АСУУЛТ: Та сонсоход маш амаргүй зүйлсийн талаар ярих юм. Яагаад иймэрхүү мэдээлэл энгийн хүмүүст ойлгоход хэцүү байдаг юм бэ? ХАРИУЛТ: Энэ мэдлэг нь хүн бүхэнд нээлттэй ч ихэнхи хүмүүс тэдэнд өөрсдөд нь таагүй зүйлсийг анзаарч ажиглалгүй өнгөрөөхийг хичээдэг. Өмнө өгүүлсэнчлэн, сохор дагагчдыг хүсч сонирхогч хүмүүс маш олон. Бид, хүмүүс болгоомжлол, хянамгай байдлаа умартан шашны удирдагчдыг сохроор хошууран дагах үед үүсдэг тун ч аюултай нөхцөл байдлын тухай байнга л сонссоор байна шүү дээ. Гэвч материаллаг соёлыг хамгаалах гэж урьдаас бэлдсэн хамгаалагчдын ярьж буй бүхнийг шижир алтан зоос мэтээр хүлээн авч байгаа тэр хүмүүстэй юу ч ярих билээ? Бид жинхэнэ мэдлэгийг жирийн мэдээлэл хэмээн, ухуулга сурталчилгааг мэргэн ухаан мэтээр хүлээн авч байна. Ведийн бүтээлд үүнтэй холбоотой нэг сургамжит түүх бий. Ордны угаагч эр нэгэн илжигтэй байж л дээ. Тэр илжиг нь боодолтой хувцсуудыг угаах газар өөд зөөхөд нь түүнд тусладаг байж. Тэр хүн илжгэндээ туйлын хайртай байсан тул түүндээ дуу дуулж өгч, сайн гэгч нь хооллон ундалж, аль
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
2
4





Шива бурханы энэтхэг сүмийг Шигазе хотоос, Хятадын их сургуулийн судлаач бөгөөд мөн Төвдийн их сургуулийн төвд судлаач эрдэмтэн олж илрүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүх соёлын ийм дурсгал нь Төвдөд анх удаа олдсоныг цохон тэмдэглэсэн байна. Энэ нээлтийг анхлан төвд судлаач Цэтань-Доньжуб хийжээ. Энэхүү сүмийг 956 онд тухайн үеийн Шигазед амьдарч байсан непальчууд барьсан хэмээх дүгнэлтийг тэр эрдэмтэн гаргажээ. Сүм нь өөрийн төвд хийц, бүтэцтэйгээрээ ялгарч байгаа бөгөөд тэр ч байтугай барилгын ажлын явцын талаархи бичээс хүртэл үлдсэн байна. Цэтань-Доньжубын хэлж байгаагаар сүм оршин байсан энэ баримт нь Төвд болон эртний Торгоны зам хоёрын хооронд гүн гүнзгий түүхийн холбоо байгааг илтгэж байна гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Аюурвед сүүг тогтмол хэрэглэхийн чухлыг онцгойлон цохон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эрүүл хүн бүр сүү уух хэрэгтэй хэмээн батласан байдаг ба сүү шингээх чадваргүй хүнийг эрүүл бус, эмчилгээ хэрэгтэй гэж тооцдог байна. Эрүүлжсэний баталгаа нь дахин сүү ууж чаддаг болсон явдал нь байдаг аж. Сүүний ашиг тусын талаархи Аюурведийн томьёололд эргэлзэх огтоос хэрэггүй юм. Тэгвэл сүү яагаад тийм их ач холбогдолтой байдаг вэ? Энэ нь хэд хэдэн шалтгаантай: o Сүүнд эрүүл мэндийг тэтгэх олон чанарууд байдаг: – Вришя – Сүү дөнгөж шингэмэгц үржлийн эс (шукра-дхату)-ийг тэжээж байдаг афродизиак болдог. Афродизиак гэдэг нь бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг буюу тэнцвэржүүлж байдаг бодис аж. – Ожася – Ожасыг буюу эдийн эссенцийг нэмэгдүүлдэг. – Дипана – Хоол боловсруулах галыг хүчжүүлдэг – Живанийя – Амь насыг батжуулж, цусны эргэлт болон биеийн эд эсийг сайжруулдаг. – Принана – биеийн эд эсүүдийг хангаж, тэжээж, тэтгэж байдаг. – Манаскар – ухааны үйлийг сайжруулдаг. – Баля – Хүч чадал өгдөг. o Сүү нь бие организмын хамгаалалтын механизмыг(вьядхиксаматва буюу дархлаа) дэмжиж байдаг. Энэ чадвар сайжирснаар өвчний үүслийг эсэргүүцэж
2008 оны гуравдугаар сарын 18нд Лондонгийн шүтлэгтний гишүүн Шри Махешбхай Дхокья над руу утасдаж, түүний эхнэр Шримати Жаяшри Дхокья нилээд хурц, савны хорт хавдраар шаналж байгаа тухай мэдэгдээд, Лондонгоос Франкфурт руу эцсийн шатны мэс засалд орохоор явах гэж байгаа тухайгаа хэлсэн юм. Махешбхай надаас Шри Маяпурын бишрэлтнүүд түүний эхнэрийн төлөө Бурханд залбирч болох болов уу хэмээн асуусан билээ. Лондонгийн эмч нарын найдвар горьдлого хэдийнээ тасарсан бөгөөд эхнэрийг нь гурван сараас илүүтэй амьдарч чадахгүй, хавдар биеийн доод хэсэг, хэвлийн хөндий зэргээр хэдийнээ тархсан байна гэж мэдэгдсэн байна. Маргааш өглөө нь би энэ бүх байдлыг Панкажангхри прабхуд танилцуулж тайлбарласан бөгөөд түүнийг Шри Нримсхадева Бурханд залбирал өргөж, пужа хийж өгөхийг сэтгэлээсээ гуйсан билээ. Бид хоёул Шри Шри Радха Мадхавын шүтээний өрөөний ойролцоох пужаригийн өрөөнд байрлацгаадаг байлаа. Тэр үед би Шри Чаитанья Махапрабхугийн хувцсыг өмсгөдөг байсан ба харин Панкажангхри прабху Нрисимхадевад зориулсан абхишекийн хамгийн эцсийн бэлтгэлийг базаадаг байсан юм. Тэрээр надаас мөнөөхь өвдсөн эмэгтэйн нэрийг асуулаа. Би ч түүний нэрийг цаасан дээр бичээд
…“Тэр үед би нилээд залуу байлаа. Бид Бейрут хотод (Ливаны) ном түгээдэг байсан юм. Тэр үед тэнд, яг хот дотор иргэний дайны гал дүрэлзэж байв. Христ шүтлэгтнүүд мусульмантайгаа тулалдаж байсан үе. Хотын нэг талд нь христ шүтлэгтнүүд, нөгөө талд мусульман шашинтууд байрлаж нэг нэгэн рүүгээ гар бөмбөг шидэцгээж байлаа. Бид нэгэн бишрэлтний хамт тийм ч томгүй орон сууцны хотхон руу орж явчихлаа. Тэр үед бид “Шри Ишопанишад” номыг түгээж байсан юм. Бид бүх давхруудаар нь орж, нилээд хэдэн ном түгээчихээд гарч ирлээ. 20-иод ширхэг ном түгээсэн шиг санадаг юм. Ингээд бид тэрхүү байгууламжаас 200 орчим метр холдож явтал түүн дээр бөмбөг дэлбэрч бүх байгууламж (!!!) хүнтэй, юутайгаа юу ч үгүй устан сүйрсэн билээ… Бид Кришна биднийг хэрхэн хамгаалсныг хараад, басхүү үхэхээсээ хэдхэн хормын өмнө Прабхупадын номыг авч, тэндээс хэдхэн үг ч болов уншиж, үгүйдээ л хавтасных нь зургийг үзэж амжсан тэр хүмүүсийн азтайг гайхан биширсэн юм. Бид Ливанд байх тэр үед номуудаа мөн гудамжинд түгээдэг байлаа. Ингэснээр бид амиа