Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 5 0 6
Users Today : 11
Users Yesterday : 32
Total Users : 11506
Views Today : 11
Views Yesterday : 44
Настай тариачин эр уулын мухарт, бяцхан ач хүүгийн хамт амьдрах ажгуу. Өглөө бүр өвөө нь эртлэн босч, гал тогооныхоо ширээний ард суун, Бхагавад-Гитаг уншина. Ач хүү нь ч өвөөгөө чадахаараа дуурайхыг хичээнэ. Нэгэн удаа ач нь өвөөгөөсөө: “Өвөө! Би Бхагавад-гитаг яг л тан шиг уншихыг хичээдэг ч бараг юу ч ойлгодоггүй. Ойлгосон жаахан зүйлээ номоо хаамагц мартчихдаг. Бхагавад-гитаг ингэж уншсаны ач тус гэж байна уу?” хэмээн асуужээ. Өвөө нь яаралгүйхэн пийшиндээ нүүрс хийгээд жаалхүү рүү эргэн: “Май, энэ сагсыг аваад гол руу явж ус аваад ир” гэжээ. Жаалхүү ч өвөөгийнхөө хэлснээр ус авахаар явсан ч сагсанд хийсэн ус  гэртээ харихаас нь өмнө асгарч орхижээ. Өвөө нь инээмсэглэн: “Дахиад явахдаа арай хурдан явах хэрэгтэй шүү” гэв. Ач хүү ч дахин оролдоод үзэхээр гол руу харайлгажээ. Энэ удаа жаал байдаг хурдаараа гүйсэн ч сагс дахиад л гэртээ хүрэхээс нь өмнө хоосорч орхив гэнэ. Тэрээр амьсгаадан байж, өвөөдөө, сагсаар ус авна гэдэг боломжгүй юм байна гээд хувин авч гол
Нэгэн сүмд гурван брахмачари амьдардаг байсан агаад Шүтээндээ дуулж өгөх их дуртай байжээ. Тэдний нэг нь каратал(дэншиг), нөгөө нь мриданг(бөмбөр), гурав дахь нь фисгармон хөгжим дээр тоглодог байж. Нэг орой манай гурав Шүтээнийхээ өмнө гайхамшигтай бхажан дуулж байтал киртаны яг оргил үед нь онгод хөөрөлдөө болсон уу мридангаа цоо цохиж орхисон бөгөөд киртан ч зогслоо. Урам хугарсан гурав Шүтээн рүүгээ харж: “Ай Бурхан минь, Танд бидний дуулах таалагдсангүй гэж үү дээ?” хэмээн бодоцгоов. Тэд үнэн сэтгэлээсээ харамсаж байсан тул Шүтээн Бурхан нь тэссэнгүй тавцангаасаа буун ирээд:       -Бүү сэтгэлээр унацгаа! Та нарын дуулах үнэхээр сайхан байсан бөгөөд өмнө нь би хэзээ ч сонсож байсангүй. Би та нарт сэтгэл дүүрэн ханамжтай байгаа болохоор та нарын дурын хүслийг тань биелүүлье!   – гэжээ.      -“Юу ч хүсэхэв дээ” – хэмээн тэд бодож. Тэгсэн ч,    -Би шууд Вайкунтхад очихыг хүсэж байна, гэж фисгармони тоглож байсан нэг нь хэлэв.     -Ямар ч асуудалгүй, – гэж Бурхан хэлмэгц тэр  алга болов.     -Би Голока явмаар байна, –
Халдварт өвчин  – цухалдуу, яхир зан, гомдол, уур хилэн, харамслаас Ханиад – өөртөө бүхний анхаарлыг татах гэсэн хүслээс Өвдөгний өвчин – бардамнал, зөрүүд зан, бууж өгдөггүй, уян хатан биш чанар, айдсаас Цусны даралт ихсэх – шийдэгдээгүй архаг хууч, сэтгэл санааны хүнд асуудал проблемуудаас Цусны даралт багасах – хүүхэд насанд хайр, халамж дутсанаас. Уруу дорой, гутранги үзлээс Сарын тэмдгийн тэнцвэрт бус байдал- өөртөө уурлах, зарим эмэгтэй хүнд эсвэл бүх эмэгтэйчүүдэд атаархах атаархлаас Хоол боловсруулалт муудах – адгуусны чанартай айдас, амар тайван бус байдал, байнгын үглэх, хэрүүл хийхээс Хавдар – он удсан гомдол гунил, цочирдлоо хадгалсаар байх, дотроо гэмшилтэй айдсаас Саа –  амьдралд сэтгэл хангалуун биш байх, амьдралыг сайхнаар үл хүлээж авах, мухардал, нөхцөл байдал, харьцаанаас зугатахаас, гомдол, айдас гэх мэтээс Элэгний өвчлөл – үглэх, биеэ чагнах, бие муу байна гэж байнга гомдоллохоос Бөөрний өвчин –шүүмжлэл, сэтгэл гутрал, азгүйтэл, айдсаас Бөөрний чулуу – уур хилэн, гомдол удаан хуримтлагдсанаас Салхинд цохиулах буюу хатгалга өвчин – өчүүхэн зүйлээс болж гомдох,
Жунагадхийн хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид (энэтхэгийн Гужарат муж) гир үүлдрийн үхрүүдийн шээсэнд алт байгааг олж илрүүлсэн тухай Indian Express сайт мэдээлжээ. Гирийн үнээд нь Гужарат мужийн Гир дүүргийн нэрээр нэрлэгдсэн үнээдийн удам юм. Судлаачид хромат-масс-спектрометрийн хийн аргыг ашиглан энэ дүгнэлтэд хүржээ. Профессор Балу Голакиагаар ахлуулсан шинжлэх ухааны судлагааны багийн ахлагчдын мэдэгдэж байгаагаар нэг литр үхрийн шээсэнд гурваас арван милиграмм алт агуулагдаж байна хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ алтыг шээсийг талстжуулах аргаар гаргаж авсан ажээ. “Өнөөдрийг хүртэл бидэнд үхрийн шээсэнд алт байдаг болон түүний эмчлэн анагаах хүч чадлын тухай эртний эх сурвалж судар болох Атхарва Ведийн мэдээлэл байсан билээ. Үүнийг батлах нягт няхуур судлагаа шинжилгээний үр дүнд бид дараахь дүгнэлтийг гаргалаа. Бид 400 орчим гир үнээдийн шээсэнд шинжилгээ хийсэн ба тэндээс алт агуулагдаж буйн ул мөрийг олсон юм” – гэж профессор Голакиа мэдэгджээ. “Алтны агууламж нас гүйцсэн үнээдээс илүүтэй тугал болон бага настай үхрийн шээсэнд илүүтэй өндөр хэмжээгээр агуулагдаж байсан байна.” Эрдэмтэд үүнийхээ хажуугаар одос үхэр, тэмээ, хонь, ямаадын шээсэнд судлагаа шинжилгээ хийсэн боловч тэндээс алтны
Куба Улсад үнээг алах хориотой! Үнээг алсан эдгээдэд хүн алснаас илүү буюу шоронд 15 жил хорих ял оноодог. Куба улсын үнээнүүд зөвхөн сүү саахад ашиглагдаж, байгалийнхаа үхлээр үхнэ. Ресторануудад үхрийн мах байх боловч түүнийг АНУ-аас экспортолдог. Кубын бүх үнээ улсад харьяалагддаг бөгөөд тэднийг хүчирхийлж алахаас төр засаг нь хамгаалдаг. Өөр нэг гайхалтай зүйл бий. АНУ өөртөө таалагдаагүй дэглэмийг дэлхийн хаа ч байсан хялбар өөрчилдөг бол хажуухандаа байгаа Кубыг яаж ч чадахгүй хэдийнээ 60 жил болж байна. Харин түүний солигдошгүй удирдагчийн амь нас 300 удаагийн халдлагад өртөж байсан хэдий ч одоо 90 наслана хэмээн сэтгэж суугаа. Эх үүсвэр http://uduba.com/2581799/kto-berejet-korov-togo-berejet-bog Орчуулсан: Б.Баярсайхан
Scroll to Top