Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 9 2 1
Users Today : 36
Users Yesterday : 41
Total Users : 11921
Views Today : 50
Views Yesterday : 67
1756 оны нэгэн сайхан өдөр Ариун Римийн хаант улсын жижгэвтэр ванлигийн нийслэл Зальцбург хотноо Дэлхийн хамгийн алдар суут хүмүүсийн нэг Вольфганг Амадей Моцарт мэндлэсэн билээ. Моцартын амьдрал  олон домогт үйл явдлуудтай холбогддог бөгөөд түүний үхэл ч олон тооны тайлбар, таамгуудаар дүүрэн. Моцартын эцэг Леопольд ордны капельмейстер (найрал дууны багш) байсан бөгөөд өнөр өтгөн гэр бүлтэй байжээ. Бүх хүүхдүүд нь эцгийнхээ зам  мөрөөр замнасан бөгөөд гайхалтай хөгжимчид болцгоосон байна. Гэвч хамгийн бага Вольфи бүр хар багаасаа өөрийн хөгжмийн хосгүй авьяасыг харуулдаг байжээ. 6 настайдаа тэрээр анхны симфонио(4 хэсэгтэй симфони оркестерт зориулсан ярвигтай бүтээл) туурвисан бөгөөд 8 настайдаа анхны дууриа бичжээ. Эцэг нь өөрийн хөгжмийн гэр бүлийн хамтаар бүх Европ даяар аялан жуулчлаж байсан юм. Энэ үед авьяаслаг жаалхүүг Францын, Английн, Венийн, Берлиний гэлэн хуврагууд харах аз тохиож байв. .Моцартыг тусгай өрөөнд 4 цаг түгжээд, эцгийг нь түүнд ямар нэг зөвлөгөө хэлүүлэхгүйн тулд өөр өрөөнд байлгаж ямар нэг сэдэв өгөн түүн доторхи ая эгшгийн нийцлийг ялган салган ойлгож, түүнийг полифонийн бүх хуулийн дагуу баяжуулан хөгжүүлэх үүрэг өгдөг байв. Гэвч хагас цаг болов уу үгүй юу Моцарт хаалгыг тогшин бүх зүйл бэлэн болсон хэмээдэг байжээ.

Тэр өсч том болоод ч дэлхий ертөнцийг гайхуулахаа зогссонгүй. Зальцбург дахь өөрийн ажил олгогчидтой ам мурийсан тэрээр Венаг зорив. Хүүхэд ахуйгаасаа л тэр эгэл жирийн нэгэн биш байсан бөгөөд хүмүүсийг алмайруулан гайхуулж, хөөргөн догдлуулдаг нэгэн байлаа. Үүний зэрэгцээ тэрээр эгэл амьдралын тал дээр хэтэрхий туршлагатай бус байсан юм. Ийм ч учраас Вена түүнийг дэндүү эгэл даруугаар угтан авсан нь түүнд тун ч гэнэтийн зүйл байлаа. Гэвч түүний дууриуд хаанаас өндөр үнэлгээ авсан юм. Моцарт сэтгэхийн аргагүй хурднаар өдөр бүр бичиж туурвидаг байлаа. Дашрамд нь хэлэхэд тэрээр өөрийн бичиж зохиосныг хэзээ ч баллаж, сохлож байсангүй.

Ерөнхийдөө Моцарт хөгжмийг зүгээр л тоглоом шиг зохиодог байсан юм.

1791 он боллоо. Моцартын ажил хэрэг улам бүр муудсаар байв. Үүний зэрэгцээ тэр маш их ууж байсны уршгаар эрүүл мэнд нь өдрөөс өдөрт дордсоор байлаа. Нэгэн орой түүний өрөөний хаалгыг хэн нэгэн тогшлоо. Босгон дээр хар хувцас өмсч, хар баг зүүсэн хачин жигтэй хүн зогсож байв. Тэрээр хэлэхдээ, түүнд шинэ хөгжмийн захиалга өгөхөөр ирсэн гэв. Нэгэн мессегийн (ноёнтны) оршуулах ёслолд зориулж хөгжим зохиож өгөхийг хүсчээ. Маш яаралтай. Төлбөр болгон жингэнэн дуугарах хүүдийтай юм атгуулаад ирсэн шигээ гэнэт алга болжээ.

Моцарт захиалгыг хийж эхлэсэн бөгөөд мөн л маш хурдтайгаар бичиж эхлэсэн байна… Гэвч харамсалтай нь дуусгаж амжилгүй нас барсан юм. Харин түүний тэрхүү Реквием нэрт бүтээлийг найзууд нь дуусгасан байдаг. Эхнэр хүүхэд нь энэ үед Венад байгаагүй бөгөөд Моцартын шарилыг хамгийн хямд авсанд хийж, хамгийн ядуу зүдүү хүмүүсийг оршуулдаг оршуулгын газарт оршуулсан байна. Венад эргэн ирсэн эхнэрт нь нөхрийнх нь шарил хаана байгааг ч зааж өгч чадаагүй аж. Тэр оршуулгын газар хэдийнээ шинэ манаачтай болсон байв.

Энэ бол манай гариг дэлхий дээрхи хамгийн нэр алдартай хүмүүсийн нэгний гунигт түүх.

Ингээд Моцарттай холбоотой дараахь түүхийг Жон Ричардсон ярьж байна:

Нэгэн удаа 1986 онд бил үү дээ, миний 16 настай нэгэн эмэгтэй өвчтөн Шелли түүнд регресс хийж өгөөч гэж хүссэн юм. Зарим нэг онцгой тохиолдлоос бусад үед би түүнийг зөвхөн насанд хүрэгчдэд л хийдэг. Гэвч тэр 16 настай өсвөр насны охин тун ч шаргуу гуйж байсан тул би зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн билээ. Ингээд тэр өдрийнхөө оройны 7 цагт би түүнийг өөрийн эмнэлэг-студийн модны мөчрөөр хучигдсан зөөлөн буйдан дээр хэвтүүллээ. Тэгээд бид түүний өнгөрсөн рүү, нэг амьдралаас нөгөө амьдрал руу нь аялсан билээ.

Ингээд нэгэн сеансын үед тэрээр өөрийгөө 18р зууны дунд үед очсон байна гэлээ. Ингээд л тавьдаг стандарт асуултуудаа тавьж эхлэсэн бөгөөд тэр ч хариултыг нь өгч эхлэв.

Жон: Эргэн тойрноо хар. Чи өөрийгөө гадаа байна гэж бодож байна уу, дотор байна гэж бодож байна уу?

Шелли: Би Венагийн Шонбран дахь хааны ордон дотор байна.

Жон: Чи тэнд амьдардаг хэрэг үү?

Шелли: Мэдээжийн хэрэг, үгүй! Би энд хаанд зориулан төгөлдөр хуур тоглохоор Наннерльтай хамт ирээд байгаа юм.

Жон: Наннерль гэж хэн бэ?

Шелли: Миний эгч.

Жон: Ойлгомжтой. Тэгэхээр чи төгөлдөр хуурыг гайхалтай тоглодог байж таарах нь. Харин чи өөрийгөө тийм сайн тоглодог гэдэгт итгэлтэй байна уу?

Шелли: (дүрсгүй янзаар)  – Би бол дэлхийн хамгийн шилдэг төгөлдөр хуурч.

Жон: Тийм гэж үү? Чи хэдэн настай юм бэ дээ?

Шелли: Би зургаан настай.

Жон: Чи надад өөрийнхөө нэрийг хэлж болох уу?

Шелли: Тиймээ, болох юм. Харин та эхлээд өөрийнхөө нэрийг хэлвэл..

Энэ үеийг хүртэл би болоод миний өвчтөнүүд нарын хооронд буцан харилцах ийм холбоо үүсч байгаагүй юм…

Жон: Миний нэрийг Жон гэдэг. Харин таны нэрийг хэн гэдэг вэ?

Шелли: За яахав. Намайг Вольфганг гэдэг.

 

 

Энэ үед би мөн л урьд өмнө нь огт хийж байгаагүй нэг үйлдлийг хийсэн билээ. Шеллиг трансын энэ төлөвтөө нүдээ нээхийг хүсч, түүнд цаас өгөв. Юу хийж байгаагаа харж чадахаар болгохын тулд түүнийг өндийлгөв. Тэгээд би түүний гарт үзэг атгуулаад гарын үсгээ зурж өгөөч хэмээн хүслээ. Би Шеллиг солгой гэдгийг нь мэддэг л дээ. Гэтэл тэр гэнэт баруун гартаа үзгийг шүүрч аваад: “Volfgang Amady Mozartt” хэмээн бичив. Зөв бичлэгийн алдаа байгааг та харж байна уу!

Гэвч би үүнд нь тухайн үед онцын нухацтай хандаагүй юм. Анхны сеансын үеэс санаж байгаа юм маань ердөө энэ.

Тун дэмий хоосон өнгөрсөөн. Харин цаашаа үйл явдал тун сонирхолтойгоор өрнөсөн билээ. Би тэрхүү регрессээс бага мэдээлэлтэй хоцорсондоо маш ихээр харамсаж байлаа. Ингээд тэрээр “Amadeus” нэртэй киног үзье гэж хүссэн юм. Шелли энэ талаар миний юу гэж бодож байгааг сонирхож байсан билээ. “Энэ бол чиний бүрэн эрх. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Чи зүгээр л энэ киноноос авсан түүний амьдралын тухай мэдээллийг хэн нэгэн мэдэмхийрэгчээс хэзээ нэгэнтээ сонссон байх бүрэн боломжтой юм” гэж би түүнд хэлэв.

“Таны итгэхгүй байгаа нь намайг ердөө ч зовоохгүй байна” – гэж тэрээр бухимдангуй хариулсан билээ.  Ингээд Шелли болон миний хүү хоёр уг киног үзэж эхлэв. Энэ үед би утсаар ямар нэг ажил хэргийн яриа ярьж байлаа. Гэтэл энэ яриаг минь Шеллигийн хашгирах дуун тасласан юм. “Нааш ир! Хурдан!”

Би ярилцаж байсан хүнээсээ хүлцэл өчөөд би зочны өрөө өөдөө ухасхийлээ. Тэнд алсын удирдлага барьчихсан Шелли сууж байлаа. Зогсоосон кадрыг заан өөрийнхөө зөв гэдэгт итгэсэн бардам өнгөөр  над руу хашгиран байж хэллээ:

-За тэр! Хар даа! Би танд юу гэж хэллээ!

Бид арван хоёр настай Моцарт Хааны ордонд зочлон очиж байгаа бичлэгийг гүйлгэн үзлээ.

“Тавтай морилно уу, Моцарт”.

-Гэхдээ чи тэр үед зургаан настай байгаагүй бил үү? Тийм биз дээ?

-Ааваа, дуугүй бай. Эхлээд зүгээр сайн сонс, – гэж хүү маань хэллээ.

 

Эзэн хаан ярьж байна:

“Моцарт, чи өөрийн эгч Наннельтай хамт зургаан настай байхдаа ордонд ирж байснаа санаж байна уу? Тэр үед чи дөнгөж зургаатай байсан шүү дээ. Чамайг хальтирч унахад охин маань чамайг өргөн босгож, тэр ч байтугай үнсэж байсан. Дараа нь чи түүнийг түүнтэй суугаарай гэж хүссэн. Санаж байна уу?”

Шелли над руу хараад:

-Та санаж байна уу? – хэмээн асуулаа.

-Тиймээ, би үнэхээр санаж байна. Гэхдээ чи ярихдаа хонгилд унасан гэж ярисан. Харин хаан хэлэхдээ чамайг төгөлдөр хуурын дэргэд байсан сандлаас унасан гэж хэллээ.

-Кинонд худал гарчээ. Би шалан дээр хальтирч унасан. Та сонин болон телевизээр гарч буй бүх мэдээллүүдэд итгэх хэрэггүй.

Таван настайд нь Шеллиг тухайн нутгийн төгөлдөр хуурын багш хатагтай Челлист сургахаар өгсөн байна. Түүнийг анх удаагаа товчлуурт хүрэх үед хатагтай Челлис, энэ бол түүний үзэж харж байсан хамгийн шилдэг төгөлдөр хуурч болно гэж бардам зарлан тунхаглаж байсан аж..

Нэг удаа би Моцартын амьдралын талаархи нэг номыг уншлаа. (Одоо бол би нилээд шилдэг сайн моцарт судлаач болсон шүү).  Тэнд Моцартын жинхэнэ гарын үсэг байж байлаа. Тэр гарын үсэг нь Шеллигийн анхны регрессийн үед дуртай дургүй бичиж өгсөн гарын үсэгтэй усны дусал шиг адилхан байсан юм. Тэрхүү буруу бичигдсэн гарын үсэг номын сүүлчийн хуудсан дээр дуугүйхэн гэрэлтэж байлаа. Дараа нь би Моцартын  хөгжилтэй зүйлсэд дуртай байдал болон марзганал, бүдүүлэг авир, зүй бус зан байдлын тухай уншлаа. Тэрээр ихэвлчэн өөрийнхөө нэрийг Амаде, Амадео гэх мэтээр бичдэг байсны дээр заримдаа төгсгөл дээр хоёр, эсвэл гурван “t” үсэг бичдэг байжээ. Зарим үед Вольфганг нь Вольферл болчихсон байх тохиолдол ч байдаг байлаа…

Гэвч энэ түүх Кембриж дээр дахин төрөлтийн тухай  лекцүүдийн нэг сэдэв болсон юм. Энэ лекцүүд нь ихэвчлэн нийтийг хамарсан регрессээр төгсдөг байлаа. Тринити коллеж дээр болсон нэгэн лекцэндээ би хоёр гарын үсгийг хоёуланг нь харуулсан юм. Өөрөөр хэлбэл Шеллигийн зурсан гарын үсэг, номонд байсан гарын үсэг. Дараагийн лекцэндээ буюу Уолсон коллеж дээр болсон лекцэндээ тодорхой нэг шалтгаанаар би Шеллитэй хамт очлоо. “Бидний дунд Моцарт өөрөө байгаа” гэдэг үгийг сонсоод оюутнууд түүнийг элдэв асуултуудаар булж гарсна билээ. Харин нэг оюутан гар өргөөд: “Бид яагаад нийтийг хамарсан регресс хийхийн оронд “Моцартыг” регресст оруулж болохгүй гэж?” гэсэн саналыг тавьсан юм….

 

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос

Орчуулсан: Балабхадра дас

 

Туласи-кантхимала буюу туласи хүзүүний  эрхиний тухай Пуран болон бусад вед судруудаас авсан ишлэлүүд:

“Хэн бээр Туласигаар эрхи хийж,  түүнийгээ Шри Харид өргөл болгон өргөөд дараа нь өөрийн биедээ зүүнэ вэ тэр вайшнавуудын дундаас хамгийн шилдэг нь юм. Харин түүнийг эхлээд Бурханд өргөлгүйгээр зүүсэн хүн гарцаагүй тамд унах тавилантай”

Сканда-пуран (311-312)

Түүнчлэн Сканда пураны Картикка-прасанга хэсэгт: “Туласи кантхималыг зүүн Шри Жанарданад мөргөн бүхий хүмүүн 10 000 үнээг тус бүрд нь цэцэгтэй хамт өргөл болгон өргөсөнтэй тэнцэх хэмжээний ач буяныг хүртдэг. ” (327-328)  гэжээ.

Кали эриний хүмүүс нь өөрийн хүзүүг тойруулсан зүүсэн туласи эрхиний тоотой тэнцүү хэмжээтэй буюу түүнийг мянгаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй жил Вайкунтхийн гариг дээр амьдрах эрхтэй болдог бөгөөд диваажингийн гаригс буюу дээд гаригсын системд сая сая кальп хугацаатайгаар амьдрах  эрхийг олмуй.  Сканда-пуран (331-333)

tulasi

Вишну-дхармоттаред Дээд Бурхан хэлэхдээ: “Туласи эрхийг хүзүүндээ зүүгч нь, тэр нүгэлтэй ч бай эсвэл ариун бус ч бай Миний өмөг түшгийг олно. Үүнд эргэлзэх зүйл үгүй”
(Хари-бхакти-виласа 4.322) гэсэн байна.

Гаруда-Пуранд Шри Маркандейа арш хэлэхдээ: “Хүмүүний хүзүүн дэхь Туласи эрхийг хараад Ямадутууд буюу эрлэгийн элч нар аль болох холуур зайлан оддог. Туласи эрхийг хүзүүндээ зүүгээд хэрэн хэсүүчлэгч нь аваар осол, хар дарсан зүүд, зэр зэвсгийн хорлол гэх мэтээс огтоос үл аймой” (Хари-бхакти-виласа 4.337-338) гэжээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Ромфорд дахь манай дэлгүүрт дунд эргэм насны нэгэн эмэгтэй дуртай, дургүй орж ирлээ. Түүний байдлыг харвал тэр энд ирэхийг нэг их хүсээгүй бололтой ажээ. Тэр яг л ямар нэг үл үзэгдэх хүч түүний нуруунаас түлхсэн юм шиг босгон дээр зогсоно. Эцэст нь тэр ярьж эхлэлээ:

     -Би таны хийдэг зүйлд итгэдэггүй л дээ. Гэхдээ тан мэтийн ямар ч хамаагүй хүнд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байна. Би таныг хүүд маань туслаач гэж хүсч явна.

      -Тэр яагаа вэ?

      -Тэр мах идэхгүй байгаа юм.

       -Энэ чинь сайн хэрэг шүү дээ. Та алах ёсгүй…

       -Тиймээ, ойлгомжтой. Гэхдээ та нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Тэр зөвхөн цагаан талх л иддэг. Бас амтат давхраат талх, Милкуэй л иддэг. Бас элсэн чихэр, тос, крахмал. Түүний ганц дутдаггүй зүйл эрдэнэ шиш…

      -Тэр хэдтэй вэ? – гэж би дөнгөж сонсогдохоор асуулаа.

       -12-той. Гэхдээ энэ бүхэн их удаан үргэлжилж байгаа юм. Хэтэрхий удаан. Их удаан.

     Намайг тэдний гэрт очиход Эндрю гудамжинд хөлбөмбөг тоглож байлаа. Энэ нь намайг түүний эцэг эхтэй удаан ярилцах боломж олгосон юм. Миний туршлагаар бол хүний эгэл бус зан чанарын цаана ямар нэг шалтгаан нуугдаж байдаг гэдгийг хэлдэг бөгөөд би ч үүнийг тайлах гэж хичээлээ.

      Эндрюгийн эцэг надад нэг чухал мэдээг ичингүйрэн байж хэлсэн нь, тэрээр хоёр настай байхдаа огт гэнэтийн байдлаар ингэж мэдэгджээ:

      -Ааваа, би дахиад мах хэзээ ч идэхгүй.

    Энэ нь тийм жаахан хүүхдийн амнаас гарч байгаа гэхэд тун ч шаргуу, баттай сонсогдож гэнэ.

       -Чи яагаад ингэж хэлж байгаа юм бэ?

       -Би ингэж хэлээгүй. Харин Бурхан тэгж хэлсэн.

Эндрютэй биечлэн уулзах хүслээ би арайхийн бариад  тун  ч их догдолж байлаа. Түүний эцэг хүүхдийн тиймэрхүү шулганаан дунд тийм итгэл нуугдаж байсанд баахан сэтгэл түгшсэн байна. Тэр надаас асуув:

      -Миний хүүтэй Бурхан Өөрөө ярилцсан байх боломж бий юу?

        -Хэлэхэд хэцүү ч “жаахан хүүхдийн үг үнэнийг өгүүлдэг” гэсэн үг байдаг даа. Библид ч гэсэн “Ариун эхээс төрсөн Аврагчийг харцгаа. Сайныг хүлээж авч, мууг жигшихийн тулд тэрээр тос, зөгийн балыг цадталаа идэх болно” – гэж хэлээгүй бил үү. Магадгүй Эндрю сайныг хүлээж аваагүй байж болох ч тэр мууг жигшиж байгаа нь тодорхой байна шүү дээ. (Эндрюгийн эцэг, эх хоёул Христ шүтлэгтэй ажээ.)   – хэмээн би хэллээ.

   Миний Иисусыг хүндэтгэн хэлсэн үг Эндрюгийн эцэгт гэнэтийн зүйл байлаа. Гэсэн ч тэр эсэргүүцэв:

     -Библид Иисусын мах идэж байсантай холбоотой түүхүүд байдаг.

  Ариун Номын (Библи) бүхий л үйл явдал дээр буюу Иисус мах идэж байсан гэсэн хэсэг дээр оригинал грек хэлэн дээрээ broma, phagos, trophe зэрэг үгүүдийг ашигласан байдаг гэдгийг би тайлбарлав.

   -Чухамхүү энэ нь мах гэсэн үг биш. Эдгээр үгүүдийг “хоол”, “тэжээл”, “эрүүл”, “шинэхэн” гэж орчуулж болох ч эдгээр нь яавч “бие цогцос” буюу “мах” – kreas гэсэн үг биш, – хэмээн би үргэлжлүүлэн хэллээ.

Эндрюг гэртээ эргэн ирэхэд намайг түүнд “ээжийнх нь найз” хэмээн танилцуулав. Хамгийн эхлээд би түүний амьдралын нөхцөл байдлын учрыг тайлах гэж оролдож эхлэв. Тун удалгүй тэрээр цухалдаж эхлэлээ. Магадгүй Эндрю намайг нийгмийн ажилтнууд, багш нар, ховсдогчид, болон өөр бусад асуудлын гүн рүү ортол ухаж төнхөх гэж оролдсон тоо томшгүй армийн гишүүдийн нэг хэмээн хүлээн авсан байж таарна. Мэдээж хэрэг тэд бүгдээрээ бүтэлгүйтсэн байх. Тэр над руу яг л цаазаар авах гэж байгаа эсвэл хуйхыг нь хуулах гэж байгаа мэтээр харах аж.

   Би тэрхэн даруйд тактикаа өөрчиллөө. Нөхцөл байдлыг илүү аятай болгох гэж хэд хэдэн онигоо ч ярьж үзлээ. Эндрю бага зэрэг тайвширч, дуртай дургүй ярьж эхлэлээ.

      -Та яах гэж энэ бүх асуултуудыг асууж байгаа юм бэ?

    “Гайхамшигтай” гэж дотроо бодлоо. Бид бие биенийгээ маш сайн ойлгож эхлэв. Тэр ч байтугай би удалгүй учрах амжилтыг мэдрэн царай минь хүртэл улайсан юм шүү.

     -Эндрю, Бурхан чамайг мах битгий ид гэж тушаасан гэдэг үнэн үү?

    Тэрээр дургүй янзтай уруулаа хазлав.

        -Таны юу яриад байгааг ойлгохгүй байна?

        -Аав чинь чамайг жаахан байхдаа тэгж ярьдаг байсан гэж надад хэлсэн…

         -Тэр худлаа хэлж.

    Дахиад л дуугүй болчихов. Би ч байдаг хүчээ шавхаж байлаа. Мэдээж хэрэг, тэр үүнийг санахгүй шүү дээ. Би ч ёстой тэнэг амьтан юм даа. Тэр үед тэр дөнгөж хоёр настай байсан. Ингээд би хүлцэнгүй номхон төлөвт өөрийгөө аваачлаа. Энэ байдал нь бүх зүйл бүтэлгүйтсэн үед заримдаа амжилтанд хүргэдэг.

      -Харамсалтай байна даа, найз минь. Надад нэг боломж өгөөч. Чамд би амлая. Хорин минутын дараа гэхэд чи дахиад л найзуудтайгаа хөл бөмбөг тоглож байх болно. Тийм биз дээ, аав, ээж хоёроо ?

      Жаалхүү тэдэн рүү харлаа. Тэднийг толгой дохих нь уу эсвэл толгой сэгсрэх нь үү гэдгийг харах гэж тэр шүү дээ.

    Тэдний зөвшөөрч байгаад итгэсэн тэрээр:

       -Тэгээд юу хийх хэрэгтэй вэ?   – хэмээн сонирхлоо.

        -Нүдээ аниад, биеэ сулла.

     Би маш хурднаар түүнийг гүн трансд оруулж чадав. Тэр бол ховс регресс хийгчдийн жинхэнэ мөрөөдөл байхаар жаал байлаа. Хүүхдүүдийн  хувьд ийм байдал ховор тохиолддог юм л даа.

      -За одоо хоёр настай байх тэр үе рүүгээ буцаарай. Хэн нэгэн маш чухал этгээд чамд маш чухал зүйлийн талаар ярьж байгаа.

Эндрю жаахан хүүхдийн хоолойгоор ярьж гарлаа:

    -Би жаахан хүүхдийн орон дээр хэвтэж байна.

     -Чамд аятай байна уу?

      -Тиймээ, би унтаж байна. Би нэг дуу хоолой сонслоо. Тэр надтай ярьж байна. Тэр Бурхан байна. Би Түүнийг харахгүй байгаа ч би Түүнийг Тэр гэдгийг мэдэж байна.

       -Тэр чамд юу гэж хэлэв?

     Эндрю Түүний дуу хоолойг дуурайхыг хичээн байж:

      -Чи мэдэж байна уу, Эндрю. Би ямар ч мах хүлээж авдаггүй. Ямартай ч чи өөрөө л шийд.

     Миний дотроос бүдэгхэн дуу шивэгнэж байна:

       -Өнгөрсөн амьдрал руу нь түүнийг илгээ…

       -Өнгөрсөн амьдрал руу нь гэнээ? – хэмээн би өөрөө өөртөө эсэргүүцээд, -Эцэг, эхийнх нь нүдэн дээр үү дээ? Боломжгүй хэрэг. Тэд үүнд итгэхгүй төдийгүй энэ бүхнийг “чөтгөр шулмын үйл” гэж нэрлэх болно. Тэгээд энэ бүхэн нэг мөсөн дуусна. Тэд хэзээ ч зөвшөөрөхгүй…

     Тэгсэн ч би яаж ийгээд үргэлжлүүллээ.

     -Эндрю, би чамайг дахиад гурван жилийн өмнөх рүү очихыг хүсэж байна.

  Би тоолж эхлэлээ.

       -Тийшээ буцаарай. Гэхдээ маш болгоомжтой. Хэдий чи юугаар ч дэнчин тавиагүй ч. Чи надтай ямагт англиар ярих болно. .. за анхаараарай… нэг, хоёр, гурав… Хөл рүүгээ хар, тэгээд юу харагдаж байгаагаа надад яриарай.

     Түүний эцэг, эх үйл явдлыг зогсоож амжихаас өмнө Эндрю дараахь үгийг хэлсэн юм:

       -Би хөлөө харлаа.

       -Чамд юу харагдав?

        -Би дөрвөн хөлтэй байна. Би хонь.

   Аав, ээж хоёр нь золтой  л ухаан алдчихсангүй. Ээж нь сандлаасаа үсрэн босоод хүүгээ энэ бүх аймшигтай байдлаас нь даруйхан гаргахаар шийдэв бололтой. Хэдий тэд туйлын ихээр балмагдсан байсан ч ямартай ч намайг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм.

Би түүнд нилээд олон асуулт тавьсан бөгөөд эцэст нь хамгийн гол асуултаа тавилаа.

   -Одоо өөрийнхөө зүрх сэтгэлээс үнэн сэтгэлээсээ асуу. Чи хэрхэн яаж хонины бие аваа вэ?

Өрөөнд  хоромхон зуурын дотор аймшигтай нам гүм ноёрхов. Хормын дараа, магадгүй минут орчмын дараа жаалхүүгийн хацар дээгүүр томоос том нулимс бөмбөрөн унаж эхлэв. Ярих чадвартай болтлоо Эндрюд багагүй хугацаа шаардагдсан юм. Гэсэн ч бид түүний ярихыг тэвчээртэйгээр хүлээсэн билээ.

     -Хонины биеийг авахаасаа өмнө би хүн байжээ. Гэвч би адгуус амьтадтай тун муухай харьцдаг байсан. Би тэдэнд огтоос санаа тавьдаггүй байж. Тэгээд одоо хэн ч надад санаа тавихгүй байна.

Тэр дагжтал чичрэнэ.

  -Чамтай ярьж байгаа тэр үе рүү буцаарай, Эндрю. Чи дахиад өөрийгөө аюулгүй, аз жаргалтай, амар тайван болохыг мэдрэх болно. Чамд хэрэгтэй гэсэн бүхнээ эргэн санаарай… За буцаарай, 1, 2, 3, 4… махан хоолноос татгалзах болсноо санаарай.. 5,6… попкорн, Милкуйэй, цагаан талхаас гадна….7… жимс, хүнсний ногоодыг… Олон тооны махан бус хүнсний бүтээгдэхүүнүүдийг…8… илүү идэвхитэй болж, хэвийнээр сэрж эхлээрэй…9… энэ амьдрал руугаа буцаж ирээрэй, Эндрю…10. Сэрээрэй!

…Эндрю улайсан нүдээ маш томоор нээгээд хэдэн секунд дуугарсангүй. Мөнхийн дайснууд болох итгэл болон үл итгэх байдал хоёр хэн нь дийлэхээ үзэж байгаа бололтой. Эцэст нь тэмцэл дууслаа.

-Яг үнэн! Ийм учиртай байж! Ээжээ, ааваа энэ үнэхээр гайхалтай юм! Гайхалтай! Баярлалаа, маш их баярлалаа:

Ингээд эцэг, эх нь сая нэг юм тайвширч, хоёр хөлтэй, ноос үсгүйгээр эргэн ирсэн хүүгээ харлаа. Тэд түүнийг яг л дайны талбараас баатар болоод эргэн ирсэн юм шиг баяр хөөртэйгөөр тэврэн авсан юм. Үнэндээ ч тэр тодорхой хэмжээгээр баатар л байсан гэж би ч санаж байна.

Эндрю, миний урьднаас таамаглан биедээ авч ирсэн цагаан хоолны жорууд бүхий хоолны жижигхэн номыг ээжээрээ худалдан авахуулахаар ятгаж дөнгөсөн юм. Тун удалгүй тэрээр, түүнийг хэдхэн минутын өмнө урьд амьдралаараа аялаад ирсэн гэдгийг нь огтхон ч үл анзаарах найзуудынхаа хамт гудамжинд хөл бөмбөг тоглохоо үргэлжлүүлж эхлэвээ.

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос

орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

…Би энэ эмэгтэйтэй Дагенхэм дахь  тоо томшгүй олон эгнээ дэлгүүрүүдийн дээр байрлах даруухан байранд танилцсан билээ. Надтай Ромфордод таарсан түүний танилуудын нэг нь намайг түүнд туслаач гэж тууштай гуйсан юм. Би ч тун тааламжтайгаар хүсэлтийг нь биелүүлэх болноо гэж хэлсэн билээ. Тийм дээ, Саутэнд дахь орон гэргүй амьтдад зориулж асран тэжээх газар байгуулсан эмэгтэйд хэн татгалзаж чадах билээ дээ. Харин тэндээс нь цыганууд илжгийг нь хулгайлчихсан аж. Би Полатай дэлгүүрүүдийн ард байдаг эмнэлэгтээ уулзахыг хүссэн авч танил маань, түүний сэтгэл санааны хүнд хэцүү төлөв байдал түүнийг гэрээсээ гарах боломж олгохгүй байгаа гэсэн юм. Тэгээд тэр оройноо би өөрөө түүнтэй уулзан ярилцаж, хэрэг явдлын учир юунд байгаа, хэрхэн түүний зовлон шаналлыг хөнгөлөх аргыг хайхаар түүнийг зүглэв.

Намайг тэднийд очиход Пола гашуунаар уйлсаар байсан бөгөөд гэвч багтраа нь овоо жаахан намдсан байлаа. Би түүний гунигт түүхийг сонсоод тайвшруулахын тулд ховсын эмчилгээ хийх таатай мөчийг сонгож чадав. Миний аз болоход Пола гүн транст тун хялбархан орж чадаж байсан бөгөөд энэ нь тэр удахгүй эрүүлжин сайжрахын дохио билээ.

Намайг эмчилгээний сеансаа хийж байх зуур өрөөнд түүний найман муужгай орж ирсэн бөгөөд хоолоо идэцгээсэн юм. Тэд тус тусдаа өөр өөрийн гэсэн тавагтай ажээ. Миний толгойд түүний муурнууд мах иддэг юм байна, Пола ч тэднийг цагаан хоолтон болгох гэж хүчилдэггүй бололтой гэсэн бодол зурсхийн орж ирэв. Муур хэдий байгалиасаа махан идэштэн ч тэднийг махнаас гаргах боломжтой. Энгийн нэг илжигний араас ингэтлээ их гашуудаж байгаа хүнийг ойлгоход бэрх ба түүнийхээ хажуугаар эгэлгүй сайхан амьтан болох үхрийн махаар тийм л нэг амьтан болох муураа хооллож байгаа нэгнийг шүү. Түүний сентименталь байдал миний ойлгоцоос давсан байлаа. Ийм учраас би түүнтэй өөрийн санаа бодлоо эелдгээр хуваалцсан бөгөөд тэр ч амьтдаддаа тийм л хайртай юм бол тэрээр өөрөө цагаан хоолтон болох гээд үзвэл яасан юм гэсэн санааг минь зөвшөөрсөн юм.

dragonfly

Боломжийг алдахгүйн тулд  ямар нэг зүйлийг батлахын тулд би түүнийг урьд урьдныхөө төрлүүдийн нэг рүү буцаад үзэх санал тавьсан. Би түүнийг адгуусны төрөлд байсан үе рүү нь буцаахыг хүссэн билээ. Адгуус амьтад ч хүмүүс шиг мэдэрдэг юм шүү гэдгийг өөрийнх нь нүдээр харуулахын тулд тэр шүү дээ.

Пола гүн трансд орлоо. Би түүнийг өнгөрсөн рүү нь илгээж чадсан юм. .. Ямар нэг байдлаар тун хачнаар Пола эрэгтэй хүн байсан тэр төрөл рүүгээ буцсан байлаа. Тэрээр хүний амь хөнөөсөн тул шоронд хоригдож байх ажээ. Би түүний тэр амьдралаас энэ амьдралд шилжин ирсэн сөрөг үр дагавруудтай ажиллах ажлыг гартаа авлаа. Би түүнийг түүний “алуурчин” амьдрал дуусан дуустал хөтлөсөн бөгөөд шоронд хоригдсон нь түүний үйлийн үрийн төлөөсийг төлж дуусгасан болохыг нь батлахыг хүссэн юм. Гэвч харамсалтай нь ийм зүйл болсонгүй.

Шоронд хоригдсоор нөгчөөд тэрээр шуудхан адгуусны биед төрсөн байлаа. Миний санахад тэр нь эхлээд нохой байсан. Яг одоо энэ тухай тодорхой хэлж чадахгүй байна л даа. Яагаад гэвэл бид долоо, найман дахин төрлийн бүхэл бүтэн гинжин хэлхээг босгосон юм. Шинээр төрөх болгондоо тэрээр улам улам доод төрлийн амьтан болсоор байсан билээ. Тэгж яван явсаар тэр нэгэн тэмээлзгэнэ болон хувирсан юм. Тэр үед надад “Бхагавад-гитад” Кришнагийн өгүүлсэн, “Атаархал, хорон муу санаагаар дүүрэгсдийг Би олон янзын доод амьдралын хэлбэрүүдэд дахин дахин төрүүлмүй” гэсэн мөр санаанд орж билээ. Би өөрийн нүдэндээ ч итгээгүй бөгөөд учир нь чухамхүү энэ мөр миний нүдний өмнө амилан гарч ирэх шиг болсон юм.

Энэ бүхэн яаж төгсөх нь тун сонирхолтой байгаа биз? Тэрээр дахин дахин төрсөөр эцсийн эцэст амёб болон төрөх хүртлээ уруудан доройтох болов уу? Гэвч ингэхийг нь үзнэ гэвэл бүтэн долоо хоног болох бизээ! Гэвч тэмээлзгэний үхэл хүрээд дараагийн амьдрал руу шилжих үед нь сониучирхан:

-За үүний дараа чи юу болж төрөв ?  – хэмээн асуухад,

-Би юу, би одоо би, Пола болсон байна, – гэж Пола итгэлтэйгээр хариуллаа.

Үгүй ээ, тийм байх ёсгүй… Сүнс нь амьдралын хамгийн доод хэлбэрт уруудан доройтож төрсний дараа түүнийг тэгтэл нь доош татаж унагасан кармын өр төлөөснөөс чөлөөлөгдөн дахин хүн болж төрөх хүртэл дараагийн өгсөх шат нь тун аажим байх ёстой доо.

-Пола, алив дахиад нэг оролдоод үзье. Эхлээд чи тэмээлзгэнэ байсан, харин одоо чиний сүнс тэмээлзгэнийг орхих үеийг буюу сүнс чинь үүний дараа ямар биед шилжин төрөх нь вэ чи надад хэлэх ёстой шүү. Хэд хэдэн төрөл бүү алгасаарай! Нэг…хоёр..гурав… За одоо чи хэн, юу байна?

-Би юу, би одоо, би Пола байна!

Энэ зүйлийн учрыг би яагаад ч ойлгож чадахгүй байсан бөгөөд энэ оролдлогыг би гурван удаа хийсэн юм. Пола ч үүнээс залхсангүй. Гэвч тухай бүр түүний хариулт өөрчлөгдөхгүй хэвээр байгаад байлаа…

Бид дахиад л түүний мөнөөхь тэмээлзгэнэ төрөл рүү буцлаа. Түүнийг бид хангалттай судласан л даа. Гэвч нөхцөл байдал гэнэт огтын санаандгүйгээр эргэсэн юм. Би энэ байдлаас цочирдмоор гайхалтай утга агуулгыг олж харсан билээ. Пола ярьж байна: нэгэн туйлын халуун уур амьсгалтай оронд, нэгэн орой бүрэнхий болж байх үеэр тэрээр нэгэн намаг дээгүүр ниссээр, холгүйхэн харагдах барилгыг харж байх аж. Тэр нь ямар нэг дуган ч юм уу энэтхэг сүмтэй адилхан байв.

-Би тэр байгууламж руу нисэн орлоо. Тэнд хэн ч байсангүй. Би  байгууламжийн алсын өнцөгт асах гэрэл рүү нисч очсон бөгөөд тэнд нэгэн тавиур байхыг олж харав. Тэр тавиуран дээр хоёр маш гоёмсгоор хувцасласан хүүхэлдтэй байсан юм. Нэг хүүхэлдэй нь жаалхүү эсвэл залуу ч гэмээр дүрстэй, лимбэ тоглож байгаа, дэргэдэх нь эмэгтэй. Би тэдний өмнө байх мөнгөн тавган дээр буусан бөгөөд тэнд байсан ямар нэг амттай зүйлийг долоож эхлэсэн. Тэр зүйл яг л чихэр хийж амталсан бүйлсэрхүү амттай байлаа. Уучлаарай, хэрэв би ямар ч утга учиргүй дэмий зүйл ярьж байгаа бол….

Юу гэсэн үг вэ – ямар ч дэмий зүйл биш! Би анх удаа л зөвхөн ведийн ном судруудаас олж уншиж болох, бас бас махапрасадын (Бурхан Шүтээнд өргөсөн хоол) түүхийг энд сонссон нь энэ…

Хамгийн эхний зүйл гэвэл түүний ярьж байгаа байдлаас үзвэл тэмээлзгэнэ мандир буюу энэтхэг сүмд орж очсон байх нь. Тэр тавиур гэж яриад байгаа зүйл нь Шүтээн байрлуулдаг алтарь. Тэнд тэдгээр шүтээнийг өдөр бүр хувцсыг сольж, тэдэнд хоол гүнцгийнхээ дээжийг өргөдөг. Лимбэн дээр тоглодог цорын ганц Шүтээн байдаг нь Кришна. Тэгэхээр Түүний дэргэд байгаа эмэгтэй хүүхэлдтэй гэгч нь Радха байж таарна. Тэдний өмнө байгаа хоол хүнс нь Шүтээнд өргөл болгон өргөх хоол бөгөөд өдөрт хэд хэдэн удаа өргөдөг. Ихэвчлэн өргөлийг мөнгөн эсвэл алтан тавган дээр, үгүй дээ л гэхэд хамгийн сүрлэг, гоёмсог харагдах цар тавганд өргөдөг ёстой.

Ведийн судар шаструудад батлахдаа, бид үнэнч бишрэлтэйгэр Бурханд хоол хүнсээ өргөх аваас Тэрээр түүнийг шууд хүлээн авдаг бөгөөд учир нь Түүний биеийн аль ч хэсэг Түүн шиг туйлын мөн чанартай. Тийм болохоор Тэр  хоол гүнцгийг заавал амаараа идэх юм уу амсах албагүй. Тэр зүгээр л түүнийг хараад эсвэл үнэрлээд хүртэн зооглох чадвартай! Бурхан хайр ба сүсэгтэйгээр өргөсөн өргөлийг хүлээн авмагцаа Тэр хоол гүнцгийг эргүүлээд Өөрийн хайр энэрлээр дүүргэдэг. Тийм болохоор тэр Түүний бурханлаг адислалыг хүртэн, Түүний энерги эрчмээр сэлбэгдсэн ажээ.

Тэгвэл энэ энерги эрчим нь бидэнд юу өгөх вэ? Ведийн шастирт энэ тухай юу гэж батласан байдаг вэ? Хэрэв хэн нэг нь энэ хоол хүнсийг амсах аваас тэр дараагийн амьдралдаа хүний төрөл авах нь баталгаатай болно. Тэр ч байтугай тэрээр урьд өмнө нь хийж байсан нүгэлт үйлийнхээ уршгаар илүү доод төрөлд унахаар ч байсан ч. Хэрэв энэ хоол хүнсийг нүгэл үгүй хүн хүртэх аваас түүний бишрэл сүсэг тун ихээр өсөн нэмэгдэх бөгөөд тэрээр бурханлаг танин мэдэхүйн замаар маш хурдан өгсөн дээшилж чаддаг. Хэрэв энэ хоол хүнсийг адгуус амьтад хүртэх аваас тэрээр адгуусны амьдралын ээлжлэн солигдох урт удаан замыг туулалгүй шууд л хүний биед төрөх бөгөөд өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг таньсан, өөрийг нь хүний амьдралын гол зорилго буюу Бурханы хайрлах хайранд хүргэж чадах тийм нэгэнтэй учрах боломжийг олж авдаг.

 

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос орчуулж сийрүүлсэн:

Балабхадра дас

 

Маяпурт би Шрила Прабхупадын амьдардаг байсан өрөөний цонхон доор байнга очдог байлаа. Тэнд очоод түүнийг намайг анхаараасай гэсэндээ жапа-уншлагаа (эрхин дээр мантра унших аргачлал) чанга чангаар уншдаг байв. Тэр надад их сайнаар ханддаг байсан бөгөөд цонхон доорх чангаар жапа унших дууг сонсоод “Тэнд хэн байна?” хэмээн асууна. Би ч баяр хөөртэйгөөр: “Шрила Прабхупада, би байнаа!” хэмээн хариулна. Тэгээд л тэр намайг өөр дээрээ ирэхийг дуудна: “Гурудас, нааш ир!” гээд л.

Нэг удаа тэрээр намайг цонхныхоо тагтан дээр дуудаж аваачаад гараараа тариан талбай тийш зааж: “Тариачид сайн ургац авахын тулд бороо оруулаасай гэж Кришнад залбирч мөргөцгөөдөг”  гэв. Ингэж хэлээд Прабхупада гараа дээш өргөн: “Тэгэхэд нь Кришна тэдэн рүү хур бороо илгээдэг!” гэв. Талбай руу түүнийг гараараа зааж байх тэрхэн үес Шрила Прабхупадын гартай хамт нэгэн зэрэг тэнгэрээс цахилгаан цахилан газарт буусан агаад шууд бороо орж эхлэсэн юм. Үгээ хэлж дуусаад Шрила Прабхупада гараа буулган өрөө рүүгээ орсон билээ.

Затокт болсон фестиваль дээр Гурудас Прабхугийн ярьсан түүхээс

Орчуулж, бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top