншихыг жапа гэж нэрлэдэг.

Мантрын нөлөөллийн гурав  дахь шат нь сэтгэл зүйд нөлөөлөх явдал юм. Эхний ээлжинд ухаанд бидний янз бүрийн таагүй мэдээллүүд оршиж байдаг. Энэ тохиолдолд мантра тэднийг устгахад туслах ба ухамсрыг эвдлэн сүйтгэгч элементүүдээс цэвэрлэн ангижруулдаг. Гэвч тийм практикыг эхлэхээс өмнө мантраг чангаар, дараа нь шивнэн унших хэрэгтэй. Нэг бол энэ бүх гурван үйлчлэл нөлөөллийг ашиглаж болно. Мантраг та чангаар уншвал бүх гурван түвшинд нөлөөлөх ба хэрэв шивгэнэн уншвал зөвхөн эфирлэг, “нарийн биенд” нөлөөлнө. Хэрэв сэтгэл санаандаа уншвал зөвхөн сэтгэл зүйд нөлөөлнө. Мантрагаар хичээллэхийн тулд йогч, огоорогч болох шаардлагагүй болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Мантра нь орчин үеийн хүн бүрт шаардлагатай багаж юм. ..

үргэлжлэл бий.

“Исцеляющий мантры в Аюурведе” номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна.

Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо.

– Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач.

– Энэ амьдрал дахь миний нэр  Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали.

 

– Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ?

– Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд минь орж ирсэн юм. Гэвч хүүхэд ахуйдаа би тун хачин жигтэй зүүд зүүдэлдэг байлаа. Жишээ нь, би байнга нэг л зүүдийг зүүдэлдэг байлаа: би өрөөний цонхоор маш үзэсгэлэнтэй жижиг толгод болон нов ногоон модтой байгалийг харан байдаг байлаа. Тэр үед би үүнд нэг их анхаарал тавьдаггүй байв. Гэвч дараа нь олон олон нээлт зүүдээр дамжин надад ирсэн юм. Дараахан нь зүүдэндээ харсан тэр зүйлс урьд төрөлдөө миний байсан залуугийн амьдралын үйл явцтай яг таг тохирч байлаа. Энэ залууг Дэвид гэдэг байсан ба тэрээр шотлонд хүн байсан бөгөөд далан оны эхээр тэр үед Англид өргөн дэлгэр түгэн тархаж байсан Харе Кришнагийн хөдөлгөөнтэй нэгдсэн байв. /Тэрээр хөдөлгөөнийг үндэслэгч Шрила Прабхупадын шавь болсон байсан бөгөөд Рагхава дас хэмээх номын нэр авсан байлаа/ Би урьд төрлийн маань Дэвидийг/Рагхава/ мэддэг байсан хүмүүстэй уулзсан бөгөөд тэдэнд өөрийн зүүдэндээ харсан зүйлүүдийн талаар ярьсан бөгөөд үнэхээр ийм үйл явдлууд тэр хүний бодит амьдралд тохиолдож байсныг батлаж байлаа.

Эргүүлгэн шаттай байшин

– Та ямар нэгэн жишээ татаж болох уу?

– Жишээ нь, би танд маш их бодитой мэт санагддаг нэгэн зүүднийхээ тухай ярьж өгье. Тэр зүүдэндээ би нэгэн цэцэрлэгт зугаалж явж байтал над руу нохой дайрч зүүн гарны маань алганаас хазчихав. Хожим нь Дэвидийг сайн таних нэгэн эмэгтэйтэй уулзахад тэрээр чухамхүү цэцэрлэгт тэр залуугийн зүүн гарыг нохой хазаж байсныг баталсан юм. Мөн би өөр нэгэн зүүдийг зүүдэлдэг байв. Энэ зүүд надад их хачин санагддаг байж билээ. Би урьд нь хэзээ ч харж байгаагүй Шотланд орныг зүүдлэнэ. Энэ зүүдэндээ би нэгэн цэцэрлэгт хүрээлэнг тов тодорхой харах бөгөөд энэ цэцэрлэгт хүрээлэнгийн хажуухантай нэгэн байгууламж байдаг байв. Тэр үедээ надад энэ нь миний гэр мэт санагддаг байв. Гэвч яагаад ч юм намайг тэр байшинд дөхөөд очихоор тэр нь шар айраг уух газар болж хувирдаг байлаа. Энэ байшинд би хоёр томоохон хар өнгийн эргүүлгэн шатыг олж хардаг байсан юм. Түүний зэргэлдээ эмнэлэг оршино…

Хэдэн сарын дараагаар би Шотландын Эдинбург хэмээх хот руу явахаар шийдэв. Энэ хотод Дэвид хүүгийн амьдарч асан сүм байсан юм. Би тэр үед сүм байсан байшинг харахыг хүсэж байлаа. Ингээд би тэр газарт очоод үнэхээр гайхалтай нь, энэ нь миний зүүдэндээ харж байсан нөгөөхв байгууламж болохыг танив. Тэнд үнэхээр ч сүмийн оронд шар айраг уух газар байгуулагдсан байв. Дотогш ороод би хар өнгийн эргүүлгэн шатнуудыг олж харсан юм. .. Би маш ихээр цочирдон сандарсан тул тэр байгууламжаас үлгэн салган амьтан гүйн гарч билээ. Бие маань тавгүйтэхийг  мэдрэв. Ходоодон дээр минь өвдөж эхлэв. Ходоод өвдөх асуудал аль дээрэс л намайг шаналгаж эхэлсэн юм. Энэ бол ходоодны хана үрэвсэх өвчин бөгөөд маш хүнд үрэвсэл байсан тул ходоод маань хавдсан байлаа. Энэ нь гэдсийг маань харахад мэдэгдэхээр байдаг байв. Тийм ч учраас би энэ хэсэгтээ наалт тавьж явдаг л даа. Ингээд ходоод маань тэсэхийн аргагүй өвдөхийн эрхэнд би эмнэлэгт очиж наалтаа солиулахаар шийдлээ. Эмнэлэг ч мөн л мөнөөхь зүүдэндээ харж асан эмнэлэг байв. Түүнчлэн энэ шар айрагны газартай зэрэгцэн цэцэрлэгт хүрээлэн байхыг ч олж үзэв. Энэ бүхэн миний хэдэнтээ зүүдэлж байсан тэр зүүдтэй яг тохирч байсан юм.

Одооны энэ шар айрагны газар байсан тэр газарт өмнө нь Дэвидийн амьдарч байсан сүм байсан аж. Миний зүүдэндээ харж байсан үйл явдал урьдны төрөлд маань түүнтэй энэ Эдинбургт тохиож байжээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнг би урьдны төрлөөсөө тун ч сайн санаж байлаа. Учир нь Дэвид бясалгал хийхээр байнга тийш очдог байсан юм. Миний зүүдэндээ хардаг байсан гайхамшигт ногоон байгаль бол түүний эцэг, эхийн байшингийн цонхоор харагддаг байсан нуга зүлэг байжээ.

Тасар татагдсан бие

– Та өөр юуг дурсан санаж чадсан бэ?

– Би өөр нэгэн сонин зүүдийг зүүдэлдэг байлаа. Би бурханлаг сахил хүртэх ёстой байсан ба тусгай зан үйл хийлгэх ёстойгоо энэ зүүдэнд хардаг байв. Гэвч энэ зан үйл тэр зүүдэнд маань болж өрнөдөггүй байсан юм. .. Энэ нь Дэвид Шрила Прабхупадын шавь болох ёстой байсан бөгөөд бурханлаг нэрээ авсан байсан ч /Рагхава дас/ тусгайлсан сахил хүртээх ёслолд оролцож амжаагүй байв. Учир нь тэрээр нас нөгчсөн юм…

Бм мөн олон удаа автомашины сүйрлийг зүүдэндээ хардаг байв: жолооч жолооныхоо ард нүд нь анилдан унтахуйд бидний сууж явсан микроавтобусыг өөр нэгэн машин мөргөж буй дүр зураг. Би бүр арын суудалд сууж явж байв. ..
Хожим нь чухамхүү яг тийм байдлаар энэ залуу автомашины осолд орж нас нөгчсөн болохыг нь олж мэдсэн юм.

Рагхавын/Дэвид/  үхэл нь хэвлийн хөндий ба ходоод тасарснаас шалтгаалсан нь тогтоогдсон ба түүний бие нь тэр ослын үед бараг юу ч үгүй болсон байсан гэдэг. /Энэ мэдээллийг би тэр үед яг тэр микроавтобусанд сууж явсан хүнээс дуулсан бөгөөд тэрээр Рагхавтай тохиолдсон тэр золгүй тохиолдлын гэрч юм. Мөн тэрээр түүнийг үхсэний дараахь эмнэлгийн дүгнэлтийг ч харсан байдаг./. Үхлийн шалтгаан нь дараагийн төрлийн бие дээрхи ямар нэг тэмдэг хийгээд өвчинтэй таарч байдаг. Эмчийн оношилсон миний ходоодны архаг өвчин болон миний бие дээрхи хэд хэдэн хачирхалтай мэнгэ, тэмдгүүд нь Рагхавын үхэх мөчид гэмтсэн чухамхүү тэр газар байсан юм.

Энэхүү сонингийн нүүрэн дээрхи зүүн гар талаас эхний 2 зураг нь Ракхи Жаядекийн зураг харин гурав дахь нь Дэвидийн зураг. Шар дэвсгэртэй баримт нь Дэвидийг нас барсаныг нотлох албан баримт болно.

Залуу хуврага заримдаа юуны тухай боддог байв..

– Тиймээ. Энэ бүхэн маргаж боломгүй мэт санагдаж байна л даа. Гэвч өөр нэгэн сонирхолтой асуулт байна: яагаад хуврага болж, сүмд амьдарч байсан шотланд залуу дараагийн төрөлдөө энэтхэг эмэгтэйн биеийг авч төрсөн байх вэ?

– Би Рагхавын амьдралын талаар өөр хэн ч мэдэхгүй зарим нэгэн зүйлийг маш сайн мэддэг…

“Бхагавад-гита”-д үхэх мөчийнх нь бодол санаа түүнийг дараагийн биед нь хөтлөн оруулдаг гэж тайлбарласан байдаг. Миний дурсан санаж байгаа тэр зүйл энэхүү аугаа ариун судрын үг өгүүлбэрийг батлаж байгаа юм….
Хэдийгээр тэр хуврага байсан ч түүнд тодорхой хэмжээний бэрхшээл хүндрэл байсан гэдгийг би мэдэж байлаа. Нэгэн цагт би мөн тэр сүмд амьдарч байсан нэгэн энэтхэг бүсгүйг дурсан санасан юм. Тэр эмэгтэй Рагхавад маш их таалагддаг байжээ. Түүнийг Савитри гэдэг байсныг ч би дурсан санасан юм. Өөрийн энэ дурсамжийг нотлохын тулд Рагхавыг сайн мэдэх нэг хүнээс тэр охины тухай асуухад тэр хариулахдаа үнэхээр тийм нэгэн бүсгүй байсан, түүнийг үнэхээр ч Савитри гэдэг байсныг баталж билээ. Тэр ярихдаа Рагхава болон Савитри нарын харьцаа их л хачин жигтэй байсныг онцлов.

Хэдийгээр маш их уягдал татагдал байсан ч Рагхава Савитритай харьцахдаа тун муухай харьцдаг байв. Түүнийг гал зууханд ормогц тэр шууд гараад явчихна. Сүмийн удирдлагад тэрээр тэр эмэгтэй түүний үгийг сонсохгүй байна, толгойгоо алчуураар бүтээхгүй байна гэх мэтээр гомдоллоно. Тэр түүнтэй маш ширүүн харьцдаг байв. Энэ үйл явц яван явсаар тэрээр бясалгал хийх үедээ/Харе Кришна мантраг унших үед/ мантраны авиан дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Савитриг бясалгах болжээ. Надад энэ тухай ярьж байх үед би маш их ичиж, дотроо: “Энэ амьдралдаа би түүнтэй таарахгүй гэж найдъя” гэж бодов. Гэвч хаа нэгэнтээ жил орчмын дараа биднийг уулзалдуулахаар бүх зүйл зохицуулагджээ. Бүх зүйл маш хачирхалтай болж өнгөрсөн юм. Яагаад гэвэл одоо түүний байгаа газрыг хэн ч мэдэхгүйд оршино. Би түүнтэй уулзахыг хүсэж байгаагүй бөгөөд энэ тухай бодож ч байгаагүй юм. Гэвч нэгэн удаа надад урьд өмнө нь Шотландын Харе Кришнагийн сүмд амьдарч асан нэгэн энэтхэг-эмэгтэйн тухай сураг дуулдав. Түүнтэй хожим нь таагүй зүйл тохиолдсон гэх мэтээр ярилцана. Ярьж буй байдлаас нь энэ бол Савитри болохыг би ойлгов. .. Би маш ихээр сандран балмагдсан юм. Энэ мэдээлэл тэр ч байтугай миний сайн дурын эсрэг хүчээр шахуу олдсон билээ. .. Ингээд би тэр эмэгтэйтэй уулзахыг маш ихээр хүсэх болов. Учир нь би: “Урьд төрөлдөө би хэнд тэгж ихээр татагдаж байсан юм бол?” гэж дотроо бодож байсан юм. Би “Бхагавад-гита”-гийн гүн ухааныг мэддэг байсан болохоор надад энэ нь их сонирхолтой байлаа: тэр үнэхээр надтай адилхан болов уу?. Мэдээж хэрэв би үхэх мөчдөө түүний тухай бодсон бол би түүнтэй адил болж төрөх ёстой гэж бодож байв. Ийнхүү би түүнтэй уулзаад бид өөр хоорондоо хачин гайхалтай адил болохыг олж харсан юм. Энэ бол чухамхүү дахин төрөлт хэрхэн явагддаг тухай ноцтой нотолгой болохсон бизээ…

Өөр нэгэн сонирхолтой зүйл. Энэ амьдралд маань нэгэн залуу-хуврага намайг ер амар тайван байлгаддаггүй юм. Тэр мөн миний хийсэн болгоны төлөө намайг шүүмжилнэ. Тэгээд хамгийн сонирхолтой нь тэр Шотланд гаралтай юм билээ. … Ингэж миний карма энэ амьдралд маань надад буцан ирсэн юм.

Хуучин найзууд

– Та хэрхэн яаж Рагхавыг танидаг хүмүүстэй уулзаж чадсан юм бэ ?

–  Нэгэн цагт би мөн л Харе Кришнагийн хөдөлгөөнтэй нэгдсэн юм. Ингээд би аль эрт Шрила Прабхупадын үеэс Хөдөлгөөнд байсан хүмүүстэй харьцах болсон. .. Тэдэнтэй уулзмагц  бид урьд өмнө нь учирч байсныг би маш сайн мэдэрч байсан юм. Хожим энэ нь үнэхээр тийм болох нь нотлогдож билээ. Би тэдэнтэй хаа нэгэнтээ учирч байсан мэт санагддаг нь зөвхөн надад төдийгүй намайг харах үед тэдэнд ч тийм мэдрэмж төрсөн гэж тэд батлаж байсан юм. Тэд намайг Рагхава хэмээх тэр залуутай тун ч адилхан юм гэцгээж байсан. Учир нь миний зан характерийн тодорхой хэлбэрүүд, үйл хөдлөл маань маш хүчтэйгээр түүнийг санагдуулж байв. .. Үүнийг тайлбарлах боломжгүй л дээ. Гэвч тэдэнд хандах миний хандлага Рагхавын хандлагатай бүрэн дүүрэн таарч байлаа. Жишээ нь, би урьдны амьдралдаа байсан тэр газарт очмогц тэр үед надад төрдөг байсан тийм мэдрэмж надад мэдрэгддэг. Би өөрийгөө урьд насандаа байгаа юм шиг л болчихдог юм.

Нууцлаг дуу хоолой

– Энэ амьдралдаа та хэрхэн Харе Кришнагийн хөдөлгөөнтэй учирсан тань их сонин байна л даа?

– Тэр үед би дунд сургуульд сурдаг байлаа. Би 16 настай байв. Нэгэн удаа над руу  нэгэн хачин жигтэй эрэгтэй хүн дайрч билээ. Тэр намайг хадааснууд нь ёрдойсон хашааны сургаагаар маш хэрцгийгээр цохиж эхэлсэн бөгөөд би тусламж дуудан хашгирав. Гэнэт би миний зүрхний гүнээс нэгэн дуу гарахыг сонслоо. Тэр дуу хоолой тун ч тодхоноор: “Үхсэн мэт дүр үзүүл” гэж хэлж байна. Надад ямар ч сонголт байгаагүй учраас би түүнд захирагдаж, үхсэн мэт дүр эсгэв. Дараа нь тэр хоолой дахин: “Нүдээ нээгтүн. Тэр яваад өгсөн” гэж хэллээ. Надад тэр үед тун ч аймшигтай байсан юм. Тэр эрэгтэй миний ойролцоохон зогсоод буйг би сонссон учраас би тун ч айж байлаа. Намайг нүдээ нээтэл тэр алга байв. Нөгөө хоолой ч дахин: “Одоо эндээс түргэн зугт, гүй” гэв. Би дотроо: “Үгүй дээ, надад ямар ч тамир тэнхээ алга. Хэн нэг нь намайг олж авах биз” хэмээн бодлоо. Хоолой ч хариу болгон: “Түүнийг буцаж ирж байна гэж төсөөл дөө”  гэв. Би ч ухасхийн босч, цүнхээ аваад гүйж гарлаа. Ингээд тэр даруй нэг эмэгтэй найз маань надтай таарсан юм. Тэр үед миний байдал маш аймшигтай байсан юм: толгой болон гарнаас маань цус урсаж байсан/намайг цохиж байх үед би гараараа толгойгоо хамгаалж байв/. Намайг эмнэлэгт хүргэж, би аврагдсан ч “Намайг аварсан тэр хоолой чухам хэн байв?” хэмээх бодол амраахгүй байв.

Ингээд жил орчмын дараагаар би Харе Кришнагийнхантай таарч, тэднээс Шрила Прабхупадын номуудыг худалдан авлаа. Эдгээр номууд намайг яг л соронзон мэт татаж байсан юм. Мөн би тэдгээр нь нөгөөхь оньсого мэт дуу хоолойтой ямар нэг байдлаар холбоотой болохыг мэдрэв. Би гол гарын авлага ном болох “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө”-г нээн, тэндээс бид бүгдээрээ бие махбодь биш харин мөнхийн сүнс юм, бидний зүрхэн дотор Дээд Сүнс буюу Бурхан Өөрөө оршиж, биднийг удирдаж байдаг гэдгийг уншаад би энэ дуу хоолой бол Кришнагийнх юм байна гэдгийг ойлгосон билээ. Би ч Түүнийг хайж олохоор шийдэв. Надад Лондонгийн Кришнагийн сүмийн хаягийг өгсөн бөгөөд сүмд ирүүт би тэнд үзэсгэлэнт Радха-Кришнагийн Дүр Шүтээнийг олж хараад чухамхүү Тэд л намайг гарцаагүй үхлийн аюулаас аварчээ гэдгийг ойлгосон юм. Ингээд би Тэдэнд өөрийн бүхий л амьдралаа зориулахаар шийдсэн юм даа. Би шүтээний өрөөг цэвэрлэх, зочдыг хүлээж авах гэх мэт янз бүрийн үйлчлэл зүтгэлийг тэр сүмд хийж эхэлсэн юм. Миний үндсэн зүтгэл гэвэл Харе Кришна дууллыг Лондоны гудамжуудаар дуулах байлаа. Хожим нь би Рагхава ч мөн энэ сүмийн Шүтээнд үйлчилж байсныг олж мэдсэн юм. Түүний үндсэн зүтгэл нь мөн л Харе Кришна дууллыг өдөрт найман цагийн туршид гудамжинд дуулах байжээ.
Нэгэн зүүдэндээ би хүрэн үстэй, хүрэн нүдтэй Рагхавыг харж билээ. Хожмоо надад Рагхавын зургийг харуулахад тэр чухам яг тийм байсан болохыг хараад тун ч их цочирдсон. Ийм мэт олон олон баталгаа нотолгоонууд бий…

Би мөн урьд насны амьдралыг дурсан сануулах ховсын сеанс хийлгэж байсан юм. Тэнд би дахин Шрила Прабхупадын гол шавь нарын нэг Трибхуванатхын удирдлаган дор Харе Кришнаг гудамжинд дуулан яваа шотланд залуу болох өөрийгөө харсан билээ. Хамгийн сонирхолтой нь энэ амьдралдаа би дахиад л түүний удирдлаган дор ажиллах болсон явдал юм. Рагхава цагаасаа өмнө нас нөгчсөн болохоор түүнд өөрийн найзуудтайгаа харьцах хүсэл нь үлдсэн ба ийм ч учраас энэ хүсэл нь дараагийн амьдралд нь биелэх болжээ. ..

 

Эгэл бус уулзалт

Түүний найз нарын нэг нь Кишор юм. Тэр бол тэрхүү хар өдөр мөнөөхь микроавтобусны жолооны ард унтсан жолооч билээ. Би анх удаа түүнийг хараад маш хүчтэй мэдрэмж төрсөн юм. Үнэндээ бол тэрээр өнгөрч одсон он жилүүдэд Рагхавын үхэлд өөрийгөө ихэд буруутай гэдгээ мэдэрч ирсэн аж. Түүний эхнэр нь надад, тэр байнга л уйлж, “Найзыгаа эргүүлэн амьдруулахын тулд би юу хийх ёстой вэ?” гэдэг байжээ. Тэр үүнээс болж нэг хэсэг маш их зовон шаналсан байна. Тэрээр бүр бурханлаг практикаа орхиж, архи ч уух болжээ… Рагхавын үхлийн тухай түүний ярихыг анх удаа сонсоод би: “Худлаа. Би энд байна” гэж хашгирмаар болж билээ. Гэвч би өөрийгөө барьж, түүнтэй ганцаарчлан уулзахаар ярьж амжсан юм. Энэ уулзалт маш эгэл бус уулзалт болсон… Энэ тухай та мэдэхийг хүсч байна уу?

– Тэгэлгүй яахав, мэдээж.

– Түүний хувьд энэ сэдвээр ярих нь үргэлжид их хүнд байдаг. Ийм ч учраас би юун тухай ярих гэж байгаагаа түүнд хэлэлгүй уулзалтаа ярилцаж тохирсон юм. Тэрээр нөхөр бид хоёртой биднийг гэртээ машинаараа аваачихаар төмөр замын өртөөн дээр уулзалдсан билээ. Би маш их сэтгэл эмзэглэн догдлов. Түүний машинд суухад гайхалтай нэгэн тохиолдол болсон юм. Би нөхөртэйгөө түүний машины арын суудалд суусан юм л даа. Гэвч машиныг дөнгөж хөдөлмөгц хаалга нь яагаад ч юм онгойчихов. Би маш их айлаа. Хэд хэдэн удаа хаалгыг хаахыг оролдсон боловч би яагаад ч хааж чадсангүй. Тэгмэгц тэрээр машинаасаа бууж арын хаалгыг өөрөө хаагаад дараа нь буцан өөрийн суудалдаа суугаад над руу эргэн харж: “Бүү ай. Надтай байхад та нар бүрэн дүүрэн аюулгүй” гэв. Би ч дотроо: “Ай Бурхан минь, намайг хэн гэдгийг тэр мэдэх үед тэр юу хэлэх бол?” гэж бодов.    Кишор бол хэн нэгний сайхан үгэнд итгэх тийм хүн биш байлаа. Ямар нэг хачирхалтай зүйл сонсох л юм бол тэрээр ихэвчлэн харьцаагаа тасалдаг байв. Ялангуяа хэрэв нөгөө хөндүүр сэдвээр яриа өрнүүлвэл бүр ч осолтой. Гэвч тэрээр надад их л сайнаар хандаж байсан юм. Тэр миний мөнөөхь олон янзын тохиолдлууд, зүүд зэргийг сонсохын хирээр тэрээр би бол үнэн хэрэгтээ урьд нь Рагхава байсан гэдэгт бүр илүү итгэсээр байв.     Гэвч хэдий энэ бүх баталгаа нотолгоонууд байсаар байсан ч надад өөрт бүр бат ноттой итгэл үнэмшил төрөхгүй л байв. Тиймээс би энэ амьдралын минь миний номын багш Шрила Прабхудалын шавь Бхакти Чару Свамид хандсан юм даа. Би түүнд надад тохиолдсон бүх зүйлийн талаар ярьж өгөөд, “энэ бүхэн дээрээс заяагдсан нээлт үү эсвэл зүгээр л миний ухаан бодлын наадгай юу” хэмээн асуухад тэрээр: “энэ бол дээрээс заяасан нээлт” гэж хариулсан билээ.

 

Урьд төрлийн хөрш эмэгтэй

Түүнчлэн би урьд төрлийнхөө хөрш эмэгтэйтэй учрах аз тохиов. Тэр эмэгтэй Дэвидын бүх гэр бүлийнхнийг сайн мэддэг нэгэн байлаа. Би түүнд өөрийн нээлтийн тухай ярьж эхлэхэд тэрээр нулимс дуслуулан надад: “Чи урьд төрөлдөө Дэвид байсанд эргэлзэх юм юу ч алга” гэж билээ. Дараа нь тэр надад Дэвидийн амьдралын тухай урт удаан түүхийг ярьж өгсөн юм. Түүний ярьсан олон зүйлийг би өөрийн зүүднээс аль хэдийнээ мэдэж байв. Дэвид айлын ганц хүүхэд байсан хийгээд түүнийг сургуулийн сурагч байхад эцэг нь үхсэн байна. Би Мэригээс: “Чухам юунаас болж эцэг нь үхсэн хэрэг вэ?” хэмээн асуухад Мэри надад нэгэн аймшигт түүхийг ярьж өгсөн билээ. Нэгэн удаа Дэвид сургуулиасаа гэртээ үдийн цайгаа уухаар иржээ. Тэр дээш өгсөн эцгийнхээ өрөөний хаалгыг нээгээд түүний эцэг нь хоолойгоо боон үхсэн байхыг олж харсан байна. .. Балмагдан сандарсан жаалхүү гэрээсээ гүйн гарч, хаалгаа түгжиж орхиод, үүднийхээ шатан дээр сууж байв.  Хэсэг хугацааны дараа ээж нь ирж, “Яагаад чи энд сууж байгаа хэрэг вэ?” гэж асууж. Тэр түүнд хариулахдаа балмагдан сандарсандаа үнэнийг хэлж чадалгүй: “Би түлхүүрээ гээчихэж” хэмээн хариулсан гэдэг. Ээж нь ч хаалгаа онгойлгож, дээш өгсөөд өөрөө бүгдийг харсан байна…    Энэ бүхний дараа Дэвид болон түүний ээж хангалттай хүнд бэрх өдөр хоногийг үдэн өнгөрүүлсэн юм. Мэриг надад энэ бүх түүхийг ярьж байх зуурт маш хүнд бэрх мэдрэмжийг амсаж байлаа. Дэвид удаан хугацааны туршид сэтгэлээр унасан байсан бөгөөд нэгэн удаа тэрээр лам дээр очиж юу хийх хэрэгтэй тухайгаа асуужээ. Ламтан ч Дэвидэд илүү бурханлаг амьдралаар замнахыг зөвлөв. Үүний дараахан Дэвид Эдинбургт Харе Кришнагийн хөдөлгөөнийхөнтэй таарч, арван долоон настайгаасаа эхлэн сүмд суух болжээ.

 

Тэр үйлчлэл зүтгэлээ дараагийнхаа амьдралд үргэлжлүүлж байна

– Та урьд төрөлдөө Шрила Прабхупадатай биечлэн уулзаж байв уу?

– Тиймээ уулзаж байсан. Шрила Прабхупада 1972 онд хоёр удаа тэр сүмд мөн тэр сүмийн ойролцоохон байдаг цэцэрлэгт хүрээлэнд/миний зүүдэндээ байнга хардаг байсан/ зочилж байжээ. Рагхава энэ хоёр лекцэнд хоёуланд нь сууж байсан байна. Тэр үед сүм байсан байгууламж миний хувьд одоо ариун мөргөлийн газар болсон. Би Эдинбургт байх хугацаандаа тэр газарт байнга очдог.     Нэгэн зүүдэндээ би энэ цэцэрлэгт хүрээлэнд Шрила Прабхупадаг лекц уншиж байхыг харсан юм. Мөн 1973 онд Рагхава Шрила Прабхупадатай Лондонд учирч байжээ. Өөр нэг чухал зүйлийн талаар би яриагүй юм байна. Рагхавын үхлийн тухай дуулаад Шрила Прабхупада захидал бичсэн байдаг. Түүнд: “Рагхава дасын халин одсонтой холбогдуулж ёслол үйлд. Мөн тэрээр шинэ сайн төрөл олтугай хэмээн мөргө. Кришна гарцаагүй түүнд өөрийн үйлчлэл зүтгэлээ дараа төрөлдөө үргэлжлүүлэх боломжийг олгох болно. Үүнд эргэлзэх зүйл үгүй”гэсэн байжээ. Би анх удаа энэ захидлыг Шрила Прабхупадын захидлуудын цуглуулга дотор олж хараад энэ нь надад зориулагдсан болохыг шууд л мэдэрсэн юм. Эндээс бид хэрэв Шрила Прабхупада ямар нэг зүйлийг хэлэхэд тэр нь заавал биелдэг болохыг харж болно. Тэр бол маш хүчтэй бодгаль байсан юм.

 

Мөнхийн ахуйн амт

– Сүүлчийн асуулт. Та дараагийн төрөлдөө хэн болохыг хүсч байна вэ? – Энэ тийм чухал биш. Хамгийн гол нь би бөмбөртэйгээ байж, Бурханы ариун нэрийг гудамжинд дуулах явдал л юм даа. – Яагаад энэ нь Танд тийм чухал гэж? Та ариун нэрийг дуулж байхдаа юуг мэдэрдэг вэ? – Би ариун нэрийг дуулж эхэлмэгц шууд л ариуслыг, аз жаргалыг мэдэрдэг мөн би намайг тойрон буй бүх хүмүүс аз жаргалтай байгааг мэдэрдэг гэдгээ итгэлтэйгээр хэлж чадна. Би Бурханы нэрийг дуулдаг. Энэ нь Түүнтэй шууд харьцсанаас ялгаагүй. Миний хамгийн гайхалтай туршлага гэвэл 2000 онд бид Харе Кришнаг Аштонберийн рок-фестивальд гурван шөнийн турш дуулах тэр үеэр мэдэрсэн юм. Бид оройны найман цагаас өглөөний дөрвөн цаг хүртэл зогсолтгүй дуулдаг байсан бөгөөд бөөн бөөн хүмүүс бидэнтэй нэгдэж дуулж, бүжиглэж байлаа. Хэдэн цагийн дууллын дараа би огт өөр түвшинд өгсөн дээшлээд буйгаа дандаа мэдэрдэг байсан юм. Би өөрийгөө маш их аз жаргалтай байгааг мэдэрдэг. Үнэн хэрэгтээ би мөнхийн ахуйн амтыг мэдэрч байсан юм. Номын багш маань: “Мод тэр чигээрээ үр дотроо багтаж байдаг шиг бүхий л бурханлаг ертөнц, Бүхний Дээд Бурхан Өөрөө ариун нэрийнхээ авиан дотор оршин байна” хэмээн ярьдаг юм.

 

“Гауранга. Золотой век” сониноос орчуулсан: Балабхадра дас

 

Олонхи сурах бичгүүд дэлхийн түүхийг үнэн зөвөөр бичдэггүй нь нууц биш . Энэхүү өгүүллийг бид өөрсдийн нийгмийн өнгөрсөн , одоо , ирээдүйг огт өөр өнцгөөс нь харахад тус болохуйц олон янзын баримтууд , шинжлэх ухааны материалууд дээр тулгуурлан бичсэн билээ .

Эхэндээ энэ өгүүлэл маань зарим хүмүүст үл итгэх сэтгэгдэл төрүүлэх , бүр зэвүүцэх сэтгэгдэл төрүүлэх магадгүй ч таныг яаран дүгнэлт хийхгүй байх хэмээн найдна.

1999 онд АНУ-ын Канзас мужийн сургуулийн боловсролын комиссынхны дунд нэгэн томоохон маргаан дэгджээ . Комиссын удирдлагын зүгээс Дарвины хувьслын онолын тухай уламжлалт шалгалтыг авахаа болих талаар санал хураалт явуулсан байна . Энэ нь тэрхүү онолыг хэн ч баталж нотлоогүй гэдгээс үүдэлтэй аж . Ингээд Канзасын сургуулиуд чухам ямар онол заахаа бие даан шийдэхээр болжээ. Энэ шийдвэр нь АНУ-ын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд манай гаригийн олон хүмүүсийн анхаарлыг татах зүй ёсны сэдэв болсон байна .

Канадын үндэсний музейн антропологич ( хүн судлаач )Томас Ли Шегайанандагаас ( Канадын ) 150,000 жилийн нас бүхий хөдөлмөрийн багаж зэвсэг олжээ. Харин энэ нээлтийнх нь төлөө түүнийг болон музейн захирал Жак Руссо нарыг ажлаас нь халж , янз бүрээр хяхан хавчих болсон байна. Эдгээр жишээ нь хүн төрөлхтөн өөрсдийнхөө бодит үнэн түүхийг танин мэдэхүйн төлөө хийсэн олон, олон тэмцлүүдийн өчүүхэн хэсэг нь билээ.

Хүн гэж чухам хэн юм бэ? Бид юунаас үүссэн юм бэ?

Ямар ч ухаалаг хүний хувьд өөрийн орчлонд мэндэлсний учир шалтгаан болон бүхий л амьд ба амьгүй зүйлсийн дээд шалтгаан болсон энэ материаллаг сансар огторгуйн үүслийн шалтгааныг тайлбарлах танин мэдэх хэмээн чармайдаг билээ.

Хаан ширээн дээрх Сармагчин

Дарвинизм-Энэ бол Дэлхийн органик ертөнцийн хувьслын онол ( түүхэн хөгжил ) юм. Энэ онолыг анх Английн эрдэмтэн Ч.Дарвин ( 1809-1882 ) үүсгэн бий болгосон билээ.Түүний онолоор бол организмууд нь тохилдлын хувьсал өөрчлөлтөнд( мутаци ) ордог; амьдралын төлөөх тэмцлийн явцад хамгийн зохицох чадвартай нэг нь ( байгалийн шалгарал ) шалгаран амьд үлддэг ба түүний биед бүрэлдэн тогтсон мутаци нь үе удамд нь дамжин үлддэг. Ингээд эцсийн дүндээ амьдралын шинэ хэлбэрүүд үүсдэг. Дарвины “Зүйлийн үүсэл” ба “Хүний үүсэл ” зэрэг бүтээлүүд нь тухайн үедээ ихээхэн нэр цууд гарч байсан юм. Гэвч түүний онолыг няцаах янз бүрийн баримт, материал болон онолууд гарч болохыг Ч.Дарвин өөрөө шударгаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрхүү няцаах баримтууд ч бий болсоор байна.

20-р зууны сүүлчээр биохимич, доктор М.Бехе, математикч, философич доктор М.Дембски, доктор Ф.Джонсон болон АНУ-ын олон эрдэмтэд Дарвины онолд шийдвэрлэж болшгүй олон асуудал байгааг судалгаагар тогтоосон байна.

Тэдэн дундаас голлох нь :

1,Тухайн онолыг туршилтаар батлах боломжгүй

2, Тухайн онол нь ирээдүйг урьдчилан харах чадвар агуулаагүй

3.Нэг хэлбэр нөгөөдөө шилжих механизм одоог хүртэл нээгдээгүй гэх мэт .

Тэгвэл яагаад Дарвины онол ингэж өргөн хүрээтэй дэлгэрсэн юм бэ?

Үүнд болон бусад асуултуудад хариулт олохын тулд гүн ухааны 4 салбар ухааныг авч үзье.

1.Гнеологи( танин мэдэхүйн тухай сургаал )

2.Логик( баримт материал дээр түшиглэх ухаан )

3.Метафизик( Ахуйн зарчмуудыг мэдрэхүйн туршилтын аргаар нотолж болохгүй тухай сургаал )

4.Ёс суртахуун

Мэдлэг олж авахдаа бид танин мэдэхүйн ямар аргыг ашиглаж байгаа нь зарчмын хувьд их чухал бөгөөд үүгээр бидний ирээдүй ба ёс суртахууны түвшин тодорхойлогдоно.

Танин мэдэхүйн 4 арга байдаг.

1.Шууд танин мэдэхүй( Сэрэл мэдрэхүйн тусламжтайгаар )

2.Гипотик танин мэдэхүй( логик дүгнэлтүүд )

3.Түүхээс олж авах мэдлэг

4.Төгс төгөлдөр эх үүсвэрээс мэдлэгийг хүлээж авах

19-р зууны Өрнөдийн эрдэмтэд олон эрхтэний гүйцэтгэх үүргийн талаар юу ч мэддэггүй байсан ба харин дарвинистуудын хувьд тэдгээр эрхтэнийг “өвөг дээдсээс ” уламжлагдан ирсэн хэмээн үздэг байжээ. Харин одоо бол эрдэмтэд эдгээр олон янзын илүү хэмээгдэгч эрхтэнүүдийг судлаад хүнд чухам ямар ч илүү эрхтэн, ямар ч удамших үйл явц байхгүй хэмээх нотолгоог гаргасан байна.

19-р зууны Германы байгаль шинжлэгч Э.Геккель үр хөврөлийн хөгжлийн явцаар тухайн зүйлд хувьсал хэрхэн явагдсаныг үнэлэн цэгнэж болно хэмээсэн утга агуулга бүхий өөрийн зургуудыг нийтлэн гаргаж байсан байна. Харин эрдэмтэд бүр 19-р зууны төгсгөл гэхэд Геккелийн онолын булхайг илрүүлж, тухайн онол нь алдаа мадагтайг нотолцгоосон юм. Гэвч өдгөөг хүртэл биологийн сурах бичгүүд хүний үр хөврөл нь газар уснаа явагч амьтас болон загас гэх мэтийн амьтдын амьдралын үе шатыг дамжин ирсэн хэмээн сургадаг. Дарвины онолын сайн тал хэмээн сонгон үржүүлэх ажлын арга туршлагыг нэрлэж болох хэдий ч эрдэмтэд зүйлүүдийн хувьслын эсрэг шинж чанарыг нээсэн юм. Энэ нь мутацын өөрчлөлт нь ( микроэволюци ) тодорхой шатуудыг дамжин өнгөрөхөд тухайн зүйлээс зөвхөн нэг нь үр төлгүй болон үлдэх юм уу эсвэл буцаад анхныхаа төлөвт ордог боловч зүйлийн шинэ хэлбэр үүсдэггүй гэсэн утга бүхий юм.

Амьд бодгалиудын бие нь хүмүүсийн бүтээсэн ямар ч машин механизмаас хэдэн тэрбум дахин нарийн төвөгтэй “химийн завод” юм.

Хаалттай байсан өнгөрсөн үе

Дарвинистууд өөрсдийн түүхийн тухай жүжгээ дараахь байдлаар найруулан тавьсан юм. Орчлон ертөнц нь ердөө “тэг цэгээс” эхлэлтэй бөгөөд “Их тэсрэлтийн ” дүнд буюу одоогоос 20 млрд жилийн өмнө үүссэн. Дараа нь атом, молекул, од гаригс үүссэн. 4 млрд гаран жилийн өмнө Дэлхийн агаар мандал бий болсон бөгөөд далай тэнгисийн усанд олон олон сая жил органик бодисууд хуримтлагдсаны дүнд энэхүү “химийн шахмалд” тохиолдлоор амьд организмууд үүсч эхэлсэн. Үүний дараагаар тэдэнд бүх төрлийн микроб, ургамал амьтсыг бий болгох хувьслын процесс явагдаж эхэлсэн. Анхны хүнтэй төст амьтан австралопитек нь Африкд одоогоос 4 сая жилийн өмнөөс бий болсон.Анхны орчин үеийн хүн –Homo sapiens sapiens 100 мянга орчим жилийн өмнө үүссэн.Америк тивд хүмүүс анх 30 мянга орчим жилийн өмнөөс л хөл тавьсан.Орчин үеийн соёл иргэншлээс өмнө буюу одоогоос 4-6 мянган жилийн өмнөх үеийн хүмүүс бүгдээрээ ямар ч соёл иргэншилгүй байсан гэх мэт.

Гэвч 20 зуунд энэхүү жүжгийг үгүйсгэн няцаасан олон тооны материалыг нуун дарагдуулж байсан юм.Тэднээс олонхи нь М.Кремо, Р.Томпсон нарын “Хориотой археологи”, “Хүн төрөлхтөний далд түүх ” хэмээх номуудад хэвлэгдэн гарсан билээ. Дэлхийн археологич, геологичид зуун сая жилээр тоологдох настай хөгжингүй соёлын эд зүйлс, бетонон блок, металл хоолой, зэр зэвсэг, хөлийн мөр заримдаа гутлын мөр орчин үеийн хүний хэлбэр дүрстэй адил хүмүсийн араг яс гэх мэтийн зүйлсийг олноор нь олсон бөгөөд одоо ч олсоор л байна.Ж нь:

Гигантопитек, австролопитек гэх мэт.

Эдгээр амьтад одооч бүрэн устаж алга болоогүй бөгөөд Төв Ази, Индонейзи, Америкад байдаг ба уугул нутгийнхан тэднийг “цасны хүн”, “йет”, саскуоч, алмас гэх мэтээр нэрлэдэг байна.Мөн иймэрхүү зүйлс дэлхийн олон ард түмнүүдийн дунд ам дамжин яригдан үлдсэн байдаг.Платон дэлхий дээр үе үе хүн төрөлхтөнийг бараг тэр аяар нь устгадаг асар том гамшиг сүйрэл болдог тухай бичиж үлдээжээ.Мөн Гесиод, Аристотель болон бусад эртний их мэргэд давтагдан солигддог цикл, галвуудын талаар бичиж байв.Андын бичээст ( Израйль ) өгүүлснээр түүх нь давтамж бүхий бөгөөд одоогоос олон сая жилийн өмнө ч ухаант хүмүн байсан хэмээдэг.Сиу омгийн индианчуудын дунд нэгэн хууч ам дамжин яригдан үлдсэн байдаг.юу гэвэл тэр омгийнхонтой одноос буун ирсэн нэгэн эмэгтэй уулзсан тухай хууч яриа юм.Тэр эмэгтэй сиу омгийнхонд шашин номыг гардуулж өгөөд 4 галвын туршид нэг нэг хөлөө алдсан ариун одос үхэр байдаг тухай ярьж өгсөн байна.

Мөн Скандинавын эртний туулиудад өгүүлэхдээ эртний хүмүүс олон зуун жил амьдардаг байсан гэжээ.Тэнд мөн халагдан солигддог галвуудын тухай бичсэн байна.

1.Амар амгалангийн галав

2.Нийгэмд анги давхаргын бий болох галав

3.Хүчирхийлэл, муу муухай хүчээ авах галав

Үүний дараагаар дэлхий ертөнц амар амгалангийн үе рүүгээ буцна хэмээжээ.

Өөр өөр тивүүдэд бие биеэс алс зайд амьдарч буй хэдий ч ямар учраас ийм адил төстэй хууч яриа өргөн дэлгэр тархсан байх вэ?

Мөнхийн мэдлэг ухаан

Францын одон орон судлач Ж.С.Бэйли ( 1736-1793он ), Английн хааны одон орон судлаач Дж.Плэйфайр( 1748-1819он ) болон бусад шинжээчид дэлхий дээрх хамгийн эртний болоод хамгийн төгс төгөлдөр одон орон судлал бол Ведийн одон орон судлал юм хэмээжээ.Чухамхүү түүнээс л египет, еврей, грек,римийн одон орон судлал эхээ авсан байна.Математикч А.Сейденберг( АНУ ) өөрийн 30 жилийн нөр хичээнгүй судалгааныхаа дүнд Эртний Вавилон, египет, Грекийн математикийн шинжлэх ухаан нь Ведийн математикаас үүсэлтэй хэмээн баталжээ.Өнөөгийн Ази,европ, Америк болон дэлхийн бусад өнцөг булан бүрийн ард түмнүүдийн анагаах ухаан, соёл урлаг, гүн ухаан ба бусад бүхий л салбарын эрдэм ухаан өв уламжлал нь Ведийн мэргэн ухаанаас үүдэлтэй юм.

Тэгэхээр Ведүүд гэдэг нь юу гэсэн үг вэ? Ведүүд – энэ нь ертөнцийн үүсэл, тогтоцын тухай хамгийн эртний, хамгийн бүрэн цэгцтэй мэдлэг ухаан бөгөөд санскрит хэл дээр бичигдэн үлдсэн байна.”Вед” гэдэг үг нь “эрдэм мэдлэг ” хэмээсэн утгатай агаад орос хэлний “ведать”, “видеть” ( харах,үзэх ), латины “видео ” хэмээх үгүүд нь энэхүү “Вед” хэмээх үгнээс улбаатай аж.Украины хэл судлаач Лесягийн бичсэнээр “Бүх төрлийн хэлнүүд дундаас хамгийн эртнийх нь яах аргагүй санскрит хэл мөн ” гэсэн байхад нэрт астрофизикч К.Саган( 1934-1996он ) дэлхий дээрх хамгийн хөгжингүй сансар судлалын ухаан зөвхөн Ведүүдэд л агуулагдаж байдаг бөгөөд орчин үеийн эрдэмтэд Ведүүдийг судлан шинжилсэн цагт сая Орчлон ертөнцийн насыг тооцон гаргаж болох юм гэсэн байна.Ведүүдэд өгүүлснээр манай Орчлонгийн оршин байх хугацаа нь 311 триллион 40 млрд жил ба одоо үүнээс ердөө хагас илүүхэн нь л өнгөрөөд байгаа юм.Энэ хугацаа нь бидний хувьд санаанд багтамгүй урт санагдаж байж болох хэдий ч “мөнх ” хэмээхүйн үүднэс энэ нь ердөө цахилгаан цахихаас удаан биш билээ.

Учир шалтгааны хэмээгч далай дээр, манай дэлхийн Атлантын далайн мандал дээр бий болоод , устаж аллга болоод байдаг тоогүй олон хөөсөнцөрүүд шиг тоо томшгүй олон орчлон оршин байдаг ажээ.

Энэ олон орчлонгийн үүсэлт ба устгалтын нууц юунд байна вэ?

Төгс төгөлдөр оюун ухаан

Шууд танин мэдэхүйн тусламжтайгаар ( мэдрэхүйн ) Орчлон ба амьдрал хэрхэн үүссэнийг нотлох аргагүй юм.Дарвинистууд орчлон болоод амьдрал нь тохиолдлоор үүссэн гэж үздэг.Гэвч “тохиолдол” ба “санамсаргүй ” хэмээх ухагдахуунууд нь аливаа зүйлийг олонтоо нуршин давтах буюу аливаа нэг зүйлийн статик зүй тогтоол илрэн тодрох тэр цагт л утга учиртай болж болох юм.Гэтэл дарвинистуудаас ядаж нэг нь химийн нэгдлүүд дундаас амьдрал үүсч буйг харсан гэж үү дээ?

Астрофизикч Ф.Хойл ердийн нэг амьд эсийн өөрөө бий болох магадлал нь сайндаа хэмээн тодорхойлсон байна.Өөрөөр хэлбэл нөгөөх “химийн шахмал” дахь зөвхөн нэгэн молекулын нас нь манай дэлхийн наснаас хэдэн триллион дахин урт болж таарч байгаа юм.Тиймээс энэ нь үнэнд үл нийцэж байгаа биз.

Нобелийн шагналт физикч ю.Вигнер, Б.Джозефсон нар амьдрал чухамдаа материас үүсээгүй хэмээн баталсан математикийн шинжлэх ухааны доктор Р.Томпсоны “Механик ба механик бус шинжлэх ухаан ” хэмээх номыг туйлын өндрөөр үнэлсэн байна.Олон ч эрдэмтэд Их тэсрэлтийн тухай онолыг ямар ч логикгүй, шинжлэх ухаанч биш гэдгийг хүлээн зөвшөөрцгөөдөг.

Тэгэхээр логик дүгнэлтийг ашиглаад Орчлон болоод амьдралын олон янзын хэлбэрийг ямар нэг оюун ухаант Бүтээгч( Бурхан, арабаар Аллах, санскритаар Ишвара ) бий болгожээ хэмээх дүгнэлтэнд хүрч байна.Дэлхийн олон эрдэмтэд математикчид, химичид, физикчид, биологичид Бурхан буюу Бүтээгч оршин байна гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрцгөөсөн байдаг.Ж нь :

Паскаль( 1623-1662он ),И.Ньютон(1643-1727 он ), К.Линней ,М.В.Ломоносов, А.Вольт, А.М.Ампер, Ф.Гаус , Дж.Джоуль, Л.Пастер, Лорд Кельвин, Д.И.Менделеев , И.П.Павлов , М.Планк болон бусад олон эрдэмтдийг дурдаж болох юм.

Аугаа физикч А.Эйнштейн (1879-1955) төгсгөлгүй их огторгуйд л төгсгөлгүй төгөлдөр Оюун ухааны үйл ажиллагаа илэрдэг хэмээн баталж байжээ.Тэр ч бүү хэл Дарвин өөрөө “Би Бурхан оршин байж болохыг хэзээ ч үгүйсгэхгүй.Учир нь төгсгөлгүй агуу гайхамшигт энэ сансар огторгуйг болон тэрхүү сансар огторгуйн дунд оршин амьдрах хүн төрөлхтөн бүрэн төгс тохиолдлын үүсэлтэй гэдгийг батлах ямар ч боломжгүй шүү дээ “ хэмээсэн байна.

Мөхөс ухаант хүмүүн байгаль нь тодорхой төлөвлөгөөгүйгээр хөгждөг ба байгаль дахь бүх зүйл тохиолдлын байдлаар үүссэн хэмээн бодож байж болох хэдий ч орчлонгийн үүсэл нь тодорхой шалтгаантай бөгөөд тодорхой зорилготой байдаг гэдгийг ухамсарладаггүй.Сонгодог физикийг үндэслэгч И.Ньютон сансар огторгуй нь Бүхнийг удирдагч ба Бүхнийг чадагч Бодгалийн төлөвлөгөөр л бүтээгдэж бий болсон юм хэмээн бичиж байжээ.

Сансрын төлөвлөгөө

Иймд цөмөөрөө өөрсдийгөө хүүхэд ахуйгаасаа л ямар ч телевизор байхгүй хөдөө тосгонд амьдарч байсан хэмээн төсөөлцгөөе.Гэтэл манай тосгонд японы өнгөт телевизорууд зарагдаж эхэлсэн гэж бодьё.Гэвч бид түүнийг хэрхэн ажиллуулахыг мэдэхгүй.Харин үүнийг олж мэдэхийн тулд нөгөөх танин мэдэхүйн 4 аргаа ашиглаж болох юм.

Мэдрэхүйн тусламжтайгаар ( харах, сонсох гэх мэт ) түүний ажиллах зарчмыг мэдэх ямар ч боломжгүй.Логик дүгнэлтээр бид түүнийг хүн бүтээжээ гэдгийг л тогтоож болох боловч ажиллах зарчим нь мөн л тодорхой биш үлдэнэ. Гуравдахь арга буюу түүхийг судлаад энэ телевизорын тухай юу ч олж мэдэхгүй . Иймээс хамгийн оновчтой арга бол танин мэдэхүйн 4 дэх арга буюу төгс төгөлдөр эх үүсвэрээс мэдлэгийг хүлээж авах арга юм. Манай жишээний хувьд тухайн телевизорыг үйлдвэрлэсэн фирм л төгс төгөлдөр эх үүсвэр болж чадах юм. Энэ фирм л бүх мэдээллийг өгч чадах билээ.

Энэ орчлон дахь амьд бодгалиудын хувьд тэд төрөлхөөсөө 4 төрлийн дутагдалтай байдаг байна.

•  Байнга алдаа гаргадаг.

•  Уйдамтгай

•  Хууртагдан мэхлэгддэг

•  Төгс бус мэдрэхүйтэй

Гэвч Ведүүдийг ямар нэг жирийн амьд бодгаль бүтээгээгүй бөгөөд түүнийг Бурхан буюу бүхнийг удирдан залуурдагч Бодгаль Өөрөө бидэнд хүлээлгэн өгсөн юм. Тиймээс энэ нь, Ведүүд нь ямар нэг өө сэв алдаа эндэгдэл байхгүй хэмээхүйн баталгаа болно. Таны эцэг чухам хэн бэ гэдгийг зөвхөн таны эх л үнэн зөвөөр хэлж чадахтай адил Ведүүдийг бүхий л мэдлэгийн эх хэмээдэг бөгөөд түүнээс өөр бүрэн цэгцтэй мэдлэг өгөх ямар ч мэдлэг ухаан байхгүй юм.

Ведүүдэд дээд төлөвлөгөөний дагуу бүтээгдэн бий болсон энэ орчлонгийн талаар тун дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Энэ төлөвлөгөө нь дотроо өөр өөр оршин тогтнох хугацаа бүхий бүтээгдэх ба устгагдах давтагдан ээлжлэх циклүүдийг агуулсан байдаг. Эдгээр циклүүд нь Сатья, Трета, Двапара, Кали хэмээх галаваас ( юга ) тогтох агаад цикл бүр нь амар амгалан буюу оюуны дэвшлийн алтан хэмээгдэгч галваас аажмаар уналт доройтлын төмөр хэмээх галавыг хүртэлх үе шатуудыг агуулсан байдаг. Үүний дараагаар дахин амар амгалан, сайн сайхны Сатья галав эхлэхэд бүхий л хөгжил цэцэглэлт төгс сайхан бүхэн эргэн сэргэх ба ингээд энэ галав нь дараах галвууддаа халаагаа өгөх замаар цикл үргэлжилдэг. Ийм мянган цикл нь орчлонгийн нэг өдөр ( калпа ) болдог ба 4 миллиард 320 сая жил үргэлжилдэг байна. Яг ийм хугацаатайгаар орчлонгийн шөнө үргэлжилдэг. Тухайн өдөр болгон нь 309 сая жил ( манвантара ) бүхий 14 үеүдэд хуваагддаг. Үе болгоны төгсгөлд манай дэлхий болон бусад олон гаригууд дээрх амьдрал устаж үгүй болдог ба үүний дараагаар тэднийг тэнгэр нар буцаан сэргээдэг байна.

Бурхан бол ганцхан, ердөө ганц. Тэрээр шалтгаан бүхний анхдагч шалтгаан билээ. Гэсэн хэдий ч орон нутгийн үйл ажиллагааг олон тооны түшмэдүүд эрхлэн гүйцэтгэж байдагтай адил орчлонг олон тооны тэнгэрүүд захиран залуурдаж байдаг юм. Ийнхүү тэдний үр удмууд нь тухайн гаригуудынхаа оршин суугчид нь болдог ажээ. Библид Бурханы тухай “бурхадын дундах Бурхан” хэмээн өгүүлсэн байхад , Коранд “Аллахын тушаалыг ангелууд гүйцэтгэдэг” гэсэн байна.

Ведүүдийн түүх, гүн ухааны салбаруудад (Пуранууд, Рамаяна, Махабхарата) манай орчлонгийн өнгөрсөн болон ирээдүйн тэрбумаар тоологдох жилүүдийн үйл явцыг тодорхой өгүүлсэн байдаг. Тэдгээрээс бид манай орчлонгийн 51 дэх жилийн 28 дугаар циклийн 7-р үеийн 1 дэх өдөр амьдарч байгаагаа мэдэж болох бөгөөд эндээс манай орчлонгийн өдөр эхлээд хэдүйнээ ойролцоогоор 2 тэрбум жил өнгөрөн одсоныг харж болох юм.

Ведүүдэд өгүүлсэнээр мөнхийн амьд бодгалиуд буюу сүнснүүд нь олон олон триллион жилийн туршид нэг биеийг нөгөөгөөр солих замаар энэ материаллаг орчлон дотор хэрэн хэсүүчилж байдаг хэмээжээ. Тэд олон янзын гаригууд дээр аажим аажмаар ухамсар нь хувьсан хөгжих замаар амьдралын 8 сая 400 мянган хэлбэрийг туулан өнгөрүүлдэг. Эхлээд усны амьтад, ургамал, хорхой шавьж, араатан, жигүүртэн гэх мэт амьдралын 8 сая хэлбэрийг дамжин өнгөрдөг ба үүний дараагаар 300 мянга орчим соёл иргэншилт бус хүний хэлбэрүүдийг, дараа нь 100 мянган соёл иргэншилт хүний хэлбэрүүд болон тэнгэр нарын биеийг олон төрдөг байна. Хүний амьдралын хэлбэрийг хүлээн авахын өмнө зарим сүнснүүд бич буюу сармагчин болж төрдөг байна. Үүний дараагаар хүний биеийг олж төрснөөр тэд өөрсдийнхөө урьд төрлийн амьдралын хэлбэрийг (сармагчингийн) бүүр түүр дурсан санадаг. Энэ нь тэд Дарвины онолд гуйвалтгүй итгэх бас нэгэн шалтгаан болдог байна.

Амьдралын хамгийн чухал хэлбэр бол хүний амьдралын хэлбэр юм. Учир нь зөвхөн хүн л өөрийн ухамсарт үйл ба хүслээрээ ирээдүйгээ бүтээн цогцлоож чадах билээ. Энэ нь дараагийн төрөлдөө тэд амьдралын доод хэлбэрүүдийг хүлээн авахгүй байх бүрэн бололцоотой болно гэсэн үг юм. Хэрвээ хүн Ведүүдэд өгүүлсэн заавар зөвлөгөөг чанд мөрдөх аваас өөрийн ямар ч хүслээ биелүүлэх боломжтой төдийгүй дараагийн төрөлдөө илүү төгс төгөлдөр биеийг хүлээж авах бололцоотой юм. Харин эс дагаваас дараа төрөлдөө магадгүй бүр амьдралын доод хэлбэрүүдийг (нохой, муур г.м.) хүлээн авах магадлалтай ажээ.

 

Хойд Энэтхэгийн мужид саяхны хийсэн нэгэн судалгааны үеэр асар том хэмжээтэй хүний араг яс олджээ. Энэтхэгийн элсэн цөлийн энэ мужийг “Хов хоосон хэсэг” гэж нэрлэдэг байна. Олдворыг “ National Geographic ”сэтгүүлийн экспедиц ( Түүний энэтхэг дэхь салбар ) энэтхэгийн армийн тусламж дэмжлэгтэйгээр олж тодруулжээ. Учир нь энэ район түүний хяналтан дор оршдог аж.

wonderful_clip_image002.gif

 

Мөн түүнчлэн энэтхэгийн домгийн бурхан Брахма нь асар том биетэй хүмүүсийг бүтээсэн ба тэдэнтэй адил хүмүүсийг тэр үеэс хойш бүтээгээгүй тухай баталсан бичээс бүхий жижиг самбар олсон байна. Тэд маш өндөр том биетэй, гараараа модыг тэврэн барьж үндсээр нь суга татах чадалтай тийм хүчирхэг хүмүүс байжээ. Тэд бидний дунд амар тайван байдлыг тогтоохын тулд бүтээгдсэн ба учир нь бид байнгад л өөр хоорондоо хэмлэлдэн тулалдаж байдаг. Пандугийн удмын Бхимын хөвгүүдийн нэг нь энэхүү онцгой хүмүүсийн нэг нь байсан гэж тооцдог. Хожим нь бүхий л эрх мэдлээ биедээ шингээсэн эдгээр хүмүүс эрх мэдлээ бидний Бурханы эсрэг чиглүүлж, тогтоосон хил хязгаарын заагт тулж иржээ. Ингээд үүний улмаас тэднийг Шива Бурхан устгасан гэдэг. “ National Geographic ”сэтгүүлийн судлаачдын бүрэлдэхүүн энэхүү олдвор нь тэдгээр хүмүүсийн нэг нь хэмээн тооцож байна. Энэтхэгийн Засгийн Газар энэ мужийн аюулгүй байдлыг сахин хамгаалж буй бөгөөд экспидецийн гишүүдээс өөр хэн ч энэ хэсэг газарт нэврэн орох эрхгүй ажээ.

Тайлбар: Бидний амьдарч буй энэ Калийн галваас өмнө дөрвөн галав улиран одсон ба эдгээр нь байнгад эргэлдэн давтагдаж байдаг тухай бид “Ведүүд ба галав эринүүд” нэртэй өгүүлэлдээ өгүүлсэн. Өөрөөр хэлбэл Сатъя-юга буюу Алтан эринд хүний нас нь 100 мянга байсан, бие нь маш том байжээ. Галав эрин дараалан солигдож, хүмүүсийн буянт үйл хорогдохын хирээр насны хэмжээ, биеийн хэмжээ, эрүүл мэнд гэх мэт нь тодорхой хэмжээгээр багасдаг.

Scroll to Top