Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 3 5 6 0
Users Today : 22
Users Yesterday : 48
Total Users : 13560
Views Today : 26
Views Yesterday : 70

Бямба, 28 Хулгана сарын 2017

Исаак  Ньютон их эрдэмтэн байсны зэрэгцээ Бурханд итгэл бишрэлтэй нэгэн байсан гэдэг. Гэвч түүний танилууд нь, эрдэмтэн найз нөхөд нь түүнийг орчлон ертөнцийг удирдан залж байдаг бодгаль байдаг гэж ярихад нь огт итгэдэггүй эсэргүүцдэг байж. Тэд байнга л түүнтэй маргадаг байв. Тэгэхэд нь Ньютон нэгэн нэртэй сайн мужаанаас тэнгэрийн эрхсүүдийн загварыг хийж өгөхийг хүссэн байна. Тэр мужаан ч  ур ухаанаа шавхан, гариг эрхсийн маш гоёмсог загвар хийжээ. Тэр загвар бүхэлдээ манай нарны гаригсын системтэй их адилхан болсон байж.Гариг эрхэс болон дагуулууд нь яг л бодит юм шиг хөдлөж байв. Үүнийг харсан найз нөхөд нь маш ихээр ихээр гайхацгааж,  Исаак Ньютоноос түүнийг хэн хийсэн,  хэрхэн хийсэн талаар нь асуув. Ньютон: “Хэн ч хийгээгүй. Өчигдөр манай гэрт тэсрэлт болоод тэгээд л энэ загвар бий болчихсон” хэмээн хариулжээ. “Чи чинь юугаа худлаа яриад эхлэв?” гэж найзууд нь даажигнахад Ньютон: “Та нар манай орчлон ертөнц их тэсрэлтээс үүссэн гэж батладаг шүү дээ. Тэгвэл ийм байх боломжтой  байна гэж үү ? Энэ нь яг л хэвлэлийн үйлдвэр дэлбэрснээс болж номууд бий болчихсон гэсэнтэй  адилхан” гэж хариулжээ.

 

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Олон эрдэмтэд Ганга мөрний усанд шинжилгээ хийж түүний ариусган цэвэршүүлэх онцгой хүч чадлыг нотлосон байдаг. Жишээ нь, Ганга мөрний ус нь урт удаан хугацаанд хадгалахад мууддаггүй. Тэр ч байтугай улам ч цэвэр болдог.

Түүнийг удаан хугацаагаар хадгалж болох ба энэхүү үл муудах чанар нь цэвэршүүлсэн усанд ч байдаггүй. Эрдэмтэд Гангын усны бурханлаг хүч чадлыг ойлгодоггүй тул энэхүү гайхалтай үзэгдэлд ямар нэг сэтгэлд хүрэхүйц тайлбар өгч чаддаггүй юм. Гэсэн ч энд би дөрвөн эрдэмтний нэрийг дурдаж, тэдний судалгааны үр дүнгээс танилцуулъя.

  1. Английн физикч С.Е.Нельсон нэгэн илтгэл тавьсан байдаг. Түүндээ тэрээр Гуглийн маш их бохирдолтой урсгалын адагт орших Гангын уснаас авсан сорьц Английн хөлөг онгоцны аялах бүх хугацааны туршид цэвэр тунгалагаараа байсан хэмээн өгүүлжээ.
  2. Английн физикч Е.Ханбери Хэнкин “Annales de I’Institute Pasteur” сэтгүүлдээ нэгэн туршилтын үр дүнгийнхээ талаар бичсэн байна. Тэр туршилтаар бол гэдэсний халдварт холерын савханцар нянгууд Гангын усанд 6 цагийн хугацаанд устаж үгүй болж байжээ. Гэтэл цэвэршүүлсэн усанд тэд 48 цаг болоход бүр өсөн үржиж байсан байна.
  3. Францын эрдэмтэн Геррель, эрэг дээр нь халдварт дизентри, холероор нас нөгчсөн хүмүүсийн хүүр шарил хэвтэх тэр хэсэг дэхь Гангын усанд өвчин үүсгэх ямарч голомт байхгүйг олж тогтоогоод ихэд гайхжээ. Уг нь бол тийм газарт  шинжлэх ухааны тооцооллоор өвчин үүсгэх нянгийн эх үүсвэр хэдэн саяараа байх ёстой аж.
  4. Саяхан энэтхэгийн байгаль орчныг хамгаалах салбарын мэргэжилтэн Д.С.Бхаргабе Гангын усны өөрийгөө цэвэршүүлэх гайхамшигтай шинж чанарыг олж тогтоожээ. Өөрийн туршилтын үр дүнд үндэслэн тэрээр, Гангын ус хүчилтөрөгч дэхь биохимийн хэрэгцээг багасгадаг ба бүхий л бохир зүйлсийг өөр бусад гол мөрний уснаас 15-20 дахин хурднаар задладаг болохыг батласан байна.

Гангын усны онцгой шинж чанарыг тэр ч бүү хэл мусульманы удирдагч нар болох Аурангзеб болон Акбар нар өндрөөр үнэлдэг байв. Тэд түүнийг дан ганц уудаг байсан төдийгүй хаа ч байсан түүгээр хоол ундаа хийдэг байсан байна. Мэдээж хэрэг, тэд цэвэр амьдралын дадал практикийн үүднээс тийнхүү үйлдэж байсан нь үнэн ба Гангыг хүндэтгэх ямар ч хүндлэл тэдэнд байхгүй байсан юм. Гэсэн ч тэд түүний сайхан амт, үнэр, үргэлж цэвэр цэнгэг байдаг чанарыг үнэлсэн хийгээд мөн түүнийг хичнээн хадгалсан ч мууддаггүй чанарыг нь үнэлж байжээ. Гангын усны онцгой чанарын тухай олон гайхалтай жишээ бий. Жишээ нь Энэтхэгээр 1612-1616 оны хооронд аялаж байсан аялагч Николас Витчингтоны өдрийн тэмдэлэлээс жишээ татаж болно:

Мөргөлчид биедээ Гангын усыг авч зуу, зуун миль газрыг туулна. Тэд, гангын ус нь хичнээн удаан хадгаллаа ч ямар ч үнэр танар ордоггүй бас түүнд ямар нэг өт болон шимэгч паразитууд үүсч бий болдоггүй хэмээн батладаг.

Ганга мөрөн нь янз бүрийн түвшинтэй. Тодорхой түвшиндээ тэр бол зүгээр л ус. Өөр нэг түвшиндээ бол тэр дарь эх, гурав дахь түвшиндээ тэр бол Бурханыг хайрлах шингэн хайр юм. ..

Шачинандана Свами

“Их уучлалын аян” номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

1990 оны найман сарын 10-ны өдөр АНУ-ын үндэсний гвардийн нисэгч Билл Миллер Микей Басин гэж нэрлэгдэх газрын ойролцоох ширгэсэн нуурын гадарга дээр зурсан Шри Янтрын зургийг анх олж илрүүлжээ.

Зургийг зурсан шугамын нийт урт нь 13,3 миль буюу 21,38 км ба 10 дюймийн (25 см) өргөнтэй, 4 дйюмийн  (10 см) гүнтэй байжээ. Бүх шугамууд нь хангалттай тэгш, нэгэн жигд байсан байна. Түүнчлэн энэ зургийг зурсан ямар нэг техник, төхөөрөмжийн тусламжтайгаар зурсан гэх ул мөр огт олдоогүй байна.

http://fl64.livejournal.com/105239.html

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

        Өнгөрсөн зууны 60аад оны үе бол сар луу аялах уралдааны эрин үе байлаа. АНУ болон тэр үеийн ЗХУ нар Саран дээр хүн очих үйл ажиллагааг хийхээр тэмүүлж байсан үе. АНУ ямар ч үнээр хамаагүй Саран дээр хүний хөл тавих үйл ажиллагааг ЗХУ аас түрүүлж хийх зорилгыг өмнөө тавьсан байв. ЗХУ энэ ажлыг хийж амжаагүй бөгөөд харин АНУ Саранд хүрсэн өөрийн сансрын нисэгчдийн зургаан буултын талаар мэдээлсэн.

Анхны сансрын нисэгчийн буултын талаар зарлахаас хэдхэн сарын өмнө сарны загварын динамик загварын туршилт амжилтгүй болсон байв. Сарны татах хүчтэй ижил төстэй нөхцөлд буух үед кабин нь жолоодлогогүй болсон бөгөөд чичирхийлэн доргиж эцэст нь хага үсэрсэн байна. Нисэгч аппарат Армстронг азаар харин газардаж чадсан юм. Ихэвчлэн тийм сүйрлийн шалтгааныг хэдхэн сарын хугацаанд арилгаж амждаггүй. Гэвч энэ нь цаашдын 6 загварын нислэгэнд саад болоогүй!

Багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд фотозураг, өөр бусад өгөгдлүүдээр үндэслэн шинэ шинэ судлаачид, хүн төрөлхтөн маш том хуурамч үзүүлбэрийн золиос болсон бөгөөд америкчууд Саран дээр очоогүй гэж батлах болсон. Мэдээллийн хэрэгслийн олон сувгаар, интернетээр энэ талын мэдээлэл хангалттай цацагдсан. Америкийн хуурамч үзүүлбэрийг илчлэх хамгийн их тархмал, ойлгомжтой баримтуудаас та бүхэнд хүргэе!

АМЕРИКЧУУД САРАН ДЭЭР ХӨЛ ТАВИАГҮЙГ БАТЛАХ БАРИМТУУД:

  1. Харайлтын өндөр ба урт нь сарны татах хүчтэй зохицохгүй байгаа
  2. Зурган дээр од байхгүй байгаа бөгөөд сансрын нисэгчдийн ярьснаар бол Сарны гадарга дээрээс од харагдахгүй байсан гэж мэдээлсэн. NASA Саран дээрээс од ямар харагдахыг үзүүлж чадаагүй. Учир нь дурын одон орон судлаач тэдний үнэн нүүр царайг илчилж чадах билээ. Оросын сансрын нисэгчдийн ярьж байгаагаар бол од эрхэс сансар огторгуйд нилэнхүйд нь таран байрласан байдаг.
  3. Америкчууд сүүлийн 30 жил Сар руу нэг ч нислэг хийгээгүй. Хэрэв Сар руу нэг удаа нисэж болсон хоёр дахь нислэгээ яагаад хийхгүй байгаа билээ?
  4. Саран дээр зөвхөн нэг л гэрлийн үүсвэр буюу Нар байх ёстой. Тийм болохоор мэдээж хэрэг, сансрын нисэгчид болон тэдний төхөөрөмжийн сүүдэр нэг тал руугаа л байх ёстой. Гэвч фотозурган дээрхи сүүдэр янз бүрийн урттай, янз бүрийн чиглэлд байсан.
  5.  Нэг кадр дээр хөлийн гишгэлтээс болж сарны тоос нэг метрээс илүү дээш гарч чадаагүй байсан. Гэтэл сарны татах хүчийг тооцож үзвэл тэрээр 6 метр ба түүнээс ч илүүтэй дээш дэгдэх ёстой.
  6. Фотозураг дээр цагаан толбо ажиглагдсан нь прожектор буюу гэрэлтүүлэгчийн гэрэл байх үндэстэй.
  7. Фотозурган дээрхи далбаанд сүүдэр байхгүй
  8. Бичлэгэн дээр америкийн далбаа “нам гүм, агааргүй” орон зайн салхинд дэрвэж байсан. Сансрын нисэгчид түүнийг тогтоон барих хэрэгтэй болж байсан. Нисэгчдийг дөнгөж холмогц далбаа дахин дэрвэж эхэлсэн.
  9. Сарны усгүй, ангамал хөрсөн дээрхи гишгэсэн мөр хэтэрхий тод ажиглагдаж байсан. Энэ нь их чийглэг хөрсөн дээр л ажиглагдах зүйл.
  10. Чанар байдлын хувьд саран дээр авсан гэрэл зургууд нь алс сансар огторгуйд авсан гэхээсээ илүүтэй студийн зурагтай ижил төстэй байсан
  11. Сарны загварын доор, түүний буултын дараагаар маш том хуй боссон байх ёстой. Гэвч кинон дээр ч, гэрэл зурган дээр ч сарны загвараас чулуу, элс, тоос ч гарахгүй байсан.
  12. Сарны загвар “Роверыг” буух үед моторын дуу сонсогдож байсан. Гэтэл тэнд аваа тархах агаар байхгүй.
  13. Сансрын нисэгчид болон НАСАгийнхны хоорондох харилцан яриа хоорондоо ямар нэг пауз зогсоцгүй үргэлжилж байсан. Сарнаас Дэлхий хүртлэх зайг тооцож үзвэл ийм зүйл байх ёстой
  14. Олон сансрын нисэгчид сарны хөтөлбөр дууссаны дараагаар хачин жигтэй нөхцөл байдалд нас нөгчсөн. Нэг жилийн дотор “Аполлон” хөтөлбөрт оролцсон 11 хүн үхсэн. Тэднээс 7 нь онгоцны осолд, гурав нь туршилтын нислэгээс болж шатсан. Харин тэд маш туршлагатай нисэгчид байсан юм.
  15. “Сарны харанхуй тал”кинонд(2003 он)Саран дээрхи бичлэг бол үнэн хэрэгтээ Голливудад хийсэн бичлэг гэдгийг баталсан тэр үеийн олон нэр цуутай хүнийг үзүүлсэн байдаг. Ерөнхийлөгч Никсон ч иймэрхүү зүйл хэлж байсан тохиолдол бий. Бэлэвсэн эмэгтэй Стенли Кубрика саран дээрхи бичлэгийг түүний талийгаач нөхөр найруулсан гэж ярьж байжээ.

ДҮГНЭЛТ:

Бид олон тооны баримтуудаас цөөн хэдийг толилууллаа.

АНУ-ын Саран дээр буусан тухай баримт нь анхааралтай ажиглавал үнэнд үл нийцэхээр байхыг харж болно. Үүнийг мэдэхэд дунд сургуулийн сурагчийн физикийн мэдлэг л хангалттай.

 Энд бид та бүхэнд ведийн мэдлэгийн нэр цуутай номлогч, ариун гэгээнтэн Шрила Прабхупадын, сансрын нисэгчид үнэн хэрэгтээ хэзээ ч Саран дээр очоогүй гэдгийг нотолж байсан нотолгоог толилуулья. Тухайн үед мэдээллийн томоохон компаниуд, бүх сонин хэвлэл, телевиз,

мэдээллийн хэрэгслээр сарны нислэгийг сурталчилж байсны зэрэгцээ хэн ч түүнийг нөгөө талаас нь харж, хэлж чадахгүй байсан.

           Харин Шрила Прабхупада, хүн хэзээ ч сар руу нисээгүй, очоогүй, очихгүй гэдгийг зоригтойгоор хэлж байсан юм. Тэрээр өөрийн баталгаагаа Шримад Бхагаватам, Бхагавад гита гэх мэт ведийн судар номуудад итгэх хатуу итгэлээр баталгаажуулж байв. Эдгээр бүтээлд хүн сар гэх мэт дээд гаригс руу хүн механик арга хэрэгслээр хэзээ ч хүрж чадахгүй гэдгийг маш тодорхой батлаж өгсөн байдаг.

Шрила Прабхупада шууд, нээлттэйгээр энэ бүхэн зүгээр л мэхлэлт гэдгийг хэлсэн. Тухайн үед хүмүүс үүнийг зүгээр л инээмсэглэн хүлээж авч байсан бол өнөөдөр энэ нь ямар ч эрүүлээр сэтгэдэг хүний нухацтайгаар бодож цэгнэх зүйлийн нэг гэдгийг харж болно. Доор та бүхэнд 1968 оны арван хоёр сарын 26нд Лос Анжелес хотноо Шрила Прабхупадын “Лос Анжелес Таймс”сонины сурвалжлагчийн асуусан асуултанд хариулсан ярилцлагыг толилуулж байна.

 

Прабхупада: Үүн шиг бид энд хамгийн ихдээ л 100 жил, Сарны оршин суугчид тэндээ 10 000 жил амьдарна. Энэ мэдээллийг бид Шримад Бхагаватамаас авсан. Би энэ номыг англи хэл рүү орчуулж, тайлбарыг бичсэн.

Сурвалжлагч: Энэ бүхэн Таны номонд бичигдсэн үү?

Прабхупада: Орсон. Шримад Бхагаватам олон янзын гаригсын тухай маш ойлгомжтой дүрслэлийг өгдөг. Энэ орчлонгийн хязгаарт тоо томшгүй олон гаригс бий. Нар, Сар болон өөр бусад гаригууд. Тэндэхийн оршин суугчид ямар байдаг, тэнд бүгд хэрхэн амьдардаг гэх мэтийг бүгдийг нь тов тодорхой өгүүлсэн байдаг.

Сурвалжлагч: Тэгэхээр та, хэрэв хүмүүс Саран дээр очихыг оролдвол тэд үүнийг хийж чадахгүй гэж хэлэх гээд байна уу?

Прабхупада: Тиймээ. Энэ бол эрүүл саруул сэтгэлгээ. Жишээ нь, хэн нэг нь танай Америк оронд ирэхийг хүслээ гэж бодьё. Та зөвшөөрөхгүй. Виз, паспорт, гааль гэх мэт олон саад, хориг бий. Тэгэхээр Та яаж гэнэт тэнд оччих билээ? Тэд маш их оюун ухаантай бөгөөд тэднин насны хэмжээ асар урт. Тэдний мэдлэгийн цар хүрээ асар өргөн. Тэгэхээр та ийм аргаар тэнд оччихож чадахгүй.

Сурвалжлагч: Гэвч хэрэв тэд тэнд очвол ….

Прабхупада: Одоохондоо бидэнд тийшээ ниссэн нислэг амжилттай болсон тухай мэдээлэл алга. Ирээдүйд ч тэд үүнийг хийчихнэ гэж бодохгүй байна. Автомашин, нисэх онгоц гэх мэт техникийн туслалцаатайгаар Саранд хүрч чадахгүй. Ведийн бүтээлүүдэд өгүүлсэн жинхэнэ арга процесс бол энэ биш. Хүн зохих ёсны мэргэшил, чадвартай болсон байх ёстой.

Сурвалжлагч: Саран дээр амьдардаг эдгээр хүмүүсийн тухай хэрхэн өгүүлж, дүрсэлсэн бэ? Тэд бидний нүдэнд үзэгдэх үү, үзэгдэхгүй юу?

Прабхупада:Тиймээ, бараг харагдахгүй.

Сурвалжлагч: Тэгэхээр таны зөгнөлөөр бол …

Прабхупада: Үгүй. Энэ бол зөгнөл биш. Бид энэ өгүүлэмжийг Ведийн бүтээлүүдээс авсан. Бид Ведийн бат ноттой эх үүсвэр дээр тулгуурлаж ярьдаг. Ведийн бүтээлд өгүүлэгдээгүй юуг ч бид ярьдаггүй. Энэ бол бидний зарчим.

Сурвалжлагч: Хэрэв тэд тэнд очлоо ч тэнд амьдардаг суугчдын зүгээс саад бэрхшээлийг учруулна гэсэн үг үү?

Сурвалжлагч: Саад бэрхшээл аль хэдийнээ байгаа. Танд энд хэдий хир асуудал бэрхшээл байгаа билээ. Оросын болон Америкийн эрдэмтэд аль хэдийнээ 10 орчим жил ажиллаж байна. Гэвч тэд Саранд дөхөж очиж чадаагүй. Оросууд: “Бид 1965 он гэхэд Саранд хүрчихнэ” гэж сурталчидж байсан. Тэд тэнд газар худалдах тухай зарлал ч гаргаж байсан. Гэтэл энэ нь нуран сүйдсэн. Та харж байна уу?

Сурвалжлагч: Би зүгээр л ямар нэг шашны итгэл байдаг эсэхийг л тодорхойлох гэж оролдож байна л даа…

Прабхупада: Энэ бол шашны итгэл биш. Энэ бол баримт. Ведийн эх үүсвэрүүдээс авсан мэдлэг. Энэ бол шашны итгэл буюу сохор итгэл биш. Бид юу ч зохиодоггүй. Бид Ведүүдэд агуулагдсан бат ноттой эх үүсвэр дээр үндэслэж ярьдаг.

Сурвалжлагч: Хэрэв америкчууд Саран дээр амжилттай газардвал энэ нь АНУ дахь Кришнагийн ухамсрын хөдөлгөөнд хор хохирол учруулах болов уу?

Прабхупада: Яагаад? Юуны өмнө хэрэв тэд энэ чиглэлд амжилт оллоо ч энэ нь зүгээр л цагийн гарз. Учир нь бид саран дээр очихыг ч сонирхдоггүй бөгөөд бид Кришнагийн гаригт хүрэхийг л эрхэм болгодог. Учир нь тэндээс хэн ч наашаа энэхүү амьдралын зовлонт нөхцөл рүү буцдаггүй. Саран дээрхи зовлон Дэлхий дээрхи зовлонгоос юугаараа ч ялгардаггүй. Энэ зовлонг юу болохыг та мэдэх үү? Төрөх, үхэх, өвдөх, өтлөх. Тэгэхээр хэрэв хэн нэг нь Саранд хүрлээ ч энэ нь ямар утга байна? Манай Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь энэ Сар руу аялах хөдөлгөөнтэй ямар ч хамааралгүй.

Сурвалжлагч: Хэрэв Саранд тохирох скафандртай байвал би тэнд очиж болно гэж би бодож байна. Яагаад болохгүй гэж? Түүнээс гадна скафандраа бүр төгс болгож ч болно…

Прабхупада: Энэ бол хэтийн найдлага. Энэ бол арга биш. Жишээ нь, би нилээд үнэтэй сайхан костюм авчээ гэж бодъё. Тэгээд би танай Нью-Йоркийн нисэх онгоцын буудал руу оржээ. Гэвч хяналт шалгалтын хэсэг намайг орохыг зөвшөөрөхгүй. Би юу хийж чадах вэ? Костюм хангалттай бус. Виз хийгээд зөвшөөрөл хэрэгтэй. Костюм хангалттай бус.

Сурвалжлагч: Гэвч хэрэв скафандр зохицохоор бол …

Прабхупада: Үүнийг ойлгохыг оролд. Та Европоос эсвэл Энэтхэгээс маш сайхан жентльмений хувцастай иржээ. Энэ нь хяналт шалгалтын хэсэг таныг энэ оронд орохыг зөвшөөрнө гэсэн үг үү? Саранд хүрэхийн тулд зохих ёсны чанар хийгээд буян байх ёстой.

 

Эх үүсвэр: “Алтан эриний гэгээ”сонины 4 дэхь дугаараас

Сатсварупа Даса Госвами

Соёл иргэншил үүсэн бий болсон цагаас хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй зохисгүй харьцаж байна. Өөрсдийгөө энэ дэлхийн эздэд тооцож, ямар нэгэн хорио цээргүй, өөрсдийн мэдрэхүйд таашаал эдлүүлэхийн төлөө ирээдүйд юу үлдэх тухай бодолгүй байгалын баялгыг ашигладаг. Ан амьтад мөхөж, гол мөрд ширгэж, агаар бохирдол өдөр ирэх тусам ихсэж байна. Энэ зөвхөн хүмүүс бидний буруу үйл ажиллагаатай холбоотой.

            Шри Ишопанишадад хүнийг байгальтай хэрхэн харилцах талаар сургасан байдаг. “Амьд болон амьд бус бүх зүйлс орчлон ертөнцийг хянагч Бурханы өмч. Иймээс хүн бүр өөрийн хэрэгцээсээ илүү ихийг авахгүй байж хэнд харьялагддаг гэдгийг мэдэх хэрэгтэй. ”. Энэ философи нь зөвхөн хувь хүн төдийгүй засгийн газарт ч хамаарна. Шрила Прабхупада нэг шүлэгт  хийсэн тайлбартаа  хэрвээ улс орон байгалийн нөөцийг зохист хэмжээнээс илүү хэрэглэж ,  бүхий л нөөц Бүхний Дээд Бурханд харьяалагддаг гэдгийг үл хэрэгсэх аваас дэлхийд энх тайван оршин тогтнохгүй энэ нь яг л хулгай хийхтэй адил  агаад байгалийн хуулиар шийтгэгдэх болно  гэсэн байдаг. Энэ шийтгэл нь асар хүнд цөмийн зэвсэг болон халдварт өвчин гэх зэрэг байх болно.

             Бурханы нэгэн эрчим болох дэлхий тодорхой бие бүхий  амьд оршнолуудыг тэжээн тэтгэж байдаг. Гэхдээ бүхий л амьд зүйлсийн дотор хүн төрөлхтөн  дэлхий дээр үүрэг хариуцлага хүлээгч.  Хүн бол бусад бүтээлүүдийн хувьд хамгийн том ах нь. Библэд дурьдсанчлан хүн бол бүхий л амьтдаас “давуу”. Харин  хүмүүс давуу гэдэг нь бид амьтдыг алж болно гэдэг утгаар ойлгодог бол Кришнагийн бишрэлтэнгүүд ДАВУУ гэдгийг  бид  бусад амьдтыг хамгаалах болон тэдэнд хэрэгцээтэй байгаа зүйлсийг дэлхийгээс авах боломжийг олгох үүрэг хүлээдэг хэмээн ойлгодог. Хүн бүр өөрийн хэрэгцээгээ авбал дэлхий болон хүмүүсийн хооронд баталгаат харьцаа үүсдэг. Бурхан Кришнагийн нигүүслэлээр хүн бүрт хангалттай хэмжээний нөөц байдаг. Гэхдээ тэнцвэрт харьцаа алдагдах аваас хүн бүрийн амьдрал аюулд ордог.

            Дэлхий дээр зохист байдлаар амьдарч буй  жишээ дурдая. Америкийн уугуул иргэд цагаан арьтны  эрхшээлд орохоосоо өмнө байгаль дэлхийтэй хэрхэн зөв харьцахаа мэддэг байсан. Тэд газар шороо бол тэдний өмч бус харин Аугаа сүнсэд харьяалагддаг ба тэдний хэрэгцээг хангадаг гэдэгт итгэдэг байв. Тэд  байгаль дээр болж буй бүхий л зүйлс бурханы үйл гэдгийг мэддэг, итгэдэг, шүтдэг байсан.  Тэд материаллаг мэдэрхүйд хүртэгдэхээр бороо гэх мэт  зүйлсэд мөргөн залбирдаг байсан. Бурхантай материаллаг зүйлс болон хувь биеэ бодсон байдлаар харьцах нь шашны өндөр  түвшин бус  ч америкийн уугуул иргэд байгалтай зохицон бурхны ухамсраар харьцдаг, амьдардаг  байжээ.

Кришнагийн ухамсрын бишрэлтэнгүүд бусад амьдтын талаар санаа тавьж дэлхийтэй хэрхэн зөв талаар мэдлэгтэй байдаг. Хэдийгээр бишрэлтэнгүүд транценталистууд, бурхны мөнхийн орон , бурханлаг ертөнц  руу буцах хүсэлтэй байдаг хэдий ч  тэд дэлхийн талаар анхаарлаа хандуулсаар байдаг. Энэ нь бид өөрсдийн бурханлаг  ухамсраа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм.   Бид энд  амар амгалан амьдарч үл чадах аваас хэрхэн бурханлаг зам мөрөөр амжилттай замнах билээ?

         Бурханлаг ухамсрын нөлөөгөөр бишрэлтэнгүүд экологийн тэнцвэрийг хадгалахын тулд энгийн амьдрахыг санал болгодог. Бхагавад Гитад дурьдсанчлан : аннад бхаванти бхутани паржаниад анна самбхавах /БГ.3.14/ : Бүхий л амьд оршнолууд нь өөрсдийгөө үр тариагаар тэжээн тэтгэдэг. Харин үр тариа нь бороо орж чийг өгсөн газрын хөрснөөс ургадаг. Бороо нь ягья үйлдсэнээр ордог. Харин ягья нь өөрт оноогдсон үүргээ биелүүлэх үйлээс л төрөн гардаг.

           Хүн  бүр дэлхий дээр амьдарч дэлхийн хүнсээр хооллодог нь тодорхой. Амьтад үр тариа иддэгээс л хойш махан хүнстэн ч мөн адил үр тарианаас хамаарч байдаг. Иймээс үр тариа ургуулах нь үйлдвэрээс ч илүү чухал. Хүн өөрийн эдийн засгийн асуудлаа  хэсэгхэн газар болон үнээтэй байснаар л  шийдэж чадна. Эгэл жирийн амьдарснаар бид байгальтай харьцах харьцаа зохистой байлгаж, харин дэлхий бидний хэрэгцээг хангах болно.

            Америкийн Нью Иорк сэтгүүлд Шрила Прабхупадагийн зурган дээр .”Дэлхийг аварцгаая”  гэсэн нэртэй мэдээлэл тавигдсан ба бишрэлтэнгүүд Томпкинсийн талбайд мантра уншиж байгааг үзүүлсэн байдаг. Нийтлэгч Шрила Прабхупада дэлхийг аврах гэж ирсэн хэмээн бичсэн байлаа. Үнэндээ киртан хийх нь /Бурханы ариун нэр алдрыг давтах / дэлхийг аварч чадна. Шрила Прабхупада Шримад Бхагаватамд хийсэн тайлбартаа : Эцсийн эцэст  бид газрын гарц, үр тарианаас  хамааралтай болохоос биш том үйлдвэрийн бүтээгдэхүүнээс бус. Ургац нь хур борооноос хамаардаг. Иймээс Санкиртана ягья нь дор хаяж  хүнсний дутагдалаас хамгаалахын тулд үйлдэгдэх ёстой гэсэн байдаг.

          Бурхны ариун гэгээн нэр алдрыг давтсанаар Кришнад үйлчлэн зүтгэхээс  гадна өөрсдийн сайн сайхны  төлөө хийж буй үйл юм. Хоол хүнс нь Харе Кришна ягья үйлдсэнээр ирдэг  учраас хүмүүс хүнстэй байна гэсэн үг. Гэсэн хэдий ч  бид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ үргэлжлүүлж эрхлэх хэрэгтэй, харин бурхны ухамсар үл агуулах аваас аюул тотгор таарах болно. Харе Кришна мантраг уншсанаар бишрэлтэнгүүд олон нийтийг өлсгөлөн болон бусад хүндрэл бэрхшээлүүдээс хамгаалж байдаг.

          Санкиртан ягья нь мөн мэдлэг гэсэн утгатай. Бишрэлтэнгүүд энэ өргөлийг өргөж хамгийн буянлаг үйл үйлдэж байдаг. Хэн нэгэн хүн” бишрэлтэнгүүд нийгмийн байдлыг сайжруулахын тулд өөр зүйл хийж болно шүү дээ” гэж бодож магадгүй юм. Гэхдээ Бурхныг баясгах нь хамгийн чухал зүйл ба хэр олон хүн нэгдэнэ тэр хэмжээгээр тулгарч буй асуудлууд шийдэгдэх болно.

Хүмүүс дэлхийн баялгийг өөрсдийн хэрэгцээнээс илүү их авч байгаа нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Тэд Кришнагийн ухамсрын мэдлэгээс  суралцаж, зөвхөн өөрсдийн хэрэгцээг л  хангах хэрэгтэй. Дэлхийн нөхцөл байдал эгзэгтэй байгаа хэдий ч бид  хожимдоогүй байна, Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй бурханлаг байдлаар харьцаж болно. Одоогийн буруу зохион байгуулалт нь дэлхийг зөвхөн нураан сүйтгэх болно.

 Орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа

Scroll to Top