1973 оны дөрөвдүгээр сарын 29. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна. Илжигнүүдийн хөгжил дэвшил Шрила Прабхупада: Энэ материаллаг ертөнцөд бүгд зовж зүдэрдэг ба шинжлэх ухааны дэвшил гэдэг нь эрдэмтэд шинэ зовлонгуудын нөхцлийг бий болгодог гэсэн үг. Ингээд л болоо. Тэд юуг ч сайжруулдаггүй. Бхактивинода Тхакур үүнийг батлан: моха жанамийа, анитйа самсаре, живаке карайе гадха– “Шинжлэх ухааны ахиц гэж нэрлэгдэх зүйлийн туслалцаатайгаар эрдэмтэн нь илжиг болмуй” гэжээ. Түүнээс гадна тэрээр аажмаар улам улам төгс төгөлдөр илжиг болдог. Жишээ нь, илжиг мэт хөлсөө урсган ажилласаар хүн тэнгэр баганадсан байшин барина. Тэрээр үүнд бүхий л амьдралаа зориулах боловч тэрээр үхэх ёстой болно. Тэр үлдэж чадахгүй; түүнийг өндөр байшингаас нь аваад шидчихнэ. Учир нь материаллаг амьдрал нь цаг зуурхны. Эрдэмтэд байнга л ямар нэг зүйлийг судлаж байдаг. Гэвч та, тэдний юу хийж байгаа тухай асуувал тэд: “Өө, би үүнийг ирээдүйн төлөө, дараагийн үе удмынхаа төлөө хийж байна”
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
3
1
9





Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Далбья Риши Пуластья Мунид хандан хэлсэн нь: “Материаллаг эрчимтэй шүргэлцэн холбогдсоноор сүнс нь төдөлгүй хулгай хийх, аллага үйлдэх, бэлгийн зөвшөөрөгдөөгүй харьцаанд орох зэрэг нүгэлт үйлүүдийг хийж эхэлдэг. Тэр ч бүү хэл брахманыг хүртэл хөнөөх зэрэг өөр бусад нүгэлт олон үйлүүдийг ч үйлдэж магадгүй. Ай өө сэв, гэм нүгэлгүй минь ээ, эдгээр хувь заяа муутай сүнснүүд тамын гаригуудад унаж, гэсгээл цээрлэл эдлэхээс хэрхэн яаж мултран ангижирч болохыг надад өгүүлээч. Хүн даруухан бага ч гэсэн өглөгийг өгсөнөөр үйлдсэн нүглээ хэрхэн яаж зайлуулж болохыг ярьж өгөөч.” Пуластья Муни хариулсан нь: “Ай аз жаргалд умбагч минь ээ, чи надаас Брахма, Вишну, Шива болон Индра нар ч хариулахад төвөгтэй маш эрхэм нандин чухал асуултыг асуулаа. Миний ярихыг анхааралтай сайн сонсож ав. Магха (1-2) сар эхлэх өдөр, угаал үйлдсэнийхээ дараа уур хилэн, бардам сайрхуу зан, атаа жөтөө, өө сэв эрэн
Бхагавата-дхармаг Америкт номлохуй Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1965 оны есдүгээр сарын 17нд Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Энэтхэгийн хилийн чанадад бүх дэлхий даяар Шри Чайтаньягийн сургаалыг номлох тухай зааврыг зүрхэндээ тээн “Жаладута” хөлөг дээр суун Бостон хотноо ирсэн юм. Бостоны сүрлэг өндөр байшингуудын бүүргэр дүр төрхийг хараад тэрээр энэ заавар тушаалыг биелүүлэх нь ямархан хүнд болохыг ойлгосон. Мөн түүнийг Бурханд итгэх итгэл үгүй Барууны хүмүүсийг энэрэн өрөвдөх сэтгэл эзэмдсэн юм. Очсоныхоо маргааш өдөр тэрээр энэхүү түүхэн залбирлыг бенгали хэл дээр бичсэн бөгөөд түүндээ тэрээр бүхий л унан доройтсон сүнснүүдийг аврахыг хүсэн Кришнад хүлцэнгүйгээр залбиран мөргөжээ. Миний эрхэм хайрт Кришна минь ээ, Чи энэ өчүүхэн сүнсэнд эгэлгүй өршөөнгүй хандавч би чухам Чи яагаад намайг ийш нь авч ирснийг огтхон ч үл мэднэм. Одоо Чи юу л хүснэ түүнийгээ надаар хийлгэж болно. Гэвч Чамд энд ямар нэг ажил байна хэмээн би тааварлаж байна. Эс бөгөөс чи яахин намайг энэ аймшигт газар луу авч
1973 оны дөрвөн сарын 28. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари болон өөр бусад шавь нар дагалдан явна. Материаллаг ертөнцийн зэрэглээ Карандхара: Геологчид Дэлхийн үүслийн тогтоох гэж дэлхийн хөрсний үе давхаргыг судлаж байна. Шрила Прабхупада: Гэвч энэ үеүд нь минут тутамд бүтээгдэж, устдаг. Одоо тэд нэг янз байхад, хагас цагийн дараа өөр болчихно. Тэд жагат буюу байнга өөрчлөгддөг. Бхагавадт-гитад/8.4/ Кришна өгүүлэхдээ: адхибхутам кшаро бхавах – “Материаллаг байгаль нь байнга өөрчлөгдөж байдгаараа ялгардаг” гэжээ. Ийм учраас энэхүү эрчмийг зүгээр л ажигласнаар түүний эх үүсвэрийг олж тогтоох боломжгүй. Одоо газрын үе давхарга хар өнгөтэй байж болох ч дараахан нь цагаан, дараа нь дахиад хар гэх мэтээр цааш үргэлжилнэ. Үүнийг пунах пунаш чарвита-чарвананам– “зажилснаа дахин зажлах” гэж нэрлэдэг. Одоо бол хүйтэн сэрүүн байна, өдөр тийшээ дулаахан болоод, орой дахин сэрүүснэ. Тийнхүү бүх материаллаг бүтээл янз бүрийн өөрчлөлтүүдтэй тулгарч байдаг. Бидний бие махбодь ч өөрчлөгддөг. Бүх зүйл өөрчлөгдөнө. Гэвч энэ бүх өөрчлөлтүүдийн цаана ямархан мөнхийн бодит ахуй оршино вэ?
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Юдхиштира Махаража айлтгасан нь: Ай Бурхан минь ээ, Та надад Пауша (12-1) сарын харанхуй хагаст тохиодог өршөөл ивээлт Шапхала экадашийн яруу алдрыг гайхамшигтай сайхнаар тодорхойлон айлдан соёрхлоо. Харин одоо Та надад энэ сарын гэрэлтэй хагасын экадашийн талаар айлдаж соёрхоно уу. Түүнийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар шүтээнд мөргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх ёстой вэ? Ай Пурушоттама минь ээ, ай Хришикеша минь ээ, энэ өдөр Таныг хэрхэн цэнгүүлж болохыг надад мөн айлдана уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би бүх хүмүүсийн ач тусын төлөө Пауша-шукла экадашид мацгийг хэрхэн яаж барьдаг талаар чамд айлдъя. Би урьд өмнө айлдсанчлан, экадашид хүн бүр тодорхой журам дүрмүүдийг даган баримтлах ёстой байдаг билээ. Энэ нь хүний бүх нүглийг арилган түүнийг бурханлаг оронд буцаан хүргэдэг Путрада гэж нэрлэгдэх энэ