Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 8 1 0
Users Today : 34
Users Yesterday : 24
Total Users : 11810
Views Today : 48
Views Yesterday : 30
Би энэ захиаг Эндрюгээс хүлээн авсан юм. Кришнагийн  ухамсрын замаар нэг л замнаж эхэлсэн байхад илэрч эхэлдэг нигүүлсэл үүнд харагдаж байлаа.

 

Харе Кришна!!

 

Байлдагч Крис Барткиевич бол миний найз, мөн надтай явган цэргийн ангид цуг байсан юм. Тэр хажуугаар өнгөрсөн хүн бүр уруу инээмсэглэсэн найрсаг нэгэн байсан юм. Түүнд өөрийгөө Кришнагийн Ухамсарт нээх боломж байгаагүй бөгөөд түүний тэр сайхан сэтгэл зүрхийг Кришнад нээж өгөөгүйдээ би өөрийгөө маш их буруутайд тооцож байна. Есдүгээр сарын 30-нд мэргэн буучийн галд өртөж амь үрэгдсэн сайн найзыгаа алдсанаас болоод сүүлийн үед надад их хэцүү байлаа.

Бартыг өнгөрснөөс хойш би түүний эндэх материаллаг амьдралын төгсгөлийн хойноос гашуудахгүй байхыг хичээж байгаа ба оронд нь хамаг анхаарлаа Бхагавад Гитад, ялангуяа хоёрдугаар бүлэгт хандуулахыг хичээж байна. Тулаанд алагдсан бүх кшатригууд диваажингийн гаригт хүрч чадсан, тийм биз дээ? Бартыг алагдахаасаа өмнө Кришнагийн тухай бага ч атугай мэдэж байсан л гэж би найдаж байна даа.

Хэдхэн өдрийн өмнө мянга мянган Прасадын жигнэмэгтэй илгээмжийг Лос-Анжелесын чин бишрэлтнүүдээс би хүлээн авсан бөгөөд миний эргэн тойронд дахь цэргүүд бүгд баяртай байлаа. Энэ бүх элэгсэг дэмжлэгт маш, маш, маш их баярлалаа. Үнэхээр их талархаж байна. Надад өгч байгаа бүх зүйлийг хэзээ нэгэн цагт буцаан өгч чадна гэж найдаж байна.

Уг нь би товчхон захиа бичих дургүй ч албан үүрэгтэй, мөн өдөр тутмын даалгавартай учраас явах хэрэгтэй байна.

 

Жапа: 16 тойрог, тасралтгүй

 

Уншлага: Чин бишрэлийн рашаан, БГ (Бхагавад Гита)

 

БГ (Бхагавад Гита) хичээл: цаг заваасаа хамаараад долоо хоногт нэг юмуу хоёр удаа

 

 

URL: http://namahatta.org/de/node/8651-аас Орчуулж бэлдсэн: Д. Эрдэнэсувд

 

Farm Ковэри голын эрэг дээрх Махадейвапурад орших Харе Кришна Байгалийн Фермээр Аша Кришнасвами зочилсон ба тэнд өрнөсөн фермийн шинэ санаачлагууд түүний сонирхлыг ихэд татжээ.

Албан тушаал хүлээн авч байхдаа фермерүүдийн итгэлийг хүлээж байсан мужийн амбан сайд Еддюраппа хэрвээ Мандяа дүүргийн Махадейвапура дахь Харе Кришна Байгалийн Фермеер зочилсон бол органик фермийн комисс байгуулахгүй байхаар зогсохгүй бүр хөдөө аж ахуйн комисс байгуулах санаагаа ч больж болох байлаа. Оронд нь фермерүүдэд ямар нэг засаг төрийн агентлагуудаас хамааралтай байж, өр шир бололгүйгээр амьдралаа сайхан авч явахад нь туслах олон олон санал зөвлөгөө, бэлэн байгаа шийдлүүдийг олж харж болох байв.

Iskcon-ы ферм уруу орох үед л фермийг өөрийн гэрээ болгосон хүмүүс танд атаархмаар харагдах болно. Энэ ферм Майсор хотоос 25 км-ийн зайд Ковери хотын эрэг дээр оршдог. Бүр 1993-94 оны үед уг 130 акр гомала (gomala – тосгоны үхэр бэлчдэг газар) газар нь бут сөөг, хайрга чулуугаар дүүрэн, хөрсний элэгдлийн улмаас сүйдсэн газар байжээ. Одоо харин та өөрөө энэ газраар явж үзэх юм бол модон дунд ороод төөрч ч магадгүй юм. Энэ өвс ургамлаар дүүрэн ногоон газарт хэдийгээр гүйцэд ургасан модод үгүйлэгдэж, зулзаган моддоор дүүрэн байгаа ч *Malnad-ын нэг хэсэгхэн газар мэт санагдана. Энд мөн маш олон төрлийн халуун ногоо, амуу тариа, болон цэцэгт ургамал байна. Рама-Баларамагийн бяцхан хийд ч бас байна.

Тутарга, чихрийн нишингэ, ванилла, чинжүүний мөлхөө ургамал, наргил модны самар, личи жимс, анар жимс, папая амтат гуа, банана, цагаан гаа болон түүний нэгэн төрөл болох кардамон, шанцай, задь, бүх төрлийн халуун ногоо, үхрийн нүд, казуарина, экка болон өөр зөндөө олон ургамалыг энд тариалжээ.

Энэ ферм юугаараа бусдаас онцгой вэ?

Энэ фермийн хөрсөнд химийн болон нийлэг бордоо, хортон шавьж устгах хорны ямар ч ул мөр байхгүй. Энэ нь цэвэр байгальтай зохицолдох газар болон үхрийн аж ахуйн ойлголт дээр үндэслэгдэн хөгжжээ. Өөрөөр хэлбэл, органик ферм болон биодинамик (BD – biodynamic – биологийн идэвхит) фермийн аргыг энд хослуулан амьдрал дээр хэрэгжүүлсэн байна. Одоо ялзмагжилтын процесс хангалттай зохих хэмжээнд хүрсэн тул энэ нь үндсэндээ натурал буюу байгалийн ферм болох тийшээ хандаж байгаа юм байна.

Урд нь фермийн газрын 20 хувь засгийн газрынх, үлдсэн нь фермерүүдийнх байжээ. Тиймээс уг газрыг худалдаж авах хандивын мөнгийг чин бишрэлтэнгүүд цуглуулж Iskcon уруу илгээж. 1990-ээд оны эхээр газрын үнэ тун боломжийн байсан тул үүнийг худалдаж авахад бэрхшээл байгаагүй гэж Iskcon-ы чин бишрэлтэн, Кералагийн уугуул оршин суугч Жайя Чайтанья Даса өгүүлэв.

15 орчим жилийн өмнө, Iskcon-оос Дасад хөдөөд сайхан амьдрал цэцэглүүлэх даалгавар ноогдуулжээ. Тэр дөнгөж 27 настай, хөдөө аж ахуйн ямар ч мэдлэг, туршлагагүй байв. Одоо харин тэр Isckon-ы Майсор дахь салбарыг тэргүүлдэг. Тэр мөн фермийн маркетинг, судалгаа шинжилгээний асуудлыг хариуцсан Эко Хөдөө аж ахуйн Судалгааны Сангийн (Eco Agriculture Research Foundation – EARF) итгэмжлэгдсэн зохицуулах түнш юм. Анх эхэлж байхдаа тэр ямар ч эрчим хүч, усны байгууламжгүй 130 акр хуурай газар худалдаж аваад органик фермийн өргөн хүрээтэй практик судалгаа хийж, үүнийгээ нутгийн 20 фермерийн тусламжтайгаар уг фермд хэрэгжүүлсэн байна.

“Би энэ газрыг хуурай байхаа больж чийг хадгалагдаж үлддэг байх хэмжээнд хүргэж, бүхэлд нь ногоон болгохыг хүссэн юм. Эхний таван жилдээ вирус, хортон шавьж болон микробоос болж ферм маань олон өвчнөөр халдварлагдаж байлаа, учир нь ферм маань энэ хавьдаа л ганцхан ногоон газар байсан юм. Харин сүүлийн таван жилд, ургамалууд маань өвчин эсэргүүцэх чадвартай болсон, яагаад гэвэл бид хөрсөнд тийм тэжээлийг өгч чадсан” гэж тэр онцоллоо.

Тэр яагаад байгалийн фермийн оронд органикийг сонгосон юм бол? “Байгалийн ферм нь биологийн олон хэлбэрийн амьдрал, төрөл зүйлээс хамааралтайгаар бий болох боломжтой, 15 жилийн өмнө ийм боломж байгаагүй юм. Одоо харин бид олон төрлийн ургамал, ногоотой экологийн олон талт системийг энд байгуулж чадсан учраас байгалийн ферм уруу шилжих бүрэн боломжтой болсоон” гэж тэр тайлбарлав.

Бууцын бордоо, ялзмаг гэх мэтийг ашиглах, чихрийн нишингийг буурцагт ургамалтай сөөлжүүлэн хослуулж тарих, наргил модны самрын цэцэрлэгт банана, цагаан гаа, чинжүү, ваниллаг хольж тариалсан зэрэг энэ бүгд нь фермийг бусдаас онцгой, ер бусын болгож байна. Хатсан сүрэл, ногоон буурцагт ургамал зэрэг ургамлын гаралтай материалын найрлагатай бордоо нь мөн өтөг бууц үүсэхэд сайнаар нөлөөлж байна.

Ийм хольцууд нь хөрсний шим тэжээлийг хадгалахад тусалдаг гэж EARF-ын хяналт, өргөтгөлийн ажил хариуцсан менежер Ёогиш А хэлэв.

Танд ийм зүйл хийх урам зориг байх л юм бол газар тариалангийн ажил хийх нь эдийн засгийн хувьд хэр боломжтой байж болох вэ гэдгийг өнөөдөр уг ферм болон EARF хамтдаа өөрсдийн бодит жишээгээр үзүүлж байна. Энэ газар ямар нэг шашны санаа агуулаагүй. Энэ фермд хүмүүс маш их эрмэлзэлтэйгээр ажиллаж байгааг та олж харах болно.  Эдний нэг бол цагаан идээ хариуцдагынхаа улмаас ‘Cowpathi’ хоч авсан Бангалорын залуу Кулашекара Даса юм.

“Органик Амьдралын Хэв Маяг – Organic Lifestyle” гэсэн брэндийн дор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулдаг болсноос хойш уг сан нь санхүүгийн хувьд тогтвортой болжээ. Фермерүүдийн боловсролыг дээшлүүлэхийн тулд EARF нь сургалт явуулдаг аж. Фермд байрлах BASIL академаар дамжуулан органик болон биологийн олон талт фермийн үйл ажиллагааны давуу талуудад түшиглэн сургалт явуулдаг ба практик дадлага нь фермерүүдэд нэг дор 4 өдрийн турш үргэлжилдэг байна. Хоол хүнс болон орон байр нь 2000 рупий болдог ажээ.

Сургалтын зохицуулагч, PhD (докторантурт сурч буй) оюутан Режина фермерүүдээс гадна олон тооны програм хангамжийн мэргэжилтнүүд сургалтын ажиллагаанд оролцож байгааг дурдлаа. Хот газар боловсорсон хүмүүс хөдөө газар хөрөнгө оруулалт хийж байгаа нь тэднийг BASIL уруу татагдахад хүргэж байна гэж тэр хэлэв. Сангийн зүгээс мөн олон тооны зөвлөх семинарын ажиллагааг Карнатака дахь тосгодод, хөрш мужуудад ч хүртэл явуулж байна. Одоо тэд аль хэдийн 3000 гаруй фермерийг органик фермийн ажиллагаанд хамруулсан амжилтанд хүрчээ.

Судалгаа шинжилгээний сан эдгээр фермерүүдээс улаан буудай, цагаан будаа, раги, халуун чинжүү, халуун ногоо зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан авч байна. Амуу будааг дотоодын зах зээлийн хэрэгцээнд гаргадаг бол халуун ногоог дотоодын ч , гадаадын ч зах зээлд гаргадаг байна. Уг бүтээгдэхүүнүүд нь Европын Холбоо болон АНУ-ын стандартыг хоёуланг хангасан аж.

Олон улсын сертификат

Хэрвээ фермер сертификатын үнэлгээнд хамрагдахыг хүсвэл EARF-ын албаны хүмүүсийн зааврын дагуу гурван жилийн туршид органик ферм эрхлэх хэрэгтэй. Жилд хоёр удаа хөрсөнд лабораторийн шинжилгээ хийнэ. Хэрвээ тариалалт журмын дагуу явагдсан бол тухайн фермер бүтээгдэхүүнүүддээ органик гэсэн брэндийн олон улсын сертификат авах эрхтэй болно. Үнийн хүчин зүйл болон янз бүрийн үйл явцын улмаас хувь хүн ганцаараа энэ сертификатыг авна гэдэг хэцүү ч хэрвээ тэд EARF-ын гишүүн болох юм бол групп сертификатад хамрагдах боломжтой гэж Ёогиш хэллээ.

Органикаар ургуулсан хар перц нь олон улсын зах зээл дээр өндөр эрэлттэй байгаа гэж EARF-ын дотоод хяналтын системд ажилладаг бизнесийн ухаан магистр Жай Балажи мөн өгүүлэв.
      

Сансар огторгуйн холбоо

Биологийн идэвхит (BD – biodynamic) аргын дагуу янз бүрийн эрдэс бодис, ургамал, болон амьтны бодисууд дээр үндэслэгдсэн 500-508 орчим цуврал бэлдмэл хийгдсэн. Эдгээр нь хөрс, бордоо болон шингэн бууцын чанарыг сайжруулахад ашиглагддаг. Эдгээр нь ямар нэгэн байдлаар дээрх органик аргыг бүрэн утгаар нь гүйцэлдүүлдэг юм. Биологийн идэвхит /BD/ арга нь сар, нар, гаригуудын зохимжит байршлуудаас ихээхэн хамаардаг. Энэ нь тариалалт, ургуулалт нь гариг ертөнцийн хөдөлгөөнөөс голдуу хамааралтай байсан эртний Энэтхэгийн фермийн аргатай тун адилхан юм. Гэхдээ био идэвхит аргыг даян дэлхийгээр дэлгэрүүлэхэд Шинэ Зеландын Питэр Простор үнэтэй үүрэг гүйцэтгэжээ. Тэр EARF-тай нягт холбоотой ажилладаг.

Туршаад үзээрэй
Органик амьдралын хэв маягийн бүтээгдэхүүнүүд нь Бангалор дахь Iskcon хийдийн цогцолбор болон өөр 10 дэлгүүрүүдэд худалдаалагддаг. Бүтээгдэхүүнүүдээ Nilgiris (Энэтхэгийн томоохон супермаркетийн сүлжээ)-тэй хамтран нэг брэндийн доор зах зээлд нийлүүлэх гэж байна. Органик бүтээгдэхүүн нь ердийн хэвшсэн аргаар ургуулсан бүтээгдэхүүнээс илүү зардалтай, үнэтэй тусдаг гэдэг үнэн юм. “Органик аргаар тариалах, боловсруулах зардал их байдаг. Мөн, тариалалтын эхний жилүүдэд ямар нэг ашиг гардаггүй учраас бид фермерүүдээ ашигтай ажиллахыг хүсэж байна. Тиймээс, үнэ 25 хувиар илүү өндөр байгаа. Бид ямар нэг ашиг гаргах гэсэндээ биш харин фермерүүдээ санхүүгийн хувьд сайн байхыг  л хүсэж байна” гэж Жай Чайтаньяа Даса өгүүлэв. Тэр одоо хүнсний ялангуяа жимсний чанамал, дарсан ногоо үйлдвэрлэн түгээх жижиг үйлдвэрлэлтэй болохыг хүсдэг.

*Malnad –  Malnad нь Өмнөд Энэтхэгийн Карнатака мужид байх ба баруун Гатс буюу Сахьядри уул нуруудын баруун, зүүн бэлүүдийг оролцуулан 100 орчим километрийг хамран оршдог маш баялаг ойтой, толгодорхог, биологийн хувьд арвин баялаг гайхамшигт ногоон газар юм

Орчуулж бэлдсэн: Эрдэнэсувд

wonderful_clip_image002.jpg

Энэхүү хадны дүрс зураг Бирманианы нэгэн нууран дээр харагддаг. Энэ үзэгдэл нь нар тодорхой өнцгөөр тусаж байх үе буюу жилийн тодорхой хэдхэн өдөрт л харагддаг. Энэ өдрүүдэд таны нүдний өмнө энэ уулын нууц нээгдэх болно.

Та зүгээр л толгойгоо зүүн тийш нь болгоод л энэ зургийг харагтун. Чингэснээр та Бурханы гайхамшигт бүтээлийг харах болно !

Бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэнтээ Парист, Прабхупадыг айлчлан ирэхийн өмнөхөн манай сүмийн хаалгыг хэн нэг нь тогшлоо. Бид хаалга онгойлгон харвал үүдэнд маань арван ес, хорь орчим насны үс нь ширэлдэж, мансууруулах зүйл хэрэглэснээс болж харц нь сүүмийсэн нэгэн бохир заваан тэнүүлч зогсож байлаа. Тэрээр “Хоол” хэмээн бүгтхэн хоолойгоор хуухирлаа. Би ч түүнд: “Өгье, өгье. Чамд бид прасад л өгнө дөө” хэмээн хариуллаа. Тэр орох гэсэн боловч би түүнд: “Үгүй дээ, эхлээд явж угаал үйлд” гэсэн билээ. Бид түүнийг хооллож ундлаад, буцаав.

Тэр өдрөө би Ялалтын хаалганаас холгүйхэн байрладаг парисын цэцэрлэгт гудмуудын нэгээр зугаалж явлаа. Алхах зуураа ариун нэрийг эрхин дээрээ уншиж явсан юм. Гэтэл гэнэт бутны цаана ширчигнэх чимээ дуулдлаа. Өнгийн харвал баахан хуучин сонин дээр хэвтэх мөнөөх тэнүүлчийг олж харав. Маргааш өдөр нь тэрхүү газрын хажуугаар өнгөрч явтал мөнөөхь эр тэндээс үсрэн гарч ирээд, дахиад л: “Хоол!” хэмээн шуухитналаа. Би түүнийг прасадамаар дайлахаа амлан сүм рүү очихыг урилаа. Олон ч бишрэлтнүүд түүнийг сайн мэддэг ажээ. Бид түүнийг Гахай дуут-Юүдэн малгайт хэмээн нэрлэсэн юм. Дараа нь тэрээр хаа нэг тийшээ алга болчихов. Хэсэг хугацаа өнгөрч Прабхупада ч хүрэлцэн ирлээ.

Нэгэн өглөө шүтээний үйлчлэгч пужаригаас бусад бүх бишрэлтнүүд мөнөөхь цэцэрлэгт гудамжаар алхаж явав. Гэтэл бүгд хэдийнээ мартаж орхисон мөнөөхь тэнүүлч бутан дундаас нисэх мэт шуугин гарч ирээд, Прабхупадын өлмийгөөс барьж авахаар зүтгэлээ. Хэн нэг нь: “Наад залуугаа бариад ав!” хашгирсан бөгөөд бид түүнийг буцаан бут руу чирэв. Ай авралт Бурхан минь, Гахай дуут Прабхупадын өлмийд хүрэх гэж хүсдэг байна шүү! Бид нуур тойроод буцаад сүм рүүгээ алхлаа. Бидний баттай хаасан гэж санаж  байсан хаалга маань үгүй байж. Биднийг зугаалж явах хойгуур сүмд маань хэн нэгэн нэвтрэн орсон шинжтэй байлаа. Бид шүтээний өрөөг шалгах санаатай явж байсан ба би Прабхупадатай зэрэгцэн алхаж байсан юм. Гэтэл биднийг тэнд Гахай дуут отон хүлээж байжээ. Тэрээр Прабхупада руу шуугин хүрсэн өгөөд түүний өлмийнөөс нь зууран авлаа. Дахиад л хэн нэг нь “Наадахаа бариад ав..” гэж хашгирсан боловч Прабхупада тун ч шийдмэг янзаар: “Хэрэггүй!” хэмээсэн юм. Прабхупада, Гахай дуут-Юүдэн малгайтыг өөрөөсөө түлхэн холдуулалгүй харин ч түүний толгойг илбэн: “Бүх зүйл сайхан болноо, хүү минь, бүх зүйл сайхан болно. Харе Кришна, Харе Кришна. Бүх зүйл сайхан болно, бүх зүйл сайхан болно” хэмээж байлаа. Тэнд байгсдаас хэн нь ч нэг ч үг дуугарсангүй. Бүгд л хөшсөн мэт зогсоцгоон энэхүү гайхалтай үзэгдлийг ширтэж байсан юм. “Бүх зүйл сайхан болноо хүү минь бүх зүйл сайхан болно”. Эцэст нь Прабхупада: “Болноо. Харе Кришна” хэмээв. Гахай-дуут ч хөндийрч, Шүтээнийг мэндчилэх ажиллагаа эхлэлээ. Говиндам ади пурушам там ахам бхажами.. Шүтээний танхим дүүрэн хүнтэй болсон байсан ба Гахай дуут ч яг гол дунд нь суусан байлаа. Хэн ч түүнийг хаалгаар гаргачихаж зүрхлээгүй юм. Яагаад гэвэл Прабхупада энэхүү тэнүүлч эрд ямаршуу хандаж байсныг бүгд харснаас тэр л дээ. Лекцийн дараа хэн нэг нь Гахай дуутыг танхимаас гаргах санал тавьсан ч өөр нэг бишрэлтэн: “Үгүй ээ, Прабхупада түүнд онцгой нигүүслээ хайрласан. Жаахан хүлээж бай. Түүнээс өөрөөс нь асууя. Гахай дуут аа, чи энд үлдэхийг хүсч байна уу?” гэвэл тэнүүлч зөвшөөрсөн янзтай хуухирлаа. Тэрээр мансууруулах бодис хэрэглэсний улмаас ойлгогдохоор үг хэлчихэж чадахгүй болсон байлаа. “Түүнийг дээш нь дагуулж гараад, усанд оруулах хэрэгтэй” гэж би хэллээ. Тэр усанд орсон ба түүнд дхоти, курта өмсгөлөө. Түүнийг бууж ирэх үед бид түүнийг арай ядан таньсан юм. Гэвч тэрээр урьдны л янзаараа хүн шиг ярьчихаж чадахгүй хэвээр байлаа. Тэрээр бидэнтэй бүтэн өдөржин хамт байсан ба шөнийг ч тэнд өнгөрөөсөн юм. Олон бишрэлтнүүд түүнийг сүмд байлгах тал дээр итгэлгүй хандаж байсан бөгөөд “..Тэр юу ч хийж чадахгүй шүү дээ” гэцгээнэ. Гэвч Гахай дуут цэвэрлэгээ хийж эхлэсэн. Тэр бүгдийг угааж цэвэрлэдэг болов. Эцсийн эцэст сүмд суугчид бүгд л түүнийг хайрладаг болсон юм. Бид хааяахан түүнээс: “Гахай дуутаа, амьдрал ямаршуу байна даа?” хэмээн асуухуйд тэрээр эргэлзэх зүйлгүйгээр “Прабхупада намайг аварсан, Прабхупада намайг аварсан юм” гэдэг байлаа. Бид ч “Тиймээ чиний зөв. Прабхупада чамайг аварсан” хэмээн санал нэгддэг байв. Хэсэг хугацааны дараа тэрээр ариун нэрийг давтан уншдаг болов. Хэдэн долоо хоног өнгөрсний дараагаар бид гудамжинд ном түгээх санкиртан хийхээр зэхэж байлаа. Бид өөрсдийн микроавтобусандаа ойр зуур юмаа аччихаад хэдэн боодол ном авахаар сүм рүү ороод гарч ирвэл жолоочийн суудлын хажуугийн суудал дээр Гахай дуутыг суусан байхыг олж харлаа. Түүнийг ямар санаа бодолтой байгаа талаар намайг асуутал Гахай дуут: “Санкиртан хийхээр явна” хэмээн хариулав. Би инээмсэглэн: “Сонсооч  Гахай дуутаа, чи сүм цэвэрлэхэд тусладаг шүү дээ. Энэ ажил чамд их сайхан таардаг” гэвэл тэрээр “Санкиртанд явна” хэмээн зөрүүдлэв. Би арга ядаж толгой сэгсэрч: “Энэ чамд ямар хэрэгтэй юм бэ дээ, Гахай дуут минь ?” гэвэл тэрээр өөрийн хэлдэг ганц үг болох “Прабхупада намайг аварсан юм” хэмээх үгээ хэлэв.. Гахай дуутын гарт номтой цүнх яаж орсныг бүү мэд. Бид машинаа зогсоолд тавьж ч амжаагүй байтал тэрээр машинаас хамгийн түрүүнд үсрэн буулаа. Дхоти нь салхинд намиран хийссэн хуучны нөгөө тэнүүлч. Би ч тоглоомгүй ихээр айж: “Яах нь энэ вэ? Тэр юу хийдэг бол доо! Биднийг цөмийг нь цагдаа руу аччих байх даа” хэмээв….

Бид өглөөний цайгаа ууж, цүнхнүүддээ номоо дөнгөж хийж байтал хэн нэг нь: “Тэр хар даа! Гахай дуут дэлгүүрийн үүдэнд зогсоод хүмүүст ном түгээж байна. Гахай дуут-Юүдэн малгайт ч мөн дөө!” хэмээх дуулдав. Нэг цаг орчим хугацаа өнгөрч бид сүм рүү буцах боллоо. Гэтэл Гахай дуут хоосон болсон цүнхээ барьсаар эргэн ирлээ. “Юу болов?” хэмээн би асуулаа. Хэн нэг нь Гахай дуут зүгээр л номуудаа гаргаад хаячихсан байх гэвэл өөр нэг бишрэлтэн: “Үгүй ээ, бид түүний хэрхэн ном түгээж байхыг харсан шүү дээ” гэлээ. Би түүнээс хэрхэн ном түгээснийг нь асуувал тэрээр: “Би хүмүүст Прабхупада намайг аварсан юм гэж хэлж байсан” хэмээлээ. Энэ түүний амны уншлага байсан юм. Прабхупада энэ хүүг ийм болгож өөрчилсөн юм… Прабхупада бохир заваан хар тамхинд донтогчийг ердөө толгойг нь илж, “Бүх зүйл сайхан болно хүү минь, бүх зүйл сайхан болно” гэж хэлээд л хувь тавиланг нь бүрэн өөрчилсөн юм. ..

Гахай дуут-Юүдэн малгайтын хэл яриа энгийн болж, тэрээр маш олон ном түгээсэн бөгөөд тэр ч байтугай лекц уншиж эхлэсэн. Эцэст нь тэрээр сахил авсан бөгөөд түүнийг Расада Дас хэмээн нэрлэсэн билээ. Тэр он удаан жил францын сүмийн үйлчлэлд хүчин зүтгэсэн юм. Арав гаран жилийн дараа би түүнийг урьдны л янзаараа Нью-Йоркод ном түгээж буйг мэдсэн. Шрила Прабхупадын яруу алдар бадартугай! Түүний өршөөлөөр орчин үеийн Жагай, Мадхай нарын зүрх ийн өөрчлөгдсөөр буй билээ!

Шрила Индрадьюмна Свамигийн лекцээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Энэ хэлц  үг нь, хулганы үхэл нь муурын сахлаар оролдсонтой холбоотой биш гэдгийг зааж буй. Өөрөөр хэлбэл үүний цаана ноцтой ямар нэгэн шалтгаан байгааг илэрхийлж буй хэрэг юм. Эл хэлц нь үйлийн үрийн чухал хичээлийг тойруу байдлаар бидэнд заажээ.

Хулгана, муурын сахлаар оролдож буй нь үйлийн үрээ амсах ШАЛТАГ ба цаад үхэлд хүргээд байгаа жинхэнэ ШАЛТГААН нь өөр зүйлд оршин байгаа шүү гэдгийг тойруугаар хэлж байна.  Орчин үед хүмүүс энэхүү шалтгийг шалтгаан хэмээн эндүүрч зовлонгийн буруу эх үүсвэрийг үзэн ядаж, муулж, шүүмжилцгээж байдаг. Хүмүүс өнөөдрийн нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа зовлонгийн эх үүсвэр мэт харагдах бүх зүйлсийг түүний шалтгаан хэмээн эндүүрч түүн рүү сүрэглэн дайрдаг. Түүнчлэн зарим үзмэрч, зурхайч, мэргэч төлөгч хүмүүс ямар нэг өвчний, бүтэлгүйтлийн шалтгааныг тийм өнгийн хувцсыг авснаас эсвэл тийм тийм, хар цагаан хэл амнаас болсон байна гэхмэтчилэн мэргэлж төлөгддөг. Гэвч тэдгээр нь шалтаг байж болох ч бүхий л өвчлөл ба бүтэлгүйтэл, азгүйтлийн шалтгаан нь урьд амьдралуудад хийж байсан бидний буруу үйлийн үрийн дагаврууд гэдгийг мэргэлүүлэгч ч, мэргэлэгч ч аль аль нь үл мэддэг. Эдгээр нь үнэн чанартаа авидья буюу мунхгийн харанхуй мөн.

Ном сударт агуулагдах түүхээс  нэгэн жишээг иш татвал, Шри Рамачандра Эзэн, хатан Ситагаас салан хагацахуйн зовлонг амссаны буруутан нь Равана мангас мөн билээ. Равана мангас Ситаг хулгайлан одсоноос болж Шри Рамачандра Эзэн удаан хугацаанд Ситагаас салж хагацахуйн зовлонг амсдаг. Энэ жишээний тухайд Равана мангас Ситаг хулгайлсан нь Түүний зовлонгийн шалтаг болж буй бол жинхэнэ шалтгаан нь Тэрээр урьд амьдралдаа брахман хүнд алдас хийснээс тодруулж хэлвэл их мэргэн Нарада мунид алдас хийснээс болж Нарада муни Түүнийг “Эхнэрээсээ салж хагацахын зовлон амсаг” гэж хараасны үр дагавар байдаг.

Энэ мэтчилэн бид, өнөөдрийн өдөр тутмын амьдралдаа тохиолдож буй сөрөг бүхний нүдэнд харагдах бүх зүйлсийг зовлонгийнхоо шалтгаан хэмээн тооцож, үзэн яддаг. Гэтэл энэ бүгдийн цаана бидний буруу үйлүүдийн үр дагавар оршин буй. Жимс боловсроод ирэхийн цагт түүнийг түүх сэдэл төрж, хувин саваа бэлддэг шиг бидний ямар нэгэн үйлийн үр боловсроод ирэхийн цагт түүнийгээ түүх “хувин саваа” бид өөрсдөө мэдэлгүйгээр бэлдэж зовлонгийнхоо урьдач нөхцлийг бэлдэж байдаг. Үер болсны буруутан нь төр засаг хэмээн шүүмжилж буй нь үнэний хувьтай ч үерт өртөх муу үйлийн үр тэдгээр хүмүүст оршин байсан нь жинхэнэ шалтгаан нь. Үерийн хамгаалалт даланг бэлдээгүй төр засаг шалтаг нь. Мөн бидний эсэргүүцэн шүүмжилсээр ирсэн үүл буудах үйл ажиллагаа буюу байгалийг захирах оролдлого нь үүнтэй утга нэг. Өөрөөр хэлбэл үүл буудах болон өөр бусад байгалийг захирах оролдлогууд нь муурын сахлаар оролдож буйтай агаар нэг. Эндээс ирэх байгалийн гамшгийн цаад шалтгаан нь ард түмэн бидний муу үйлийн үрд оршин буй гэсэн үг юм. Бидэнд зовох шалтгаан байсан учраас тэнгэр хурмастын хамрыг гижигдэх шалтаг бий болгож буй гэсэн үг.

Нэг онигоо байдаг даа. Онгоцны осол болоод нас нөгчсөн хүмүүс Бурханд гомдол мэдүүлэхэд, Бурхан, “онгоцны ослоор өөд болох тавилантай та бүгдийг нэг газарт цуглуулах гэж харин Би ямар их зовсон гэж санаж байна” хэмээн өөдөөс нь хариулсан гэдэг шиг л.

Тийм болохоор түмэн олон та бидний үүрэг бол өөрсдийнхөө зовлонд бусдыг буруутгаж суух биш өөрөө өөрсдийнхөө хар үйлийн үртэй тэмцэх нь хамгийн зөв зүйтэй алхам юм. Бусдыг буруутгаж шүүмжлэх нь асуудлыг шийдэхгүйн зэрэгцээ шүүмжилж шүлсээ үсэргэсний бас нэгэн хар үр дагаврыг бидэнд авч ирэх болно.

Үйлийн үрээс ангижрах хамгийн төгс шийдлийг Вед шаструуд өргөн барьдаг. Утга нь, бид олон сая, тэрбум амьдралдаа үйлдсэн дааж давшгүй үйлийнхээ үрийн ачааг нимгэлэх гэж өөрсдийн өчүүхэн, ядмаг хүчээр оролдох биш харин сарва карана каранам буюу шалтгаан бүгдийн шалтгаан гэгддэг, бүхий л хүч чадлуудыг өөртөө шингээсэн Дээд Бурханд хувь тавилангаа даатгаснаар шийдэгдэх боломжтойг Дээд Эзэн Шри Кришна 5000 жилийн өмнөх Өөрийн айлдвар Бхагавад-гитагийн төгсгөлд 18.66  дүгнэлт болгон, сарва дхарман паритйажйа мам экам шаранам вража, ахам твам сарва папебхйо мокшаишйами ма шучаха буюу Бүх зам мөрийг орхиод зүгээр л ганцхан Надад өөрийгөө даатга. Би чамайг бүх нүглээс чинь ангижруулах болноо бүү ай, гэж итгэл төгс батлан өгүүлснээс харж болно.

Тэгвэл өөрийгөө Бурханд хэрхэн даатгахыг Шри Кришна Өөрөө 500 жилийн өмнө эгэл жирийн хүний дүрээр, чханна аватар буюу нууц дүрээр дахин залран ирж, Өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн. Алтан эринийг эхлүүлсэн Алтан аватарын авч ирсэн энэхүү арга нь ирээдүйд үргэлжлэх 10000 жилд авралын оргил дээд арга байсаар байх болно хэмээн ведийн зөгнөлийн судруудад өгүүлэгдсэн. Шри Чайтанья Махапрабхугийн сургаал номлолд ойлгохгүй, даган баримтлах боломжгүй ямар ч хүнд хэцүү зүйл үгүй бөгөөд тэр ч байтугай хүрч үл болохуйц, нийгэмд үл харьяалагдагч нохойн мах идэгчид хүртэл Түүний сургаалыг дагаснаар ухамсрын дээд түвшинд өгсөн дээшилж, авралыг, ангижралыг, аз жаргалыг олох боломжтой тухай Шримад-Бхагаватамд(3.33.7) батлан өгүүлсэн.

Тэрхүү сургаал нь ердөө Дээд Бурханы Ариун Нэрүүдээс тогтох 16 үгтэй маха-мантраг унших эсвэл дуулах явдал юм. Өөр ямар нэг хэцүү зүйл үгүй билээ. Тэрхүү маха мантра нь:

ХАРЕ КРИШНА ХАРЕ КРИШНА КРИШНА КРИШНА ХАРЕ ХАРЕ

ХАРЕ РАМА ХАРЕ РАМА РАМА РАМА ХАРЕ ХАРЕ.

2023-08-09.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Scroll to Top