Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 3
Users Today : 25
Users Yesterday : 51
Total Users : 15653
Views Today : 38
Views Yesterday : 155

Бидний, өөрсдийнхөө зовлон, гомдол, өвдөлтийг эмчлэх жор маш энгийн. Энэ бол энэ ертөнц дээрхи бүх зүйл туйлын зохицол нийцэлтэй жам ёсоороо оршдог гэдгийг ойлгох явдал. Энэ ертөнц бол ямар нэг эзэнгүй, хаягдсан газар орон биш. Бидний эргэн тойронд болж буй бүхий л зүйлсийн цаана туйлын аугаа бөгөөд хайрлан нигүүлсэгч Оюун Ухаан оршиж байдаг.

Энэ ертөнцөд бид бүгдээрээ сурагчид. Бидний суралцах процесс янз бүрийн байдлаар явагддаг.

Зарим нэг нь атаархлын танхимд шалгалтандаа тэнцэлгүй гацсан. Зарим нэг нь атаархлын, хомхой сэтгэлийн айдсын танхимуудад гацсан…

Харин бид бүгд “Хайр” гэж нэрлэгдэх танхимд орохыг хүсч буй. Энэ нь нэг ёсондоо нисэх онгоц юм. Тийшээ шилжин орохын тулд хүлцэнгүй байдал, үнэнч зан чанар, хүндлэл, нөхөрлөл, уучлал, хүлээн авахуй хэмээх шалгалтуудыг давж гарах хэрэгтэй. Амьдрал бол Сургууль гэдгийг ойлгох нь нэн чухал. Бид бүгдээрээ энэ сургуулийн оюутнууд. Зарим нь зүгээр л сурагчид, зарим нь бүр яслид.

Бид бүгдийн хувьд амьдралын шинжлэх ухааныг танин ойлгоход маань туслаж чадах Багш  нэн чухал. Мөн биднийг хөгжил дэвшилд түлхэц болох хүмүүсийн нийгэмлэг буюу харилцаа багагүй чухал.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Марина Таргаковын лекцээс бэлтгэсэн: Балабхадра дас 

Афганистаныг британичууд захирч байх үед кабулын эрхийн төлөө нэгэн цэрэг тулалдаж байжээ. Фронт руу явах үед нь түүнд ойролцоогоор хоёр мянган рупи бэлнээр байсан бөгөөд энэ мөнгөө тэрээр засгийн газрын кассанд хадгалуулсан байна. Төр засгийн зүгээс дайнд явж буй хүмүүсийн мөнгөний найдвартай байдлыг хангаж байсан ба фронтоос буцаж ирэхэд нь мөнгийг нь буцаан олгодог байлаа. Хэрвээ хэн нэг нь дайны талбарт эндэх аваас мөнгийг нь гэр бүл рүү нь шилжүүлдэг байжээ. Ийм учраас мөнөөхь цэрэг мөнгөө улсын кассанд хадгалуулаад, гэрийн хаягаа кассын ажилтанд үлдээгээд дайнд явсан байна.

Харамсалтай нь тэр цэрэг дайны талбарт амь үрэгдсэн бөгөөд кассын ажилтан түүний нас нөгчсөнийг сонсож мэдээд тэр цэргийн хадгалуулсан мөнгийг хувьдаа авчихжээ. Тэрбээр мөнгийг авая гэж хэн ч гомдол мэдүүлэхгүй, хэн ч, хэзээ ч энэ тухай мэдэхгүй гэж бат итгэлтэй байлаа.

Энэ явдлаас хэсэг хугацааны дараа мөнөөхь кассын ажилтны гэрт хүү мэндэлжээ. Гэвч тэр хүү нь байнга л өвдөж зовоодог байж гэнэ. Түүний эмчилгээнд зориулж тэрээр их ч мөнгө зарцуулж гэнэ. Хүү нь ойролцоогоор арван долоон нас хүрэх үед эцэг нь гэртээ ховсын онцгой чадварыг эзэмшсэн нэгэн хүнийг авч иржээ. Кассын ажилтан, ямар нэг үл ойлгогдох зүйл саад хийгээд байгааг мэдэрч байсан бөгөөд бурханлаг сүнслэг хүч чадал бүхий хүн л түүнийг арилгаж чадах юм шиг түүнд санагдаж байжээ. Кассын ажилтан буюу хүүгийн эцэг докторын төлбөрт 5 рупи төлсөн байлаа. Мөнөөхь хүн хүүг трансад оруулсны дараа хүү нь инээмсэглэв гэнэ. Ховсчин эмч хүүгээс: “Байдал ямаршуу байна даа?” хэмээн асуувал хүү нь: “Одоо би бүрэн дүүрэн эрүүл боллоо. Өнөөдрөөс эхлээд юу ч намайг түгшээхгүй болсон. Миний данс тооцоо хаагдсан. Би одоо буцлаа” хэмээж гэнэ.

Эцэг нь гайхан: “Хонгор хүү минь ямар данс тооцооны тухай чи ярина вэ? Би чамд маш хайртай болохоор хэдийг л бол хэдийг төлөхөд бэлэн байна. Гэхдээ би хэзээ ч чиний данснаас мөнгө авч байгаагүй, хойшдоо хэзээ ч тийм зүйл хийхгүй” хэмээв. Хүү хариуд нь: “Хүндэт эцэг минь, тооцоологдолгүй үлддэг нэг ч зүйл энэ ертөнцөд үгүй билээ. Бүхий л зүйл маш нарийн тооцогддог. Энэ таван рупи бол таны төлөх ёстой байсан сүүлчийн төлбөр байсан юм. Одоо энэ төлбөр төлөгдлөө. Тиймээс одоо би явах боллоо. Би бол гэр бүлдээ шилжүүлээрэй гээд хоёр мянган рупигээ үлдээсэн мөнөөхь хүн буюу Шер Сингх байна. Харамсалтай нь та энэ мөнгийг шилжүүлээгүй. Тиймээс тэр мөнгөө биечлэн авахын тулд би буцан ирэхээс өөр аргагүй болсон юм” гэсэн гэдэг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Вячеслав Рузовын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Үе үеийн хүүхдүүдийн унших дуртай “Маргад эрдэнэ хотын илбэчин” номын үргэлжлэл болох “Урфин Жюс ба түүний модон цэргүүд” нэртэй, маш сонирхолтой энэхүү үлгэрийн ном нь сургуулийн бага, дунд насныхан уншихад нэн тохиромжтой ном юм.

Энэхүү ном нь орчин үеийн хүүхдүүдийн сонирхдог дандаа зурагтай, хүүхдүүдийн оюуныг тэлэх, хөгжүүлэх текст багатай зохиол биш эсрэгээрээ уншиж ухаанаа тэлэх урт, үргэлжилсэн, сонирхол татам олон адал явдлуудтай, одоо яах бол гэж оюун бодлоо дайчлан, дотоод сэтгэлдээ өөрийн гэсэн үйл явдлуудыг ургуулан бодох боломжийг олгодог үнэхээрийн дэлхийн хүүхдийн сонгодог бүтээл мөн билээ.

Та бүхэн энэхүү номыг худалдан авахыг хүсвэл 99786426 утсаар холбогдох эсвэл чатаар болон boldsukh23@gmail.com имэйл хаягуудаар холбоо бариарай.

Ном маань дотроо доороо тайлбар бүхий 32 өнгөт зурагтай тул хүүхдүүд номоо уншихын зэрэгцээ зургуудаас нь ерөнхий үйл явдлуудыг ойлгох боломжтой.

2 ширхгээс дээш худалдан авбал хүргэлт үнэгүй. Олноор авбал үнийг маш сайн хямдруулж өгөх боломжтой.

Шинэ жил, хүүхдийн баяр, төрсөн өдөр гэх мэт баяруудаар хүүхдэд бэлэг болгон өгөхөд маш тохиромжтой бэлэг болох болно.

Түүнчлэн А.Волковын энэхүү “Урфин Жюс ба түүний модон цэргүүд” зохиолоор 2019 онд Fantastic Journey to Oz нэртэй хүүхэлдэйн кино бүтээсэн байна.

Ном унших дуртай хүмүүсийн хувьд бол кино гэхээсээ илүүтэй номыг нь унших хавьгүй илүү амттай, илүү үр өгөөжтэй байдгийг та бүхэн мэдэх бизээ. Тийм болохоор Урфин Жюс ба түүний модон цэргүүд номоо худалдан авч шимтэн уншаарай.

Энэхүү хүүхэлдэйн киноны танилцуулгыг энэ линкээр орж сонирхож үзээрэй.

https://fb.watch/vy-x5FdKbv/

Энэхүү номыг худалдан авч байгаа нь манай вэб сайт болон бидэнд үзүүлж байгаа том тусламж дэмжлэг болох болно.

Та бүхэнд баярлалаа.

 

Номын үнэ: 15000 төг.

Хүргэлтийн үнэ: 3000төг

Хоёроос дээш авбал үнэгүй хүргэнэ.

 

Утас: 99786426

89176979

 

 

АСУУЛТ: Яагаад өөрийгөө жигшүүртэй байдлаар авч явдаг хүмүүсийн бүх зүйл бүтэмжтэй байдаг, харин яагаад өөрийнхөө алдаан дээр ажиллаж байдаг, ухаалаг хүмүүс амжилтгүй байгаад байдаг юм бэ?

ХАРИУЛТ: Та өөрийгөө төдийлөн хол хардаггүй гэдгийг мэднэ шүү дээ. Та цаг хугацааны маш богино мөчлөгийн хоорондох ямар нэг зүйлийг харж чаддаг болохоос харин алс холынхыг нь харж чаддаггүй. Ийм учраас ийм маягаар үнэлж цэгнэх хэрэггүй. Сайн сайхан хэзээд ялдаг жамтай. Зүгээр л бид урт хол үргэлжилсэн зүйлийг харж чаддаггүйд л байгаа юм. Гэвч энэ бол энэ ертөнцийн хууль. Сайхан сэтгэл, сайн үйл, ёс суртахуун,  соёлтой байдал нь эцсийн эцэст үргэлж ялдаг. Ийм учраас үүнийг баримтал.

Яаж ялдгийг нь та мэдэх үү? Дотооддоо. Та цэвэр ариун байдлын, ёс суртахууны, эмх цэгцтэй байдлын хэм хэмжээг даган баримталж байхад таны бүх зүйл сайн сайхан байх болно. Ёс суртахууны мэдрэмж нь би энэ ертөнцөд зөв зүйтэй зүйлийг хийж буй шүү гэсэн тулах тулгуурыг бий болгодог. Ингэснээр та дотоод үр дүнг хүлээж авна. Тодорхой хугацааны дараа гадаад үр дүн нь ирэх болно.

Өөрийн доод шунал хүслээ өөгшүүлж байдаг хүн амьдралыг ялан дийлэхийг хичээж, залилж мэхлэж, хамгийн сайныг нь авахыг оролдох боловч дотоод сэтгэлдээ хэзээд сэтгэл үл ханамжтай байдаг. Сэтгэл нь үүнийг зөвшөөрдөггүй. Зүрхэн доторх Бурхан нь үүнийг зөвшөөрдөггүй. Ийм учраас гэмшил, буруутайн мэдрэмж, сэтгэлийн хоосрол, утга учиргүй байдал сэтгэлд нь хуралддаг.

Ийм учраас та гадаад харагдах байдлын өнцгөөс энэ асуултыг асууж байна. Хоёр үр дүн байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй: гадаад, дотоод. Дотоод үр дүн нь, гадаадаасаа ямар нэг хэмжээгээр илүү чухал байдаг. Яагаад гэвэл дотоод үр дүн үргэлж бидэнтэй хамт байж байдаг. Хүн хэв журамтай ёс зүйтэйгээр үйлдэж байсан цагт тэрээр жинхэнэ үр дүнг дотооддоо авч байдаг. Бид үүнийг л үнэлэх хэрэгтэй.

Ведийн сэтгэл зүйч Олег Гадецкийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Мод нэг газраа хөдөлгөөнгүй зогссоор их хүчийг өөртөө хуримтлуулдаг. Хүн хөдөлгөөнгүй байснаар өөрөөсөө ядрал ачааллаа авч хаядаг. Чухамхүү үүнийг л хүмүүст зориулж мод хийдэг. Мод нь бүх организмыг цэвэрлэж, насыг уртасгадаг.

Хэрэв хүн биеийн физик тэвчил хатамжил хийсэн бол модны эрчим түүнд хялбархан нэвтрэн ордог. Жишээ нь, та нилээд хэдэн километр газар гүйчихээд, модны дэргэд зогсвол та бие организмаа хэдийчинээ идэвхижүүлсний хирээр мод таныг эмчлэх болно.

Эрүүлжих процесс маш хүчтэйгээр явагдана. Та зүгээр л модны дэргэд зогсоход модны эрчим таны энергийн сувгуудыг цэвэрлэж эхлэдэг. Цэвэрлэгээний гүн гүнзгийн хэмжээ нь таны хийсэн тэвчлээс шууд хамаарна. Хэрэв та их сайн гүйсэн байсан бол цэвэрлэгээ нилээд гүн гүнзгий явагдана. Ингэснээр та өөрийн хүч чадлыг сэргээхээс гадна модноос ч хүч чадлыг хүлээн авах болно.

Хэрэв хүн бүхэл өдрийн турш юу ч хийлгүй зүгээр л модны дэргэд зогссон бол ингэснээр онцын сүйдтэй өөрчлөлт гарахгүй эсвэл өнгөн төдий л цэвэрлэгээ явагдана.

Түүний ойр орчимд хүн зогсох нь модонд таалагддаг. Тэрээр тийм маягаар бидэнтэй харилцдаг. Та л ганцхан модноос эрчмийг нь аваад байгаа хэрэг биш. Энэ нь харилцан солилцоо юм: та түүнд өөрийн оюуны хүчээ өгөх ба мод танд тэвчлийн хүчийг өгөх болно.

Модны дэргэд хэрхэн зогсвол зохистой вэ?

Түүнийг тэврэх хэрэггүй. Зүгээр л түүнийг нуруугаара налахад болно. Тэгэх аваас эмчилгээ явагдана.

Өөртөө таарсан модыг яаж сонгох вэ?

Хэрэв та ямар нэг модыг налж 10 минут болоод түүнээс хөндийрмөгц танд ядарсан юм шиг мэдрэмж төрвөл таны хувьд түүний дэргэд зогсох нь сайн биш гэсэн үг.

Хэрэв тэр мод танд тохирч байвал та амарсан, тайвширсан мэдрэмжийг авах ба танд энэ нь их тааламжтай сайхан байх болно.

Модны дэргэд хир удаан зогсох хэрэгтэй вэ?

Эхэн үедээ бол 20 минут байх нь дээр. Ерөнхийдөө бол 40 минут хангалттай байдаг.  Хамгийн ихдээ 1 цаг 20 минут.

Хэрэв модны дэргэд 10 минут зогсвол нэгдүгээр цилиндр цэвэрлэгдэж эхлэнэ.

Хэрэв модны дэргэд 25 ба түүнээс дээш минут зогсвол бүх бие организмын цэвэрлэгээ явагдаж эхлэнэ.

Хэрэв ойролцоогоор 1 цаг 20 минут зогсвол бүхий л сэтгэл зүйн цилиндрүүд цэвэрлэгдэнэ.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top