Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 2 9
Users Today : 16
Users Yesterday : 27
Total Users : 22429
Views Today : 24
Views Yesterday : 46
Хагас бурхадууд буюу дева нар нь сахиулсан тэнгэрүүд болон хүмүүсийн үйл ажиллагааг хянаж байдаг. Өмнө өгүүлсэнчлэн хагас бурхадууд нь удирдах хариуцлага үүрдэг.

Эртний соёл иргэншилд жишээ нь африкийн соёл нь үндсэндээ хагас бурхадуудад мөргөн залбирдаг. Гуравдахь ертөнцийн гэгдэх өнөөгийн соёл иргэншлийн хувьд мөн л хагас бурхадын иргэншил хөгжин цэцэглэж байна. Дээд дурдсанчлан, Бурханд Өөрийнхөө өмнөөс тодорхой үүрэг хариуцлагыг даалгадаг элч төлөөлөгч нар байдаг. Хагас бурхадууд нь заримдаа материйн ертөнцийн үйл хэрэгт хутгалдан оролцох байдал бий ба тэмцэл, зөрчлийг үүсгэдэг. Харин хүмүүс тэднийг аргадан тайтгаруулахын тулд тэдэнд мөргөдөг. Барууны эрдэмтэд заримдаа үүнийг ойлгодоггүй ба африкийн шашин соёлыг хагас теист шүтлэг хэмээн тооцдог. Чухам үнэндээ африкийн уламжлалд зөвхөн цор ганц Дээд Бурхан байх авч албан тушаалыг, үүрэг даалгаврыг, тэдний тоглох  дүр зэргийг  хагас бурхадуудад олгодог.

Манай орчлонд Бурхан Буддаг морилон залрахаас өмнө хагас бурхадууд байнгад газар дэлхийн хүмүүстэй харилцаа холбоотой байдаг байжээ. Тайлгач нар хагас бурхад буюу дева нарыг урин дуудсан онцгой зан үйлийг хийж гүйцэтгэдэг байв. Бурхан  Будда олон тооны ёслол зан үйлийг хаасан юм. Учир нь хүмүүс энэ зан үйлүүдийг гуйвуулан гажуудуулж, тэр зан үйлүүдийг зориулалт ёсоор нь ашиглахгүй байлаа. Будда шинэ эрин цагийг эхлүүлж, хүч үл хэрэглэх, ёс суртахуун, хэвт ёсны үүрэг хариуцлага дээр суурилсан амьдралын шинэ хэв маягийг нэвтрүүлсэн юм. Оршихуйн үндсэн мөн чанар нь амар тайван байдал болов. Будда хүмүүсийн тэнгэрүүдтэй харьцах хэтэрсэн харилцааг таслан зогсоосон ба трансцендентаас амар амгаланд хүрэх тэмүүллийг авч ирсэн байна. Хэдийгээр хагас бурхадууд нь бидний дунд урьдынхаараа илрэн заларсаар байгаа боловч бид тэдний оршин байгааг мэдрэх байдал улам улмаа багассаар байна.

Дева нар нь бидний өдөр тутмын амьдралд томоохон байр суурийг эзлэдэг. Дева нар буюу тэнгэрүүдийн тухай ухаан нь одон зурхайн ухаан юм. Дэлхий дээр хэн ч нар ба сарыг үүсгэн бий болгож чадахгүй эсвэл тэднийг өдөр бүр бий болгоод, устгаад байж чадахгүй. Хэн ч одоогийн бидний амьдарч байгаа эх дэлхийн маань оршин буй эрдэс бодисуудыг бий болгож чадахгүй. Энэ үйл ажиллагаанууд нь тэр чигтээ дева буюу хагас бурхадын хяналтанд байдаг. Өөр хэмжээст орших бидний эцэг, эх, ах эгч нартай холбоогүй байсан цаг үе байгаагүй. Дээд бодгалиудын хараа хяналтгүйгээр орон гэрээ ганцааранг нь орхиж байсан цаг үе байгаагүй. Сансрын судалгааны экспедицүүд иймэрхүү холбоо өнөөдөр ч болсоор байгааг мэдэгдсээр байгаа. Олон сансрын нисэгч нар аялан нисэх туршлагатай болсон зарим нь үүнийхээ ачаар дээд бодгалиудыг судлахаар чармайдаг байна. Зарим нэг сансрын нисэгч нар тэднийг үл таних бодгалиуд мөрдөн мөшгиж байсан ба энэ нь тэдний хувьд амьдралын утга учрыг ухамсарлан урагш алхах аварга том алхам болсон хэмээн мэдээлсэн байдаг. Ийм мэт тохиолдол ойрын ирээдүйд бүр ч олон учран тохиох болно.

 

Дээд түвшний тусламж хүлээн авах шаардлага

 

Материйн орчлон нь янз бүрийн шалтгаанаар өөрийн жинхэнэ орон гэрээсээ хаягдсан тийм бодгалиудад зориулагдсан. Бид энэ орчлонгуудад хоригдсон. Учир нь Бурханд атаархах нүгэл үйлдсэн учраас тэр. Амьдрал гэдэг бол ердөө хувьсал өөрчлөлтийн процесс юм. Материйн ертөнц дахь амьдрал нь сургуульд сурахтай адил: санаатайгаар эсвэл санамсаргүйгээр бид нэг ангиас нөгөө ангид дэвшин суралцдаг ба хамгийн сүүлийнх нь биднийг бурханлаг мөнхийн ертөнц рүү аваачина гэдэгт найдан шалгалт өгдөг. Хичээл болгонтой харгалзан бидний хэн нь ч бурханлаг хөгжлийг дамжин өнгөрөх ёстой. Бидэнд янз бүрийн мэдрэмж, туршлага, янз бүрийн амьдралын нөхцөл байдал олгогддог.

Бүхий л аугаа зөнч нар Иисусын хэлж байсан шиг тэр л зүйлийг хэлдэг: “Дэлхий ертөнцийг хийгээд дэлхий ертөнц дээр байгаа зүйлсийг хайрлаад хэрэггүй”(1Ин 2-15).

Яагаад Иисус, Мухаммед, Будда болон өөр бусад зөнч мэргэдүүд дээд ертөнцөд тийм их ач холбогдол өгөөд  энэ ертөнц ба түүн дээр оршин буй зүйлсийг муушаана вэ? Яагаад тэд бидэнд цаг ямагт ариусал ба дэвшин боловсрохыг хатуу сануулсаар байна вэ? Яагаад гэвэл тэд бурханлаг мөнхийн ертөнцийн элч нар ба хэрхэн энэ доод материйн бүрхүүлээс дээд бурханлаг хаант улсад нэвтрэн орохыг биднийг  харьцангуйгаар гэгээрүүлэн сэнхрүүлэхийн тулд залардаг.

Дээд Эзэн өршөөл адислалаар дүүрэн ба ийм ч учраас бидний анхдагч ухамсрыг сэргээхийн тулд байнгад өөрийнхөө элч төлөөлөгчдийг илгээдэг. Аугаа ачарья нар буюу номын багш нар дан ганц үг яриагаараа бус мөн өөрсдийн үйл хэргээр жишээгээр сурган номлодог. Зарим хүмүүс, мөн чөтгөрийн хүчүүд нэг шашин нь нөгөөгөө үгүйсгэхийн тулд тэдний сургаал номлолыг гажуудуулахыг оролдож байдаг. Гэвч бүхий л аугаа бурханлаг удирдагчид бидэнд өөрсдийн ойр дотныхныгоо яг өөр шигээ хайрлахыг захидаг хийгээд бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлахыг захидаг. Тэд түүнчлэн энэ ертөнц нь бидний жинхэнэ анхдагч жинхэнэ орон гэр биш гэдгийг мөн сургадаг.

Сахиусан тэнгэрүүд болон хагас бурхадууд хүн төрөлхтний сайн сайхны тулд үйл хэргээ хийдэг ч чухамхүү өнөө цагт манай дэлхий ертөнц дээр чөтгөрийн буюу демоны хүч нэн идэвхитэй байна. Буянлаг болон цэвэр ариун бус бодгалиудын хооронд тэмцэл тулаан өрнөсөөр байна. Айсуй он жилүүдэд Дэлхийг маань хүлээж байгаа олон өөрчлөлтүүд муу талын хүчний үйл ажиллагаатай холбогдож нөхцөлдсөн байна. Энэ хүч нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, түгшүүр сандралыг авч ирэх оролдлого хийх болно. Үүний үр дүнд биднийг олон тооны дайн дажин эгэл бүдүүлэг түвшинд ч, нарийн түвшинд ч хүлээж байна.

Муу талын хүчний хамгийн устган сүйтгэх зэвсгүүдийн нэг нь хүмүүсийн оюун ухааныг удирдан хянах явдал. 21-р зуунд алхан орсноор бид энэ хөнөөлт тактик  Дэлхийн хүн амын маань хувьд улам бүр хэрэглэгдэх болно гэдгийг харж байна. Гэвч сахиусан тэнгэрүүдийн хүч мөн л зүгээр үл сууна. Магадгүй та өөрөө, та ч хариуцлагыг нуруундаа үүрсэн, энэ гаригийн нийтлэг ухамсрыг илүү өндөр дээд түвшинд хүргэхээр заяагдсан нэгэн гэдгээ ухамсарлаж болох юм.

 

Джон Фэйворс буюу Бурханы Адислалт

Бхакти Тиртха Свами “Бурханлаг дайчин” номоос

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Бурханы бүтээл олон хэмжээстэй. Доод буюу тамын гаригс, дунд гаригууд, дээд буюу тэнгэрийн гаригс, түүнчлэн бурханлаг ертөнц хэмээх гаригууд бий. Түүнчлэн олон тооны Эзэн Бурханы албатууд, элч нар байдаг. Энэ бодгалиуд нь биднээс илүү өндөр түвшний, нарийн мөн чанартай. Гэхдээ л тэд Бурхан биш. Энэ ангилал категорит ангел буюу сахиулсан тэнгэрүүд, дева буюу хагас бурхадууд орно.

Тэднийг ерөнхийлөгчийг тойрсон тодорхой нэг салбарын үйл ажиллагааг хариуцсан сайд нарын танхимтай буюу яамтай адилтгаж болно. Яамны үйл ажиллагаа болон төр засгийн удирдлага болох ерөнхийлөгчийн үйл ажил хоёрын хооронд их ялгаа бий. Хагас бурхадууд буюу дева нар нь Эзэн Бурханы танхимын гишүүд юм. Тэд материйн ертөнцөд болж буй үйлийн байр байдлыг хянаж байдаг. Харин хүмүүс ихэнхидээ хагас бурхад эсвэл Бурханыг төлөөлж буй нэгнийг Дээд Бурхантай адилтган андуурах нь элбэг. Ангел буюу сахиулсан тэнгэрүүд нь хагас бурхадын адил мөн чанартай ч хагас бурхадаас ялгарах нэг онцлог нь тэд тодорхой “удирдах байр суурийг” эзэлдэггүй.

       Сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхадын талаар олон ариун судар номуудад дурдсан байдаг. Жишээ нь, Библиэс эхлэе. Ахуйн Номонд: “Эхлээд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн”(II, 1)хэмээн өгүүлсэн байна. Цааш нь өгүүлэхдээ: “тэнгэр, газар ба тэдний дайчин мөн чанар тийм л төгс юм”(II,2) гэжээ. Хэрэв Бурхан, тэнгэр газрыг бүтээсэн юм бол энэ нь Тэрээр хаа нэгэнтээ оршин байдаг ба тэр оршин байдаг газраасаа ирж тэнгэр ба газрыг бүтээсэн гэсэн үг. Тэнгэрийн гаригууд нь сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхадын орших газар орон юм. Дээд Бурхан нь тэнгэрийн гаригсын дээр бурханлаг буюу цэвэр сүнсний гариг орноо оршдог. (II бүлгийг үз). Сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхад аль аль нь материаллаг бодгалиуд ч хүнээс илүү нарийн төгөлдөр мөн чанартай.

   Одоо бид дараагийн асуудалд шилжие. Ахуйн Номноос бид өмнө үй түмэн удаа сонсож байсан ч нэгэн гайхамшигтай мөрийг олж болно: “Хүмүүнийг Бидний дүртэй адил, Бидэнтэй адилаар бүтээе, хэмээн Бурхан хэлсэн; тэд далай тэнгисийн загас зэргийг, тэнгэрийн шувууд, араатан зэргийг, мал сүрэг, бүх газар дэлхийг, газар доогуур шургалан орсон нууцлаг бүхнийг захираг” (I, 26). Энэ шүлгээс Эзэн Бурхан ганцаараа биш гэсэн дүгнэлт гаргаж болно. Тэр тэгвэл хэнд хандаж үүнийг яриа вэ? Тэрээр хагас бурхадтай ярилцаж байна. Тэд бол материйн орчлонгуудын бүтээлийг хариуцдаг Бурханы танхимын гишүүд юм. Эдгээр хагас бурхадууд: “Хүнийг бидний дүр төрхтэй адилаар бүтээе. Бидэнтэй адил бөгөөд бурханлаг хөгжлөөр ахин хөгжиж чадах тийм бодгалийг л бүтээцгээе. Тэгээд тэдэнд Бурханд ойртох боломж олгохын тулд хүн төрөлхтнийг түлхэн урагшлуулъя” хэмээн ярилцсан.

     Газар Дэлхийн иргэд бид анхдагч бүтээлийн хэсэг биш юм. Манай гариг эрхсийн амьд бодгалиуд бол хоёрдогч бүтээлийн хэсэг юм. Энэ бол яг жүжиг драмд гардаг шиг үйл явдал: нэг дэхь хэсэг төгсмөгц хөшиг хаагддаг. Дараа нь хоёр дахь үзэгдэл эхэлж, хөшиг дахин хаагддаг. Орчлонгийн бүтээл, оршин байх, усталт бүгд болж өрнөх ба ингээд хөшиг хаагдана. Ингээд дараа нь бүх процесс дахин дахин давтагддаг. Зөвхөн бурханлаг буюу цэвэр сүнсний ертөнц л мөнхөд орших агаад цаг хугацаа түүнд үл үйлчлэнэ.

   Библийн өөр нэг ишлэлд анхаарал хандуулъя. Ахуйн Номонд өгүүлэхдээ: “Дэлхийн хүмүүс өсч үржиж эхэлмэгц тэдэнд охидууд төрнө. Тэр үед Бурханы хөвгүүд хүмүүн нарын гоо үзэсгэлэнт охидыг хараад сонгон авсан заримыг нь өөрсдийн эхнэр болгон авсан” (VI, 1-2). Энэ ишлэл Бурханы хөвгүүд буюу хагас бурхад нь хүмүүстэй буюу хүний охидуудтай холбоотой байсан ба үүний үр дүнд одоогийн бидний мэдэх хүн төрөлхтөн үүсэн бий болжээ гэдгийг илэрхийлж байна.

     Коран сударт мөн ангел буюу сахиулсан тэнгэрүүдийн тухай дурдсан байдаг. Зөнч Мухаммед Коран судрын мэдлэгийг дамжуулах чадварыг ангел Гавриилтай холбогдож харьцсаны үр дүнд олж авсан. Коран сахиулсан тэнгэрүүдийн айлчлал ба тэдний нээлт, цаг хугацаа, орон зай, нөхцөл байдалтай холбогдон гарсан янз бүрийн үйлүүдийн талаар өгүүлсэн байдаг. Жишээ нь, Кораны 177-р шүлгэнд буюу хоёрдугаар бүлэгт: “Зөв шударга явдал нь нигуураа дорно эсвэл өрнө зүгт хандуулахад бус харин Аллахт, шүүгдэх өдөрт, ангелуудад итгэхэд оршино” хэмээн өгүүлсэн байна. Ангелуудад итгэх явдал нь Дээд Бурханлаг Бодгальд итгэх шиг тийм ч гайхамшигтай биш ч энэ нь бүхий л шашны уламжлалт багтан орсон байдаг…

Үргэлжлэл бий…

 

Джон Фэйворс буюу Бурханы Адислалт

Бхакти Тиртха Свами “Бурханлаг дайчин” номоос

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэн тосгонд байнгад хулгай гардаг болжээ. Хулгайч чухам хэн болохыг мэдэх гэж хотын оршин суугчид их л мэрийцгээнэ. Хүмүүс түгшин сандарч эхэлмэгц хулгайч  зугатдаг байв. Тэд хашгиралдан хойноос нь хөөвч ямар ч үр дүнгүй хоцордог байж.

Хулгайд эд зүйлсээ алдагсдыг асуун лавлаж, бүгдийг нягт няхуур судалсны дараагаар тосгоны удирдлага нэгэн зүй тогтлыг ажиглаж л дээ. Хулгай болгоны дараагаар тэр газарт нэгэн хүн гарч ирээд хулгайг барих ажиллагаанд хамгийн идэвхи санаачлагатайоролцдог болохыг ажиглажээ. Тосгоны удирдлага ч тэр хүнийг бага сага сэжиглэж эхэлсэн ба нэгэн хамгаалагчид энэ хүнийг даган мөрдөж, юу хийх хаашаа явахыг салалгүй харж байх тушаал өгчээ. Нэгэн удаа шөнийн хоёр цагийн үед хамгаалагч нөгөө сэжиглэгдсэн этгээд гэрээсээ гарч, өөрийн чадар буюу нөмрөг доогуур хүнд лоом нуусаар хаашаа ч юм явж байхыг харав. Тэрний барааг алдчихвий гэхдээ харуул ч түүнийг аль болох ойрхон, сэм дагажээ. Нөгөө хүн тосгоны захын нэгэн байшинд хүрээд бодож төдөлгүйгээр ханыг нь хэмх цохин нурааж, дотор нь орж явчихав. Удсан ч үгүй байшингаас: “Хулгайч” гэсэн дуу цуурайтав. Харуул ч,  нөгөө хулгайч байшингаас гүйн гарч ирээд хулгайлсан зүйлээ нуун гүйсээр ширэнгэ рүү орохыг харав.

Ингээд юмаа алдагсдын уйлаан, хашгираанаас болж хөршүүд гүйлдэн ирж, хулгайч ч тосгоныг тойрч мөрөө буруулаад гэм зэмгүйгээр бөөгнөрсөн хүмүүс дээр ирж нийлэн, болж өнгөрсөн үйл явдлыг их л идэвхитэйгээр асууж байв. Нөгөө этгээд хулгайч, дээрэмчнийг хайж байгаа маяг үзүүлэн бут, сөөг өнцөг булан бүхэн рүү эргэн тойрон харж байв. Тэгээд энэ үеэр хажуугаар нь өнгөрч байсан нөгөө хамгаалагчийг шууд барьж аваад, “Энэ нөгөө эвдэн сүйтгэгч, хулгайч байна” хэмээн байдаг чангаараа хашгирч гарчээ. Энэ чимээнээр хүмүүс ч гүйлдэн ирцгээж, нөгөө муу хамгаалагчийг хулгайч гэж тооцон тал талаас нь цохиж эхлэжээ. Хэрэв энэ үед тэр газарт тосгоны удирдлага ирээгүй бол хөөрхий муу хамгаалагч хэмх нүдэгдэх байв. Тосгоны суугчдыг тайвшруулсны дараагаар тэрээр хамгаалагчийг зайдуу аваачаад юу болсныг асуужээ. Бүх болж өнгөрсөн зүйлсийг сонсоод жинхэнэ хулгайчийг байр байдлыг сайн ажиглахыг даалган, хүмүүсийг ширэнгэ рүү орж үзэхийг санал болгов. Энэ үед хулгайч их л сандарч, ширэнгэ бол шөнөөр ороход хэтэрхий аюултай газар гэх мэтээр ухуулж эхлэв. “Хулгайч ийм хачин могойн үүр рүү лав орохгүй дээ” гэж сэнхрүүлнэ. Хэдий ийм мэт зүйл ярьж байсан ч хүмүүс ширэнгэ рүү оров. Хулгайч зугадахыг оролдох ба түүний царайны төрхөөс тэр маш ихээр айсныг харж болохоор байв. Хамгаалагч ч дээрэмдсэн эд зүйлийг нуусан газрыг бүгдэд зааж өгөв. Хүмүүс  нөгөө хүний чадарт ороогдсон үнэт эдлэл, түүний лоом тэнд хэвтэж байгааг хараад хамгийн ихээр хашгирч байсан нөгөө хүн жинхэнэ хулгайч байсныг олж мэдэв. Түүнийг барьж авахаас өмнө амжин нөгөө хулгайч харанхуй руу зугатан одов. Хотын иргэд ч түүний араас, “Хулгайчийг бариарай. Бариад ав” гэх мэтээр хашгиралдан хөөв. Зальтай хулгайч гүйж явахдаа өнхөрч унасан дүр үзүүлэн хэвтчихээд мөн л “Хулгайчийг бариарай. Бариад ав” хэмээн хажуугаараа өнгөрсөн хүмүүсийг хуруугаараа заан хашгирч эхлэв. Хүмүүс ч гэм зэмгүй нэгнийг хөөсөөр одсон ба харин хулгайч тэднийг ээлжит төөрөгдөлдөө оруулж орхиод өөрөө зугадан оджээ.

 

Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакурын тайлбар

 

Хүмүүсийн дунд яг үүнтэй адил дүр үзүүлэгч мэхлэгч, атеистуудыг байнгад харж болно. Тэд цаг ямагт нийгмийн жинхэнэ өмөг түшиг хамгаалагчдыг хуруугаараа чичиж, эгэл хүмүүст үнэнч шударгаар, ашиг хонжоо үл харалгүйгээр туслах энэ аугаа сүнснүүдэд түгшүүр зовлонг учруулан, тэднийг хулгайч мэхлэгчид, луйварчид гэх зэргээр нэр төрийг нь бүдүүлгээр сэвтээхийг оролддог.

… Ариун гэгээн хүн айл бүрийн хаалганаас хаалга бүхнийг тогшин тэднийг төөрөгдлийн харанхуйн нойрноос сэргээхийг хичээн явж байхад, харин мэхлэгч луйварчин нэгэн хулгайлчих юм хайн айл айлын хаалга хэсэн явдаг. Тэгээд тэднийг хэрэг гарсан газарт барих үед тэрээр ариун гэгээн хүнийг хуруугаараа заан, түүнийг бүх болсон хэргийн буруутан гэж хүмүүсийг хошууруулаад, өөрөө зайлан оддог. Энэ бол Кали эриний ердийн дүр зураг юм. Аугаа яруу найрагч Туласидас:

“Жинхэнэ хулгайчийг тавьж явуулаад,

Жирийн гэгээнтнийг барьж хориод

Санаандгүй хажуугаар нь өнгөрсөн нэгнийг

Гарцаагүй гэмтэн гэж хорж шийтгэдэг.

Кали эриний алдар бадартугай!

Гашуун нулимс, шорвог инээдтэй

Хатуухан наргиан таных уу Кали” хэмээн бичиж байсан юм. ..

 

Товчлон орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 

Хортой тустай олон үйлсийн дотроос

Хойшид тустай сайныг ялган авагч мэргэн бөгөөд

Хог сагийн дотор байсан төмрийн үрсийг

Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт.

гэсэн утга зохилдох үлгэр нь:

Урьд Энэтхэгийн өмнө зүгт оньст хүрд эргүүлдэг тэргүүтэн урлахуйн ухаанд мэргэн Боздива нэрт нэгэн хаан дотоод ордны үүдэнд оньс эргүүлэгт олон модон хүн хийснээс зарим нь алх сүх, шийдэм тэргүүтэнээр цохидог бөгөөд хаан  хийсэн нэгэн бичиндээ илд бариулаад өөрийнхөө сахиул болгож байдаг аж. Гэтэл нэгэн бярман мөрийтэй наадамд шүүгдээд өрөө төлөхийн тулд хааны ордноос юм хулгайлахаар сэм орвол хаан нойрсож байсан бөгөөд түүний дээгүүр нэгэн могой гарч ирэхийг бич үзээд цавчихыг завдахад бярман “би алагдавч гайгүй хаанд хор болбол муу”гэж бодоод бичний илднээс барин бархирсанд хаан сэрээд учрыг асуухад нь бярман бүх болсон явдлаа ярив.Түүнд хаан баясан ийн өгүүлрүүн:

Ямар учрыг мэдэгч мэргэн дайсан боловч сайн аж.

Яв юуныг үл мэдэгч тэнэг нь нөхөр боловч муу аж.

Яаран цавчихыг завдагч тэнэг бич ба

Юм хулгайлахаар ирсэн цэцэн бярман мэт.

гээд бярманд их шан өгчээ.Түүнтэй адил ухаант мэргэн зөвхөн өөрийн амиа бодолгүй алсдаа аль сайныг бодож явах ёстой билээ.

 

Нэг баян эр хүүгээ дагуулан хөдөө орон нутгаар явж хүмүүс хэрхэн аж төрдөг, ядуу зүдүү байдал гэж юу болохыг харуулахаар авч явжээ. Тэд очсон газрынхаа хамгийн ядуу гэгдэх айлд хэд хонов.Гэртээ харих зуураа аав нь хүүгээсээ “За, энэ аялал чамд таалагдав уу ? ” гэж“Үнэхээр гайхалтай байлаа, ааваа”“Чи хүмүүсийг ямар ядуу тарчиг амьдардагийг нь харав уу? ” гэж аав нь асуув“аан тийм байнаа” гэж хүү хариулахад ““тэгээд чи юу сурав даа гэхэд”Хүү ийнхүү хариулжээ. “Бидэнд ганц нохой байхад тэдэнд 4 байсан. Бидэнд манай цэцэрлэгийн талд ч хүрэхгүй усан сан байхад тэдэнд хязгааргүй том гол байсан. Бид дэнлүү асааж гэрэлтэй болж байхад тэдэнд шөнийн одод байсан. Манай гэр хашаагаар л хязгаарлагдаж байхад тэдэнд бүхэл бүтэн тэнгэрийн хязгаар байсан. Бидэнд зарц нар байхад тэд өөрсдөө хүмүүст үйлчилж байсан. Бид хоол хүнсээ худалдаж авдаг байхад тэд өөрсдөө тарьж ургуулж байсан. Бид өөрсдийгөө хамгаалахын тулд хана босгосон байхад тэднийг найз нөхөд нь хамгаалдаг юм байна ” гэж хүү нь хариулжээ.Эцэгт нь хэлэх ч үг олдсонгүй. “Хүү бас аавдаа Баярлалаа биднийг хэр их ядуу болохыг харуулсанд ” гэсэн гэдэг.

Маш олон удаа бид өөрт байгаа зүйлээ мартаж, Байхгүй зүйл рүүгээ л тэмүүлж байдаг. Хэн нэгэнд огт хэрэггүй зүйл өөр нэгэнд үнэлж барахын аргагүй үнэт зүйл байдаг. Бүх зүйл бидний үзэл бодлоос л хамаарна. Бид зүгээр л өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, талархах аваас ямар үр дүнд хүрэх нь таныг алмайруулна. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай, ялангуяа найз нөхөддөө

 

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 

Scroll to Top