Бид бүгдээрээ л нийтийг хамарсан өөрчлөлт хувирал, аюул гамшгийн тухай сонссон. Ялангуяа сүүлийн үе буюу хоёр мянганы зааг дээр. Зарим нэг янз бүрийн шашны уламжлалын төлөөллүүд болсон эрдэмтэд, орчин үед юмсын байр суурь гайхалтай байдлаар, хүн төрөлхтнийг хүлээж буй нийтийг хамарсан эрс хувиралтын нөхцөл байдлын тухай өгүүлсэн судар номын зөгнөлүүдийг тодхон санагдуулж байна хэмээн онцлон тэмдэглэжээ. Өөр зарим нэг нь гайхалтай үнэн мэт санагдах ид шидийн үзэгдлийн гэрч болсон гэж баталцгаадаг. Гэвч зөгнөлүүдийн цөөн бус нь фанатик этгээдүүдийн амнаас гарсан гэдгийг хэлэхгүй өнгөрөх аргагүй. ..Зарим нэг хүмүүс зөгнөлийг, бид маш аюултай замд хөл тавьсан бөгөөд эдгээр сэрэмжлүүлгүүдийн мөн чанарыг сонсон ойлгоод үүний хамт өөрийн байдал төлвөө засвал сүйрлээс зайлж чадна гэдгийг бүх хүн төрөлхтөнд сануулсан сануулга гэж хүлээж авах ёстой гэсэн үзэл хандлагатай байдаг. Ингээд бидний өмнө хүлээж буй он жилүүдийн тухай хамгийн ихээр тархсан зөгнөлүүдэд дүн шинжилгээ хийж, тэдний бидний амьдрал дээр илрэх илрэлийг мөшгин, дэлхий ертөнцийн нүүр царайг эерэг сайн тал руу нь
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
3
3
1





Материаллаг амьдрал бол бидний анхдагч жинхэнэ төлөв байдал биш. Сүнс (жинхэнэ эго, жинхэнэ “Би”) бол цэвэр бурханлаг эрчим бөгөөд чанарын хувьд бүдүүн ч тэр, мөн нарийн ч тэр материас ялгаатай. Сүнсний зориулалт буюу дхарма бол үйлчлэн зүтгэх явдал. Анхдагч жинхэнэ төлөв байдалдаа бол бие даасан сүнс эрчмээ үйлчлэл зүтгэлийн мөнхийн объект Дээд Сүнс буюу Дээдийн дээд Бодьгалд зориулдаг. Ухамсрын гажуудсан төлөв байдалд орсон сүнс алдагдсан, гээгдэж цөхөрсөн байдалтай болдог бөгөөд түүний бүхий л эрчим нь сүнсний материаллаг төсөөллийн биелэл— хуурамч эгоны эрхшээл захиргаанд ордог. Шримад Бхагаватамын (11.28.15)-д: “Уй гашуу уйтгар гуниг, баяр хөөр, уур хилэн, хомхойрол шунахайрал, төөрөгдөл эндүүрэл болон шунаг сувдаг хүслүүд, мөн тэрчлэн төрөлт болон үхэл— энэ бүгдийг цэвэр ариун сүнс биш, харин хуурамч эго л амсаж эдэлж, тэсэж туулдаг.” Өөрийгөө материтай эндүүгээр адилтгасан энэхүү жам ёсны бус төлөв байдалд сүнсний эрчим нь материаллаг мөн чанарын гурван гунуудын янз бүрийн байдлаар зохицон нийцэж холилдсон холилдоон сүлжилдээний бүхий л, олон янз бүхий хий хуурмаг байдалд үйлчлэн зүтгэхэд үрэгдэн шамшигддаг. Сүнсний энерги буюу эрчим гэж юу вэ?
Сүнсний тухай эрдэм ухаан. Энэ дэлхийн хүмүүс бараг бүгдээрээ өөрийгөө бие махбодьтойгоо адилтган үзэхүйн хий хуурмагт оршин байдаг бөгөөд хүний үйлдэж байгаа аливаа үйл ажиллагаа нь бие махбодийн хэрэгцээг л хангахад чиглэгддэг. Бхагавад Гита-д Кришнагийн биднийг гэгээрүүлэхээр айлдсан эхний айлдвар бол бид бие махбодь биш, харин сүнс гэдэг явдал. Бага зэрэг бодож үзэх аваас үүнийг амархан ойлгох болно. Сүнс оршин байдгийн баталгаа. Хэн нэгэн хүнийг нас барахад бид: “Тэр явчихлаа, талийн одлоо.” гэж ярьцгаадаг. Гэхдээ хэн явчихсан гэж? Бие махбодь нь бол энд байж л байгаа шүү дээ. Амьдралын эх булаг сүнс бие махбодиос гарч одсон хэрэг. Иймээс тэр хүнийг амьгүй болсон, үхсэн гэж ярьдаг, үздэг. Жинхэнэ “Би” бол бие махбодь, ухаан болон оюунаас ялгаатай гэдэг зөн билгийн гэмээр ойлголт бидэнд байдаг. Бид: “Миний гар.”, “Миний толгой.” … гэх мэтээр ярьдаг. Толгой дээрх үснээсээ авахуулаад хөлийн хуруунуудынхаа хумсны үзүүрийг хүртэл, энэ бол минийх гэж хэлж, ярьдаг. Энэ нь, бие махбодийн бүх хэсгүүд хэн нэгэн эзэнд харьяалагддаг гэдгийг зааж байна.
Кришнагийн ухамсрын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь болох ёстой онолын мэдлэгийг ой санамжиндаа сэргээх болох тогтооход туслах. Кришнагийн ухамсрын номлол сургаалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх. Аливааг шастра буюу ариун гэгээн номын нүдээр харахад болон ертөнцийг Кришнагийн ухамсрын гэрэлд ойлгож ухаарахад чин бишрэлтэнг сургах. Кришнагийн ухамсрын сургаал номлолыг: А) гадаад үйл, алба зүтгэлдээ Б) дотоод хөгжил дэвшилдээ хэрэглэх, мөн зан байдлын вайшнавын шинж чанарыг хөгжүүлэхэдтуслах. Чин бишрэлтэнгийн номлол хийх хүслийг хөгжүүлэх болон энэ талын мэргэшлийг дээшлүүлэх. Ведийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлснээр нийгэмд бодьтой ач тус хүргэх хийгээд нийгмийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шаструудад агуулагдах мэдлэгийг хэрэглэснээр Кришнагийн ухамсрын Олон улсын нийгэмлэгт туслаж чадах туршлагатай вайшнава-номлогчдыг хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд туслах. А) Шрила Прабхупадагийн миссийг ойлгох болон үнэлэх Б) Энэ ойлголтыг Кришнагийн ухамсрын нийгэмлэгт болон түүний гишүүдийн дунд сахин хамгаалахад чин бишрэлтэнгүүдэд туслах. Шаструудад агуулагдах мэдлэгийг тайлбарлах, үнэлэх болох хэрэглэх явцдаа чин бишрэлтэн өөртөө ёс суртахууны болон академийн нэгдмэл шинж чанарыг хөгжүүлдэг гэдгийг батлах. А) Шаструудын бурханлаг эх сурвалж байдалд бүрэн итгэлтэй болох Б) Нээлттэй байдал, мэдэх гэсэн оролдлого чармайлт болон Ведийн мэдлэгийн
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Мандхата хаан нэгэн удаа Васиштха Мунид хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, намайг өршөөн соёрхож мөнхийн ач тусаа хүртээх ариун гэгээн мацгийн талаар ярьж өгөөч.” гэж хэлсэнд Васиштха Муни хариулт болгон өгүүлэхдээ: “Ай хаантан минь ээ, мацаг барьдаг бүхий л өдрүүдээс шилдэг нь болох Амалаки экадашийн талаар миний ярихыг сонсоно уу. Энэ экадашид мацгийг итгэл бишрэлтэйгээр барих хүн хэмжээ хязгааргүй баялгийг хүртэж, бүхий л нүглээсээ аврагдан ангижралд хүрдэг. Энэ экадашид мацаг барих нь цэвэр ариун брахманд мянга мянган үнээ өргөснөөс илүүтэйгээр ариусдаг. Иймээс гэм зэмгүй олон амьтадыг хөнөөсөн боловч Амалаки экадашид мацаг барьснаар ангижралд хүрсэн нэгэн анчны түүхийг анхааран сонсоно уу. Эрт урьдын нэгэн цагт Вайдиша-гийн хаант улс гэж нэгэн гүрэн оршин тогтнож байжээ. Энэ гүрний брахман, кшатрия, вайшья болон шудрагууд бүгд ведийн мэдлэгт адил тэнцүү боловсорсоны зэрэгцээ